Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00723

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00723

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 09 10 103/ШШ2025/00723

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 0 дүгээр хороо, ******* ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,867,746,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь ******* ******* ******* ХХК-тай дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. ******* ******* ******* ХХК нь дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас эхлэн 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн ******* ******* ******* ХХК-иас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 7,360,686.25 төгрөг, алданги 3,507,060 төгрөг нийт 10,867,746.25 төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын ******* ******* *******-иас нэхэмжилж байгаа 10,867,746.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,867,746,25 төгрөг /арван сая, найман зуун жаран долоон мянга, долоон зуун дөчин зургаан төгрөг, хорин таван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 94,417 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 94,417 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ