2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04855

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 29

191/ШШ2025/04855

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч О.Аззаяа, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралны танхимд хийсэн иргэний шүүх хуралнаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, О******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,, тоот хаягт байрлах, Д ХХК /РД:/,

 

Хариуцагч: ,,лол,,, тоот хаягт оршин суух овогт ын Б /РД:/,

 

Хариуцагч: ,, Хайрхан******* дугаар гудамж, тоот хаягт байрлах А ХХК /РД:/,

 

Хариуцагч: ,,, тоот хаягт оршин суух овогт ийн Б /РД:/,

 

Хариуцагч: ,,,, тоот хаягт оршин суух овогт ийн Г /РД:/ ,

 

Хариуцагч: ,,,,, тоот хаягт оршин суух, овогт ын Д /РД:/ нарт холбогдох,

 

Ажлын хөлсөнд болон гэм хорын хохиролд 655 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024.04.29-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, Х.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А ,

Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал болон хариуцагч С.Б,

Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Э,

Хариуцагч Д.Б,

Хариуцагч Д.Бы өмгөөлөгч Ч.У,

Хариуцагч Г.Г,

Хариуцагч Ж.Д,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралнд итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь анх 2020.10.27-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зохион байгуулсан тендерт шалгаран, Баяжуулах үйлдвэрийн нунтаглуулан баяжуулах хэсгийн 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

Тухайн үед хариуцагч Д.Б нь энэхүү ажлыг хийж чадна гэж итгэл хүлээлгэсний үндсэнд нэхэмжлэгч болон хариуцагч Д ХХК-ийн хооронд 2021.03.09-ний өдөр туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг хариуцагч Д.Б нь Д ХХК-ийг төлөөлж байгуулсан бөгөөд 5 дугаар өтгөрүүлэгчид ажил хийх зургийг гаргаж, зургийн дагуу мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд ажил хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн.

Нэхэмжлэгч байгууллагаас гэрээнд заасны дагуу төлсөн 215 000 000 төгрөгөөс бусад ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг Д.Б өөрөөсөө гаргаж, ажлыг гүйцэтгэж дуусгах үүрэг хүлээсэн байдаг.

Гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж эхэлсэн бөгөөд Д.Б нь өөрийн хамаарал бүхий хүмүүс болох Г.Г, С.Б, түүний компани болох А ХХК нараар ажлын зураг, төслийг хийж гүйцэтгүүлсэн байдаг.

Хариуцагч А ХХК-ийн боловсруулсан 5 дугаар өтгөрүүлэгчид хийх ажлын зураг төсөл нь хариуцагч Ж.Дгээр анх хянагдаж батлагдан гарсан бөгөөд зургийн дагуу ажил гүйцэтгэх боломжтой гэсэн экспертийн дүгнэлт гарсан, үүний дагуу барилгын ажил эхлэн 2021.06.22-ноос 2021 оны 10 дугаар сард баригдаж дуусан барилгыг хүлээлгэж өгч туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ нь дууссан.

Үүнээс хойш 3 сарын дараа буюу 2022 оны 01 дүгээр сард тухайн барилга нурсан ба шалтгааныг нь тодруулахад мэргэжлийн инженерүүд анхнаасаа барилгын зураг нь чанарын шаардлага хангаагүй, хуурамчаар үйлдэгдсэн зураг төсөл байсан учраас барилга нурах нөхцөл байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гаргасан.

Хариуцагч Д.Б нь манай компанитай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж хариуцагч А ХХК болон бусад хариуцагч нараар зураг төсөл хийлгэж, барилгыг барьснаар барилга нурсан байдаг. Үүний улмаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь манай байгууллагад хандаж шаардлага хангаагүй барилгыг нурааж цэвэрлэж өгнө үү гэсэн шаардлага ирүүлснээр бид өөрөөсөө 150 000 000 төгрөгийг зарцуулсан.

Хариуцагч Д.Б болон Д ХХК нарт у дараа гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахыг шаардаж байсан боловч, одоог хүртэл дахин бариагүй, арилгаагүй байдаг.

Иймд нэхэмжлэгчид хариуцагч нарын буруутай үйлдлээс болж тухайн ажил үр дүнгүй болж, цаг хугацаа болон хөрөнгө мөнгөний хувьд их хэмжээний хохирол учирсан тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.2., 355 дугаар зүйлйин 355.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасны дагуу хариуцагч Д.Б болон Д ХХК-иас ажлын хөлсөнд төлсөн 500 000 000 төгрөг, сүүлд шилжүүлсэн 5 000 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулснаас 50 000 000 төгрөг, бүгд 555 000 000 төгрөгийг тэнцүү хуваан нэхэмжилж байна.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар тухайн барилгыг нурааж, цэвэрлэхэд гарсан зардал 150 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөгийг бусад хариуцагч нар болох А ХХК, С.Б, Г.Г, Ж.Д нараас тэнцүү хуваан нэхэмжилж байна.

Манай компани нь тусгай зөвшөөрлөө сунгуулахад заавал инженер техникийн ажилтан байх шаардлагатай тул хариуцагч зөвлөх инженер Д.Быг өөрийн компанид бүртгээд үүнээс хойш Д.Б нь одоог хүртэл манай компанид бүртгэлтэй, нийгмийн тгалын шимтгэлийг төлж байгаа. Энэ барилгын ажлын зураг Эрдэнэт үйлдвэр ТӨХК-д байдаггүй. Өмнө нь хийсэн барилгын ажлын зураг ч байгаагүй.

Хариуцагч Д ХХК өөрөө тухайн барилгын бүтээцээ бүтээж, Барилгын хөгжлийн төвөөр магадлалаар оруулаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д хүлээлгэж өгөх үүрэгтэй. Эдгээр бүх асуудлуудыг Барилгын тухай хуульд нийцүүлж гүйцэтгэхийг хариуцагч Д.Бд хэлсэн бөгөөд өөрөө энэ ажил хийхийг зөвшөөрсөн. Хариуцагч Д ХХК-ийн захирал З.Э гэж мэдээгүй, Д.Б өөрийнх нь компани гэж хэлсэн. Гэрээнд компанийхаа дансыг бичээрэй гэхэд Д.Б нь хувийн дансаа бичээд ажил хийе гэж яриад гэрээ байгуулсан.

Энэ ажлыг эхлэхэд нь нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийг нь төлөхдөө банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, Д.Бы данс руу шилжүүлсэн.

А ХХК болон Г.Г нартай холбоотой асуудлыг мэдэхүй байсан. Хариуцагч Д ХХК, Д.Б өөрөө бүх ажлыг хариуцаж хийсэн, миний хувьд хариуцагч Д.Бд итгэсэн. Хариуцагч Д.Б надад 2 у зураг танилцуулж, зургийн явцуудыг болон ямар компаниар хийлгэж байгаа талаараа хэлсэн. Зураг нь хууль зөрчихгүй, асуудалгүй болох талаар асуухад зургийн ажил сайн явж байгаа, 2 инженер хамтарч ажиллаж байгаа гээд зураг танилцуулсан. Ингээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ барилгыг хүлээж авах учраас тус газраас инженерийг оролцуулаад зургаа танилцуулаарай гэсэн. Инженер н.Баярмаа гэж хүнд зургийг үзүүлэхэд Зураг болохгүй байна. Хамгийн гол нь зургийг экспертээр батлуулах шаардлагатай, Барилгын хөгжлийн төвийн хяналттай явдаг гэсэн. Үүнийг хариуцагч Д.Б За ойлголоо гэж хүлээж авсан, мэдсэн. Дараа нь зургийг эксперт Ж.Дгээр батлуулсан гээд авч ирсэн. Тэгээд энэ хүний хяналтад барилгын ажил хийгдэнэ, А ХХК зургийн автороор явна гээд хэрэгт байгаа зургийг танилцуулсан, түүнийг нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т танилцуулсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ажлаа эхэл гэсэн шаардлага тавьсан. Ингээд хариуцагч компани, Д.Б материалаа татаад ажлаа эхэлсэн. Ажид гүйцэтгэх явцад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын инженер н.Баярмаа болон бусад ажилтан барилгын ажлыг хянаж, засах зүйл байвал тухайн үед нь засуулаад явж байсан. Бид зөвлөх инженер учраас Д.Быг энэ ажлыг чанартай өндөр түвшинд хийнэ гэж итгэж байсан боловч барилгын ажил чанаргүй болж нурсан. Тухайн барилга нь үйлдвэрийн баяжмалыг зуурдаг, бөхийн өргөөний загвар бүтэцтэй адил барилга байсан.

Ингээд барилгыг хүлээлгэж өгсний дараа 2022 оны 01 дүгээр сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас хяналтын инженер нь ярьж үүссэн нөхцөл байдлын талаар хэлсэн учраас Д.Бд хэлснээр газар дээр очсон. Инженер Г.Г, Д.Б нартай ямар учир шалтгааны улмаас барилгад асуудал үүссэн талаар ярилцахад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас технологийн ал гараад хэт халуун усаар баяжмалыг зуурсан учраас нуралт үүссэн гэж үзсэн. Гэтэл ийм биш байсан бөгөөд мэргэжлийн хүмүүсийн тайлбарыг сонсоход анхнаасаа яагаад зургийг буруу хийж, хүн хуурч байгаа юм бэ гэсэн асуудал гарсан. Зураг төсөл нь бодитой хэрэгжиж, барилгыг стандартын дагуу барьсан бол барилга нурахгүй байсан гэж үзэж байна. Д.Б надад яаралтай 30 000 000 төгрөг шилжүүл, барилгыг засаж болохоор байна гэсэн учраас би 20 000 000 гаруй төгрөг шилжүүлсэн. Барилгыг нураах болж, манайд 150 000 000 төгрөгийн хохирол учирсан. 2 краны түрээсийн мөнгө өдөрт 1 000 000 төгрөг болон бусад зардлуудад би өөрөө бэлнээр өгч байсан. Үүнээс болж манай байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал ч үүсч байна. Хамгийн гол нь анхнаасаа зураг төслийг буруу хийснээс энэ хохирол учирсан гэж үзэж байна. Хариуцагч Д ХХК болон Д.Б нар хамтран ажилладаг байсан, тухайн гэрээг байгуулах зөвшөөрлийг Д ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Э Д.Бд өгсөн нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон. Мөн хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаагүй, цалин авч байгаагүй тухай тайлбарласнаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, ажлын байранд биечлэн ажил үүрэг гүйцэтгэсэн ажилтан гэж үзэхгүй. Манай байгууллагаар нийгмийн тгал шимтгэл төлж байгаа нь тус компанийн ажилтан болохгүй тул нэхэмжлэгч компанийн ажлыг хийсэн гэдэг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралны хэлэлцүүлгийн шатанд хэн ямар буруутай үйл ажиллагаа хийсэн талаар тодорхой тайлбарласан өөрөөр хэлбэл, А ХХК болон С.Б нь гэрээ байгуулаггүй байхад загвар зурагт гарын үсэг зурж, тамга дарсан, мөн барилгын зургийн зарим хуудсыг Ж.Д инженер баталж экспертийн дүгнэлт гаргасан. Барилгын тухай хуульд заасан автор хийх, зураг зурах чиг үүргээ хариуцагч нар зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэж гэм хорын хохирол шаардаж байгаа.

Барилгын тухай хуульд зааснаар захиалагч гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг заасан.

Энэ гэрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь захиалагч бөгөөд тус газрын батлагдсан зураг төсвийг О******* ХХК боловсруулаад холбогдох этгээдүүдээр барилгын зургийг батлуулаад хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-р зөвшөөрсний дараа барилгын ажлыг эхлэх зөвшөөрөл авдаг. О******* ХХК болон Д ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д заасан байгаа захиалагч тал гэдэг бол тухайн ажлын хувьд захиалагч нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ учраас Д ХХК, Д.Б нар нь тус зургийг боловсруулж, батлуулаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с барилга эхлэх зөвшөөрөл гардаг. Тийм учраас Орхон аймгийн Мэргэжлийн хяналт, Ерөнхий архитектур, Онцгой байдлын газарт гаргаж өгсөн баримт нь хуурамч, хууль бус бөгөөд энэ зургаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, төрийн байгууллагаас зохих зөвшөөрөл авсан нь гэрээний үүргийг ноцтой зөрсөн, түүний улмаас барилгын хийцлэл, тооцоолол, шийдэл нь буруу байсан болох нь тогтоогдож байна. Барилга хөгжлийн төвөөр зургийг оруулж, магадлалаар батлуулдаг бөгөөд хариуцагч нарын тайлбараар тухайн зураг магадлалд ороогүй гэдэгт маргахгүй байна.

Мөн хариуцагч Д.Б нь гэрээний дагуу 451*******00 000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д О******* ХХК нь захиалагч буюу өөрөө тухайн зураг төслийг хийж гүйцэтгэнэ гэж заасан байх боловч явцын дунд энэ нь өөрчлөгдөөд энэ үүрэг Д ХХК-д шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хүсэл зоригийн дагуу шилжсэн байдаг. Энэ нь хариуцагч Д.Бы зураг хийлгэх саналыг хүлээн авч С.Бд учрыг нь хэлж зургийг хийлгэсэн талаарх тайлбараар нотлогдсон. Тухайн барих байгууламж нь энгийн барилга биш, хийцлэл нарийн, хэцүү барилга учраас нэхэмжлэгч байгууллага өөрөө зураг төсөл хийж чадахгүй тул Д.Бд итгэсэн. Хэдийгээр тухайн үед шалгах ёстой байсныг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2.-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан байдаг. Гэрээ байгуулах үед талуудын харилцаа, нөхцөл байдал, ашиг сонирхол, зорилго юу байсан гэдгийг гэрээний нөхцөлүүдтэй харьцуулж дүгнэх ёстой. Аливаа зүйлд үр дагавар, шалтгаант холбоо байх ёстой. Хэний үйлдлийн улмаас 655 000 000 төгрөгийн хохирол учирсан байна вэ гэдэг асуудал байна. Хууль бус акт үйлдэж, зураг төсөл боловсруулсан, үүнийг О******* ХХК-д мэдэгдэх ёстой байхад мэдэгдээгүй. Эдгээр үйлдлийг хариуцагч нар хийсэн гэж үзэж байна. Хариуцагч нарын үйлдлээс шалтгаалж хохирол учирсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Баас шүүхэд болон шүүх хуралнд гаргасан тайлбартаа: Би Х.Бтой уулзаад энэ ажлыг хийхээр болсон боловч гэрээнд заавал компани байх ёстой гэсэн учир миний бие тухайн үед Д ХХК-ийн зөвлөх инженер байсан учраас 960 000 000 төгрөгийн ажлыг 500 000 000 төгрөгөөр хийхээр тохирч Д ХХК-ийн нэрийн өмнөөс тамга дарж, гарын үсэг зурж ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Тус гэрээгээр 500 000 000 төгрөгийг миний хувийн дансаар орно гэж заасан байсныг Д ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Э зөвшөөрөхгүй, та өөрөө Х.Бтой учраа ол гээд албан бичиг өгсөн. Ингээд 2021.03.11-ний өдөр Х.Б захиралтай ярилцсан. Надтай хамт ажиллаж байсан бүх хүмүүс О******* ХХК-ийн ажилтан гэж бүртгүүлээд үнэмлэх авсан байдаг. Барилгын зургийн асуудлын хувьд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нэхэмжлэгчтэй хийсэн гэрээний дагуу барилгын зураг байхгүй. Барилгын зураггүй бол барилгын ажил хийгдэхгүй. Надад Х.Бын шилжүүлсэн мөнгө нь 445 000 000 төгрөг байсан. Ингээд ажил дууссаны дараа 200 000 000 төгрөг өгсөн. Миний хувьд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 5 дугаар өтгөрүүлэгчийн хучилтын ажлыг хийж дуусгаад улсын комисст нь хүлээлгэж өгсөн. Гэтэл 3 сарын дараа өтгөрүүлэгчийн барилгад хотойлт үүссэн гэсэн учраас очсон, хотойлт яагаад үүссэн болохыг нь үзэхэд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ технологийн ал гаргаж, халуун усаар баяжмалыг зуурсанаас дээврийн хэсэгт 10-15 см зузаан мөс үүсч, улмаар хотойлт үүссэн гэсэн. Ингээд миний зүгээс энэ асуудалд хөндлөнгийн эксперт оруулж дүгнэлт гаргуулах гэсэн боловч Х.Б захирал хэлэхдээ хэл ам хийгээд явах вэ, би удахгүй 3,5 тэрбум төгрөгийн хашааны ажил байгаа, тийм учраас энэ ажлыг хэл амгүй хийхгүй бол болохгүй гэсэн. Хөндлөнгийн эксперт оруулаагүй нь миний буруу болсон байна. Тэр үед би Х.Б захиралд итгээд барилгыг буулгаж, талбайг цэвэрлэн 8-9 сар хүртэл ажилласан.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Өөрөөр хэлбэл 505 000 000 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулж тодорхойлж байна уу, эсхүл гэм хорын хохирлоор тодорхойлсон эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч болон Д ХХК нарын байгуулсан 2021.03.09-ний өдрийн туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 500 000 000 төгрөгийг буцаан шаардаж байгаа бол гэрээг компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулаагүй.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан. Д ХХК-ийн 2021.03.10-ны өдрийн 10/2103 дугаартай албан бичгээр уг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мэдэгдсэн. Үүнээс үзэхэд гэрээ нь хүчин төгөлдөр мөн эсэх асуудал тодорхойгүй.

Нэхэмжлэгч байгууллага нь туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан учраас барилгын ажилтай холбоотой зураг төслийн ажлаас эхлээд барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх хүртэлх бүх үйл ажиллагааг хариуцагч Д.Б хариуцсан гэх боловч Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5,. 37.1.10.-д заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүрэг нь захиалагчийн үүрэг байгаа. Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээнд захиалагч нь О******* ХХК байгаа бөгөөд тухайн гэрээ байгуулагдах үед болон эд материал өгөх хүртэл тухайн барилгын зураг төсөл бэлэн болсон буюу барилга, байгууламжийн зураг төслийн магадлалыг хийлгэсэн байх ёстой.

Энэ захиалагчийн үүргийг гүйцэтгэгчид шилжүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1.-д зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцахаар заасан бөгөөд талуудын тайлбараар тухайн барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн болох нь хангалттай тогтоогдсон.

Ийнхүү хүлээлгэж өгснөөс хойш тухайн барилгын дээвэрт хотойлт үүссэн. Үүнийг талууд үзээд тухайн барилгыг засварлах боломжгүй учраас нураах шийдэлд хүрч өөрийн зардлаар нураасан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал гаргадаг боловч барилга байгууламж барих, ашиглахтай холбоотой гэм хорыг Иргэний хуулийн 500.1-д заасан үндэслэлээр шаардаж байгаа бол энэ тохиолдолд барилга нурсан байх ёстой.

Тухайн гэм хорын хохирол хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон гэдэг нь тогтоогдсон байх ёстой.

Нэхэмжлэгч тал тайлбартаа хуурамч зураг төслийг үндэслээд тухайн барилга байгууламжийг барьсан учраас гэм хор учирсан гэх боловч тухайн зураг хуурамч гэдгийг тогтоосон үйл баримт байхгүй.

Хариуцагчийн буруутай үйлдлээс болж барилгад хотойлт үүсээд ашиглах боломжгүй болсон, ажлыг гэрээний дагуу хийгээгүй гэж тайлбарлах боловч үүнд эрх бүхий этгээдийн тогтоосон шийдвэр, дүгнэлт байдаггүй.

Тухайн барилгыг нураахтай холбоотой гарсан зардалд 150 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч Д.Уламбаяр мэдүүлэгтээ тухайн барилгыг нураахтай холбоотой гарсан зардал нь нийтдээ 27 000 000 төгрөг болсон гэсэн. Мөн 150 000 000 төгрөгийг тухайн барилгыг нураахтай холбоотой гарсан зардал болохыг илэрхийлсэн санхүүгийн баримт хэрэгт байхгүй.

Д.Б зөвлөх инженер учраас хамтран ажилладаг, манай ажилтан биш гэх боловч нийгмийн тгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтаас харахад нэхэмжлэгч байгууллагын ажилтан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3-д хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан байдаг. Д.Б нь нэхэмжлэгч байгууллагын ажилтан тул ажилтнаас албан байгууллагад учирсан гэм хорыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар зохицуулагддаг. Иймд Д.Бы зүгээс хүлээх хариуцлага байхгүй.

Иргэний хуулийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

Талуудын хооронд 2021.03.09-ний өдрийн гэрээний 4.1.1-4.1.7-д зааснаар гүйцэтгэгч нь******* үүргийг хүлээсэн байдаг. Энэ үүрэгт барилгын зураг төслийг хийлгэж, магадлалаар батлуулж, экспертийн дүгнэлт гаргуулах гэх үүрэг огт байхгүй.

Нэхэмжлэгч байгууллага болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нарын хооронд байгуулагдсан 2020.10.27-ны өдрийн гэрээний 9.1, О******* ХХК болон Д ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.03.09-ний өдрийн 1.1 дэх заалтуур тухайн барилгын зураг төслийг хийлгэх үүрэг нь захиалагч буюу нэхэмжлэгч байгууллагад байгаа юм.

О******* ХХК нь барилгын зураг төсөл хийлгэсэн зүйл байхгүй болох нь тогтоогдож байна. Энэ үүргийн хариуцагч хүлээхгүй гэдэг нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 225, 226-д зааснаар О******* ХХК-ийн зүгээс Д.Б болон Д ХХК нарын хэн хэнд нь гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй байгаа болон энэ үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, энэ хугацаанд хохирол барагдуулах талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Мөн гэрээ цуцалж байгаа бол гэрээ цуцлах болсон үндэслэл байх ёстой байдаг. Гэрээний ямар үүргээ зөрчсөнөөс шалтгаалж гэрээ цуцлах болсон талаарх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч байгууллага нь Д ХХК-тай гэрээ байгуулах шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Тухайн барилга нурж, унасан зүйл байхгүй бөгөөд барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн үүнээс хойш барилгад хотойлт үүссэн асуудал гарсан. Ийм учраас тухайн барилгыг ашиглахтай холбоотой хотойлт үүссэн байж болно. Үүнтэй холбоотойгоор хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар тухайн хотойлт барилгыг ашиглахтай холбоотой үүссэн үү, эсхүл тухайн барилгыг барьсан материалтай холбоотой үүссэн үү, гүйцэтгэгчийн буруугаас болж үүссэн юм уу, эсхүл тухайн барилгыг өмчлөлдөө байлгаж эзэмшиж, ашиглаж байгаа этгээд болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас шалтгаалж үүссэн үү гэдгийг тогтоолгох шаардлагатай байсан. Энэ тухай баримт хэрэгт байхгүй. Иймд хэрэгт авагдсан баримтуус харахад Д.Бы хувьд гэрээний үүргийн зөрчил гаргаагүй, тухайн үүргийн зөрчил нь үүрэг гүйцэтгэгчийн үйлдлээс болж үүссэн гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Эгаас шүүхэд болон шүүх хуралнд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б нь 2021 онд нэхэмжлэгч байгууллагын захиралтай уулзаад хийлгэх гэж байгаа ажлыг компанийн нэр оруулж хийе гэсэн. Ингээд хариуцагч Д.Б нь гэрээний төлбөрийг авах дансаа өөрийн хувийн дансаа бичээд мөнгөө тэр дансаараа авч байсан. Энэ нь компанид ямар ч ашиггүй байсан учраас энэ ажилд компанийг оролцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа талаараа болон хариуцагч Д.Быг Х.Бтой хувиараа асуудлаа зохицуул гээд албан бичиг өгсөн. Манай компанийн хувьд үүнээс хойш тухайн ажилд оролцоогүй тул мэдэхгүй. Нэхэмжлэгч байгууллагын хувьд манай байгууллагатай гэрээ байгуулаагүй гэж үзнэ. Манай байгууллагын дансанд мөнгө ороогүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Албан бичгийг О******* ХХК-д мэдэгдээгүй. Д.Б ах бид нар Чойрын барилгаас хойш ажил мэргэжлийн хувьд байнгын хамтын ажиллагаатай байдаг учраас Д.Б нь манай тамга, тэмдэг ашигладаг байсан. Энэ компани нь миний 100 хувь эзэмшлийн компани бөгөөд гэрээ, хэлцэл байгуулах талаар Д.Бд бичгээр зөвшөөрөл өгөөгүй, амаар бид тухай бүрт нь хоорондоо ярилцаж тохиролцоод амаар зөвшөөрөл олгоод явдаг байсан.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч А: ХХК болон хариуцагч С. Б нараас шүүхэд болон шүүх хуралнд гаргасан тайлбартаа:

Хариуцагч С.Баасандагвын иргэний хувьд тайлбар хэлэхэд барилгын зураг төслийг аливаа иргэн хийх эрх байхгүй. Аж ахуй нэгж тусгай зөвшөөрлийн хүрээнд хийдэг учраас миний бие иргэний хувиар хэрэгт холбогдолгүй болно. Иймд иргэн надад холбогдуулсан нэхэмжлэл үндэслэлгүй.

Хариуцагч А ХХК-ийн хувьд 2021 оны 01 дүгээр сард Д.Б нь энэ ажлыг хийлгэнэ гээд над дээр ирж, бид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын барилгын ажил хийх газар дээр нь очиж үзсэн.

Барилгын зураг 2 үндсэн үе шаттай байдаг. Эхний үе шат бол захиалагчид танилцуулах загвар зураг, дараагийн зураг нь барилга дээр хийгдэх ажлын зураг гэж хийгддэг. Хариуцагч Д.Б нь манай байгууллагаар эхний үе шатны загвар зураг хийлгээд захиалагчид танилцуулаад эргэж ирээд 2 дахь үе шатны зургаа хийлгэнэ гэсэн боловч алга болсон, дараа нь ажлын зураг хэрэггүй болсон гэж хэлээд зургаа хийлгээгүй. Үүнээс хойш би ямар ч мэдээлэлгүй байж байгаад 2022 оны намар тухайн барилга нурсны дараа хариуцагч Д.Б нь шинэ зураг хийж өг гээд над дээр ирсний дараа би болсон үйл явдлын талаар мэдсэн.

Мөн А ХХК-иар зураг хийлгэсэн, гэрээ байгуулсан, зургийн автор гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, байгуулагдсан гэрээ байхгүй.

Манай байгууллага барилгын зураг хийсэн гэж үзэж байгаа бол тус зургийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулаагүй, магадлалаар оруулаагүй. Зөвхөн өөрийн компанийн нэвтрэх эрхээр системд нэвтэрч хүсэлт илгээснээр магадлал хийлгэдэг. Хэрэв манай байгууллагын зураг төслөөр барилгыг барьсан юм бол барилга эхлэх зөвшөөрлийг тухайн барилгын магадлалын нэгдсэн дүгнэлт болон зургийг хийсэн зохиогчтой хийсэн зохиогчийн хяналтын гэрээ хийгдэж хүчин төгөлдөр байж барилга эхлэх зөвшөөрөл олгогддог.

Гэтэл А ХХК-тай ямар нэгэн зохиогчийн хяналтын гэрээ хийгээгүй, зургийг батлуулаагүй, магадлалын дүгнэлт гараагүй байхад барилга эхлэх зөвшөөрлийг олгосон нь ойлгомжгүй байна. Ялангуяа улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүх ажил энэ зарчмаар хийгддэг. Төсөвт нь шууд зардлын мөнгө нь тусгагдсан байдаг. Мөн барилгын зургийн зохиогч нь барилгыг ашиглалтад оруулахаар хүлээлгэн өгч болох эсэх талаар дүгнэлт гаргаснаар барилгыг хүлээж авах комисс ажилладаг. Тэр комисст зохиогчийг байлцуулаагүй, зохиогчийн саналыг авахгүйгээр барилгыг ашиглалтанд авсан байна.

Эдгээр үйл явдал болсны дараа, барилга нурсны дараа барилгын зургийн зохиогч гээд манайхыг татан оролцуулсан ойлгомжгүй. Барилга нурахаас өмнөх болсон үйл явдалд А ХХК-ийг оролцуулаагүй, ямар үйл ажиллагаа явагдаж байгаа талаар надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Ингээд барилга нурсны дараа барилга нурахаас өмнө болсон үйл явдлын талаар надад мэдэгдсэн учраас би энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Гэрч Д.Ууганбаяраас зарим зүйлийг тодруулахад барилга эхлэх зөвшөөрөл авсан, гэхдээ түүнд зохиогчийн хяналтын гэрээ байгаагүй, магадлалын ерөнхий дүгнэлт байгаагүй, зохиогч ажлын талбайд хяналт хийгээгүй, комисс ажиллаад хүлээж авсан гэж хэлсэн.

А ХХК нь танилцуулах ажил хийгдсэнээс хойш өөр ямар ч ажилд оролцоогүй. Барилгын зураг үйлдсэн гэж үзэж байгаа бол барилгын зураг байхгүй гэсэн үг, тэр зургийг магадлалд оруулаагүй, талбай дээр хэрэглээгүй, барилгын зургийн зохиогчоор хяналт хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй. Энэ бүх процессыг орхигдуулж, барилгыг дур мэдэн комисст хүлээлгэж өгсөн байдаг. Барилга нурсны дараа А ХХК-тай холбож тайлбарлаж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. А ХХК-ийн загвар зургийн ард тайлбар хийгээд зураг хийж өгсөн талаар хариуцагч Г.Г, Ж.Д нар хэлсэн. Тэр зураг манай компанийн нэр дээр гараагүй. Хэрэгт байгаа баримтаас харвал нэмж хийж өгсөн зураг нь Гурванмөнх констракшн гэж байгууллагын нэрээр гарсан байгаа. А ХХК-ийн загвар зураг гээд 1, 2 хуудас зураг байгаа юм. Тэр зураг нь барилгын архитектурын зураг байгаа. Энэ зураг бол барилгын талбайд хэрэглэгдэх зураг биш. Мөн нэхэмжлэгч тал тайлбартаа зураг магадлалаар орсон гэж байна. Энэ зураг магадлалаар ороогүй. Загвар зургаар ажил гүйцэтгэх боломжгүй.

Хуурамч бичиг баримтын асуудал байна. магадлалыг хуурамчаар үйлдэж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т өгсөн байх ч боломжтой байна. Хуурамч баримт байгаа болохыг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Ж.Дгийн тамга тэмдэг дарагдсан баримт хуурамч байна, үүнийг өөрөө тайлбартаа хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5.Хариуцагч Г.Ггоос шүүхэд болон шүүх хуралнд гаргасан тайлбартаа: 2021 оны 02 дугаар сард хариуцагч Д.Б манай ажил дээр ирж уулзаад зураг төсөл дээр өөрчлөлт хийж өг гээд А ХХК-ийн хийсэн эскиз загвар зураг барьж ирсэн. Энэ үед Ж.Д инженер бид хоёр мэргэжлийн талаас нь зөвлөгөө өгөөд анхны загвар зураг хийсэн хүнтэйгээ уулз гэхэд анхны зураг хийсэн хүн нь олдохгүй байгаа гэж байсан.

Ингээд тухайн зурагт нь тодорхой хэмжээний жижиг өөрчлөлт хийлгээд аваад явсан. Бид хэрэв ажлын зураг хийлгэх бол манайхтай гэрээ байгуул, гэрээ байгуулах юм бол албан ёсны зураг хийж өгч болно. Ингэснээр заавал Барилга хөгжлийн төвд магадлалаар орно гэдгийг нь хэлсэн. Үүнээс хойш дахин ирээгүй.

Улсын төсвөөр баригдаж байгаа барилга, байгууламж бүрийн зураг магадлалаар орж байж төсөв нь батлагддаг. Нэхэмжлэгч байгууллагын хийх гэж байгаа байгууламж нь хийц, бүтээц нь хэцүү байгууламж учраас зайлшгүй Барилга хөгжлийн төвд магадлалд орох ёстой байсан.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага өөрөө хариуцлага алдсан. Анхнаасаа зургийн компанитай гэрээ байгуулж, Барилга хөгжлийн төвд зохих журмын дагуу магадлалаар ороод барилга баригдсан бол тухайн барилга байгууламжийн хувьд ямар нэгэн асуудал үүсэхгүй байх байсан. Нэхэмжлэгч тал өөрийн хариуцлага алдсан үйлдлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг тухайн үйл явдалд хамааралгүй этгээдүүдээс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Барилга баригдаж байгааг нь бид мэдээгүй, 2024 оны 09 дүгээр сард барилга баригдсан гэдгийг мэдсэн.

Тэгээд гуйгаад байсан учраас барилгыг очиж үзэхэд миний өөрчлөлт хийж өгсөн зургаас арай өөрөөр барилгыг барьсан байсан. Тухайн үедээ Барилгын хөгжлийн төвд магадлалаар ороогүй зургаар яагаад барилгыг барьсан нь буруу талаар хэлсэн. Тухайн барилга нь миний өөрчилж өгсөн зургаас өөр хэмжээтэй байдлаар баригдсан байсан. Зураг төслөөс нэг л зүйл өөрчлөгдвөл тухайн зохиогчийн зохиосон зураг биш гэж үздэг. Тэгэхээр миний өөрчлөлт хийж өгсөн зургаас өөр хэмжээтэйгээр барьсан байсан. Энэ нөхцөл байдал байж болохгүй гэдгийг тухайн үед нь хэлсэн. Тэгээд би барилга нурахаас нь өмнө очиж үзээд хөндлөнгийн экспертийн хяналт оруулах шаардлагатай талаар хэлсэн. Гэтэл хариуцагч Д. Б нь Х.Б захирал бид хүмүүстэйгээ ярилцаад барилгыг буулгахаар боллоо гэсэн.

Энэ үйл явдлаас хойш Х.Б захирал ирж уулзаад туслаач гэсэн. Тэр үед нь Боломжгүй, гэхдээ судалж үзье гээд Хятад улсын үйлдвэрүүдийн танилцуулгыг олоод тухайн барилгатай ижил хэмжээтэй байгууламжийн танилцуулгыг, үнийн саналыг хамт өгсөн.

Надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч байгууллагаас нэг ч мөнгө аваагүй, нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулаагүй байхад намайг хариуцагчаар оролцуулж хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

6.Хариуцагч Ж.Дгээс шүүхэд болон шүүх хуралнд гаргасан тайлбартаа: Анх хариуцагч Д.Б бидний ажил дээр ирээд А, С.Б гэсэн 1, 2 хуудас барилгын загвар зургийг үзүүлээд үүнийг сайжруулаад туслаач зөвлөгөө өгөөч гэсний дагуу хариуцагч Г.Г бид хоёр түүнд зөвлөгөө өгөөд явуулсан. Тухайн зурагт туслаад сайжруулаад өг гэсэн учраас Г.Г бид хоёр цаг заваа зарж, зөвлөгөө өгч байгаад схем зурж өгөөд явуулсан. Тухайн зургийг ийм байдлаар хийвэл зүгээр гэж саналаа хэлж байсан. 1 хуудас зурагт ямар өөрчлөлт хийвэл зүгээр вэ гэдэг байдлаар зөвлөгөө, тайлбар өгөөд явуулсан. Тэгтэл намайг экспертийн дүгнэлт хийсэн гэж хохирол нэхсэн байна. Тухайн барилга нурснаас хойшхи буюу 2022.06.22-ны өдрийн миний тэмдэг, гарын үсэгтэй дүгнэлт гэсэн баримтаар намайг экстертизийн дүгнэлт гаргасан мэтээр оролцуулаад байгаа нь үндэслэлгүй, би тийм баримт гаргаагүй.

Миний бие экспертийн дүгнэлт гаргах эрхтэй боловч хувиараа хийх ямар ч эрхгүй, Барилгын хөгжлийн төвөөс томилогдож хийдэг. Дүгнэлтэд Барилгын хөгжлийн төвийн тамга, тэмдэг дарагддаг. Би анхнаасаа л дүгнэлт гаргаагүй, барилга нурсан хойно нь ч хийгээгүй тул ямар нэгэн хохирол учруулсан зүйлгүй. Би Г.Ггийн өөрчилсөн хэсэгт тамга дарсан. Гэтэл миний шалгасан зургийн тамга, гарын үсгийг С.Баасандагвын хийсэн загвар зургийн нүүр хэсэгт дарсан байгааг ойлгохгүй байна, түүнийг яаж үйлдсэнийг мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

7.Шүүх хуралнд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтдээ: Талуудын хэн хэнийг нь буруутай гэж хэлэх зүйл байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл муутай гэж үзэж байна гэв.

 

8.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 4678385 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.10.27-ны өдрийн*******/075-20 тоот Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон О******* ХХК-ийн хооронд байгуулсан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажил-ын түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ, 2021.03.09-ний өдрийн О******* ХХК болон Д ХХК-ийн хооронд дахь Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ /1 хх-ийн 6, 8-14, 2 хх-ийн 3/, Эрдэнэт баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэг, 5-р өтгөрүүлэгчид хийх хучилт гэх ажлын зураг, Экспертийн дүгнэлт, Голомт банкны мемориалын баримтууд /1 хх-ийн 15-29, 30-34/, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд /1 хх-ийн 66-67, 129/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын О******* ХХК-д явуулсан 2024.04.03-ны өдрийн 114/119, 2024.07.25-ны өдрийн 114/329 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, О******* ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т явуулсан 2021.10.21-ний өдрийн 21/45 тоот Ажил хүлээлгэн өгөх тухай албан бичиг, 2021.01.11-ний өдрийн О******* ХХК-д явуулсан Г.Ггийн бичиг, гэрэл зургууд, Голомт банк дахь О******* ХХК-ийн 1605127892 тоот даны хуулга, Х.Бын 4005119535 тоот дансны хуулга /1 хх-ийн 131-197/ зэргийг,

 

9.Хариуцагч А ХХК болон хариуцагч С.Бас нотлох баримтаар, регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар / 1хх-ийн 39-42/ зэргийг,

 

10.Хариуцагч Д.Баас нотлох баримтаар, гэрэл зургууд, Д ХХК-ийн 2021.03.10-ны өдрийн 10/2103 тоот Д.Бд явуулсан Гэрээ хүчин төгөлдөр бус тухай албан бичиг /хуулбараар/, тооцоолол хийсэн гэх баримт, нийгмийн тгалын шимтгэлт төлөлтийн талаарх лавлагаа /1 хх-ийн 45-54, 58-59, 93-94, 229-230/ зэргийг,

 

11.Хариуцагч Д ХХК-иас 2021.03.10-ны өдрийн 10/2103 тоот Д.Бд явуулсан Гэрээ хүчин төгөлдөр бус тухай албан бичиг /хуулбараар/, /1 хх-ийн*******9/ зэргийг тус тус гаргасан бөгөөд хариуцагч Г.Г, Ж.Д нараас нотлох баримт гаргаагүй байна.

 

12.Тус шүүхийн 2024.09.09-ний өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.09.18-ны өдрийн 9/11476 тоот албан бичгээр ирүүлсэн Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм /1 хх-ийн 246-250, 2 хх-ийн 1-2/, тус шүүхийн 2024.11.22-ны өдрийн 366 дугаар тогтоолын дагуу ХААН банк ХК-ийн 2024.12.10-ны өдрийн 29/13904 тоот албан бичгээр ирүүлсэн тус банк Д.Бы эзэмшлийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 2хх-ийн 32-62/,

Тус шүүхийн 2025.04.28-ны өдрийн 377 дугаар тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2025.05.23-ны өдрийн/408 тоот албан бичгээр ирүүлсэн тус ТӨҮГ-аас Хуулийн хэлтсийн даргад явуулсан 2025.05.21-ний өдрийн 0134/45 тоот Хариу хүргүүлэх тухайалбан бичиг, түүний хавсралт болох О******* ХХК-ийн ерөнхий захирлын 2020.09.26-ны өдрийн 19 тоот тушаал, тус компанийн инженер техникийн ажилтнууд болон мэргэжилтэн ажилтнуудын мэдээлэл, 1 ширхэг сиди, түүнийг шүүхээс хэвлэсэн баримтууд зэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн бөгөөд гэрч Д.Уламбаярын мэдүүлэг /2 хх-ийн 118-122/ хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О******* ХХК нь хариуцагч Д ХХК болон хариуцагч Д.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 505 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагч Д ХХК, А ХХК, Д.Б, С.Б, Г.Г, Ж.Д нараас гэм хорын хохиролд 150 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д ХХК болон хариуцагч Д.Б нараас гэрээний үүрэгт ажлын хөлсөнд төлсөн 505 000 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 50 000 000 төгрөгийг тус тус тэнцүү хуваан гаргуулах, бусад хариуцагч нараас гэм хорын хохиролд 100 000 000 төгрөгийг тус бүр тэнцүү хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шаарджээ.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч О******* ХХК-ийн хариуцагч Д ХХК болон хариуцагч Д.Б нараас нийт 555 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч А ХХК, С.Б, Г.Г, Ж.Д нараас нийт 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч О******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, бид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ Д.Баар гүйцэтгүүлэхээр болж түүний Д ХХК-тай Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг ажлын зургийг гарган чанарын өндөр төвшинд гүйцэтгэх, манай төлсөн 215 000 000 төгрөгөөс бусад ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж дуусгах үүрэгтэй байсан, туршлагатай инженер учраас бүх ажлыг чанартай гүйцэтгэнэ гэж Д.Бд их итгэсэн, Д.Б нь өөрийн хамааралтай Г.Г, С.Б болон түүний А ХХК-иар зураг төслөө хийлгэж, барилгын эксперт Ж.Дгээр хянуулж баталгаажуулан, ажлыг гүйцэтгэн 2021 оны 10 дугаар сард бид улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэвч барилгын ажлын зураг нь хуурамч, хямд төсвөөр батлагдаж, ажлыг чанарын шаардлага хангаагүй, доголдолтой гүйцэтгэсний улмаас 3 сарын дараа 2022 оны 01 дүгээр сард уг барилга нь нурж ажил үр дүнгүй болсон тул ажлын хөлсөнд төлсөн 500 000 000 төгрөг, нэмэлтээр өгсөн 5 000 000 төгрөг, нийт 505 000 000 төгрөгийг Д.Б, Д ХХК нараас, мөн барилгын ажлыг нураах, цэвэрлэх ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан 150 000 000 төгрөгийг хариуцагч Д.Б, Д ХХК нарын хувьд гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцон тус бүр 25 000 000 төгрөг, бусад хариуцагч нараас гэм хорын хохирол учирсан гэж үзэж тус бүрээс 25 000 000 төгрөг буюу нийт 100 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч Д ХХК нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, 2021 онд Д.Б нь Эрдэнэт үйлдвэр-ийн нэг ажил байна, компаниар чинь гэрээ хийе гэсэн бөгөөд гэтэл гэрээндээ бүх ажлын хөлсийг Д.Бы хувийн дансаар авахаар заасан байсан тул би энэ гэрээ нь хүчингүй, манай компани ямар нэгэн оролцоогүй гэдгээ хэлж албан бичиг явуулсан, энэ ажилд оролцоогүй, нэг ч төгрөг аваагүй учир энэ нэхэмжлэлийг манай компани хариуцах үндэслэлгүй гэж,

 

3.Хариуцагч Д.Баас нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Д ХХК-ийн инженерээр ажиллаж байх нэхэмжлэгчтэй тохиролцон Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажил гүйцэтгэх гэрээг 2021.03.09-нд байгуулж, өөрийнхөө шугамаар бригад бүрдүүлэн уг ажлыг хийж 2021 оны 10 дугаар сард улсын комисст хүлээлгэн өсгөн, ажлын хөлсөнд нийт 451*******00 000 төгрөг авсан нь үнэн, гэтэл 2022 оны 01 дүгээр сард уг байгууламж хотойсон талаар захирал Х.Б хэлснээр очиж үзсэн, инженерүүд үзээд буулгах шаардлагатай гээд буулгасан.

Х.Б захирал надад тохирсон зургийг нь хийлгэ гэсний дагуу С.Б инженерт хэлж зураг хийлгүүлсэн, уг зургийг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газраар батлуулаад С.Б инженерт үзүүлэхэд захиалагчтайгаа зохих журмын дагуу гэрээг байгуулуулж, Барилгын хөгжлийн төвөөр батлуулан, экспертээр тодорхойлолт гаргуулж байж хүчинтэй болно гэж хэлснийг Х.Б захиралд танилцуулахад та өөрөө зохицуулчих гэсэн. Эрдэнэт үйлдвэр-ийн инженер н.Баярмаа уг зурагт заавал зургийн зөвлөх инженерээр тамга даруулж авч ир гэсэн тул инженер Г.Гд хэлж тамга дарж өгөхийг гуйж байж тамга даруулсан, Х.Б захирал наад зургаа н.Баярмаа инженерт аваачиж өг гээд өгсөн, ингээд ажил 2021 оны******* дугаар сард эхэлж, 10 дугаар сард дуусч хүлээлгэн өгсөн байсан.

Би өтгөрүүлэгчийг зуурах технологийн горим алдсан, хэт халуун усаар зуурч мөстөлт бий болсноос хотойлт үүссэн гэж үзэж хучилтын байгууламжид хөндлөнгийн экспертийн дүгнэлт гаргуулах санал хэлэхэд Х.Б захирал хэл ам хийгээд яах вэ, удахгүй 3,5 тэрбумын ажил авна, тэндээс хохирлоо нөхнө, хучилтыг дахин хийнэ гэж надад хэлсэн. 2021.03.09-ний өдрийн гэрээний 4.1-4.7-д заасан үүргийг би хүлээсэн, уг үүргээ л биелүүлсэн, миний буруугаас хотойлт үүсч барилга нурсан зүйл болоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж,

 

4.Хариуцагч А ХХК болон С.Б нар нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, манай компанийн нэрээр уг барилгын загвар зургийг хийж өгсөн, захиалагч танилцуулаад гэрээ байгуулж ажлын жинхэнэ зургийг хийлгэж болно гэсэн боловч дахин ирээгүй алга болсон, асуухад Д.Б нь барилгын ажлын зургийг өмнө хийлгэсэн тул ажлын зураг шаардлагагүй гэсэн, түүнээс хойш харилцаагүй. Иргэн зураг төсөл боловсруулах эрхгүй, би ажлын зураг төслийг гүйцэтгээгүй, уг зураг Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулаагүй, хэрэгт байгаа зураг төсөл гэдэг нь манай компанийн нүүр хуудсыг ашиглаад өөр компанийн барилгын ажлын зургаар гүйцэтгэсэн байдаг, Барилгын хөгжлийн төвөөс албан ёсоор томилогдоогүй экспертээр гарын үсэг зуруулж, тамга даруулсан нь хуурамч болсон, Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын зураг заавал Барилгын хөгжлийн төвөөр батлагдан магадлал хийгдэх ёстой, би танилцуулах ерөнхий төлөвлөгөөний загвар зураг хийсэн, үүнд гарын үсэг зурж тамга дарсан, гэвч энэ нь барилга барих үндэслэл болохгүй, С.Б би иргэн хүнийхээ хувьд барилгын зураг төсөл боловсруулаагүй, надад нэхэмжлэл хамааралгүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж,

 

5.Хариуцагч Г.Ггоос нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ, 2021 оны 2 дугаар сард Д.Б нь манай захирал Ж.Д бид нартай уулзаад А ХХК-ийн боловсруулсан АК-21/04 шифртэй Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хийх хучилт-ын батлаггүй зураг үзүүлээд зөвлөгөө өгөөч гэсэн, бид зурагтай танилцаж анхны зохиогч инженертээ ханд гэхэд Д.Б тэр хүмүүс олдохгүй байна гэсэн, ингээд Гурван мөнх констракшн ХХК-ийн захирал н.Мөнхболд нар гуйсан тул уг зурагт жижиг засвар хийж өгсөн, би энэ зургийг заавал Барилгын хөгжлийн төвөөр орж магадлалаар баталгаажуулах ёстой, хэрэв ингэх бол ажлын хөлсөө тохироод гэрээг хийгээд явж болно гэдгийг хэлсэн, надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, би зураг төсөл боловсруулаагүй тул би хариуцахгүй гэж,

 

6.Хариуцагч Ж.Дгээс нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Д.Б нь инженер С.Баасандагвын үйлдсэн 1-2 хуудас загвар зураг авчраад үүнийг сайжруулаад туслаач гэсэн Г.Г бид нар тэр зураг дээр нь зөвлөгөө өгсөн, өөр юм мэдэхгүй, 1 хуудас зургийг ингэж хийвэл зүгээр гээд зураад тайлбарлаж байсан, гэтэл сүүлд нь намайг экстертизийн дүгнэлт гаргасан мэтээр оролцуулаад байгаа нь үндэслэлгүй, би тийм эрхтэй боловч хувиараа хийх эрхгүй, Барилгын хөгжлийн төвөөс томилогдож байж хийдэг, 2022.06.22-ны өдрийн барилга нурснаас хойшхи хугацааны миний тэмдэг, гарын үсэгтэй дүгнэлт гэсэн баримт өгсөн байна, би үүнийг гаргаагүй, би анхнаасаа л дүгнэлт гаргаагүй, барилга нурсан хойно нь ч хийгээгүй тул ямар нэгэн хохирол учруулсан зүйлгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралнаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримтууд тогтоогджээ.

 

7.1.Нэхэмжлэгч О******* ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажлыг гүйцэтгэж, түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн ашиглалтад оруулахаар тохиролцон 2020.10.27-ны өдөр*******/075-20 тоот Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажил түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ-г Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулжээ.

 

7.2.Уг ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд буюу тус гэрээний 9.6-д Гүйцэтгэгч нь гэрээ ажлаа гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгч авах шаардлагатай бол түүнтэй гэрээ байгуулж ажиллана гэж заасны дагуу болон Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1.-д заасны дагуу хариуцагч Д ХХК-тай 2021.03.09-ний өдөр Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан байх бөгөөд дээрх гэрээний 1.1-д зааснаар Эрдэнэт үйлдвэр-ийн Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажлыг захиалагч буюу нэхэмжлэгч талын баталсан зураг, загвар хийц, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг үндэслэн гүйцэтгэгч буюу хариуцагч Д ХХК нь чанарын болон мэргэжлийн түвшинд тухай ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

7.3.Хариуцагч Д ХХК болон нэхэмжлэгч О******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.03.09-ний өдрийн Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1, 2.2-т зааснаар гэрээний хугацааг 2021.03.22-ноос 2021.04.25-ны өдөрт багтаан хийхээр зааж, гүйцэтгэх ажил нь зураг төсөвт заагдсан материалаар холбогдох норм, стандарт, дүрэм, журмын дагуу шаардлагын түвшинд хийгдсэн байх, 6.1-д зааснаар гүйцэтгэгч тал гэрээт ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэхээр, 3.1-д гэрээт ажил нь батлагдсан зураг төсвийн дагуу байх бөгөөд ажлын хөлс нь 500 000 000 төгрөг байхаар, 3.2-3.6-д төлбөрийн нөхцөлийг талууд тохирч, гэрээний 4.1, 4.2, 5.1, 5.2-т талуудын гэрээгээр хүлээх эрх, үүргийг тус тус тодорхойлж заасан байна.

 

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд Д ХХК болон О******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, 344 дүгээр зүйлийн 344.1.-д зааснаар талууд гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх арга, журам хугацааг тохиролцож тодорхойлжээ.

 

7.4.Хариуцагч Д ХХК болон нэхэмжлэгч О******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.03.09-ний өдрийн Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулах гүйцэтгэгчийг төлөөлж захирал Д.Б гарын үсэг зурж тус компанийн тамга тэмдэг дарагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм зэргээс үзэхэд тус гэрээг байгуулах үед тус компанийн гүйцэтгэх удирдлагаар З.Э бүртгэгдсэн байна.

 

Д ХХК-иас Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1., 64.2.2.-т зааснаар Д.Бд бусадтай хэлцэл хийхэд төлөөлөх эрх, итгэмжлэлийг олгоогүй боловч хариуцагч Д ХХК-ийн захирал З.Э, хариуцагч Д.Б нарын тайлбар, Д.Б нь 2023.09.21-нээс 2024.05.28-ныг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байдал зэргээс үзэхэд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглах эрхгүй гэж зааснаар Д.Б нь хариуцагч Д ХХК-ийг төлөөлөн 2021.03.09-ний өдрийн Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ-г нэхэмжлэгч компанитай байгуулсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Д ХХК-иас 2021.03.10-ны өдрийн 10/2103 тоот Д.Бд явуулсан Гэрээ хүчин төгөлдөр бус тухай албан бичгийг нотлох баримтаар гаргаж манай компани нь ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй гэж тайлбарлаж байх боловч дээрх баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр энэ талаар буюу гэрээ байгуулах боломжгүй, Д.Бд энэ эрх олгогдоогүй, гэрээ байгуулаггүй гэж татгалзсан талаараа гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгч О******* ХХК-д мэдэгдээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д зааснаар Д ХХК нь хэлцлийг төлөөлөгч Д.Баар дамжуулан нэхэмжлэгч байгууллагатай хийсэн гэж үзнэ.

 

7.5.2021.03.09-ний өдрийн Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.2-т Ажлын үнэлгээг захиалагч тал гүйцэтгэгч талын нэхэмжлэхийг үндэслэн ХААН банкны Д.Бы тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу захиалагчаас ажлын хөлсөнд 451*******00 000 төгрөг төлсөн нь 2021.03.04-нөөс 2021.11.17-ны өдрийн хооронд дахь хугацааны Голомт банкны мемориалын баримтууд, 2021.11.30-ны өдрийн Д.Бы үйлдсэн О******* ХХК-тай хийсэн тооцоо гэх баримт, нэхэмжлэгч болон хариуцагч Д.Б нарын тайлбараар нотлогдсон.

 

7.6.Хэрэгт, талуудын хооронд дахь ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д заасны дагуу гүйцэтгэгч тал буюу Д ХХК, Д.Б нараас гэрээт ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгсөн тухай акт, мөн улсын комисс хүлээн авсан талаарх баримтууд аваггүй байх боловч Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчийн хучилтын байгууламжийг хийж гүйцэтгэн 2021.10.27-нд захиалагч талд хүлээлгэн өгсөн, улмаар улсын комисс хүлээн авсан талаар талууд тайлбарлаж, энэ талаар маргаагүй байна.

 

7.7.Үүний дараа уг байгууламжийн тулаас төмөрт хотойлт үүсэн, хэв гажилтад орсноос 2022.01.10-нд байгууламж нурж ашиглах боломжгүй болсон тухай үйл баримтууд нь О******* ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т явуулсан 2021.10.21-ний өдрийн 21/45 тоот Ажил хүлээлгэн өгөх тухай албан бичиг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын О******* ХХК-д явуулсан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, 2021.01.11-ний өдрийн О******* ХХК-д явуулсан Г.Ггийн бичиг, гэрэл зургууд, зохигчдын тайлбар, гэрч Д.Уламбаярын мэдүүлэг зэргээр нотлогдсон.

 

7.8.Хэрэгт шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан, хариуцагч А ХХК-ийн боловсруулсан АК-21/04 гэсэн шифртэй Эрдэнэт Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэг, 5-р өтгөрүүлэгчид хийх хучилт-ын 5 ширхэг зураг /1 хх-ийн 15-18, 21/-т 2021.04.09-ний өдрийн огноотой хариуцагч Ж.Дгийн гарын үсэг бүхий тэмдэг дарагдсан, хариуцагч Г.Ггийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэх түүний гарын үсэг бүхий 10 ширхэг зураг /1 хх-ийн 19-20, 22-29/-т 2021.09.14-ний өдрийн огноотой хариуцагч Ж.Дгийн гарын үсэг бүхий тэмдэг дарагдсан байх бөгөөд Г.Ггийн нэмэлт өөрчлөлт хийсэн зургийн хэсэгт хариуцагч Ж.Д тэмдэг дарсан, харин А ХХК-ийн боловсруулсан зурагт тэмдэг дараагүй гэж тайлбарласан.

 

7.9.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т барилга байгууламжийн баримт бичиг гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг, 4.1.30.-д зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг, 4.1.16.-д барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие сан мэргэжлийн үйл ажиллагааг ойлгохоор тус тус тодорхойлж заасан.

 

Эдгээр хуулийн заалтын дагуу уг хучилтын байгууламжийг барьсан гэх АК-21/04 гэсэн шифртэй Эрдэнэт Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэг, 5-р өтгөрүүлэгчид хийх хучилт-ын талаарх хэрэгт авагдсан дээрх зургуудад Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д заасны дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрх бүхий этгээдээр гэрээний үндсэн дээр магадлал хийлгэж дүгнэлт гаргуулаагүй болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдсон.

 

8.Нэхэмжлэгч тал нь барилгын ажлын зураг нь хуурамч, хямд төсвөөр батлагдаж, ажлыг чанарын шаардлага хангаагүй, доголдолтой гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч О******* ХХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хооронд 2020.10.27-ны өдөр байгуулсан*******/075-20 тоот Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажил түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ-ний 1.2-т Ажил гүйцэтгэгч нь Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэг, 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажил-ын техникийн шийдэл, инженерийн тооцооллын дагуу зураг төслийг боловсруулж зохиосон төсвийн дагуутогтоосон хугацаанд гүйцэтгэнэ гэж, 9.1-д Гүйцэтгэгч нь зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагчийг оролцуулж түүний саналыг тооцох, зөвшилцөх үүрэгтэй гэж, 9.2-т Гүйцэтгэгч нь зураг төслийг холбогдох норм ба дүрэм, стандартын дагуу чанартай хийж, хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж,

2021.03.09-ний өдрийн Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.1-д Эрдэнэт үйлдвэр-ийн Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажлыг захиалагч талын баталсан зураг, загвар хийц, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг үндэслэн гүйцэтгэгч тал чанарын болон мэргэжлийн түвшинд тухай ажлыг хийж гүйцэтгэх гэж,

түүнчлэн хэрэгт авагдсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2025.05.23-ны өдрийн/408 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн 1 ширхэг сидид хуулбарласан баримтууд буюу О******* ХХК-иас Тендерийн үнэлгээний хороонд гаргасан 2020.09.24-ний өдрийн 20-09/14 тоот Мэдэгдэл-д Тус компани нь танай байгууллагаас зарласан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түлхүүр гардуулах гэрээний нөхцөл-тэй ЭҮХХК/2020121024 дугаарын тендерт оролцож байгаа болно. Бидний санал болгосон тендер шалгарсан тохиолдолд зураг төсөвтөө магадлал хийлгүүлэх, техникийн нөхцөл авах зэрэгтэй холбогдох зардлыг манай компани бүрэн хариуцаж ажиллах болно гэж,

мөн өдрийн 20-09/19 тоот Мэдэгдэл-д Бидний санал болгосон тендер шалгарсан тохиолдолд гэрээ байгуулснаас хойш ажлын зураг төслийг хуанлийн 30 хоногт багтаан гүйцэтгэх бөгөөд захиалагчаар шүүмж хийлгүүлж магадлал хийгдсэний үндсэн дээр барилга угсралтын ажлыг ажил гүйцэтгэх хугацааны графикийн дагуу хийж гүйцэтгэх болно гэж тус тус бичиж мэдэгдэж байсан байна.

 

9.Дээрх байдлаас үзэхэд тухайн байгууламж буюу Эрдэнэт үйлдвэр-ийн Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажлын зураг төслийг боловсруулах, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж баталгаажуулах ажлыг 2021.03.09-ний өдрийн Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ-ний захиалагч, 2020.10.27-ны өдөр байгуулсан*******/075-20 тоот Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажил түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ-ний гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч О******* ХХК хариуцаж гүйцэтгэхээр гэрээний талууд тохиролцсон байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч О******* ХХК нь Эрдэнэт үйлдвэр-ийн Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажлын зураг төслийг боловсруулах, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулах үүргээ биелүүлээгүй, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-д заасан барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3.-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх захиалагчийн үүргээ биелүүлээгүй үйл баримт нотлогдсон.

 

10.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүргийг хүлээж, 352 дугаар зүйлийн 352.2.1., 352.2.2., 352.2.3.-д зааснаар ажлын үр дүн доголдолтой бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, эсхүл доголдлоо арилгаж холбогдох зардлаа нөхөн төлүүлэх, ажлын хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт хариуцагч Г.Ггийн 2022.01.09-ний өдөр үйлдсэн Танай компанийн угсралтын ажил гүйцэтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн 5-р өтгөрүүлэгчийн купол хучилтын байгууламжид 2022.01.09-ний өдөр хяналт хийхэд байгууламжийн зүүн хойд талын хэсэгт*******-8 ширхэг унь буюу тулаас төмөрт хотойлт явагдсан, байгууламжийн дотор талд битүү уур цантай, дээврийн хэсэгт 5-8 см орчим зузаан мөсөн бүрхүүл үүссэн байна. Иймээс хотойлт, хэв гажилтанд орсон тулаас төмрийг хэвийн байдалд оруулж үндсэн 10 ширхэг урт тулаас төмрийн дээд үзүүрээс ханын толгойн хэсэг хүртэл троссон татлага татаж нэн яаралтай бэхлэх, гагнуурын ажлыг дахин шалгаж акт үйлдэж баталгаажуулах шаардлагатай. Троссон татлагыг хэт чангалах, сул хийхгүй байх хэрэгтэй. Бэхэлгээ хийх явцад байгууламжийн хэвийн байгаа хэсэгт эвдрэл, гэмтэл үүсэхээс сэргийлж, маш сайн хяналтын дор гүйцэтгэх шаардлагатай...Ашиглалтын үед байнгын ус чийг ихтэй үйл ажиллагаа явагдаж байгаа тул төмөр хийцийг зэврэлтээс хамгаалж өндөр чанартай түрхлэг ашиглахыг ашиглагч байгууллагад сануулж байна гэсэн О******* ХХК-ийн захирал Д.Б танаа гэх баримт, гэрэл зургууд авагджээ.

 

11.Дээр дурдсанчлан талуудын хоорондохь ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдсан тухайн хучилтын байгууламжийн дотор талд битүү уур цантай байсан, дээврийн хэсэгт 5-8 см орчим зузаан мөсөн бүрхүүл үүсч, байгууламжийн зүүн хойд талын хэсэгт*******-8 ширхэг унь буюу тулаас төмөрт хотойлт явагдаж, хэв гажилтанд орсон эсэх, ямар шалтгааны улмаас тулаас төмөрт хотойлт үүсч улмаар нурсан болох, өөрөөр хэлбэл, уг байгууламжийг ашиглах явцад ашиглалтын хэвийн горим зөрчигдсөнөөс, эсхүл стандарт, чанарын шаардлага хангаагүй барилгын материалаар баригдсанаас, эсхүл барилгын норм ба дүрмийг зөрчсөнөөс үүссэн эсэх үйл баримт, нөхцөл байдлууд баримтаар тогтоогдоогүй байна.

 

Тодруулбал, О******* ХХК болон Д ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн доголдолтой байсан нь хариуцагч Д.Бы гуйж хүссэнээр, хариуцагч А ХХК-ийн захирал С.Баасандагвын боловсруулсан, хариуцагч Г.Ггийн нэмэлт өөрчлөлт хийсэн, хариуцагч Ж.Дгийн хянаж тэмдэг дарж гарын үсэг зурсан АК-21/04 гэсэн шифртэй уг хучилтын байгууламжийн зураг төслийг Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д заасны дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж дүгнэлт гаргуулаагүй байсантай шалтгаант холбоотой гэж үзэх, мөн түүнчлэн хучилтын тулаас төмөрт хотойлт үүсч, хэв гажилтанд орж нурах болсон, түүнийг буулгахаас өөр боломжгүй болсон гэх шалтгаан нөхцөлийг тогтоосон тухай, хариуцагч Д ХХК-ийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ямар үйлдлийн улмаас ажлын үр дүнд доголдол үүссэн талаарх нөхцөл байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна.

 

12.2021.03.09-ний өдрийн Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.2-т заасны дагуу хариуцагч Д.Бы эзэмшлийн ХААН банк ХК дахь тоот дансанд захиалагчаас ажлыг хөлсийг шилжүүлж байсныг үндэслэн дээрх гэрээний үүргийг хариуцагч Д.Б хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О******* ХХК болон хариуцагч Д ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг иргэн Д.Баас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар шаардах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

13.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхбуюу учирсан хохирлын мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гэм буруутай этгээдийн хууль бус, эрх зөрчсөн үйлдэл, эрхийн зөрчил бий болсныг тогтоосон байх, уг үйлдэл нь бодитоор учирсан хохиролтой уялтай буюу шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч А ХХК-ийн захирал С.Б өөрийн компанийн нэрээр АК-21/04 гэсэн шифртэй Эрдэнэт Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэг, 5-р өтгөрүүлэгчид хийх хучилт-ын ерөнхий загвар зураг боловсруулсан, уг зурагт хариуцагч Г.Г нэмэлт өөрчлөлт хийсэн, хариуцагч Ж.Дгээс нэмэлт өөрчлөлт хийсэн гэх зургийг хянаж өөрийн гарын үсэг бүхий тэмдэг дарсан үйлдлүүдийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч А ХХК, С.Б, Г.Г, Ж.Д нар хууль зөрчсөн, хууль бус ямар үйлдэл гаргасан нь тогтоогдоогүйн дээр уг хучилтын байгууламжийн тулаас төмөрт хотойлт үүсч, хэв гажилтанд орж нурсан үйл явдал, дээрх хариуцагч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

14.Нэхэмжлэгч тал хучилтын байгууламжийг буулгасантай холбоотой гарсан зардалд 150 000 000 төгрөг зарцуулж хохирсон гэж үзэж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн болон хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол учруулсан гэж 6 хариуцагч нараас тус бүрээс нь 25 000 000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт аваггүй бөгөөд шүүхэд мэдүүлсэн гэрч Д.Уламбаяраас ...13 000 000 төгрөгийг н.Б гаргасан. Над руу энэ мөнгийг н.Б өөрөө шилжүүлсэн. 9 000 000 төгрөгийг н.Б гаргасан... Миний тооцоогоор буулгалтын зардал, талбай чөлөөлөхөд 22 000 000 төгрөг, ажилчдын байр, хоолны 5 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийн зардал гарсан... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

15.Шүүх хуралнд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Хишигдоржоос гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

16.Дээрх дурдсан нөхцөл байдлууд, үндэслэлүүдээр, хариуцагч Д ХХК, Д.Б нар нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас ажлын үр дүн доголдолтой болж хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй, хариуцагч А ХХК, С.Б, Г.Г, Ж.Д нарын хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч О******* ХХК нь Эрдэнэт үйлдвэр-ийн Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт 5-р өтгөрүүлэгчид хучилт хийх ажлын зураг төслийг боловсруулах, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулах тухай гэрээнд заасан болон хуульд заасан захиалагчийн үүргээ биелүүлээгүй байх тул ажлын хөлсөнд төлсөн 505 000 000 төгрөг, хохиролд 50 000 000 төгрөгийг хариуцагч Д ХХК, Д.Б нараас гаргуулах, гэм хорын хохиролд 100 000 000 төгрөгийг бусад хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 432 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.2., 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг баримтлан хариуцагч Д ХХК болон хариуцагч Д.Б нараас 555 000 000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулах, хариуцагч А ХХК, С.Б, Г.Г, Ж.Д нараас 100 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэгч О******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч О******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 432 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралнд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД О.АЗЗАЯА

 

Х.ДАШДЭЧМАА