| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00882/И |
| Дугаар | 103/ШШ2025/00726 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00726
| 2025 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/00726 | Улаанбаатар хот |
2025 09 10 103/ШШ2025/00726
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Нацагдоржийн гудамж, Доун ХХК-ийн байр 0 тоотод байрлах, ******* ББСБ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,022,274,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ББСБ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч нь 1,000,000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, сарын 5,9%-ийн хүүтэй, цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Э.Оюун-Эрдэнээс үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр 1,022,274,85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Оюун-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. 1,022,274,85 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,022,274,85 төгрөг /нэг сая, хорин хоёр мянга, хоёр зуун далан дөрвөн төгрөг, наян таван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,542 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 14,542 төгрөгийг тус тус гаргуулж ******* ББСБ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ