2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02286

 

 

 

 

 

 

 

 

 

 

25 03

191/ШШ25/02286

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 6-07 тоотод байрлах, ******* ******* ХХК /*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******гийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч Э.******* нь манай байгууллагатай 23.06.11-ний өдөр БА-СТГ/23-1227 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,439,900 төгрөгийг сарын 2.98%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Э.******* нь манай байгууллагаас олгосон санхүүгийн түрээсийн гэрээний дагуу Samsung Galaxy A54 128GB White 128gb White SM-A54+6EZWASKZ загварын гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд *******ийн гэрээнд заасан хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Э.******* нь БА-СТГ/23-1227 тоот санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулж зээл авснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй, нийт 1,439,900 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 418 хоног хугацаа хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас Э.*******ий зээл авах үедээ бүртгүүлсэн Чингэлтэй дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоот хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа, 23.06.11-ний өдрийн санхүүгийн түрээсийн /*******ийн/ гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24.12.02-ны өдрийн 916 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Э.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, Э.*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа, 23.06.11-ний өдрийн санхүүгийн түрээсийн /*******ийн/ гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, Э.******* нь хүсэлт гаргагч ******* ******* ХХК-нд 1,439,900 төгрөгийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* нь Чингэлтэй дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24.12.02-ны өдрийн 916 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* нь ******* ******* ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХХК-ийн хүсэлтийг хангаж, Э.*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2, 1.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-т зааснаар овогт *******ын ******* //-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.-т зааснаар Э.*******ий оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* /утас:/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 1 дугаар зүйлийн 1.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА