2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/02413

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24

191/ШШ2025/02413

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дүгээр хороо, .. тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг, алданги 18,750,000 төгрөг нийт 56,250,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр,

*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ХХК холбогдуулж Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг, алданги 18,750,000 төгрөг нийт 56,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах үйлчилгээний төвийн барилгын гадна дулаан хангамжийн шугам угсралт, цэвэр усны шугам угсралт, барилгын узель шинэчлэл засварын ажил, мөн ажлын дагуу үүсэх эвдрэл гэмтлийг засах зорилгоор Ажил гүйцэтгэх гэрээг ******* ******* ******* ХХК-тай түүнийг төлөөлж Б.тэй байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 14 хоног, гэрээний нийт төлбөр 75,000,000 төгрөг байсан. ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу гэрээний төлбөрийг тус гүйцэтгэх гэрээний 7.2-д гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор урьдчилгаа төлбөр 37,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл 37,500,000 төгрөгийг шилжүүлэх-ээр төлбөрийн хэмжээ, хугацааг зааж тохиролцсон. Манай компани 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа төлбөрөө хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэн, захиалагч талд хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг. Захиалагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй байгаа нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь зүйлийг зөрчиж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар төлбөрийн үлдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 734 хоног хугацаа хэтрүүлсэн. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги нийт 55,000,050 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн үндэслэн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувь буюу 18,750,000 төгрөг, гэрээний төлөгдөөгүй төлбөр 37,500,000 төгрөг, нийт 56,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК нь 2012 онд барилгын засал чимэглэлийн чиглэлээр байгуулсан бөгөөд барилгын дээвэр болон гадна фасадны угсралт чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Интернешнл ХХК нь Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах төвийг өмчилдөг. Харин ******* ******* ******* ХХК нь тус төвд өмчлөл эзэмшдэггүй болно. Интернешнл ХХК нь хүсэлт, зөвшөөрлийг амаар өгсний дагуу түүнийг төлөөлж, ******* ******* ******* ХХК нь төвийн барилгын гадна дулаан хангамжийн шугам угсралт, цэвэр усны шугам угсралт, Барилгын узель шинэчлэл засварын ажил болон ажлын дагуу үүсэх эвдрэл гэмтлийг засуулах зорилгоор Ажил гүйцэтгэх гэрээг ******* ******* ******* ХХК-тай байгуулсан. Гэрээ байгуулах үед барилгын өмчлөгч нь Интернешнл ХХК гэдгийг ******* ******* ******* ХХК-д мэдэгдсэн бөгөөд төлбөр нэхэмжлэх бүрд Интернешнл ХХК-иас шаардах хэрэгтэй гэдгийг зөвлөдөг байсан болно. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг 75,000,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд урьдчилгаа төлбөр 37,500,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн. Энэхүү төлбөрийг Интернешнл ХХК-иас нэхэмжлээд одоог хүртэл авч чадаагүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг ******* ******* ******* ХХК-д төлөхийг Интернешнл ХХК-иас шаардсан боловч шаардлагыг хүлээн аваагүй. төвийн үндсэн өмчлөгч нь Интернешнл ХХК бөгөөд ******* ******* ******* ХХК нь зөвхөн гэрээ байгуулж төлөөлж, ******* ******* ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэн хүлээн авсан. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно., 65.1.-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан. Гэтэл төлөөлөгч ******* ******* ******* ХХК-ийг төлбөрийн хариуцлагад унагаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус хэргийн жинхэнэ хариуцагч нь Интернешнл ХХК болно. Интернешнл ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна. Иймд ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй ХХК нь уг хэрэгт дурдагдаж буй Сүхбаатар дүүргийн.. дугаар хороо, .. тоот хаягт байрлах төв барилгын өмчлөгч биш бөгөөд хариуцагч талын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/11 дугаартай нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. 1/12 дугаартай хүсэлтэд дурдсан төвийн гадна дулаан хангамж, цэвэр усны хангамжийн шугам сүлжээний засварын ажлыг ******* ******* ******* ХХК-иар гүйцэтгүүлэхдээ ХХК-ийн зүгээс амаар өгсөн, хүсэлт зөвшөөрлийн үндсэн дээр Ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч талтай байгуулсан бөгөөд нэхэмжлэгч талд өмнө нь төлсөн урьдчилгаа төлбөрөө ХХК-иас удаа дараа нэхэмжлээд одоог хүртэл авч чадаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний нөхцөл болон төлбөртэй холбоотой асуудлаар төв барилгын өмчлөгч бус этгээд болох ХХК-ийн удирдлагатай уулзаж, ямар нэгэн гэрээ хэлцэл хийх болон ажил гүйцэтгүүлэх тохиролцоог хийж байгаагүй бөгөөд уг гэрээтэй холбоотой ямар нэг төлбөрийг ХХК-иас нэхэмжилж байгаагүй. Өмчлөгч биш болох нь Улсын бүртгэлийн газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаагаар нотлогдоно гэв.

 

4.Нэхэмжлэгээс нотлох баримтаар итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Ажил хүлээлцсэн актууд, дансны хуулга зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар,

*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-иас нотлох баримтаар итгэмжлэл, Улсын бүртгэлийн газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулж Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг, алданги 18,750,000 төгрөг нийт 56,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлж хүлээлгэн өгсөн тул ажлын үлдэгдэл хөлс, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

6.Хариуцагч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ХХК-иас амаар өгсөн итгэмжлэлийн дагуу гүйцэтгэгч түүний өмнөөс ******* ******* ******* ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаанд шилжүүлсэн 37,500,000 төгрөгөө ХХК-иас авч чадахгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

7.*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь Сүхбаатар дүүргийн..дугаар хороо, .. тоот хаягт байрлах төв барилгын өмчлөгч биш гэх тайлбар гаргаж, нэхэмжлэгчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцов.

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Ажил хүлээлцсэн актууд, дансны хуулга, Улсын бүртгэлийн газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 9.Талууд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах үйлчилгээний төвийн барилгын гадна дулаан хангамжийн шугам угсралт, цэвэр усны шугам угсралт, барилгын узель шинэчлэл засварын ажил, эвдрэл гэмтлийг засах зорилгоор байгуулж, гэрээний нийт төлбөр 75,000,000 төгрөг, гэрээний хугацаа 14 хоног бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор урьдчилгаа төлбөр 37,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл 37,500,000 төгрөгийг шилжүүлж төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 7-8 тал/

 

10.Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

11.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь тус ажил гүйцэтгэх гэрээний 7.2-д зааснаар гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дотор буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдөр урьдчилгаа төлбөр 37,500,000 төгрөгийг гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-д шилжүүлсэн тухайд талууд маргаагүй.

 

12.Харин нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 37,500,000 төгрөгийг төлөх үүргээ захиалагч ******* ******* ******* ХХК биелүүлээгүй тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцож 18,750,000 төгрөг нийт 56,250,000 төгрөг шаардаж мэтгэлцэж байна.

 

13.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, Дулааны зангилгаа, ус халаагчийг угсарсан актад гарын үсэг зурж, ажлын үр дүнг хүлээн авсан тухайд маргаагүй. /хавтаст хэргийн 9-10 тал/

 

14.Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан.

 

15.Харин хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр шүүх хуралдаанд хариуцагч ******* ******* ******* ХХК нь ХХК-иас амаар өгсөн итгэмжлэлийн дагуу түүний өмнөөс ******* ******* ******* ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаа 37,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, 65.1.-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж маргаж мэтгэлцэв.

 

16.*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ..тоот хаягт байрлах төв барилгын өмчлөгч биш гэх тайлбар гаргаж байх ба Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах төв барилгын өмчлөгч биш болох нь Улсын бүртгэлийн газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаагаар нотлогдсон гэж үзэхээр байна.

 

17.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь ХХК-иас амаар өгсөн итгэмжлэлийн дагуу Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх тайлбар гарган мэтгэлцэж байгаа боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

18.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

19.Талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар 2021 оны 06 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл 37,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх тул хариуцагч ******* ******* ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр ажлын хөлс 37,500,000 төгрөг, алданги 18,750,000 төгрөг нийт 56,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох үндэстэй.

 

20.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.д шүүх хуралдааны товыг Мэдэгдэх хуудас-аар өөрт нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр нь түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул зохигчдын хүсэлтээр хэргийг шийдвэрлэв.

21.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 439,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 56,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,200 төгрөгийг Улсын орогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 439,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ