| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00340/И |
| Дугаар | 191/ШШ2025/02144 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/02144
| 2025 03 17 | 191/ШШ2025/02144 |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, ..дүгээр хороо, ..хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******, Х.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******, Х.******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.*******, Х.******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ******* *******тай ЗГ4325126620 тоот зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нар нь зээлээ хугацаандаа төлөөгүй 465 хоногийн хугацаа хэтрүүлэн 18,542,121.21 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/13540 тоот захирамжаар Д.*******, Х.******* нар нь тухайн хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.*******, Х.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******ны гүйцэтгэх захирлын тушаал, Зээл болон барьцааны гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Д.Дашбямбын иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
3.******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******, Х.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл болон барьцааны гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2024/13540 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагч Х.******* нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудан ХК-ийн шууданчийн хаягт газар ийм хүн байхгүй гэх лавлагаагаар тус тус тогтоогдсон гэх үндэслэлээр ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******, Х.******* нарт холбогдох 18,542,121 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хэрэгт авагдсан Д.Дашбямбын Иргэний үнэмлэхийн лавлагаанд дурдсан Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаяг, Зээл болон барьцааны гэрээнд дурдсан Сэлэнгэ аймаг, .. тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт мэдэгдэх хуудсыг тус тус буцаасан байна.
7.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******, Х.******* нарын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул ******* ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* ******* /регистрийн дугаар /, овогтой ******* /регистрийн дугаар / нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй.
8.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар /, овогтой ******* /регистрийн дугаар / нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.*******, Х.******* нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас:/‑д мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ