2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/04998

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 03

191/ШШ2025/04998

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын З******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, овогт гийн У /РД: /-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.З*******,

Хариуцагч Д.У ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон,

 

  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.З*******, хариуцагч Д.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2010.02.26-нд төрсөн охин , 2015.03.23-нд төрсөн охин нарыг эх Д.Уийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-т зааснар охин болон нарыг 11-16 /суралцаж буй бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.З*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.З******* нь 2 хүүхдээ өөрийн асрамжинд байлгах гэсэн, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах 73,79 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнаас өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагаас тус тус татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчид өөр хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.15-ны өдрийн 04846 дугаартай, 2024.07.24-ний өдрийн 19253 дугаартай захирамжуудаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3., 129.1.5.-д зааснаар гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах, орон сууц болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох урьдчилсан арга хэмжээ авсан дээрх захирамжуудын үйлчлэлийг дуусгавар болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1., 54 дүгээр зүйлийн 54.1.-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 300 000 төгрөгийг хариуцагч Д.Уээс гаргуулан ХХК-д олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс 220 134 төгрөг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Д.Уээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ   Ж.БАЙГАЛМАА