| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04383/И |
| Дугаар | 191/ШШ2025/04984 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04984
| 2025 06 02 | 191/ШШ2025/04984 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн Ч******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,, тоот хаягт оршин суух, овогт н С /РД:/,
Хариуцагч: ,,,,, тоотод оршин суух, ******* овогт Я О /РД: / нарт холбогдох,
Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч Я.Оаас зардалд 55 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг024 оны 07 дугаар сарын*******-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ч*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г //,
Хариуцагч Я.О,
Өмгөөлөгч Ц.Тг //,
Хариуцагч Я.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З,
Гэрч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ч*******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд талийгаач Я.О эгчтэй010 оноос хойш019 он хүртэл хамт амьдарч байгаад тэгээд нэг хэсэг тусдаа гарсан. 3 сарын дараа эгч маань бие нь муудсанаас биднийг дахин дуудсан. Энэ үед Д.С хамт амьдарч байсан боловч ямар нэгэн байдлаар түүнийг асрамжилж харж хандаагүй. Намайг эгчийг асарч халамжлахгүй байгаа талаар нь үг хэлж шаардлага тавихаар над руу дайрч давшилж зодож байсан удаатай.
Эгч Я.О маань бидний асаргаанд байж байгаад023.06.13-нд нас барсан. Тэрээр амьд сэрүүн байхдаа миний хүүхдэд их хайртай, 8-10 нас хүртэл нь бид хамт байсан. Надад чиний хүүхдээр элгээ дэвтээж байдаг, чи аль нэгийг нь надад өгчих гэдэг байсан. Эгч маань бие нь өвдөж бөөрний дутагдалд ороод бөөр орлуулах эмчилгээнд 7 хоногт 3 удаа ордог, байнга эмчилгээнд зөөвөрлөж, э.эмчид үзүүлж хяналтад байлгадаг байсан. Түүнд эгч маань сэтгэл нь их зовдог, надад Би чамайг их зовоож байна гээд л сэтгэл нь хямардаг, бие нь маш зовиуртай байх ч их өвдөлтөө даадаг, өвдөж байгаа талаар ярьдаггүй, ийм л хүн байсан. Өвчин нь хүндэрсэн, их эм ууснаас шалтгаалан сүүлдээ ходоод нь цоорсон гэдэг онош тавьж маш их эмчилгээ хийлгэж эмчлүүлсэн.
Энэ үед нь түүний гэрт өмнө нь амьдарч байсан манай ах, эгч, дүү нараас ямар ч тусламж үзүүлж, асарч байгаагүй шүү дээ. Ганц байрыг нь худалдаж авчихаад мөнгөө ч гүйцээж өгөхгүй, цувуулж тэр нь өөрт нь юу ч болдоггүй, эмчилгээнд нь хүрэхгүй хэцүү нөхцөл байдалтай байсан. Эмчилгээний төлбөр 1 сард л 1 000 000 төгрөг гарч байна, сард тэтгэврийн 500 000 төгрөг аваад хүрдэггүй байсан. Я.О эгч маань надад том эгч чинь намайг ална, булна, байраа буцаах гэлээ гэж айлгасан, загнасан, би 10 000 000 гаруй л төгрөг авсан, гэтэл одоо 30 000 000 сая төгрөг өгсөн гээд нэхээд байна, намайг тэнэг юм, хуурчихна гэж бодоод байх шиг байна гэж хэлээд уйлж байсан.
Миний зүгээс эгчийнхээ эмчилгээний зардалд 40 000 000 төгрөг, байрны төлбөрт шүүхийн шийдвэрийн дагуу 15 500 000 төгрөг, нийт 55 500 000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Энэ хэмжээ бол дөнгөж 50 хувиар л тооцож байгаа дүн, үүнээс их төлбөр гарсан. Байнга л уураг, өндөр үнэтэй эм, тариа хэрэглэдэг, Я.О эгчийн 15 500 000 төгрөгийг би Я.Сгийн дансанд төлсөн, Я.С нь Д.Сгийн дансанд төлсөн, баримтууд нь хэрэгт байгаа.
Иймд би хуулийн дагуу талийгаач эгч Я.Огийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох эрхтэй.
Хариуцагч нар эгчийг гомдоож, мөнгийг нь залилаагүй бол ингэж явахгүй. Өвчин нь хүндэрч бие нь муу болсон байхад төрсөн дүү нар болох Я.О, Я.С нарын талаас нэг ч хүн байгаагүй, нас барсных нь дараа л ирсэн. Би жаахан хүүхдээ асрахын хажуугаар талийгаач эгчийгээ асарч байсан, хариуцагч нар хэзээ ч намайг ойлгодоггүй. Би нийтдээ 80 000 000 төгрөг зарцуулаад тал хувийг нь нэхэж байгаа, өөр бусад олон зардал гарсан, гэхдээ энэ миний үүрэг гэж бодоод нэхээгүй. Иймээс хариуцагч Я.Оаас 55 500 000 төгрөг нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Я.Оаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Талийгаач Я.О нь миний төрсөн эгч байсан. Я.С бид нар талийгачийн төрсөн дүү нь бөгөөд бид хоёроос өөр өвлөгч байхгүй.
Эгч Я.Огийн эмчилгээнд миний зүгээс Улаанбаатар медиа эмнэлэг,022.07.28-нд төлбөрт 319 450 төгрөгийг эмчилгээнд нь төлсөн, эмчлүүлэхэд би өөрөө сахиж байсан, гемодезийн эмчилгээнд 900 000 төгрөг өгч байсан зэргээр би эгчдээ бие нь муу байхад тусалж байсан. Би нэхэмжлэгч Б.Ч*******гээс 40 000 000 төгрөг зарцуулсныг мэдэхгүй тул зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ч бас талийгаач эгчтэй зүй бусаар хандаж, зодож нүдэж, эд хөрөнгийг нь эвдэж байсныг мэднэ. Я.С нь миний төрсөн дүү бөгөөд нэхэмжлэгч Б.Ч*******гийн хадам ээж нь юм. Нөхөр Мөнхдөл нь дүү Я. Сгийн төрсөн хүү бөгөөд бид ийм харилцааг нь болиулах талаар их ярьж хэлж, манай дунд хүү их хөөцөлдөж байсан боловч одоо ийм байдалд хүрсэн.
Гэвч би хүүхдүүддээ энэ дүүдээ битгий ингэж ханд гэдэг хэлдэг байсан нь одоо бодоход их буруу байсан байна, өөрийн удам угсаагаа бузарласан, эрүүл бус сэтгэхүйтэй болсон байна.
Би нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
3.Хариуцагч Я.Сгаас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Я.Ог нэхэмжлэгч асрамжилж, халамжлан асаргааны гэрээтэй байсан, түүний эмчилгээнд болон оршуулганд зарцуулсан баримтууд хэрэгт байх тул Б.Ч******* нь түүнийг асран тэтгэж, асрамжилж байсан нь нотлогдсон байна.
Хариуцагч Я.С нь талийгаач Я.Огийн хууль ёсны өвлөгч мөн бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3.-т зааснаар өвөөс татгалзсан гэх баримт хэрэгт байхгүй. Хариуцагч нар тус тусдаа талийгаачийн өмчлөлийн орон сууцнаас 50 хувиар өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан зохих журмын дагуу нотариатчид гаргаж өгсөн. Энэ талаарх баримтуудыг хэрэгт өгсөн.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Я.Сг хууль ёсны өвлөгч мөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийнны Засаг даргын023.11.16-ны өдрийн 878 тоот Я.Огийн оршин суух хаягийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сангийн024.06.24-ний өдрийн Б.Ч*******гийн Төрөл садангийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Я.Огийн Тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэгт авагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтоолтын хуудас, Өрхийн эмнэлгийн магадлагаа,023.01.24-ний өдрийн Я.Огийн Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст гаргасан Б.Ч*******, Я.О нарын өргөдөл,023.02.05-ны өдрийн 05 тоот Чингэлтэй дүүргийнны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын шийдвэр, Я.О, Б.Ч*******, Чингэлтэй дүүргийнны нийгмийн ажилтан нарын хооронд байгуулсан Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээ, Я.Огийн нас барсны гэрчилгээ, Нууц увидас эмнэлгийн023.11.16-ны өдрийн 38 тоот Тодорхойлолт, Ижил санаа өрхийн эрүүл мэндийн төвийн Тодорхойлолт, ICU эмнэлгийн023.11.28,023.03.04-ний өдрийн гемодиализ эмчилгээ хийсэн тухай Тодорхойлолт, Я.Огийн Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 4-22, 52-54, 57, 68, 91-92/, гэрэл зургууд, Я.Огоос Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан023.02.13-ны өргөдөл /хх-ийн 46-51/, Б.Ч*******, А.Мөнхдөл нарын ХААН банк ХК дахь депозит дансны хуулгууд /хх-ийн 55, 100-105, 110-146/, Б.Ч*******гийн Голомт банк ХК дахь дансны хуулгууд /хх-ийн 70-71, 85, 107-109/, Я.Огийн орон сууцны ашиглалтын зардал, хэрэглээний төлбөр төлсөн тухай Төрийн банк ХК-ийн төлбөрийн баримтууд /хх-ийн 81-82, 147-158/, Б.Ч*******гээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан023.12.18-ны өдрийн Хүсэлт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн023.05.24-ний өдрийн 1549 дугартай Зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн шүүгчийн023.12.22-ны өдрийн 85 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 003 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн023.12.19-ний өдрийн 349 дугаартай Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 72-80/, үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн болон эм тарианы төлбөрийн баримтууд /хх-ийн 59-62, 67, 69, 93-94/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангийн023.12.15-ны өдрийн Я.Огийн 1 дүгээр маягтын лавлагаа, Я.О, Я.О нарын Төрөл садангийн лавлагаа,013.01.28-ны өдрин Я.Огийн Натур КТГ оношилгоо гэх баримт / хх-ийн 86-90/, ХААН банк ХК болон Ч.Сарангуа, Б.Ч*******, Я.О нарын Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ,184102 тоот хадгаламжийн дэвтрийн хуулбар, Улаанбаатар буян ХХК-ийн023.12.04-ний өдрийн 01/269 тоот Лавлагаа /хх-ийн 95-99/, Чингэлтэй дүүргийнны Засаг даргын024.11.25-ны өдрийн Б.Ч*******гийн оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт, Я.О, Д.С нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн, гудамж,, тоот хаягт байрлах, м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын023.10.25-ны өдрийн 02-175/21726 тоот Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан Хамтран өмчлөгч хасуулах тухай албан бичиг, ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /хх-ийн0-161,9, 177-178/, Б.Ч*******гийн Төрийн банк ХК дахь тоот харилцах дансны харилцагчийн хуулга зэргийг,
5.Хариуцагч Я.Сгаас баримтаар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн024.12.02-ны өдрийн3 тоот тодорхойлолт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Я.Сгийн023.11.13-нд нотариатчид гаргасан бүртгэлийн017 дугаартай Өв хүлээн авах хүсэлт /хх-ийн6, 179,17/ зэргийг,
6.Хариуцагч Я.Оаас баримтаар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн025.03.24-ний өдрийн 30и-1б/1634 тоот албан бичиг, Я.Оын024.05.14-нд нотариатчид гаргасан, бүртгэлийн 0585 дугаартай Өв хүлээн авах хүсэлт /хх-ийн 192,01/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.
7.Шүүхийн журмаар гэрч Х.Нансалмаа, Б.Н нарын мэдүүлэг /хх-ийн10-211/ хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч******* нь хариуцагч Я.О, Я.С нарт холбогдуулан талийгаач Я.Огийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.От холбогдуулан гарсан зардалд өвлөгдөх эд хөрөнгөөс 55 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хариуцагч Я.О, Я.С нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэн аль нь эс зөвшөөрч маргасан.
Шүүхээс нэхэмжлэгч Б.Ч*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Б.Ч*******гээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ,010 оноос нагац эгч Я.О хүнд өвчний улмаас эрүүл мэндийн байдал муудаж байх үед түүнийг харж хандах, асрах хүнгүй байсан учир миний бие гэр бүлийнхээ хамт очиж амьдарсан, бүхий л эмчилгээ, асаргаа, сувилгааг хийж байсан,023.01.24-нөөс намайг Я.Огийн асран хамгаалагчаар тогтоож гэрээ байгуулсан, миний гар дээр сүүлийн 13 жил амьдарч байгаад023.06.13-нд нас барсан, нас барахад нь бүх ажлыг би хариуцаж дуусгасан. Улсын дээд шүүхийн 1998 оны 62,002 оны 123 дугаар тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4.-т заасан ач, зээ гэдэгт хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан эгч, эмэгтэй дүүгээс гарсан ба үрчилж авсан хүүхэд зээ болох тул Б.Ч******* нь Иргэний хуулийн 520.1.2.-т заасан зээ болно, иймд нагац эгч Я.Огийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэх эрхтэй, нэгэнт хууль ёсны өвлөгч тул бусад өвлөгч нараас 530 дугаар зүйлийн 530.2.1., 530.2.4.-т зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардалд 15 500 000 төгрөг, өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүнийг оршуулахад гарсан зардалд нийт 40 000 000 төгрөг, нийт 55 500 000 төгрөг зарцуулсан нь нотлох баримттай тул хариуцагч Я.Оаас нэхэмжлэх үндэслэлтэй гэж тодорхойлж мэтгэлцсэн.
2.Хариуцагч Я.Оаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2.-т зааснаар талийгаач эгч Я.Огийн хууль ёсны өвлөгч нь дүү Я.С бид болно, миний төрсөн хүүхэд болох Б.Ч******* нь хууль ёсны өвлөгч болох эрхгүй, гарсан зардалд ийм их мөнгө надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй, би төлөх үүрэггүй, надад ямар нэгэн буруутай зүйл байхгүй гэж,
3.Хариуцагч Я.Сгаас дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, эгч Я.О бид нар төрсөн эгч дүүс учир миний бие хууль ёсны өвлөгч мөн бөгөөд 50 хувийг хууль ёсоор өвлөх эрхтэй, Иргэний хуулийн 528 дугаар 528.3-т зааснаар өвөөс татгалзсан гэх баримтгүй, бид тус тусдаа 50 хувиар өв хүлээн авах хүсэлтээ гаргасан бөгөөд нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
4.1.Я.О нь хариуцагч Я.С, Я.О нарын төрсөн эгч, нэхэмжлэгч Б.Ч*******гийн нагац эгч бөгөөд 1949 онд төрсөн, нөхөр, хүүхэдгүй ганц бие байсан, тэрээр Чингэлтэй дүүргийн,ны тоот хаягт амьдарч байгаад023.06.13-нд өвчний улмаас нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангийн023.12.15-ны өдрийн Я.Огийн 1 дүгээр маягтын лавлагаа, Я.С, Я.О нарын, Я.О, нэхэмжлэгч Н.Ч******* нарын, Я.О, Н.Ч******* нарын Төрөл садангийн лавлагаа-нууд, Я.Огийн нас барсны гэрчилгээ, Чингэлтэй дүүргийнны Засаг даргын023.11.16-ны өдрийн 878 тоот Я.О нь тус хорооны,ны тоот хаягт 31 жил амьдарч байсан талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хүн амын бүртгэлийн дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдсон.
4.2.Шүүх хуралдаанд гэрч Б.Н болон зохигчид талийгаач эгч Я.О нь нөхөртэй байсан, нөхөр нь бүр эрт нас барсан, төрсөн хүүхэдгүй, П-ийн Б гэх хүүг өргөж авсан боловч албан ёсоор үрчлэлтийн бүртгэл хийлгээгүй, энэ хүүхэд бага насандаа буцаад төрсөн аав, ээж дээрээ өөрийн гэртээ очиж өссөн гэж ярьдаг байсан, одоо энэ тухай ямар ч баримт байдаггүй гэж тайлбарлаж, хэн аль нь энэ талаар маргаагүй байна.
4.3.Хэрэгт авагдсан баримтаар, өдөр настан Я.О нь022 оноос хүнд өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэн, асаргаа шаардлагатай болж Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст Б.Ч*******, Я.О нар хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч Б.Ч******* нь Я.Огийн асран хамгаалагчаар тогтоогдсон нь023.02.05-ны өдрийн 05 тоот Чингэлтэй дүүргийнны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлын шийдвэр, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын баталсан, Я.О, Б.Ч*******, Чингэлтэй дүүргийнны нийгмийн ажилтан нарын байгуулсан023.01.24-нөөс024.01.24-нийг хүртэл хугацаатай Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээ зэргээр нотлогдсон.
4.4.Нэхэмжлэгч Б.Ч******* нь, талийгаач Я.Огийн төлөх 15 500 000 төгрөгийг Д.Сд023.10.13-нд төлсөн талаарх өөрийн эзэмшлийн ХААН банк ХК дахь тоот дансны хуулга, мөнгөн шилжүүлэг,
Я.О, Д.С нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн, гудамж,, тоот хаягт байрлах, м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны орон сууцны ашиглалтын зардал, хэрэглээний төлбөр болон талийгаач Я.Огийн эмчийн үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн төлбөр, эм тарианы үнэ, оршуулгын зардалд нийт 40 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарлан энэ талаарх Төрийн банк ХК-ийн төлбөрийн баримтууд, Б.Ч*******гийн Төрийн банк ХК дахь тоот харилцах дансны харилцагчийн хуулга, Б.Ч*******, А.Мөнхдөл нарын ХААН банк ХК дахь депозит дансны хуулгууд, Нууц увидас эмнэлэгийн023.11.16-ны өдрийн 38 тоот Тодорхойлолт, Ижил санаа өрхийн эрүүл мэндийн төвийн Тодорхойлолт, ICU эмнэлгийн023.11.28,023.03.04-ний өдрийн гемодиализ эмчилгээ хийсэн тухай Тодорхойлолт, Улаанбаатар буян ХХК-ийн023.12.04-ний өдрийн 01/269 тоот Лавлагаа, төлбөрийн баримтууд хэрэгт авагджээ.
4.5.Хэрэгт Я.О, Д.С нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн, гудамж,, тоот хаягт байрлах, м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны гэрчилгээ авагдсан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн023.05.24-ний өдрийн 1549 дугаартай Зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Я.О нь шүүхэд нэхэмжилсэн 1 449 479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, орон сууц худалдах хэлцлээс талууд татгалзсанаа харилцан зөвшөөрч нэхэмжлэгч Я.О нь 15 500 000 төгрөгийг хариуцагч Д.Сд буцаан өгч, хариуцагч нь Чингэлтэй дүүргийн, гудамж,, тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулахаар зохигч талууд эвлэрснийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Энэ шүүхийн шийдвэр буюу шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.
4.6.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тус шүүхийн шүүгчийн023.12.22-ны өдрийн 85 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 003 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Я.Огийн шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх ёстой 15 500 000 төгрөгийг Доржготовын Сд төлсөн болох нь ХААН банк ХК дахь тоот дансны хуулга, мөнгөн шилжүүлэг зэргээр нотлогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Түүнчлэн төлбөр төлөгч Доржготовын С нь Чингэлтэй дүүргийн, гудамж,, тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулах тухай шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын023.10.25-ны өдрийн 02-175/21726 тоот Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан Хамтран өмчлөгч хасуулах тухай албан бичиг, ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт зэргээр нотлогдсон.
5.Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэх бөгөөд 520 дугаар зүйлийн 520.1.-д заасны дагуу өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх нь хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөнө.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй... 520.1.2. энэ хуулийн 520.1.1.-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ... гэж заасан.
Хэргийн баримтууд, зохигчдын тайлбараар, талийгаач Я.О нь төрсөн болон үрчилсэн хүүхэдгүй, ганц бие амьдарч байснаас үзэхэд хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д заасан хууль ёсны өвлөгч нар байхгүй байх бөгөөд тэрээр түүний төрсөн дүү нар болох хариуцагч Я.С, Я.О нар дээрх хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2.-д заасны дагуу талийгаач Я.Огийн хууль ёсны өвлөгч болно.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.-д зааснаар өвлүүлэгч Я.О023.06.13-ны өдөр нас барснаар хариуцагч Я.С, Я.С нарт өв нээгдсэн байна.
6.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.-т Энэ хуулийн 528.1.-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ заасан бөгөөд үүний дагуу хариуцагч Я.Оаас024.05.14-ний өдөр Нийслэлийн тойргийн 85 бүртгэлийн дугаартай нотариатчид, Я.Сгаас023.11.13-ны өдөр Нийслэлийн тойргийн 366 бүртгэлийн дугаартай нотариатчид тус тус өв хүлээн авах тухай хүсэлт гаргаж бүртгэлийн 0585, 0217 дугаарт бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагч нараас гаргасан өв хүлээн авах хүсэлтүүдээр нотлогджээ.
7.Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 517 дугаар зүйлийн 517.1.-д заасан өвлөх эрхээ алдсан гэж үзэх, 528 дугаар зүйлийн 528.1., 528.3.-т заасан өв хүлээн авахаас татгалзсан, өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагч Я.С, Я.О нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.-т зааснаар өвлүүлэгч Я.Огийн өвийг хүлээн авсан гэж үзнэ.
8.Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Б.Ч******* нь талийгаач нагац эгч Я.Ог хүнд өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэн, асаргаа шаардлагатай болох үед нь түүний асран хамгаалагчаар тогтоогдож, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээ-г байгуулан нас барах хүртэл нь асрамжлан хамгаалж, тусалж дэмжиж байсан үйл баримт тогтоогдсон байх боловч энэ байдал нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1., 520.2., 520.3.-т заан тодорхойлсон хууль ёсны өвлөгчид тооцох үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4.-т заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөн олговрыг авах эрхтэй этгээдүүд болон тэдгээрт хамаарах этгээдүүдийг тодорхойлсон Улсын Дээд шүүхийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 1998 оны 62 дугаар тогтоол,002 оны Дээд шүүхийн 1998 оны 62 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 123 дугаар тогтоолын дагуу Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэн нэхэмжлэгч Б.Ч*******г хэлмэгдэгчийн ач, зээ-д хамааруулж талийгаач Я.Огийн хууль ёсны өвлөгчөөр тогтоох хууль зүйн боломжгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Ч******* нь талийгаач Я.Огийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй болно.
9.Нэхэмжлэгч Б.Ч******* нь хууль ёсны өвлөгч мөн гэж үзэн талийгаач Я.Огийн эмчилгээ, үзлэг оношилгоо, оршуулгын зардал болон эд хөрөнгийг хамгаалахтай холбоотой гаргасан зардалд нийт 55 000 000 төгрөгийг хариуцагч Я.Оаас шаардсан.
Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1.-д зааснаар хууль ёсны өвлөгч нь өвлөгдөх эд хөрөнгийг бусад өвлөгчдийг ирэхийг хүлээхгүйгээр авч болох бөгөөд 530.2.-т зааснаар эд хөрөнгө хүлээн авсан өвлөгч нь тухайн эд хөрөнгөөс өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүнийг оршуулахад гарсан зардал, өвлүүлэгчийн асрамжинд байсан буюу өвлүүлэгчээс тэтгэвэр авах эрхтэй этгээдийг асран тэтгэсний зардал, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад төрлийн төлбөрийн шаардлагыг хангах зардал, өвлөгдсөн эд хөрөнгийг хамгаалахад гарсан зардал зэргийг гаргах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтууд нь зөвхөн хууль ёсны өвлөгч нарын хоорондохь нэг өвлөгч нөгөө өвлөгчөөс өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авч тухайн эд хөрөнгөөс гаргасан зардлуудыг шаардах эрхийг зохицуулсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ч******* нь талийгаач нагац эгч Я.Огийн хууль ёсны өв залгамжлагч биш тул хуульд заасан хууль ёсны өвлөгч бусад хууль ёсны өвлөгчөөс Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1., 530.2.4.-т заасан зардлыг төлүүлэхээр шаардах боломжгүй байна.
10.Хэргийн 63-66 дахь талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.
11.Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч Б.Ч******* нь хуульд зааснаар талийгаач Я.Огийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй байх тул хууль хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, Я.Оаас 55 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 505 050 төгрөгийг улсын хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 520.1.2., 530 дугаар зүйлийн 530.2.1., 530.2.4.-т заасныг баримтлан, хариуцагч Я.О, Я.С нарт холбогдох хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай, хариуцагч Я.Оаас гарсан зардалд 55 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ч*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
|
|