| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01019/И |
| Дугаар | 192/шш2025/04786 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/шш2025/04786
2025 06 04 192/ШШ2025/04786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,,,
*******,*******,*******,,,,,
Хариуцагч:
Хариуцагч: *******,*******,*******,,,, нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 344,149,584.09 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, /цахимаар/, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч , , -нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 344,149,584.09 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч , , Кроен электрик ХХК нар нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан тоот орон сууцны зээлийн гэрээгээр тус банкнаас 330,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Дээрх орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр БГҮ/202249051962 тоот барьцааны гэрээ байгуулж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, наадамчдын зам гудамж 1272 дугаар байр 604 тоот хаягт байрших, 148.14 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Y-2206100499, №001067799/-ийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 50,991,331.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 20,542,620.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,208.46 төгрөг, нийт 71,538,160.37 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Мөн дээрх өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл үндсэн зээл 279,008,668.17 төгрөг, хүү 64,680,377.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 460,538.50 төгрөг, нийт 344,149,584.09 төгрөг байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж төлбөрөө төлөхийг шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж хугацаа хэтэрсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 344,149,584.09 төгрөг гаргуулж зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, наадамчдын зам гудамж, 1272 дугаар байр 604 тоот хаягт байрших, 148.14 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206100499, №001067799/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ... гэв.
3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... энэ шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Алтанбаяр өмгөөлөгч авч байгаад шүүх хуралдаанд оролцоно гэж хэлсэн. Надад ямар ч мэдээлэл хэлээгүй учраас надад үг хэлэх эрх байхгүй ... гэв.
4. Хариуцагч болон нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
5. Нэхэмжлэгч талаас: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаярт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нарын иргэний үнэмлэхний хуулбар, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.12.06-ны өдрийн -ийн -д гаргасан хүсэлтийн хуулбар, , нарын зээл хүсэгчийн анкетийн хуулбар, -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн хуулбар, ын -д гаргасан хүсэлтийн хуулбар, 2022.12.30-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, 2022.12.30-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023.11.27-ны өдөр, 2024.10.31-ний өдөр, 2024.11.27-ны өдрийн зээл төлөх тухай мэдэгдэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.06.04-ний өдрийн 29/731 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
6. Хариуцагч талаас: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч , , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 344,149,584.09 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 323,999,870.52 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... , , нар манай банктай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БГҮ/202249051962 дугаартай Барьцааны гэрээг байгуулан 330,000,000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 13.2 хувийн хүүтэй авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хугацаа хэтэрсэн удаа дараа зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс амаар болон бичгээр шаардаж байгаа боловч зээлээ төлөөгүй гэж тайлбарласан,
хариуцагч надад ямар ч мэдээлэл хэлээгүй учраас надад үг хэлэх эрх байхгүй гэж тайбарласан, харин хариуцагч , нар нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч , хариуцагч , , нар нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаартай Орон сууц зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БГҮ/202249051962 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан 330,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 13.2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,******* наадамчдын зам гудамж, 1272 байр,, 148.14 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалж зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь Орон сууцны зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 14-22/
4.2. Нэхэмжлэгч , хариуцагч , , нарын хооронд байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, агуулга хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
4.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.1. Талуудын хооронд байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний 2.1.3-т Зээл олгох хэлбэр: Зээлдэгчийн Хаан банк дахь 5009680536 тоот дансанд бэлэн бусаар, эсхүл, зээлдэгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдийн данс руу шууд шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно гэж заасан байна.
5.2. Нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгө болох 330,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд буюу түүний тус банкны харилцах дансанд шилжүүлсэн болох нь харилцагчийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 23/
5.3. Мөн хариуцагч нар нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн мөнгөн хөрөнгө 330,000,000 төгрөгийг аваагүй гэж маргаагүй.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан байна.
6.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 330,000,000 төгрөгийг , , нарын өмчлөлд шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн байна.
6.2. Харин хариуцагч , , нар нийт 102,675,936.54 төгрөг төлсөн байх боловч ийнхүү зээлийн төлбөрийг төлөхдөө зээлийн гэрээнд заасан зээлийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлэхгүй удаа дараа зөрчиж, сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлэхийн зэрэгцээ бүрэн бус төлж байсан болох нь: зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 17, 24, 26/
7. Нэхэмжлэгч нь тухай бүр хариуцагч , , нараас зээлийн төлбөр төлөхийг шаардаж байсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гардуусан Зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардуулсан Зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зээл төлөх мэдэгдэл зэргээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 30-32 /
8. Хариуцагч , , нар гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч , , нараас зээл, нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийг шаардах эрхтэй.
8.1. Түүнчлэн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцэж байна.
8.2. Мөн талуудын хооронд байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний 2.4.3-т зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж, 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заажээ.
8.3. Зээлдэгч гэрээнд заасан ерөнхий хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон төлөх, мөн алданги төлөх үүргийг хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээдэг.
9. Иймд нэхэмжлэгч , хариуцагч , , нарын байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар орон сууцны зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БГҮ/202249051962 дугаар барьцааны гэрээг цуцалж, хариуцагч , , нараас зээлийн хүү 75,615,971.58 төгрөг, үндсэн зээл 248,383,668.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230.77 төгрөг, нийт 323,999,870.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -нд олгож шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч , хариуцагч , , нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
10.1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
10.2. Талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээний 5.1-т зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зээл, зээлийн хүүний төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэж заажээ.
10.3. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч , , нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцааны гэрээ-ний барьцаа хөрөнгө болох:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, наадамчдын зам гудамж, 1272 дугаар байр 604 тоот хаягт байрших, 148.14 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206100499, №001067799/-ийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
11.1. Хариуцагч , нарт 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, хариуцагч д 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулан, хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан.
11.2. Гэвч хариуцагч , , нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй, хариуцагч , -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэлээ.
12. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
13. Нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,948,897.93 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , , нараас улсын тэмдэгтийн хураамж 1,777,949 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар , , нараас 323,999,870.52 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч , , нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцааны гэрээний барьцаа хөрөнгө болох:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, наадамчдын зам гудамж, 1272 дугаар байр 604 тоот хаягт байрших, 148.14 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2206100499, №001067799/-ийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,948,897.93 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , , нараас улсын тэмдэгтийн хураамж 1,777,949 төгрөг гаргуулж нэхэмжлэгч -нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ