| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00860/И |
| Дугаар | 103/ШШ2025/00725 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00725
| 2025 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/00725 | Улаанбаатар хот |
2025 09 10 103/ШШ2025/00725
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Гранд плаза цогцолбор 00 тоотод байрлах, ******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,549,167.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* кредит ББСБ ХХК-иас 2,130,000 төгрөгийн зээлийг 9 сарын хугацаатай, сарын 5,9%-ийн хүүтэй, цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Э******* үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр 8,549,167.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* кредит ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.Ямар нэгэн маргах зүйл байхгүй. 8,549,167.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,549,167.36 төгрөг /найман сая, таван зуун дөчин есөн мянга, нэг зуун жаран долоон мянга, гучин зургаан мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 75,868 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э******* 75,868 төгрөгийг тус тус гаргуулж ******* кредит ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ