2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/05784

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 30

191/ШШ2025/05784

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С*******,*******, ******* тоот хаягт оршин суух ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Б*******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Я.Б-ийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Я.Б нь Б ХХК-иас 2024.10.21-ний өдөр 0224/01 дугаартай гал тогооны өрөө хөлслөх гэрээээс татгалзаж, урьдчилан төлсөн 4 сая төгрөгийг буцаан гаргуулахаар дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны шүүхэд 2025.01 дүгээр сард нэхэмжлэл гаргасан.

Шүүх иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд буюу нэхэмжлэлд дурдсан *******,*******,******* гэх хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь тухайн хаягт байхгүйг харьяа хорооны Засаг дарга тодорхойлсон.

Тэрчлэн хариуцагч компанийн регистрийн дугаараар Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл солилцооны ХУР системд нэвтэрч тухайн компанийн *******,, тоот хаягт бүртгэлтэй гэх лавлагаа авч, дээрх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх боловч хариуцагч нь тухайн хаягт мөн л байхгүйг шүүгчийн 2025.03.07-ны өдрийн 197/ШЗ2025/13053 дугаар захирамжаар тогтоож хариуцагчийг эрэн сурвалжлуулах эрхтэйг дурдаж, хэргийг хэрэгсэхгүй болгож буцаажээ.

Нэхэмжлэгч талд хариуцагч компанийн хаягийн талаар өөр мэдээлэл байхгүй, ба үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлын хаяг, мэдээлэл байгууллага хувь хүний нууцад хамаарах тул өөрийн зүгээс компанийг мөшгөн хайх боломжгүй байна.

Иймд Б-ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б ХХК-ийг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.27-ны өдрийн 197/ШЗ2025/13053 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Б******* болон Я.Б нарын хооронд байгуулагдсан 2024.10.21-ний өдрийн 024/01 дугаартай Гал тогооны өрөө хөлсөх гэрээ /эх хувиар/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Я.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Б ХХК-ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь С*******,*******, ******* тоот хаягт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэх, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б*******-ийг оршин байрлах хаяг тодорхойгүйн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх Б******* болон нарын хооронд байгуулагдсан 2024.10.21-ний өдрийн 024/01 дугаартай Гал тогооны өрөө хөлсөх гэрээ /эх хувиар/ болон нэхэмжлэгчийн тайлбараар Б******* нь хүсэлт гаргагч гийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3. Б******* болон нарын хооронд байгуулагдсан 2024.10.21-ний өдрийн 024/01 дугаартай Гал тогооны өрөө хөлсөх гэрээ баримтад дурдсан *******,*******,******* тоот хаягт Б******* нь үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.27-ны өдрийн 197/ШЗ2025/13053 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Б*******-ийн оршин байрлах хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Б******* /РД:/, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б*******, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА