| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04126/И |
| Дугаар | 191/ШШ2025/04915 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04915
| 2025 06 02 | 191/ШШ2025/04915 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, З******* ХХК /РД:/,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, З******* м ХХК /РД:/,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, овогт ийн Б /РД:/ нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 3 852 606 130 төгрөг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч З******* м ХХК нь 2015.12.22-ны өдөр байгуулсан ЗГ8145100166 тоот Зээлийн гэрээ-р 3 000 000 ам.долларыг 48 сарын хугацаатай зээлсэн...мөн 2016.11.30.-нд ЗГ8145100334 тоот Зээлийн гэрээ-р 3 000 000 ам.долларыг 6 сарын хугацаатай зээлж авсан...Хариуцагч З******* м ХХК болон З******* ХХК нар 2018.10.25-ны өдөр байгуулсан ЗГ8145100733 тоот Зээлийн гэрээ-р 30 700 000 ам.долларыг 6 сарын хугацаатай зээлж авсан...
2022.05.06-ны өдөр ******* болон З******* м ХХК, З******* ХХК, тэдгээр компанийн хувьцаа эзмшигч, эцсийн өмчллөг Д.Б нар харилцан тохиролцож Зээлийн төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулсан.
Талууд уг гэрээ байгуулагдах өдрийн байдлаар зээлийн гэрээнүүдтийн нийт үлдэгдэл төлбөр 35 600 648 ам.долларын үлдэгдэлтэй болохыг харилцан хүлээн зөвшөөрч тооцоо нийлж баталгаажуулсан. Үүнд: ... 000000000000000 тоот дансанд... хүү 1 194 421 ам.доллар, 000000000000000000000000 тоот дансанд ... хүү 932 278 ам.доллар, 8145100334 тоот дансанд...үндсэн зээл 21 558 889 ам.доллар, хүү 11 915 060 ам.доллар...Уг гэрээгээр хариуцагч нар нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 26 000 000 ам.долларыг 6 сарын хугацаанд төлж барагдуулна зээлдэгч уг төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулсан тохиолдолд банк хөнгөлөлт үзүүлж үлдсэн төлөрөөс чөлөөлөхөөр...хэрэв уг хугацаанд төлбөрийг төлж баргадуулаагүй нөхцөлд зээлийн төлбөрийн үүргийг барьцааны бүх хөрөнгүүдийг *******ны өмчлөлд үл маргах журмаар шилжүүлэх...-р харилцан тохиролцсон.
Хариуцагч нар 6 сарын хугацаанд буюу 2022.11.06-ны өдрийн дотор төлөр төлөх үүргээ гүйцэтгээгүй...Иймд гэрээнд заасны дагуу зээлийн хөнгөлөлт хүчингүй болж барьцаа хөрөнгүүдийг үл маргах журмаар зээлийн төлбөрт тооцож *******ны өмчлөлд шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Талуудын байгуулсан гэрээнд зааснаар нийт барьцаа хөрөнгийн үнэлгээ 35 600 648 ам.доллар буюу тухайн гэрээг байгуулах үеийн зээлийн үлдэгдэлтэй тэнцүү болно. Хөрөнгө шилжүүлэх ажиллагаа хариуцагч нараас шалтгаалан удааширч өнөөдрийн байдлаар ямар нэг хөрөнгө *******ны өмчлөлд шилжээгүй, зээлийн өр буураагүй байна. Тиймээс хуульд заасны дагуу зээлийн хүү үргэлжлүүлэн тооцох нөхцөл байдал үүссэн...
Хариуцагч З******* м ХХК болон З******* ХХК нарын хооронд байгуулсан ЗГ8145100733 тоот Зээлийн гэрээ-ний 2023.05.06-наас эхлэн 2023.09.14-нийг хүртэл хугацаанд тооцоглсон хүүгийн төлбөрт 1 114 210.64 ам.долларыг 2023.10.02-ны өдрийн ам.долларын ханш 3 457.70 төгрөгөөр тооцон 3 852 606 130 төгрөгийг хариуцагч З******* м ХХК, З******* ХХК, Д.Б нараас тэнцүү хуваан гаргуулж өгнө үү ...гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З******* м ХХК, З******* ХХК, Д.Б нарт холбогдох зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 3 852 606 130 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянаж шийдвэрлэж байгаа билээ. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаатай танилцлаа. Талуудын байгуулсан 3 зээлийн гэрээний өр төлбөрийг тооцож эвлэрсэн үндсэн эвлэрлийн гэрээнд тус хүүгийн төлбөрийг тусгагүй бөгөөд хэрэв тусгасан бол тэрхүү дүнгээс энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх шүүхийн шийдвэр нь нэмэлт өөрчллт оруулах, хасаж тооцох үндэслэл болно.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Ийнхүү шийдсэн захирамжид гомдол гаргах эрхгүй гэдийг ойлгож танилцсан болно гэв.
3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хгоос шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүхэд хянан хэлэлцэгдэж буй 2023.05.06-ны өдрөөс 2023.09.14-ний өдрийг хүртэлх 136 хоногийн зээлийн хүү 1 114 210.64 ам.доллар буюу 3 852 606 130 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь өнөөдөр буюу 2025.06.02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн оролцогч нар бусад зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийг гэрээг байгуулсан, уг эвлэрлийн гэрээнд энэхүү маргааны хүрээнд хянан хэлэлцэгдэж байгаа 3 852 606 130 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага багтаагүй болохыг тодорхой илэрхийсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг эвлэрлийн гэрээг хараагүй хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэв нэхэмжлэлийн шаардлагын дүн орсон /багтсан/ байх тохиолдолд эвлэрлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хасна гэсэнд бүрэн итгэж байна.
Миний бие хариуцагч ттус бүрээс төлөөлөх бүрэн эрх авсан тул ийнхүү хариуцгч нарын байр суурийг бүрэн илэрхийлэх эрх зүйн үнлэсллэтйэ болно.
Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргйиг хяллбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд татгалзал байхгүй болно. Хуульд заасан эрх үүрэг, үр дагаврыг ойлгосон болно гэв.
4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, ******* ХК-ийн З******* м ХХК-тай 2015.12.22-ны өдөр байгуулсан ЗГ8145100166 тоот Зээлийн гэрээ, 2016.11.30.-нд байгуулсан ЗГ8145100334 тоот Зээлийн гэрээ, хариуцагч З******* м ХХК болон З******* ХХК нартай 2018.10.25-ны өдөр байгуулсан ЗГ8145100733 тоот Зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд, батлан даалтын гэрээнүүд, талуудын хооронд байгуулсан 2022.05.06-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах, зээлийн төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх гэрээ, Зээлийн хүү тооцооллын хүснэгт, Монгол Улсын Хөгжлийн банк болон З******* м ХХК-ийн хооронд байгуулсан 2018.11.30-ны өдрийн ЗГ-ЗМ-З 2018-204 тоот Зээлийн гэрээ, /хх-ийн 8-99, 154-156, 197-199/ зэргийг,
5.Хариуцагч нараас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэлүүд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, компанийн дүрмүүд /хх-ийн 111-130/, ******* ХК болон З******* м ХХК, Д.Б нарын хооронд байгуулсан гэх 2022.10.27-ны өдрийн Эвлэрэн хэлэлцэж, төлбөр тооцоо барагдуулах гэрээ, түүний хавсралтууд /177-190/ зэргийг тус тус гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч: ******* ХК нь хариуцагч З******* ХХК, З******* м ХХК, ийн Б нарт холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2018.10.25-ны өдөр байгуулсан ЗГ8145100733 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт буюу зээлийн хүүд 3 852 606 130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хгоос нэхэмжлэлийн шаардлага 3 852 606 130 төгрөгийг нэхэмжлэгч банканд төлж бараглуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан, үүнийг нэхэмжэлэгч тал зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт 3 852 606 130 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна.
Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарбшхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлан, холбоглох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 420 981 төгрөгийг улсыг орлогод хэвээр үлдээн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч З******* м ХХК, З******* ХХК, Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага 3 582 606 130 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагч нарт мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 420 981 төгрөгийг улсыг орлогод хэвээр үлдээн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид дээрх мөнгийг гаргуулан *******к ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА