2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04945

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02

191/ШШ2025/04945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа дж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: *******,,, тоот хаягт оршин суух, овогт ийн Э /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 2 446 682 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Ш.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбартаа: Манай байгууллагатай хариуцагч Ч.Э 2022.06.20-нд БЗГ22-2409 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан бөгөөд, гэрээгээр 1 699 900 төгрөгийг сард 3,3 хувийн, жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зээлийн зориулалтаар авсан.

Хариуцагч нь 2022.07.20-ноос эхлэн зээлийн төлөлт хийх ёстой байсан боловч төлөөгүй, нийтдээ л 537 400 төгрөг төлсөн.

Зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэл гаргах буюу 2024.06.21-ний өдрийн байдлаар 549 хоног хугацаа хэтрүүлсэн. Манай байгууллагаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1 444 517.34 төгрөг, зээлийн хүүд 916 856.23 төгрөг, гэрээний 2.7-д нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгээс 20 хувиар тооцохоор заасны дагуу нэмэгдүүлсэн хүүд 76 009.29 төгрөг, нотариатын зардалд 9 300 төгрөг, нийт 2 446 682.86 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар нэхэмжилж байна. Зээлдэгч зээлээ төлөөгүй нь үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

Хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийг шүүхээс гардаж авснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл ч тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 2024.05.17-ны өдрийн тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2022.06.20-ны өдөр байгуулсан тоот БЗГ22-2409 тоот Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, Ч.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 4-11, 36/ зэргийг гаргасан бөгөөд хариуцагчаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Ч.Эд холбогдуулан, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд 1 444 517.34 төгрөг, зээлийн хүүд 916 856.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 76 009.29 төгрөг, нотариатын зардалд 9 300 төгрөг, нийт 2 446 682.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч Ч.Э дээрх нэхэмжлэлийг 2025.04.16-ны өдөр гардаж аснаас хойш шүүхэд ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч Ч.Э зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 2 446 682.86 төгрөгийг болон гарсан зардалд 9 300 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар төлөх үүрэгтэй, хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

2.1.Нэхэмжлэгч ХХК болон хариуцагч Ч.Э нар харилцан тохиролцон, хариуцагч нь 1 699 900 төгрөгийг сард 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж, 2022.06.20-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, гэрээний талууд гарын үсэг зуржээ.

Уг зээлийн гэрээний 2.3-т Зээлийг авах хэлбэр: Бараа борлуулагчийн данс руу бэлэн бусаар шилжүүлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Ч.Эгийн зээлийн дансанд 2022.06.20-ны өдөр 1 699 900 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдсон бөгөөд гэрээний 3.1-д зааснаар 1 699 900 төгрөгийн үнэлгээ бүхий А53 маркийн гар утас, 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung-g маркийн зурагт зэргийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалуулж, 3.3-т зааснаар зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээрх барьцааны зүйлийг зээлдүүлэгч нь үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах, худалдан борлуулах эрхтэй байхаар талууд тохиролцсон байна.

 

2.2.Хэрэгт авагдсан ХХК-ийн ******* регистрийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компани нь 2022.09.23-наас эхлэн шинээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах үйл ажиллагааг шинээр бүртгүүлж, 2024.02.27-нд уг үйл ажиллагааг хассаныг бүртгэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага нь 2022.11.04-нд батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023.03.01-ний өдөр мөрдөгдсөнтэй холбоотойгоор 2024.05.17-нд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон дугаартай Бүртгэлийн гэрчилгээ-р нотлогдсон бөгөөд тэрээр 2024.05.30-нд Супер лизинг гэсэн оноосон нэрийг ХХК болгон өөрчилж, мөнгөн зээлийн үйл ажиллагааг шинээр бүртгүүлжээ.

 

2.3.Дээрхээс үзэхэд 2022.11.04-нд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор Иргэний хуулийн 286 дугаар зүйлд өөрчлөлт орохоос өмнө талууд 2022.06.20-нд Барьцаат зээлийн гэрээ-г бичгээр байгуулж нэхэмжлэгчээс 1 699 900 төгрөгийг сард 3,3 хувийн хүүтэйгээр зээлүүлж, зээлдэгчээс 2 699 900 төгрөгийн хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., 286.2.,286.3., 286.5.-д заасантай нийцсэн бөгөөд талуудын хооронд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

2.4.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024.06.20-нд дууссан байх бөгөөд зээлдэгч буюу хариуцагч нь гэрээний хугацаанд 2022.07.20-ноос 2023.02.08-ны хооронд 5 удаагийн төлөлтөөр зээлд 255 383 төгрөг, зээлийн хүүд 277 085 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 933 төгрөг, нийт 537 400 төгрөг төлснөөс өөрөөр ямар нэгэн төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн нь зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.

 

3.2022.06.20-ны өдөр байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээ-ний 2.7-д Хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заажээ.

2022.11.04-нд батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Ч.Этай 2022.06.20-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулах үед дээрх хууль батлагдаж мөрдөгдөөгүй байсан байх тул хариуцагчаас зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй байна.

 

4. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлсийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасан.

Хэрэгт нэхэмжлэгчээс хариуцагчид зээл төлөхийг мэдэгдсэн талаар, дээрх хуулийн заалтын дагуу болон гэрээний 3.3-т зааснаар барьцааны зүйл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлэн авсан талаарх баримт авагдаагүй хэдий ч барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг зээлийн гэрээний нэг төрөл тул нэхэмжлэгч нь хариуцагчид зээлсэн зээлийн мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн 1 444 517.34 төгрөгийг шаардах эрхтэй.

 

5.Зохигчдын хооронд байгуулсан 2022.06.20-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ний 2.2-т зааснаар сард 3,3 хувийн хүүг зээлдэгч буюу хариуцагч тал төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасантай нийцэж, мөн хуулийн 282 дугаар 282.3.-т заасан зээлийн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.

Иймд нэхэмжлэгч нь зээлийг ашигласан хугацааны зээлийн үнэ болох хүүд 916 856.23 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.

 

6.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Ч.Э нь зээлийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол болох бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний зардалд 9 300 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

 

7.Шүүхээс хариуцагч Ч.Эд 2025.04.16-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх, үүргийг нь танилцуулан 2025.04.30-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иймд хариуцагч Ч.Эг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2., 72.3., 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул нийт 2 370 673.57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох боломжтой гэж үзнэ.

 

8.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт буюу зээл, зээлийн хүүд нийт 2 370 673.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

9.Хариуцагч Ч.Э нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд болон хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны товыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2.-т заасны дагуу түүний шүүхэд мэдүүлсэн оршин суугаа газрын хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлснийг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2025.06.02-ны өдрийн 24175 дугаар захирамжаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг дурдав.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52 881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь дээрх хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч Ч.Эгаас 2 370 673.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож нэхэмжлэлээс 76 009.29 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эгаа улсын тэмдэгтийн хураамжид 52 881 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА