2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/04997

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 03

191/ШШ2025/04997

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, өөрийн байранд байрлах, ******* СӨХ /РД:*******8/-ны, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, давхарт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

3747 340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг024 оны1 дүгээр сарын 01-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Хариуцагчийн төлөөлөгч буюу гүйцэтгэх захирал Н.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* СӨХ-ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллага нь Баянзүрх дүүргийн*******,*******ны, давхарт байрлах171 м.кв талбайг эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулдаг. СӨХ нь гэрээ болон, төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын хороо, дүүрэг хөгжлийн төвөөс баталгаажсан тарифын дагуу020 оны 02 дугаар сараас хойшхи хугацааны ашиглалтын болон сууц өмчлөлийн зардалд нийт 3547 340 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Аж ахуй нэгж, байгууллагын хувьд дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг м.кв талбайд 600 төгрөгөөр тооцдог, энэ тариф өөрчлөгдөөгүй байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Иргэний хуулийн48.,49 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч, эзэмшигч ашиглагч нь өөрөө засвар үйлчилгээний хөлс, зардлыг бүрэн төлөх үүрэгтэй байдаг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж л байгаа бол Иргэний хуульд заасан үүргээ биелүүлж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу сууц өмчлөгчдийн холбооны нийт гишүүдийн хурлаар тогтоосон хэмжээгээр тооцож төлөх үүрэгтэй. Иймд СӨХ-ны цаашдын хэвийн үйл ажиллагаа болон нийт оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахын тулд төлбөр төлөх үүргийг хариуцагч байгууллага хуулиар хүлээсэн, энэ үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Цэвэр бохир ус, дулаан, халаалтын төлбөр бол тусдаа контортой гэрээ хийгээд явдаг.

СӨХ нь иргэн, аж ахуй нэгж байгууллагаас тогтоосон журмын дагуу тооцож авч байгаа зардлыг оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангах асуудалд зарцуулж байгаа. Талууд хариуцагчийн өмчилж байгаа 1171 м.кв талбай дээр маргасан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд171м.кв талбайг 600 төгрөгөөр үнэлж, тооцоод нэхэмжлэлийн шаардлага нь 3747 340 төгрөг юм. Тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас тогтоол гарч аж ахуйн нэгж байгууллагад 600 төгрөгөөр тооцохоор тогтоосон, үүний дагуу тооцсон, өнөөдрийн байдлаар уг тогтоол хүчинтэй байгаа. СӨХ-ны төлбөрийг нэхэж, шаардаж байсан, тухай мэдэгдлүүдийг хариуцагчид явуулж байсан, нэг хувь дээр нь гарын үсэг зураад авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Нэс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь017 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагын байрлаж байгаа талбайн хувьд орц, гарц нь бүгд тусдаа бөгөөд энэ нь СӨХ-нд хамаарах талбай биш юм. Ашиглалтын бүх зардлаа бие даан тусдаа холбогдох байгууллагад нь төлж байгаа. Ингээд019 онд СӨХ байгуулагдаж тухайн үед м.кв нь 600 төгрөг байхаар тооцох болсон талаар амаар болон бичгээр мэдэгдсэн. Тухайн үед нь бүх зардлаа өөрөө төлж байгаа, 600 төгрөгт ямар зардал байгаа талаар, яаж баталгаажуулсан болохыг манайд мэдэгдэхийг шаардаж байсан. Ингээд тооцоход манайд сарын төлбөр нь 702 780 төгрөг байсан. Ингээд миний зүгээс дундын хуримтлал үүсгэх үү, төлбөр төлөх энэ дансыг хянах боломж надад байгаа юм уу, манайх СӨХ-ны гишүүнээр элсмээр байна гэдгээ хэлэхэд намайг СӨХ-ны гишүүн болох эрх байхгүй гэсэн хариу өгсөн.

Манай байгууллага өөрөө цэвэрлэгчтэй бөгөөд тухайн талбайг өдөр тутамдаа цэвэрлэдэг. Манай байгууллагыг СӨХ-ны гишүүн болгохгүй, гэрээ хийх асуудлыг дэмжихгүй байгаа атлаа төлбөрийг төл гээд шаардсан нь үндэслэлгүй. Манай компани нэгдсэн камер, харуул хамгаалалттай бөгөөд оршин суугчдын амгалан тайван байдлыг хангаж байгаа гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Хэргийн баримтаар дундын эд хөрөнгийн засвар үйлчилгээ хийсэн зардлыг нэхэмжилж байгаа юм уу, нэхэмжлэгч талын тайлбараар СӨХ-ны төлбөр буюу ашиглалтын зардал нэхэмжилсэн мэт ойлгогдож байна. Ашиглалтын зардалд цэвэрлэгээний хөлс, хамгаалалтын хөлс, үйлчлэгчийн цалин, лифтний засвар үйлчилгээ, дулаан зогсоол гэх мэт зардал байна. Гэтэл хариуцагч нь эдгээр үйлчилгээг авдаггүй буюу ус дулаан, цэвэрлэгээтэй холбоотой зардлыг өөрөө хариуцаж холбогдох байгууллагад төлдөг талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Дундын эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг жишиг үнийн тарифаар тогтоодоггүй. СӨХ-ны дээд байгууллага нь жишиг үнийн тариф тогтоох эрх бүхий этгээд мөн гэсэн хуулийн заалт байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн6 дугаар зүйлийн6.5.-д зааснаар бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд хэргийн баримтаас харахад019.09.29-ний өдөр бүх гишүүдийн хурал болсон талаарх баримт Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн архиваас ирсэн. Гэвч эдгээр нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоолоор ******* цогцолбор хотхоны нийт29 өрх оролцохоос 54 өрх оролцсон гэсэн байх бөгөөд 54 өрх оролцсон байхад ирц нь 75 хувь гэсэн байгаа нь утга агуулгын хувьд уялдаагүй, ойлгомжгүй байгаа юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан байх бөгөөд тус хуралд бүх гишүүдийн 50 хувь нь оролцоогүй байна.

Мөн тус хуулийн 9.5.-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж зааснаас харахад хуралд бүх гишүүд оролцсон эсэх болон санал өгсөн байдал, хуралд оролцсон оролцогчийн гарын үсэг байхгүй. Иймд энэ тогтоол нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу бүх гишүүдийн хурал өөрөө хүчин төгөлдөр байдлаа хангахгүй гэж үзэж байна. Мөн тарифыг 600 төгрөг гэж тогтоосон нь ямар судалгаа, баримт, хуулийг үндэслэсэн нь тодорхойгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т зааснаар сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэсэн. Нийтийн зориулалттай орон сууц, байшин гэдгийг бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг, сууц гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл манай, дугаар давхрын талбай нь анхнаасаа барилгын эскиз зурагт тусгагдсанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тусгагдаагүй буюу үйлчилгээний зориулалтаар баригдсан талбай байгаа юм. Энэ нь тухайн талбай СӨХ-д хамаарах талбай биш гэж үзэх хуулийн нэг үндэслэл байна.

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудал нь хариуцагч байгууллагад хамааралтай ч бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр байх ёстой. Тус хурлаар хэлэлцээд гаргаж байгаа хариуцагч байгууллагад холбогдуулан гаргасан зардал нь тодорхой буюу нотлох баримтад үндэслэгдсэн байх ёстой.

Нэхэмжлэгч тал ашиглалттай холбоотой биш, засвар үйлчилгээтэй холбоотой тариф нэхэмжлээд байна. Ашиглалт гэдэг үг нь засвар үйлчилгээ гэдэг ойлголтоос өөр нэр томьёо байгаа юм. Зардлын төрөл гэхэд шугам сүлжээ, халаалт, халуун хүйтэн усны удирдах зангилааны хаалт, бохир усны шугам, түүнийг засварлах, цахилгаан оролтын самбар, холбооны шугам засварлах гэж байгаа юм. Тус 600 төгрөгт цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой зардлыг оруулаагүй байна. 600 төгрөг гэж тогтоосон тариф бодит байдалтай нийцэхгүй. Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс ирсэн баримтад байгаа оршин суугчдаас авах төлбөрийн задаргаанд м.кв-ын засвар үйлчилгээний төлбөр00 төгрөг гээд аж ахуй нэгжээс авах төлбөрийг нь 600 төгрөг гэж тогтоосон нь ялгамжтай байна гэж тайлбарлаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл СӨХ-ноос засвар үйлчилгээнээс бусад үйлчилгээ авахгүй байна гэдэг нь нэхэмжлэгч талын албан бичгээр нотлогдоод байхад адилхан үйлчилгээ авч байгаа мэт үнийн дүн тогтоосон нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал сард төлөх 702 000 төгрөгт юу багтаж байгааг тодорхойлж хэлж чадахгүй байна. Мөн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, тасарсан, түүнийг сэргээхтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал бичгээр гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа засвар үйлчилгээ хийсэн гэж тайлбарлах боловч засвар үйлчилгээ хийсэн талаар баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагчийн хувьд мөн засвар үйлчилгээ хийсэн байдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* СӨХ-ны14 тоот гэрчилгээ, тус СӨХ-ны019.10.29-ний өдрийн9/05 тоот Хурлын тогтоол, түүний хавсралтаар батлагдсан Нийтийн зориулалттай орон сууцны доод давхарт үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагаас авах засвар үйлчилгээний тариф,020.09.18-наас024.06.11-нийг хүртэл хугацаанд Губи гарнет инвестмент ХХК-д явуулсан гэх мэдэгдэл, шаардлагууд /хх-ийн 3-13/ зэргийг,

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0010556, 0010557 тоот Галын аюулгүй байдлын дүгнэлт, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар гурав ОНӨААТҮГ болон ХХК-ийн хооронд байгуулсан022.06.01-нээс023.12.31-нийг хүртэл хугацааны,022.04.25-наас024.12.31-нийг хүртэл хугацааны Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ, Барилгын зураг төслийн Зууны гүүр ХХК-ийн боловсруулсан *******,*******,
ХХК-ийн үйлчилгээтэй64 айлын орон сууцны барилгын
эскиз зураг,, дугаар давхрын байгуулалтын зургууд, гэрэл зургууд, Комфорт монгол нэтворк ХХК-ийн ХХК-ийн харилцагчийн гүйлгээ, Классик сити ХХК болон ХХК-ийн хоорондохь Тооцооны үлдэгдлийн баталгаа, хариуцагч компанийн Баянзүрх ХҮТ-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, УБЦТС ХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэргийг тус тус гаргасан.

 

5.Тус шүүхийн шүүгчийн025.01.20-ны өдрийн 3755 дугаар захирамжийн дагуу025.02.02-ны огноотой гэрэл зургууд /хх-ийн 89-96/,

Шүүгчийн025.02.10-ны өдрийн 7337 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн ОНӨААТҮГ-ын025.02.19-ний өдрийн2 тоот албан бичгээр ирүүлсэн Баянзүрх дүүргийн*******, ******* цогцолбор хотхоны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоол, түүний хавсралтаар баталсан Оршин суугчдаас авах төлбөрийн задаргаа, Аж ахуйн нэгж байгууллагаас авах төлбөрийн задаргаа, Баянзүрх дүүргийн ******* СӨХ-ны019 онд хийсэн ажлын тайлан,023.09.03-ны өдрийн ******* СӨХ-ны оршин суугчдын хурлын тэмдэглэл /хх-ийн04-116/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* Сууц өмчлөгчдийн холбоо гч байгууллагад богдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 3747 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган шийдвэрлэх шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль, дүрэм, журмыг ноцтой зөрчсөн бөгөөд өөрийн ашиглаж байгаа71 м.кв талбайн зардалд020 оны 02 дугаар сараас хойш024 оны 07 дугаар сар хүртэл хугацааны төлбөрт м.кв талбайд 600 төгрөгөөр тооцон 3747 340 төгрөг төлөх үүрэгтэй, СӨХ-ны төлбөрийг байнга нэхэж шаардаж байсан нь мэдэгдлүүдээр нотлогдоно гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийг үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ, манай байгууллага нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа,, дугаар давхарт байрладаг бөгөөд манай талбай СӨХ-ны талбайд хамаарахгүй, тус холбооны гишүүн биш, ашиглалтын зардлыг байнга төлдөг, аж ахуй нэгж байгууллагад м.кв талбайд 600 төгрөгөөр ялгамжтай тооцсон нь үндэслэлгүй, манайх гадна тохижилт, цэвэрлэгээг өөрсдөө хийж төлбөрийг төлдөг,019.09.29-ний өдөр болсон бүх гишүүдийн хурал нь хүчин төгөлдөр бус бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2., 9.5.-д заасныг зөрчиж шаардлага хангаагүй,   хариуцагч компани нь хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т заасан сууц өмчлөгч биш, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д заасан орон сууцанд хамаарахгүй, үйлчилгээний зориулалттай талбай учраас нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1.Хэргийн баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн*******,*******лол,, ******* цогцолбор-ын*******ны, дугаар давхарт байрлах71 м.кв талбайн өмчлөх, эзэмших эрхийг нотлох баримт авагдаагүй байх боловч дээрх талбай бүхий хөрөнгийг хариуцагч ХХК нь017 оноос хойш эзэмшин ашиглаж, хүүхдийн тоглоомын төв, бялдаржуулах төв, цайны газрын болон худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулж байгаа талаар тайлбарласан бөгөөд хариуцагч талаас гаргасан шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4-т дурдсан нотлох баримтуудаар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

3.2.Барилгын зураг төслийн Зууны гүүр ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу *******,*******,*******лолд баригдсан ХХК-ийн үйлчилгээтэй64 айлын орон сууцны барилга буюу*******ны оршин суугчид сууц өмчлөгч нарын019.09.29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 01 тоот тогтоолоор ******* Сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан байх бөгөөд тус холбоонд дээрх хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байгаа******* бүхэлдээ харьяалагддаг болох нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн8 дугаар зүйлийн8.1.1.-д Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх гэж заасны дагуу 2022.03.22-нд Баянзүрх дүүргийн Засаг даргаас бүртгэж олгогдсон14 дугаартай гэрчилгээ, Баянзүрх дүүргийн*******, ******* цогцолбор хотхоны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоол зэргээр нотлогдсон.

 

3.3.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд дээрх ******* цогцолбор хотхоны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоолын хавсрал-д зааснаар ******* Сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгч гишүүний дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг аж ахуй, нэгж байгууллагад м.кв талбайд 600 төгрөгөөр тогтоосон байна.

 

3.4.Хариуцагч талаас ******* Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоолыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 зүгээр зүйлийн 9.2.-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т Энэ хуулийн 9.2., 9.3.-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно гэж заасны дагуу болон3 дугаар зүйлийн 13.1.4.-т засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж заасны дагуу хариуцагч байгууллагаас гомдол гаргаж шийдвэрлүүлсэн талаар болон уг тогтоолыг өөрчилсөн, хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг аж ахуй, нэгж байгууллагад м.кв талбайд 600 төгрөгөөр тогтоосон дээрх ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн019.09.29-ний өдрийн 01 тоот тогтоол хүчин төгөлдөр байна.

 

4.Иргэний хуулийн43 дугаар зүйлийн43.4.-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна зааснаас үзэхэд *******,*******,*******лол,*******ны, дугаар давхарт71 м.кв талбайг эзэмшин ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагч ХХК нь ******* сууц өмчлөгчдийн холбооны гишүүн мөн байх бөгөөд хариуцагч талын, манай компани нь сууц өмчлөгч биш,, дугаар давхрын71 м.кв талбай нь үйлчилгээний зориулалтаар баригдсан, тус холбоонд хамаарахгүй гэсэн тайлбар үндэслэл муутай байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн48 дугаар зүйлийн48.1.,48.2., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн3 дугаар зүйлийн3.1.,3.2.-т заасан сууц өмчлөгчийн эрх, үүргийг хүлээсэн гэж гэж үзнэ.

 

5.Иргэний хуулийн47 дугаар зүйлийн47.1.-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж,

147.2.-т Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухай орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэж,

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн6 дугаар зүйлийн 16.2.-т Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч компани нь тухайн орон сууцны нийт талбайн хэмжээнд харьцуулан өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийн талбайн хэмжээгээр дээрх ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй.

 

6.Нэхэмжлэгч ******* СӨХ нь020 оны 02 дугаар сараас024 оны 07 дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд сард71 м.кв талбайд 600 төгрөгөөр тооцон 702 780 төгрөг, нийт 3747 340 төгрөг нэхэмжилсэн бөгөөд020.08.18-наас021.06.11-нийг хүртэл хугацаанд төлбөр шаардаж байсан тухай мэдэгдлүүдийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан нийт 7 удаагийн мэдэгдлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсхүл тогтоосон хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

7.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил..., гэж, 75.2.3.-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил... гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь020 оны дугаар сараас021 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч байгууллагаас нэхэж шаардсан талаарх баримтгүй байх бөгөөд энэ нь дээрх хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу нийт144 480 төгрөгийн шаардлага гаргах хуульд заасан хугацааг зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нийт144 480 төгрөгийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* СӨХ нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

8.Харин хариуцагч ХХК нь021.06.01-нээс024.07.01-нийг хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох6 002 860 төгрөгийг4747.1.- зааснаар болон4848.2.3.- , 濿 ж заасан үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн49 дугаар зүйлийн49.2.-т зааснаар уг төлбөрийг төлүүлэхээр шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

9.Дээрх нөхцөл байдлууд, үндэслэлээр дүгнэн, хариуцагч байгууллагаас нийт6 002 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгож, ийн үлдэх хэсгийг шийдвэрлэлээ.

10.Нэхэмжлэгч талаас гаргасан, хэргийН 89-96 дахь талд авагдсан хуулбар зургууд нь юуны зураг болох нь тодорхойгүйн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй тл шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

11.У 7 7.1.1., 56 56.2., 60 60.1.- 34486 ,87 964 .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.2.2.,16.,18.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн47 дугаар зүйлийн47.1.,48 дугаар зүйлиЙн48.2.3.-д заасныг баримтлан хариуцагч Руби гарнет инвестмэнтс ХХК-иас 26 002 860 төгрөг гаргуулан ******* СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс144 480 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид87 964 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн024.12.09-ний өдрийн 31059 дугаар захирамж шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн20 дугаар зүйлийн20.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2.,19.4.,19.5.,19.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс4 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА