2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/05239

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 09

191/ШШ2025/05239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух *******гийн А******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

А.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.А*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ц.А******* нь А.Э*******тай 2011 онд гэр бүл болж 2012 онд охин******* мэндэлж бид 2017 онд хувийн таарамжгүй харилцаанаас болж гэрлэлтээ цуцлуулж охин*******ыг шүүхээс эхийн асрамжид үлдээсэн.

Миний бие хүүхдийн асрамжийн тэтгэлэг болох мөнгийг сар бүр ээжид нь шилжүүлж хуулийн дагуу үүргээ биелүүлж байсан. Охин маань 2018 онд сургуульд орсон. 2013-2018 хүртэл өвөө, эмээтэйгээ хамт амьдарч байсан. Ээж болох А.Э******* нь охин ыг өөрийнхөө хажууд биш Буурай эмээгийндээ байлгаж байгаа гэж ярьсан билээ. Гэвч бодит дээр охин*******ыг минь асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй, бусадтай архидан согтуурч, зарим үед бүр архи ууж, гар хүрч архи авч ир хэмээн дарамталж байсныг багш болон тэр хавийн хүмүүс мэдэж байсан. Мөн А.Э******* хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл өсөн бойжих эрх ноцтой зөрчигдөж байна. Охин******* 3 удаа 108 дуудаж байсан. Эцэг Ц.А******* би 108 дуудаж, торгууль оногдуулж байсан. Охин маань одоо эмээ өвөөтэйгөө байгаа. Охин******* маань эцэг Ц.А*******ын асрамжид байхыг удаа дараа хэлж ярьж байсан. Иймд охин*******ыг эцэг Ц.А*******ын асрамжид авах хүсэлтэй байгаа. Одоо эх А.Э*******ын хаана оршин суудаг ньтодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: А.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017.12.01-ний өдрийн 138 дугаар шийдвэр, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.04.18-ны өдрийн 193/ШЗ2025/01243 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ийн 2025.03.12-ны өдрийн тодорхойлолт, бүртгэлийн 1119002600 дугаартай*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Гүнмэдрэмж ӨЭМТ-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн А.Э*******ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1.Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.А******* нь *******,*******,******* тоот хаягт оршин суудаг болох нь Ц.А*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч А.Э*******ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

 

3.Хэрэгт авагдсан дээрх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017.12.01-ний өдрийн 138 дугаар шийдвэр, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.04.18-ны өдрийн 193/ШЗ2025/01243 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ийн 2025.03.12-ны өдрийн тодорхойлолт, бүртгэлийн 1119002600 дугаартай*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Гүнмэдрэмж ӨЭМТ-ийн тодорхойлолт зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар А.Э******* нь хүсэлт гаргагч Ц.А*******ын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

 

4.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017.12.01-ний өдрийн 138 дугаар шийдвэр баримтад дурдсан *******,, тоот хаягт А.Э******* нь оршин суудаггүй болох нь Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.04.18-ны өдрийн 193/ШЗ2025/01243 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, А.Э*******ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан А Э******* /РД:/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар А.Э*******ыг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Ц.А******* /төлөөлөгч Х.*******, утас:/-д мэдэгдэхийг Налайх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА