2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/05435

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 13

191/ШШ2025/05435

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* байрлах, Г******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Н.Б*******, Б.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* овогтой Б******* , Б******* овогтой Б******* нар нь Г*******тай 2021 оны 10 сарын 05-ны өдөр ЗГ1915114423 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******* овогтой Б******* нь ЗГ1915114423 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2024 оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар 747 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9 164 943.47 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна.

Зээлдэгч ******* овогтой Б******* , Б******* овогтой Б******* нартай холбоо тогтоохоор банкнаас байнга ажиллаж байгаа боловч олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ *******,,, тоот хаягт оршин суудаг гэж бүртгуүлсэн боловч тус хаягт бүртгэлгүй ба оршин суудаггүй нь ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 148/ШЗ2024/02322 тоот захирамжаар тодорхойлогдож байна.

 

Иймд ******* овогтой Б******* , Б******* овогтой Б******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Г******* ХК-ийн зээлдэгч Н.Б*******, Б.Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Г******* ХК болон Н.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулагдсан 2018.12.11-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.27-ны өдрийн 148/ШЗ2024/02322 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022.08.01-ний өдрийн 137/ШШ2022/00299 дугаар шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г*******ны гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай тушаал, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлж,

Тус шүүхийн шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрийн мэдээллийн Хур системийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд тус тус авагдсан.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Н.Б*******, Б.Б******* нарыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

1.Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г******* ХК нь *******, Сүхбаатарын талбай 5, өөрийн байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Б*******, Б.Б******* нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт 9 146 943.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

 

3.Хэрэгт авагдсан дээрх Г******* ХК болон Н.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулагдсан хооронд байгуулагдсан 2018.12.11-ний өдрийн Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.27-ны өдрийн 148/ШЗ2024/02322 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022.08.01-ний өдрийн 137/ШШ2022/00299 дугаар шийдвэр зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Б.Цэрэндорж нь хүсэлт гаргагч Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

4. Зээлдэгчийн иргэний оршин суугаа хаягийн лавлагаа баримтад тусгагдсан *******,,  тоот хаягт Н.Б******* нь оршин суудаггүй болох нь ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.27-ны өдрийн 148/ШЗ2024/02322 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар,

,,, тоот хаягт Б.Б******* оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийнны Засаг даргын тодорхойлолт баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Н.Б*******, Б.Б******* нарын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Б*******ын Б******* /РД:/, *******ын Б******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Н.Б*******, Б.Б******* нарыг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Г******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас:/-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА