| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04259/И |
| Дугаар | 191/ШШ2025/02547 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/02547
2025 03 26 191/ШШ2025/02547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,.. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар ******* /-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах орон сууцыг Б.*******н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан Чингэлтэй дүүрэг, ..дугаар хороо,.. тоот хаягт байрлах орон сууцыг Б.*******н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 58,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Улсын бүртгэлийн газар бүртгүүлж Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ О.******* миний нэр дээр гарсан. Гэвч уг орон сууцанд түр хугацаанд оршин сууж буй Б.******* нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй, сайн дураар орон сууцнаас гарахаас татгалзаж байна. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ..тоот хаягт байршилтай орон сууцнаас хууль бус эзэмшигч болох Б.*******г албадан гаргуулна гэв.
2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны 83 тоот Ү- Улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг анх би 2012 онд авсан бөгөөд одоог хүртэл уг орон сууцанд гэр бүлийн хамт оршин суудаг. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Г. 30,000,000 төгрөгийн зээл авахад зээлийн гэрээ болон барьцаа хөрөнгө болгож тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ давхар хийсэн. Миний бие нь тухайн үед нөхцөл байдал, мөн хууль, эрх зүйн мэдлэггүй тул тус орон сууцаа барьцаа хөрөнгө болгож 15,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж байна гэж ойлгож 30,000,000 төгрөг зээлсэн юм. Гэвч Г. нь 30,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байрыг бусдад худалдаж борлуулсан байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.******* нь Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо,..тоот хаягт оршин сууж байгаа. О.******* нь Г. гэдэг хүнээс маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэж ярьдаг. О.******* нь маргаан бүхий орон сууц дээр очиж үзээгүй байж худалдах, худалдан авах гэрээ ёс төдий хийгдсэн. Залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа боловч шалгах боломжгүй нөхцөл байдал байна. Үнэхээр байр худалдан авсан бол яагаад байран дээрээ очиж үзээгүй, хариуцагчтай уулзаж, байрны асуудлын талаар асууж тодруулсан талаарх баримт байхгүй. Байр худалдаж авч байгаа бол заавал очиж үздэг шүү дээ. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дээр биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй объектыг шилжүүлнэ гэж заасан гэтэл эрхийн зөрчилтэй байр байсан. 15,000,000 төгрөгөөр байр худалдаж авна гэж байхгүй. Үл бүтэх, хуйвалдааны шинж чанартай зүйл хийсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. О.******* нь эхнэр, нялх хүүхэдтэй, эхнэрийнх нь биеийн байдал хүнд байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Г.т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. О.*******ийг хариуцагчаар татах захирамж нь гараагүй байна гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ,
Хариуцагчаас нотлох баримтаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/485 тоот Хариу мэдэгдэх хуудас, Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2024/27509 дугаар шүүгчийн захирамж /хуулбар/, хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах орон сууцыг хувийн хэргийг гаргуулах ажиллагаа явуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ..тоот хаягт байрлах, 58,6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Б.*******н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд:Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.
6.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г. нь 30,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан миний байрыг бусдад худалдаж борлуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/485 тоот Хариу мэдэгдэх хуудас, Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2024/27509 дугаар шүүгчийн захирамж /хуулбар/, Чингэлтэй дүүрэг,.. дугаар хороо, .. тоот хаягт байрлах орон сууцыг хувийн хэрэг, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
8. Хариуцагч Б.******* нь Чингэлтэй дүүрэг,.. дугаар хороо,.. тоот хаягт оршин сууж байгаа тухайд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А. маргаагүй.
9.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
10.Нэхэмжлэгч О.******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээгээр Г. Чингэлтэй дүүрэг, . .дугаар хороо, .. тоот хаягт байрлах, 58,6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг шилжүүлэн авсан байна. /хавтаст хэргийн 110-112 тал/
11.Улмаар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр олгогдсон гэрчилгээгээр О.******* нь Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах, 58,6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. /хх-ийн 4 тал/
12.Нэхэмжлэгч О.******* нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үнийг төлж дуусгаж, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж, 183.3 дахь хэсэгт Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж зохицуулсан ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
13.Хариуцагч Б.*******д холбогдох Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах, 58,6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******ийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт байрлах, 58,6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагч Б.*******н хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дүгэр зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ