| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00076/И |
| Дугаар | 191/ШШ2025/05675 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/05675
| 2025 06 26 | 191/ШШ2025/05675 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* байрлах, Г******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Ц.М*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч А******* овогтой Г******* нь 2017 оны 05-р сарын 25-ны өдөр Г*******тай ЗГ/КР/170519001 тоот Зээлийн гэрээ байгуулж 200 000 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 42.0 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 24.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан.
Зээлдэгч А.Г******* нь Г*******тай байгуулсан ЗГ/КР/170519001 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 85 сар хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 406 042.66 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна.
Зээлдэгч А******* овогтой Г******* нь 2018 оны 07-р сарын 30-ны өдөр нас барж, 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёр дугаар хэлтэсийн тодорхойлогдсон байна. Ийнхүү, А******* овогтой Г******* нь 2018 оны 07-р сарын 30-ны өдөр нас барж Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэг нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээлгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж заасны дагуу Ц******* овогтой М******* /РД: /-ийг хууль ёсны өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэг Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.", 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэг Өв хүлээн авсан өвлөгч... нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. гэж заасны дагуу зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар Ц.М*******ийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжилсэн боловч 2024 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШЗ2024/28159 дугаар бүхий захирамжаар тухайн хаягтаа оршин сууддаггүй болох нь тодорхойлогдсон тул Ц******* овогтой М*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Г******* ХК-ийн зээлдэгч Ц.М*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Г******* ХК болон А.Г******* нарын хооронд байгуулагдсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Картын тооцооллын хүснэгт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022.11.23-ны өдрийн 28-26/7937 дугаар А.Г*******ыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосныг мэдэгдсэн тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.20-ны өдрийн 184/ШЗ2024/28159 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г*******ны гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай тушаал, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг гаргаж,
Тус шүүхийн шүүгчийн захирамжаар Ц.М*******ийн хаягийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.06.23-ны өдрийн 9/8272 дугаар албан бичгээр ирүүлсэн Ц.М*******, А.Г******* нарын гэрлэсний лавлагаа, Монголын нотариатчдын танхимын 2025.06.20-ны өдрийн 563 дугаар А.Г*******ын өвийн нэгдсэн бүртгэлийн талаарх лавлагаа, Сонгинохайрхан дүүргийнны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт авагдсан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Ц.М*******ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1.Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г******* ХК нь *******, Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.М*******ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт 406 045.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
3.Хэрэгт авагдсан дээрх Г******* ХК болон А.Г******* нарын хооронд байгуулагдсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Картын тооцооллын хүснэгт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022.11.23-ны өдрийн 28-26/7937 дугаар А.Г*******ыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосныг мэдэгдсэн тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.20-ны өдрийн 184/ШЗ2024/28159 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.06.23-ны өдрийн 9/8272 дугаар албан бичгээр ирүүлсэн Ц.М*******, А.Г******* нарын гэрлэсний лавлагаа, Монголын нотариатчдын танхимын 2025.06.20-ны өдрийн 563 дугаар А.Г*******ын өвийн нэгдсэн бүртгэлийн талаарх лавлагаа зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Ц.М******* нь хүсэлт гаргагч Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
4.Улсын бүртгэлийн ерөнхий газрын оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа баримтад тусгагдсан ,,, тоот хаягт Ц.М******* нь оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.20-ны өдрийн 184/ШЗ2024/28159 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийнны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХХК-ийн хаягт оршин суудаггүй гэх тэмдэглэгээ бүхий магадлагаа зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Ц.М*******ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Ц*******гийн М******* /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Ц.М*******ийг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Г******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оччулуун, утас:99031871/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА