| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/01305/И |
| Дугаар | 191/ШШ2025/02188 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/02188
2025 03 18 191/ШШ2025/02188
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ******* ******* ******* гудамж, өөрийн байр. ******* ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* , дүгээр байрны тоотод оршин суух, овогт ын //-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,274,872 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,
Хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Хариуцагч Б. нь 2024.06.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 13,900,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ зөрчиж, 2024.11.27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 13,900,000 төгрөг, хүү 1,374,872 төгрөг, нийт 15,274,872 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Улмаар хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,274,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Шүүх хуралдааны явцад бид харилцан тохиролцож, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,274,872 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие ар гэрийн асуудлаас шалтгаалж, зээлийн төлбөрөө төлж чадаагүй. Одоо нэхэмжлэлийн шаардлага болох 15,274,872 төгрөгийг 2025.04.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.05.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.06.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.07.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.08.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.09.18-ны өдөр 2,541,312 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* *******-д төлж барагдуулна. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 15,274,872 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцсон байх ба, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,274,872 төгрөгийг 2025.04.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.05.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.06.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.07.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.08.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.09.18-ны өдөр 2,541,312 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* *******-нд төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчдын гаргасан тайлбар, итгэмжлэл, эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон.
2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,274,872 төгрөгийг 2025.04.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.05.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.06.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.07.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.08.18-ны өдөр 2,541,312 төгрөг, 2025.09.18-ны өдөр 2,541,312 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* *******-нд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 234,325 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.гөөс 234,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА