2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05066

 

    

 

 

 

 

 

 

 

2025 06 04 191/ШШ2025/05066

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын Х******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, тоот хаягт байрлах ХХК /РД:/-д холбогдох,

 

үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* овогтой Х******* нь ХХК-тай 2021.04.08-ны өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах тухай гэрээ байгуулж, гэрээний 1.2, 2.1-т заасны дагуу нийт 389 615 000 төгрөгийн үнэтэй -ын 9 давхарын******* тоотын 4 өрөө 134,35 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцсон юм.

Дээрх гэрээний дагуу 2021 ондоо орон сууцны үнэд 272 730 000 төгрөгийг банкны шилжүүлгээр /бэлэн бусаар/, үлдэгдэл 116 884 500 төгрөгийн төлбөрт Nissan Ү62 автомашиныг тооцож хүлээлгэн өгснөөр захиалсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж барагдуулсан. Уг орон сууцыг 2022 онд хүлээн авсанаас хойш нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамт одоо хүртэл амьдарч байгаа билээ.

Орон сууцны барилгыг захиалан бариулах тухай гзрээний 5.1-т Гэрээний төлбөр тооцоо бүрэн дууссанаар орон сууцны гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлнэ. гэж тохиролцсон.

Нэхэмжлэгч Б.Х******* нь захиалсан орон сууцныхаа үнийг бүрэн төлснөөр Төлбөр тооцоог дуусгасан тухай акт баримтыг гэрээний талуудын хооронд үйлдэгдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан атлаа хариуцагч ХХК-ийн зүгээс ямар шалтгаантай болох нь тодорхойгүйгээр дээрх орон сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгт хавсаргах бичгийн баримтуудыг гаргаж өгөхгүй буюу өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй одоо хүртэл хохирсоор байна.

Иймээс нэхэмжлэгч ******* овогтой Х*******ыг *******,*******,******* /17023/, Глобал Резиденс,*******ны******* тоотын 134,35 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, эрхийн улсын бүрттэлийн гэрчилгээ /мэдүүлэгт хавсаргах шаардлагатай бичгийн баримтууд/- г гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгаж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б.Х*******ын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явагдаж байгаа билээ. Миний бие нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараахь хүсэлт гаргаж байна.

Хариуцагч ХХК-ийн захирал Э.Бгийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зохицуулсан бөгөөд тус зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ хэмээн заажээ.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж. захирамж гаргаж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу төлөөлөгч Э.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогт *******ын Х******* /РД:*******/ Улаанбаатар хот, *******,*******, Зайсан /17023/*******,******* тоотод оршин суугчийн нэхэмжлэлийг хариуцагч ХХК-ийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй, хуульд заасан үр дагаварыг бүрэн ойлгосон.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Б.Х******* болон ХХК нарын хооронд 2021.04.08-ны өдөр байгуулагдсан*******/21 дугаартай Орон сууцны барилгыг захиалан бариулах тухай гэрээ, төлбөрийн тооцоо нийлсэн хүснэгт, депозит дансны хуулга, Хөдлөх хөрөнгө хүлээлцсэн акт зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Х******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан, *******,*******,******* /17023/, Глобал Резиденс,*******ны******* тоотын 134,35 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, эрхийн улсын бүрттэлийн гэрчилгээ /мэдүүлэгт хавсаргах шаардлагатай бичгийн баримтууд/- г гаргаж өгөхийг хариуцагч Бату Констракшн ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох *******,*******,******* /17023/, Глобал Резиденс,*******ны******* тоотын 134,35 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгч Б.Х******* болохыг хүлээн зөвшөөрч, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичгийн баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 053 188 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Х*******ын нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах даалгах тухай иргэний хэргийн хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох *******,*******,******* /17023/, Глобал Резиденс,*******ны******* тоотын 134,35 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгч Б.Х******* болохыг хүлээн зөвшөөрч эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичгийн баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 053 188 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА