2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05065

 

  

 

 

 

 

 

 

 

 

2025 06 04

191/ШШ2025/05065

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт оршин суух овогт гийн Ү /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 845 461.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой Ү нь 2024.06.11-ний өдөр *******тай ЗГ2905233518 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 27 560 000 төгрөгийн зээлийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тээлж авсан болно.

Зээлдэгчийн ЗГ2905233518 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025.04.10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт, зээлийн үндсэн төлбөрт 22 598 000.86 төгрөг, зээлийн хүү 1 223 190.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24 270.43 төгрөг, нийт 23 845 461.33 төгрөг болж байна.

Иймд ЗГ2905233518 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 23 845 461.33 төгрөгийг овогтой Үгоос гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийттөвшин шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: ******* ХК нь Д.Үгоос зээлийн төлбөр 23 845 461.33 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн ажиллагааны явцад хариуцагч нь манай банканд 2 146 000 төгрөгийг төлсөн тул татгалзаж, үлдэгдэл төлбөр 21 699 461.33 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сараас эхлэн 2026 оны 02 дугаар сар хүртэл хуваарь гаргаж төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч Д.Ү нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Д.Ү миний бие *******наас нэхэмжилж буй 23 845 461.33 төгрөгөөс нийт 2 146 000 төгрөгийг буюу 2024.04.25-ны өдөр 800 000 төгрөг, 2024.05.12-ны өдөр 1 380 000 төгрөг, нийт 2 146 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 21 699 461.33 төгрөгийг 9 сарын хугацаанд хувааж төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Үд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 23 845 461.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 23 845 461.33 төгрөгөөс 2 146 000 төгрөгөөс татгалзав.

2.Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 699 461.33 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025.06.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.10.10-ны өдөр ны өдөр 2 733 092.26 төгрөг 2025.11.10ны өдөр 2 733 092.26 төгрөг 2025.12.10 ны өдөр 2 733 092.26 төгрөг, 2026.01.10. ны өдөр 2 733 092.26 төгрөг2026.02.10- ны өдөр 2 767 092.26 төгрөгөөр тус тус төлнө.

3.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хуульд заасан эрх үүргийг бүрэн ойлгосон болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ******* ХК, Д.Ү нарын хооронд 2024.06.11-ний өдөр байгуулагдсан ЗГ2905233518 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, дансны хуулга, зээл хүүний тооцоолол зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.Үд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 23 845 461.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ү нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 146 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь 2 146 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 21 699 461.33 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025.06.10-ны 2 000 000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.10.10-ны өдөр ны өдөр 2 733 092.26 төгрөг 2025.11.10-ны өдөр 2 733 092.26 төгрөг 2025.12.10 ны өдөр 2 733 092.26 төгрөг, 2026.01.10. ны өдөр 2 733 092.26 төгрөг, 2026.02.10-ны өдөр 2 767 092.26 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 178 төгрөгийн 138 589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 138 589 төгрөгийг, хариуцагч Д.Үгоос улсын тэмдэгтийн хураамжид 138 589 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Үд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 23 845 461.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 2 146 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 21 699 461.33 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2025.06.10-ны 2 000 000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 2 000 000 төгрөг, 2025.10.10-ны өдөр ны өдөр 2 733 092.26 төгрөг 2025.11.10-ны өдөр 2 733 092.26 төгрөг 2025.12.10 ны өдөр 2 733 092.26 төгрөг, 2026.01.10. ны өдөр 2 733 092.26 төгрөг, 2026.02.10-ны өдөр 2 767 092.26 төгрөгөөр тус тус төлж бараглуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 178 төгрөгийн 138 589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, дүүргийн Татварын хэлтсийн данснаас 138 589 төгрөгийг, хариуцагч Д.Үгоос улсын тэмдэгтийн хураамжид 138 589 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА