Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 205/МА2020/00008

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч:

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох

Шүүгчид:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдахшатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

Заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр  

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.******* Цэцэн-уул сумын Ерөнхий боловсролын сургуульд анх 2007 оны 08-р сарын 31-нд бага ангийн багшаар томилогдон 12 дахь жилдээ ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2019 оны 05 сард 8 сартай жирэмсэн байх үедээ жирэмсэн эхийн лист авахаар эмнэлгийн хуудсанд захирлаар гарын үсэг зуруулах гэтэл захирал ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж ирвэл гарын үсэг зурна гэж шахаж дарамтлах болсон. Захирал С.*******ын энэ шаардлагыг биелүүлээгүй тул захирал листэнд гарын үсгээ зурахгүй Ж.*******ын оронд ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт бичиж ирээд ажлаас халагдсан тушаалаа бичиг хэргийн ажилтнаас ав гэж хэлсэн. Бичиг хэргийн ажилтан надад ажлаас халсан тушаалыг 2019 оны 04-р сарын 23-нд хуулбарлаж өгсөн. Тус тушаалд орон тоо байхгүй болсон гэж заасан байсан. Гэтэл манай сургуульд орон тоо байхгүй болсон зүйл байхгүй бөгөөд сургуулийн захирал хууль бус шийдвэрээр намайг ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг маань зөрчсөн. Мөн 2019 оны 05-р сарын 30-ны Б/03 дугаар тушаал гаргаж намайг мөн ажлаас чөлөөлсөн юм. Иймээс тус сургуулийн захирлын 2018 оны 09-р сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн томилуулах хүсэлтэй байна.

Иймд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 09-р сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай Багш ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 05-р сарын 30-ны өдрөөс хойш нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш С.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гарган хүргүүлж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар нэг ангийн дүүргэлтийн стандартыг 32-35 байхаар журамласан боловч тус сумын сургуулийн сурагчдын тоо жил ирэх тусам цөөрч байгаа ба зөвхөн сүүлийн 2 жилд гэхэд 2017-2018 оны хичээлийн жилд нийт 287, бага анги 147, 5-р анги 2 бүлэг, 5а анги 17 суралцагчтай, 5б 10-н суралцагчтай, 2 багштай байснаа 1-р анги 1 бүлэг, 1а 24 суралцагчтай болж мөн л 1-р ангийн 2 бүлэг гаргах боломжгүй болсон.

Үүнээс шалтгаалан 2017-2018 оны хичээлийн жилд нийт 25 багш, үүнээс бага ангийн 8 багштай байснаа 2018-2019 оны хичээлийн жилд нийт 24 багш, үүнээс бага ангийн 7 багштай болж бага ангийн багшийн орон тоонд өөрчлөлт орсон.

2017-2018 оны хичээлийн жилд тус сургуульд 5-р ангийн 2 бүлэг хичээллэн анги удирдсан багшаар С.*******, Д.*******аа нар ажиллаж байсан. Эдгээр багш нар нь тухайн хичээлийн жилд 5-р ангиудаа төгсгөн 2018-2019 оны хичээлийн жилд хууль, журмын дагуу эргэн 1-р анги хүлээн авч ажиллахаар байсан... С.*******ийн 2018 оны 09-р сарын 03-ны өдрийн тушаалд бүтэн 10 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг 9 сараар хэтрүүлсэн гэж үзнэ. С.*******ийг чөлөөлсөн сургуулийн захирлын 2018 оны 09-р сарын 03-ны өдрийн Б/06 тоот тушаалыг 2018 оны 09-р сарын 03-ны өдрийн бага ангийн багш нарын хурал дээр захирал миний бие танилцуулан сонсгосон ба уг хуралд багш нарын өрөөнд багийн багш нар болох Ж.Надмид, Б.*******хүү, Д.*******аа, *******, э, багийн менежер гэх мэт багш нар байсан түүнээс гадна С.******* намайг заавал яагаад чөлөөлж байгаа юм гээд уйлаад сууж байсан. Тушаал танилцуулчихаад өрөөндөө сууж байхад багийн багш нар орж ирж нэгэнт орон тоо байхгүй юм бол тэр сул орон тоон дээр авч яагаад болдоггүй юм, жирэмсний амралттай байгаа Б.*******ын оронд С.*******ийг ав гэсэн шаардлагыг багийн багш нар надаас шаардсан. Тэгээд С.******* ч энэ шаардлагыг зөвшөөрч байсан ба багийн багш нарын шаардлагаар багш түр томилох тухай тушаал гаргаж, Б.*******ын оронд 5б ангийн анги удирдсан багшаар түр томилогдсон, өөрөө ч гэсэн халж байгаа бол *******ын оронд ажиллах боломжтой гээд сууж байсан.

2019 оны 05-р сарын 30 хүртэл С.******* нь сургуульдаа ирж очиж бүр багшийн ажлаа хийж, цагаа бүртгүүлж, цалин хөлсөө бүрэн бүтэн аваад явж байсан юун хэвтрийн дэглэм би гайхаж байна. Энэ хүн ажилдаа өдөр болгон ирээд ажлаа хийгээд, хичээлээ заагаад, 5б ангиа удирдаад, цалин хөлс анги удирдсаны нэмэгдлээ аваад явж байсан. Тийм байсан бол надад чөлөөний хүсэлтээ гаргах эсвэл актаа авчирч өгөөд чөлөөгөө аваад явах бүрэн боломжтой байсан... Одоогоор манай улсын боловсролын системд бага ангийн нэг ангид 2 багш хичээл заах дүрэм журам байддаггүй учраас л ийм нөхцөл байдал манай сум, сургуульд жил бүр үүсээд байгааг шудрага шүүх анхааралдаа авч бодит байдал дээр нь үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Тус сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажлаас халагдсан. Уг ташаалыг нэхэмжлэгч ******* 2019 оны 04 сарын 23-нд гардан авч тус тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2019 оны 09 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Энэ талаар хугацаа сэргээлгэх болон холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын Б/06 дугаартай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримтлан гаргасан байдаг. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшийн орон тоо одоо ч хүртэл байгаа. Багшийн илүүдэл гарсан, орон тоо цөөрсөн, хасагдсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэх болсон шалтгаан нь хууль журмын дагуу үүсээгүй. Тухайн сургуулийн захирал өөрт олгогдоогүй эрх хэмжээнд хэрэгжүүлж хууль зөрчиж ажилтныг ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна. Тодруулбал: Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургууль нь төрийн өмчийн сургууль буюу төсвийн байгууллага. Ийм учраас төсвийн тухай хуулийг дагаж мөрдөнө. Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт сум, дүүргийн Засаг дарга нар орон нутгийн төсвийн удирдлага санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд тус хуулийн 66.1.7 дахь хэсэгт тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах гэж заасан. Иймээс төрийн өмчит сургууль байна. Гэтэл тус сумын сургуулийн захирал ерөнхий боловсролын сургуулийн бүтэц орон тооны талаар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр дур мэдэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг зөрчсөн. Ийм учраас бага ангийн багшийн орон тоо хасагдсан, цөөрсөн гэж хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч байгууллагаас гаргасан хариу тайлбарыг харахад нэхэмжлэгч С.*******ийг тухайн үед ******* багшийн оронд түр ажиллаж байсан гэх асуудал яригддаг. Хөдөлмөрийн эрх зүйд ажил олгогчийн төлбөрийн чадваргүйгээр холбогдолгүйгээр ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байдлыг буюу ажилтныг буруугүйгээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох юм үүнийг сул зогсолт гэж үздэг. 2018 онд тус сургуулийн бүтцэд өөрчлөлт ороогүй боловч бага ангийн нэг бүлэгтэй байсан. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад нэхэмжлэгч С.******* хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Сул зогсолтын нөхцөл байдал үүссэн. Энэ үед ******* ажил олгогчтой тохиролцоод ******* багшийн оронд түр шилжин ажиллаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна. Сул зогсолтын үед ******* багшийн ангийг С.******* багш удирдан ажиллаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг заасантай нийцэж байна. Хэрвээ сул зогсолтын үед ажилтанг өөр ажилд шилжүүлсэн ажиллууах боломжгүй байсан бол тухайн үед Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар сул зогсолтын үеийн нөхөн олговор олгох ёстой гэж заасан. Өөрөөр хэлбэл сул зогсолт үүсэн байдал нь сул зогсолтын үед өөр ажил түр шилжин ажиллуулаад ажлаас чөлөөлөгдсөн байдалд байсан ч бай ажилтныг үндсэн ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй. Түр гүйцэтгэж байсан ажлын хугацаа дуусангуут Хөдөлмөрийн тухай хуульд заасан сул зогсолтын нөхөн олговрыг олгох ёстой. Гэтэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг дарга тус сумын бүтэц орон тоог өөрчлөөгүй, харин бага ангийн багшийн сул зогсолтын нөхцөл байдал үүссэн байхад сургуулийн захирал шууд өөрийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас тус сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд гэвэл нэхэмжлэгч нь 2019 оны 09 сарын 25-нд шүүхэд хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэг, 82 дугаар зүйлийн 82.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалтуудаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч ******* нь ажлаас халсан тушаалын хуулбарыг 2019 оны 04 сарын 23-ны өдөр гардаж авсан. Энэ талаарх баримт хэрэг авагдсан байгаа. Түүнээс хойш ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бэ гэхээр ******* нь Цэцэн-Уул суманд оршин суудаг, өмнө нь 2 удаа ураг цулбасан, эрсдэлтэй жирэмсэн эхийн ангилалд хамаарч байсан. 2019 оны 04 сарын 23-ны үед ******* 5 сартай жирэмсэн байсан. Энэ талаарх баримт нь жирэмсний хяналтын хөтөч дэвтрийн 2-р хуудсанд тэмдэглэгдсэн байгаа. 2019 оны 04 сарын 23-ны өдрийн тус сургуулийн захирлын тушаалыг гардаж авсан цагаас хойш С.******* сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд дарамт шахалт үүсэж жирэмсний хүндрэлүүд үүссэн нь харагддаг. 2019 оны 04 сарын 25-ны өдрөөс 04 сарын 29-ний өдөр, 05 сарын 07-ны өдрүүдэд жирэмсний хүндрэлтэй шинж илэрч яаралтай түргэн тусламжийн дуудлага өгч байдаг. Тухайн үед эмчийн үзлэгт орж хэвтрийн дэглэм сахих, эмчилгээ заалгасан. Мөн тээврийн хэрэгслээр зорчихыг нь хориглож байсан. Энэ талаар жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн 10-11 хуудсанд тэмдэглэгдсэн байгаа. Мөн 2019 оны 01 сарын 1/44 дугаартай эмнэлгийн тодорхойлолтонд С.*******ийг манс татлын урьдал гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж, хөдөлгөөн хорих дэглэм барихыг нь тодорхойлон заасан байсан. Эдгээр байдлууд нь нэхэмжлэгч *******ийн өөрөөс хамаарах шалтгаан биш, өөрийнх нь гэм буруутай үйлдэл байхгүй. Ийм учраас хүндэтгэн үзэх шалтгаантайгаар 7 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ хэрэг дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүйн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буцаасан. Нэхэмжлэлийг буцаасан захирамжийг 2019 оны 09 сарын 18-ны өдөр гарсан. Энэ захирамжийн дагуу 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан ба 09 сарын 25-ны дотор гомдлоо гаргасан. Хүндэтгэн үзэх шалтгааны талаар нэмэлт тайлбар гаргахад хүндрэлтэй жирэмсэн эх тухайн үед Цэцэн-Уул сумаас 250 километр шороон замаар яваад энд ирэх боломжгүй байсан. С.*******ийг тээврийн хэрэгслээр зорчиж болохгүй гэдгийг хянаж байсан эмч нь анхааруулж байсан. Мөн С.******* 2023 он хүртэл цалингийн зээлтэй, өөрөө ажил хөдөлмөрлөж үр хүүхэдээ тэжээдэг хүн учраас би 24 цагийн турш гэртээ хэвтээд байж чадаагүй, манай ажил гэрээс ойрхон байдаг, би гэрээсээ ажил руугаа алхаж явж тэвчээр зааж байж 5 цагийн хичээл заагаад 5 сарыг дуустал ажилласан гэж ярьдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах хэсгүүдэд зааснаас бусад үндэслэлээр жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглоно гэж заасан байдаг. Энэ хуулийн зүйл заалт бол зүгээр нэг гарсан зүйл заалт биш байх. Жирэмсэн эмэгтэйг ажлаас халж болохгүй гэдэг нь тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл санааны байдалтай нь шууд холбоотой. Нэхэмжлэгч С.******* нь бие, сэтгэл санаагаараа хохирч үүний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн нөхцөл байдал үүсэж байсан нь харагдаж байгаа. Иймд С.*******ийг хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Өнөөдрийн шүүх хуралдаанд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Нэгдүгээрт:

С.******* багшийг ажлаас чөлөөлөх үндэслэл нь бүрдсэн байна гэж үзэж байгаа. Бага дунд боловсролын тухай хууль болон боловсролын сайдын тушаал дээр нэг анги дүүргэлт нь 20-35 хүүхдийн тоо харгалзан анги дүүргэлт болон ангийн багш томилох асуудал яригддаг. Энэ нь хууль болон журмуудаараа зохицуулагдсан зүйл. 2017 онд Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургууль хоёр 5-р анги төгсгөсөн. Нэг 5-р ангийг нь С.******* багш төгсгөсөн учраас буцаад 1-р ангийг авах боломжтой байсан. Уг боломж нь гарахдаа тухайн жил 1-р ангид хэдэн хүүхэд элсэхээс хамаарч гардаг. Боловсролын тухай хууль болон журмуудад хүүхдийн тоо болон анги дүүргэлтээс хамаарч орон тоогоо шинэчлэн батлаж, томилж чөлөөлдөг. 2018 оны хавар нь сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгээс тухайн жилд 1-р ангид орох гэж байгаа хүүхдүүдийг бүртгэж авсан. Бүртгэлийн судалгаанаас харахад тухайн жил 24 хүүхэд элсэхээр байна гээд үүнийг нэг анги болгох зайлшгүй шаардлагатай юм байна, хоёр анги болгох ямар ч боломжгүй юм байна гэж үзээд нэг анги болгосон. Тухайн сум хүүхдийн тоо жилээс жилд цөөрч байсан, үүнийгээ дагаад багш нар ч мөн адил ажлаас чөлөөлөгддөг. Тийм учраас хэрүүл маргаан гаргахгүйгээр *******аа болон С.******* 2 багшид 2018 оны 06 сарын 06-ны өдөр мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэлд орон тооны цомхтголоор таныг ажлаас чөлөөлнө гэсэн утгатай мэдэгдэл өгсөн байдаг. Тийм учраас сонгон шалгаруулалтанд орно гэсэн мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэлийг өгсөн гэдгийг юугаар батлаж байгаа вэ гэхээр хамт мэдэгдэл авсан *******аа багшид хууль сануулж гэрчээр асуулгасан. Гэрчээр асуулгахдаа танд Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиас танд 2018 оны 06 сарын 06-ны өдөр мэдэгдэл өгсөн үү, С.******* багшид мөн адил мэдэгдэл өгсөн үү гэхэд *******аа багш мэдэгдэл С.******* бид хоёрт хоёуланд нь өгсөн гэдгийг хэлсэн. Мэдэгдэл авсан 2 багш 2018 оны 09 сарын 01-ний өдөр аймгийн төв дээр болсон сонгон шалгаруулалтанд хамрагдаагүй. Уг сонгон шалгаруулалт нь аймгийн Боловсрол соёлын газар явагдсан. Тухайн үед сумын удирдлагуудад сул орон тоо болон сонгон шалгаруулалтанд зайлшгүй явуул гэсэн мэдэгдэл өгсөн юм байна лээ. Үүний дагуу Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал сул орон тоо дээр сонгон шалгаруулалт явуулах албан бичиг явуулаад нэхэмжлэгч С.******* болон *******аа багш 2-т мэдэгдсэн. Ингэж мэдэгдэхэд нэхэмжлэгч С.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сонгон шалгаруулалтанд очоогүй юм байна лээ. Мөн *******аа багш аав нь хорт хавдартай учраас Улаанбаатар хотод байна гэдэг шалтгаанаа сургуулийн захиргаанаас чөлөө аваад тухайн сургалтанд очиж чадаагүй. Энэ талаар *******аагийн өгсөн гэрчийн мэдүүлэг дээр байгаа. Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургууль тухайн үед нэг нэгдүгээр анги бий болох зайлшгүй шаардлага бий болсон. Нэг ангийг 2 багш авах боломжгүй байсан учраас энэ талаар ярилцаж байгаад сонгон шалгаруулалт хийсэн. Сонгон шалгаруулалтын талаар Төрийн албаны тухай хууль дээр нарийвчлан заасан байдаг. Сургууль болон аж ахуйн нэгж ямар сонгон шалгаруулалт хийдэг вэ гэхээр энхий ээлжинд бичиг баримтын сонгон шалгаруулалт хийдэг. Уг 2 багшийн аль нь тухайн сургуульд олон жил ажилласан байна гэдгийг нь харсан. Мөн уг 2 багшийн 5-р анги төгсгөсөн дүнг харьцуулж үзсэн. Мөн 5-р ангиудын улирлын шалгалтын дүнг харьцуулж үзээд *******аа багш нь илүү юм байна гэж үзээд *******аа багшийг сонгоод 2018 оны 1-р ангийг даалгасан. ******* багш тухайн үед ангигүй болсон шалтгаан нь сургуулиас хамаарах шалтгаан биш байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг нь 2018 оны 09 сарын 03-ны өдөр С.******* багшийг захирлын өрөөнд сууж байхад нь танилцуулсан. Гэтэл С.******* багш би яахаараа ажлаас халагддаг юм бэ, заавал намайг яагаад ажлаас халж байгаа юм гэдэг байдлаар хандаж захирлын өрөөнөөс уйлаад гарсан байдаг. Тэгээд С.******* багш бага ангийн багш нартаа ажлаас халагдсан талаараа хандсан байдаг. Үүний талаар гэрч нарын мэдүүлэг дээр байгаа. Ингээд сургуулийн бага ангийн багш нар С.*******ийг ажлаас чөлөөлсөн талаар сургуулийн захирлын өрөөнд хуралдсан. Багш нар С.******* багшийг өөр багшийн оронд томилж өгөөч гэхэд ******* багш жирэмсний амралттай байгаа учраас ******* багшийн оронд ажиллуулж өгөөч гэсэн санал тавьсан. Мөн С.******* багш ******* багшийн оронд намайг ажиллуулж өгөөч гэдэг саналыг хэлсэн. Энэ талаар гэрч нарын мэдүүлэг дээр байгаа. Мөн захирлын өрөөнд багш нар орж ирэхэд С.******* багшийг ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулсан. Тухайн үед ******* багш ******* багшийн оронд ажиллахаар боллоо гэдгээ мэдэж байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Тийм учраас орон тооны цомхтгол хууль журмын дагуу явагдсан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус сумын сургуулийн захиралд орон тооны цомхтгол хийх эрх байхгүй гэж ярьж байна. Энэ нь боломжгүй зүйл. Яагаад гэвэл Бага боловсролын тухай хуульд зааснаар сургуулийн захирал багш ажилчидаа томилж чөлөөлөх бүрэн эрхтэй. Бүрэн эрхийнхээ дагуу уг захиргааны актыг гаргаад танилцуулаад танилцуулсны дараа дахин шийдвэр гаргаад өөр ажилд томилсон. Үүнийг шүүх анхааран үзэх хэрэгтэй. Дахиж шийдвэр гаргана гэдэг нь С.*******ийн өөр ажлын байран дээр томилж байгаа шийдвэр гаргасан байгаа. С.******* нь нэг хичээлийн жилд нэг ангийг төгсгөсөн. С.*******ийг сургуулийн захирал болон багш ажилчид нь ******* багшийн оронд ажиллаж байсан, ******* багшийн ангийг төгсгөсөн гэдэг талаар гэрч нар мэдүүлэгтээ хэлсэн. Гэтэл С.******* би тухайн үед өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдээгүй байсан гэдэг байдлаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч С.******* өөрийгөө би 2018 оны 04 сарын 23-ны өдөр ажлаас халагдсан. Түүнээс өмнө ажлаас халагдаагүй байсан гэдэг байдлаар хандах боломж байхгүй. С.******* багш ******* багшийн оронд томилогдсон тушаал нь гараад түүний дагуу ажлаа хийгээд явж байсан. Мөн ******* багшийн орон тоон дээр ажиллаж байсан ******* багшийг ******* багш ажилдаа 2019 оны 05 сарын 30-ны өдөр ороход ажлаас чөлөөлсөн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөн 2019 оны 05 сарын 30-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг давхар гаргаж байсан. Тухайн үед С.******* багш өөрийгөө ******* багшийн оронд ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх гэж ойлгож байгаа. Шүүх тэр нэхэмжлэлийг нь буцаасан.

Хоёрдугаарт: Хөөн хэлэлцэх асуудал дээр 2 зүйлийн талаар яригдана. Нэгдүгээрт: 2018 оны 09 сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг С.*******т танилцуулсан гэдгийг гэрчээр асуулгасан гэрч нар гэрчилж байгаа. Уг тушаалыг танилцуулахад С.******* багш уйлаад намайг яагаад ажлаас халж байгаа юм бэ гэдэг асуудал яригдаж байсан гэсэн. С.******* багш тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн, хүний оронд ажиллаж байсан. Ажиллаж байх энэ хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан. С.*******ийн цалингийн хуулгыг нотлох баримтаар гаргаж өгөхөд 10 сар, 11 саруудад ажиллаж байсан гэдгийг нотлогдож байгаа. Нэхэмжлэгч тал тайлбартаа 2018 оны 09 сарын 03-ны тушаалыг гаргахад С.******* жирэмсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу жирэмсэн байсан хүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэдэг зүйл ярьж байна. 2019 оны 04 сард ******* 5 сартай жирэмсэн байсан. Үүнээс үзэхэд С.******* нь 2018 оны 12 сард жирэмсэн болсон. Гэтэл 2018 оны 09 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацаанд С.******* жирэмсэн байгаагүй. Тийм учраас энэ хугацаанд яагаад нэхэмжлэл гаргаагүй юм бэ, нэхэмжлэл гаргаж чадаагүй байх ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна.

2018 оны 09 сарын 03-ны өдрийн тушаалын хуулбар хувийг 2019 оны 04 сарын 23-ны өдөр хүлээж авсан гэх зүйл яригддаг. Цэцэн-Уул сумын сургуулийн захирал ярихдаа манай байгууллага тушаал гаргахдаа 2 хувь гаргадаг. Нэг хувийг нь бичиг хэргийн ажилтанд үлдээдэг нөгөө хувийг нь ажилтанд өөрт нь хүлээлгэж өгдөг. С.******* над дээр орж ирээд тушаалаа авъя гэсэн. Тэгэхээр нь би тушаалыг эх хувиар нь өгөх боломж байхгүй. Нэг хувийг нь чамд өгсөн нэг хувийг нь бичиг хэргийн ажилтанд өгсөн, надад чиний тушаал байхгүй учраас би танд эх хувийг нь өгч чадахгүй хуулбар хувийг нь өгнө гэж хэлээд тушаалын хуулбар хувийг өгсөн гэсэн. Мөн 2019 оны 04 сарын 23-наас хойш 7 хоногийн хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл тухайн үед нэхэмжлэгч С.******* нь хүндрэлтэй жирэмсэн байсан гэх зүйл ярьж байна. Жирэмсний хүндрэлтэй, хэвтрийн дэглэмтэй гэх хүн бодит амьдрал дээрээ ажлаа хийгээд бүтэн 2 сар цалингаа аваад чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлээд явж байхдаа яагаад шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болоогүй юм бэ, мөн нэхэмжлэлээ шуудангаар гаргах боломжтой байсан. Үүнд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна. Тийм учраас 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн байна. Мөн 2019 оны 04 сарын 23-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна.

Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан овогт ын ийг Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 2. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговороос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн санхүүд даалгасугай.

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн С.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Завхан аймгий Цэцэн-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай Багш ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 05 сарын 30-ны өдрөөс хойш нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт Б. ******* миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Уг хэргийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг 2020 оны 03 сарын 11-ний өдрийн 16 цаг 42 минутанд хүлээн авч эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд:

 

1.               Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар дүгнэхдээ:

... Нэхэмжлэгч С. ******* нь ажлаас халагдсан тушаалыг 2019 оны 04 дүгээр сарын 23-нд хуулбарлаж авсан ... гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна ... гэжээ

а ). Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, мөн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийн үндэслэлдээ: ... сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн Б/06 тушаалыг 2019 оны 04 сарын 23-нд бичиг хэргийн ажилтнаас гардан авсан гэж маргадаг ба уг үндэслэлээ нотлохоор хавтаст хэрэгт сургуулийн тушаал, шийдвэрийн явуулсан бичгийн хуулбарыг нотлох баримтаар өгч, эх хувь эсвэл нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр сургуулиас гаргуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж сургуулиас уг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн байхад ... анхан шатны шүүх ... нэхэмжлэгч уг тушаалыг 2019 оны 04 сарын 23-нд хуулбарлан авсан гэж ... хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна ... гэх дүгнэлтийг хийсэн нь огт үндэслэлгүй. Харин нэхэмжлэгчээс сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ниы өдрийн Б/06 тоот тушаалыг 2019 оны 04 сарын 23-нд бичиг хэргийн ажилтнаас гардан авсан гэж мэдүүлсэн, энэ талаар нотлох баримтаа шүүхэд өгч, нэхэмжлэгч талаас 2018 оны 09 сар биш 2019 оны 04 сард гардан авсан гэсэн тайлбараараа батлаж маргасан байхад хариуцагчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Б) Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: ... хариуцагч С. *******т ажлаас халсан тушаалыг 2018 оны 09 сарын 03-ны өдрийн бага ангийн багш нарын хурал дээр танилцуулан сонсгосон гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна ... гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулиар Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, цуцлах талаар бичгээр заавал шийдвэр гаргахаар хуульчилсан. Сургуулийн захирал энэ үүргээ биелүүлж 2018 оны 09 сарын 03-ны Б/06 тоот тушаалыг гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байдаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийн үндэслэлээ сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ний өдрийн Б/06 тоот тушаалд холбон тайлбарлаж, уг тушаалыг хүчингүй болгуулах, мөн ажилдаа эргэн томилуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Энэ нь нэхэмжлэгч 2019 оны 09 сарын 03-ний өдрөөс эхлэн үндсэн ажлын байрнаас чөлөөлөгдсөн гэж маргаж байгааг харуулж байна. Ажил олгогчийн дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нь 2019 оны 09 сарын 03-нд гардан аваагүй 2019 оны 04 сарын 23-нд гардан авсан гэж маргадаг.

Хариуцагчийн тайлбар бүх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд сургуулийн 2018 оны 09 сарын 03-ны өдрийн бага ангийн багш нарын хуралд болсон бүх процессийг тайлбартаа бичиж, уг тайлбарыг нотлох баримтаар баталгаажуулахын тулд сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн Б/08 тоот нэхэмжлэгчийг Б. ******* багшийг оронд, түүнийг ажилдаа орох хүртэл хуцагаагаар түр томилсон тушаалыг хавтаст хэрэгт хавсаргасан, Мөн тайлбарын үндэслэлээ баталгаажуулахаар бага ангийн багш нарыг хууль сануулсан гэрчээр асуулгасан ба уг гэрчүүд бүх болсон процессыг мэдүүлсэн байдаг. Хариуцагчийн тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байна гэдэг нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд ажил олгогчийн шийдвэрийг гардан авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолохоор заасан ба ямар журмаар гардуулах талаар тодорхой заагаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй нь иргэний хуулийн ерөнхий заалтыг хэрэглэх үндэслэл болдог. Иргэний хуульд Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ... авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр заасан ба Нэхэмжлэгч нь 2018 оны 06 сарын 06-наас хойш сонгон шалгаруулалтанд орохгүй бол ажлаас чөлөөлөгдөхөөр болсоныг 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлөгдсөн, мөн өдрөө Б. ******* багшийн оронд түүнийг ажилдаа эргэж орох хүртэл ажиллахаар болсон, түүний удирдсан ангийг 9 сар удирдсан гээд бүх үйл явдлыг мэдсэн бөгөөд маргадаггүй.

 

1. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: ... ажлаас халсан бол энэ талаар гаргасан тушаал, шийдвэрээ ажилтанд заавал гардуулж өгөх үүрэгтэй юм гэжээ ... анхан шатны шүүхийн дүгнэснээр тушаал шийдвэрээ заавал гардуулж өгөх үүрэгтэй гэдгээ хариуцагч нотлох баримтаар нотлоогүй байна гэсэн боловч 2018 оны 09 сарын 03-ний өдрийн тушаалыг 2019 оны 04 сарын 23-нд гардан авсан талаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийн үндэслэл, уг үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлэгт хамгаалж тайлбарласан тайлбар, 2019 оны 04 сарын 23-нд гардан авсан гэдгээ нотлохоор өгсөн нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

2. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаархи дүгнэлтээ үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн байна: Үүнд: ... Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох шаардлагагүй, түүний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ ... гэж дүгнэсэн боловч

Дээрхи үндэслэлээр мөн шүүхийн шийдвэртээ үгүйсгэсэн дүгнэлтийг дараахь байдлаар гаргасан байна: ... Ажил олгогчийн зүгээс С. *******, Д. *******аа нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгч улмаар сонгон шалгаруулалт явуулж, нэг 1-р ангийн бага ангийн багшаар Д.*******ааг томилж, харин С.*******ийг жирэмсний амралттай байгаа багшийн ажлын байранд түр авч ажиллуулсан гэх нөхцөл байдал бий болжээ.

... Түүнчлэн С.******* нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар 2018 оны 09 сарын 03-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад, мөн өдрөөс бага боловсролын багш Б.*******ын жирэмсний амралттай хугацаанд тус сургуулийн 5б ангийн анги удирдсан багшаар ажилласан талаар болон Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэгчдийн тоо 2 анги дүүргэлт гүйцэхгүй байгаа талаар маргаагүй, зөвхөн ... гэж анхан шатны шүүх зохигчдын хооронд маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж, өмнөх дүгнэлтээ буюу 2018 оны 09 сарын 03-ний өдрийн Б/06 тоот тушаал, ажил үүрэг нь хөдөлмөрийн хуулиар хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд түүний эзгүйд түр орсон ажилтны өмнөх ажлын байранд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн үндэслэлээ үгүйсгэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, цуцлах талаар бичгээр заавал шийдвэр гаргахаар хуульчилсан. Сургуулийн захирал энэ үүргээ биелүүлж 2018 оны 09 сарын 03-ны Б/06 тоот тушаалыг гаргаж нэхэмжлэлийг ажлаас чөлөөлсөн байдаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийн үндэслэлээ сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ний өдрийн Б/06 тоот тушаалд холбон тайлбарлаж, уг тушаалыг хүчингүй болгуулах, мөн ажилдаа эргэн томилуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Энэ нь нэхэмжлэгч 2019 оны 09 сарын 03-ний өдрөөс эхлэн үндсэн ажлын байрнаас чөлөөлөгдсөн гэж маргаж байгааг харуулж байна. Ажил олгогчийн дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нь 2019 оны 09 сарын 03-нд гардан аваагүй 2019 оны 04 сарын 23-нд гардан авсан гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь дараахь байдлаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа алдсан байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь тус сургуульд 2019 оны 09 сард 1 ангитай болох, ажлаас орон тооны цомхотголоор чөлөөлөгдөх нөхцөл байдлын талаар мэдсэн бөгөөд сургуулийн 2019 оны 06 сарын 06-ний өдрийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан нь цуг мэдэгдэл хүлээн авсан бага ангийн багш Д. *******аагийн гэрчийн мэдүүлгээр нотлогддог ба нэхэмжлэгч үгүйсгэдэг.

2. Ажил олгогч 2018 оны 8 сард сонгон шалгаруулалтанд орох талаар мэдэгдсэн тайлбарыг үгүйсгэдэггүй.

3. 2018 оны 09 сарын 03-ний өдрийн бага ангийн багш нарын хурал /ээлжит хурал биш/ -д өөрөө оролцсон нөхцөл байдлыг үгүйсгэдэггүй.

4. Уг хуралд захирал, нэхэмжлэгч хоёр байсан, нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөж, өөрийнх болон бусад бага ангийн багш нарын саналаар ажил үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа Б. *******ын оронд томилогдон ажиллах болсон талаар нэхэмжлэгч өөрөө болон тухайн үед байсан гэрчүүд үгүйсгэдэггүй.

5. Сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ний өдрийн Б/08 тоот багш түр томилох тухай тушаалын талаар маргадаггүй. Өөрөө хэлбэл нэхэмжлэгчийг өөр ажилтны ажлын байрны эзгүйд түүний оронд түр авч ажиллуулсанд маргадаггүй.

6. Нэхэмжлэгч нь уг тушаалыг 2019 оны 04 сарын 23-нд хүлээн авсан талаар мэдүүлдэг ба 2019 оны 09 сарын 03-ний өдрийн Б/06 тоот тушаалыг огт хүлээн аваагүй гэж маргаагүй байхад шүүх маргаагүй асуудлаар буюу ... нэхэмжлэгч өөрөө 2019 оны 04 сарын 23-нд гардан авсан гэж тайлбарлаж, уг гардан авсан нөхцөл байдлаа нотлуулахаар нэхэмжлэгч талаас сургуулийн тушаал , шийдвэр явуулсан баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн байхад ... анхан шатны шүүх гардан аваагүй байна ... ажил олгогч заавал гардуулж өгөх үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй байна гэж хэрэгт авагдсан уг баримтыг үгүйсгэсэн нотлох баримтын үндэслэлээ шийдвэртээ заагаагүй.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан тайлбараар: Нэхэмжлэгч нь 2018 оны 09 сарын тушаалын 2019 оны 04 сарын 23-нд бичиг хэргийн ажилтнаас гардан авснаа хүлээн зөвшөөрч, түүний тайлбараар 2019 оны 05 сарын 23-ны дотор нэхэмжлэл гаргах байсан боловч 7 хоногийн хугацаагаа алдсан гэдгээ хүлээн зөвшөөрч, уг хугацааг сэргээж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт уг тушаалыг 2019 оны 04 сарын 23-нд гардан авсан, түүнээс хойш 2019 оны 05 сарын 30-нд нэхэмжлэл гаргасан буюу өөрийнх тайлбараар уг тушаалыг гардан авснаас хойш 37 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан учраас сэргээх хүсэлтийг нэхэмжлэлтэйгээ хамт гаргасан байдаг.

8. Нэхэмжлэгчийн тайлбараар: Гардан авснаас хойш нэхэмжлэл гаргах 1 сарын хугацаа өнгөрсөн, нэхэмжлэл гаргах хугацаагаа 7 хоног алдсан, энэ 7 хоногт хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргаж байхад шүүх ... тушаалыг заавал гаргуулж өгөх хуультай, гардуулж өгөөгүй байна гэх үндэслэлээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

9. Нэхэмжлэгч нь өөр ажилтны буюу Б. ******* багшийн оронд түүнийг ажилдаа орох хүртэл ажиллахаар болсон 2018 оны 09 сарын 03-наас 10 сарын 03-н хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаагүй. Тухайн үед нэхэмжлэгч нь жирэмсэн байгаагүй 2018 оны 12 сард жирэмсэн болсон нь өөрийн тайлбарт 2019 оны 05 сарын 30-ний өдөр 5 сартай байсан гэсэн мэдүүлгээр тогтоогддог. Нэхэмжлэгч нь 2 удаа буюу 2018 оны 09 сарын 03-наас болон 2019 оны 04 сарын 23-наас шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт нь үндэслэлгүй бөгөөд үндэслэлээ нэхэмжлэлээ нэхэмжлэгч нь 2019 оны 04-05 дугаар сард хүндрэлтэй жирэмсэн бөгөөд хэвтрийн дэглэмтэй байсан учраас шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаагаа 7 хоног алдсан гэдэг. Үүнийг Цэцэн-Уул сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор ноглоно гэж маргасан.

Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 04 -05 дугаар сард сургуульдаа буюу ажилдаа тасралтгүй хэвийн ажиллаж, нэг ч өдөр ажлаа таслаагүй, өвтэй акт аваагүй, ямар нэгэн чөлөө аваагүй, захирлаас нэг ч удаа чөлөө авахыг хүсээгүй, акт авах талаар хэлээгүй бүтэн хоёр сар ажилласан, анги удирдсан болон ур чадварын нэмэгдэл, үндсэн цалингаа бүтнээр нь авсан талаарх холбогдох нотлох баримтыг буюу сургуулийн 2019 оны 04, 05 дугаар сарын цагийн бүртгэл, цагийн тооцоо, авсан цалин хөлсний хүснэгтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Сумын эрүү мэндийн төвийн тодорхойлолт нь хэзээний тодорхойлолт нь мэдэгдэхгүй огноо байхгүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй юм.

Мөн анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: нэхэмжлэгчийн 2019 оны 05 сарын 30-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлүүлэхийг даалгасан нь үндэслэлгүй бөгөөд хэдэн төгрөгний цалин авсан гэж, хэдэн төгрөгөөр шимтгэл төлөх нь тодорхой буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагаа хангаагүй болно.

Ажлаас хөдөлмөрийн хуулийн дагуу сургуульд бий болсон бодит байдлыг үндэслэн тушаал гаргасан талаар дараахь тайлбарыг гаргаснаа бүрэн дэмжиж байна.

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар нэг ангийн дүүргэлтийн стандартыг 32-35 байхаар журамласан боловч тус сумын сургуулийн суралцагчдын тоо жил ирэх тусам цөөрч байгаа ба зөвхөн сүүлийн 2 жилд гэхэд 2017-2018 оны хичээлийн жилд нийт 287, бага анги 147, 5-р анги 2 бүлэг, 5а 17-н суралцагчтай, 5б 10-н суралцагчтай, 2 багштай байснаа 1-р анги 1 бүлэгтэй 29-н суралцагчтай 1 багштай болсон. 2018-2019 оны хичээлийн жил нийт 279, бага анги 143, 5-р анги 2 бүлэг 5а-17, 5б-16 суралцагчтай 2 багштай байснаа 1-р анги 1 бүлэг, 1а 24 суралцагчтай болж мөн л 1-р ангийн 2 бүлэг гаргах боломжгүй болсон.

Үүнээс шалтгаалан 2017-2018 оны хичээлийн жилд нийт 25 багш, үүнээс бага ангийн 8 багштай байснаа 2018-2019 оны хичээлийн жилд нийт 24 багш, үүнээс бага ангийн 7 багштай болж бага ангийн багшийн орон тоонд өөрчлөлт орсон.

2017-2018 оны хичээлийн жилд тус сургуульд 5-р ангийн 2 бүлэг хичээллэн анги удирдсан багшаар С.*******, Д.*******аа нар ажиллаж байсан.

Эдгээр багш нар нь тухайн хичээлийн жилд 5-р ангиудаа төгсгөн 2018-2019 оны хичээлийн жилд хууль, журмын дагуу эргэн 1-р анги хүлээн авч ажиллахаар байсан.

БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007.08.31-ны өдрийн 307/91/237 дугаар тушаалын 4-р хасралтад зааснаар анги дүүргэлтийг бага ангид 30-35, дунд, ахлах ангид 32-35, ахлах ангийн мэргэжлийн болон сонгон судлах хичээлийн бүлэг дүүргэлтийг 25-30, харах сонсох эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 8-12, оюуны ухааны өгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 10-15 хүүхэдтэй байхаар зохион байгуулна гэж заасан байдаг.

2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн орох хүүхдийн судалгааг 2018 оны 5-р сард буюу жил бүрийн 5 сард гаргадаг ба сумын сургуулийн өмнөх боловсролын хүүхэд, малчин иргэдийн хүүхэд ороод 24 сурагч элсэхээр эцсийн тооцоо гарч 2 анги дүүргэлт хүрэлцэхгүй нь тодорхой болсноор 1 багшийн илүүдэл бий болсон.

1 дүгээр анги авах 1 багшийн илүүдэл гарсан тул багш Д. *******аа С.******* нарт 2018.06.06-ны өдөр албан мэдэгдэл хүргүүлэн сонгон шалгаруулалтаар ажлын байр хадгалагдах болсон тухай мөн өөрийн хүсэлтээр өөр газарт ажлын байрны сонгон шалгаруулалтад орж болохыг сануулсан. (мэдэгдлийг хавсаргав)

Мөн 2018-2019 оны хичээлийн жил эхлэх дөхөж байх үед буюу 2018.08.13-ны өдөр аймгийн Боловсрол, соёл урлагын газраас нэгдсэн сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай мэргэжилтэн Д.Сарангэрэл бичиг ирүүлсэн. Үүний дагуу тус сургуульд үүссэн нөхцөл байдлыг хууль журмын дагуу, нээлттэй, шударгаар зохион байгуулах үүднээс тус багш нарт аймгийн ЗДТГ-аас зохион байгуулах сонгон шалгаруулалтад оролцох тухай 2018.08.17-ны өдөр дахин мэдэгдсэн.

Тус сонгон шалгаруулалтад Д.*******аа нь аавыгаа хорт хавдрын хагалгаанд оруулсан гэсэн хүндэтгэх шалтгаанаар, С.******* тодорхой шалтгаангүйгээр ороогүй байсан.

Иймээс байгууллагын удирдлагын зүгээс ажилласан жил, сургалтын менежерүүдийн багш нарын ажлыг дүгнэсэн ажлын үзүүлэлтүүдийг нь харгалзан үзэж баримт бичгийн сонгон шалгаруулалтыг хийж, 2018 оны 09 сарын 03-ний өдөр удирдах багийн болон багийн ангийн багш нарын хурал хийж тус хурлаар 2018.09.03-ны өдрийн Б/06 дугаар тушаал гарсныг танилцуулж багш С.*******ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 38 дугаар зүйлийн 38.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 заалтуудыг үндэслэсэн.

Уг тушаалын агуулгад: 1-т: ын ******* нь 2017-2018 оны хичээлийн жилд5-р анги төгсгөсөн, 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангийн 1 бүлгийг даан авах багшаар томилогдон ажиллах байсан боловч 1-р ангид элсэгчдийн тоо 2 аги дүүргэлт гүйцэхгүй, ажлын байрны орон тоо байхгүй болсон учир 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс эхлэн бага боловсролын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж бүх үнэн бодит байдлыг оруулж бичсэн.

Уг 2018 оны 09 сарын 03-ний өдрийн хуралд багш С. ******* байсан бөгөөд намайг яагаад чөлөөлж байгаан гэх утгатай зүйл ярьж байсан ба хүүхдийн тоо яах ч аргагүй хүрэхгүй болоод тушаал гарсан гэдгийг танилцууллаа гэсэн харин бага ангийн багш нараас нэг шаардлага тавьсан бөгөөд ******* багшийн орон түр аваач гэсэн хүсэлтийг захирал надад тавьж байсан. Тэр хамт олны санал шаардлагыг зөвшөөрч ******* багшийн оронд түвшинжаргал багшийн ангийг удирдан ажиллахаар болж, 2018 оны 09 сараас хойш нэхэмжлэгч нь ******* багшийн ангийг ******* багшийг ажилдаа орох хүртэл анги удирдсан багшаар ажилласан ба хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зүйл огт байхгүй. Харин ч болох бүтэхээр нь ажлын байраар хангаж, сургалтын үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлсэн болно.

Ажлын үзүүлэлтийг дүгнэхдээ тухайн багш нарыг хичээлийн жилийн улирал тутамд үнэлж, урамшуулал олгодог хөндлөнгийн үнэлгээний үзүүлэлтүүд, дааж төгсгөсөн ангийн бага боловсрол эзэмшүүлсэн улсын шалгалтын чанарын үзүүлэлтүүд, ажилсан жил, мэргэшлийн зэрэг, улсын шалгалтын үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэсэн. Сургалтын үнэлгээгээр Д.*******аа багштай 5а бүлэг, С.******* багштай 5б бүлгийн чанарын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээр харьцуулан гаргасан дүгнэлтээр Д. *******аа багшийнх илүү байсан.

2018 оны 09 сарын 03-ний өдрийн хурал дээр бусад бага ангийн багш нарын шаардлагаар багш С.******* нь хэрэв ажлаас чөлөөлж байгаа бол Б.******* багш жирэмсэний чөлөөтэй байгаа түүний оронд түр ажилуулж өгнө үү гэж захирал надад хандаж хэлж байсан. Тухайн саналыг бага ангийн багш нарын хурал дээр танилцуулан ихэнхи нь дэмжсэнээр саналыг харгалзан үзэж Б.******* багшийн оронд багш түр томилон ажиллуулах тухай 2018.09.03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар 5б ангийн анги удирдсан багшаар С.*******ийг түр томилон ажиллуулсан.

Үндсэн ажлын байрны болсон ажилтанд нэг ч өдөр ажилгүй байлгахгүй гэсэндээ тухайн өдөр нь захирлын 2018 оны 09 сарын 03-ний өдрийн Б/08 тоот Багш түр томилон ажиллуулах тухай тушаал гаргасан. Уг тушаалд Бага боловсролын багш Б.******* жирэмсний амралтаа авсан учир 5б ангийн анги удирдсан багшаар С.*******ийг 2018 оны 09 сарын 03-ний өдрөөс түр томилон ажиллуулсугай гэж Б.******* багшийн оронд түүнийг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар түр томилон ажиллуулах тушаал гаргасан, түүнээс хойш 2019 оны 05 сарын 30 хүртэл Б.******* багшийн орон тоон дээр түр тушаалаар түүнийг 5б ангийн анги удирдсан багшаар 9 сар удирдан ажилласан.

Улмаар Б.******* нь хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох болсноор хуульд заасны дагуу Б.*******ыг тухайн ажилд нь эгүүлэн томилон С.*******ийг 2019.05.30-ны өдрийн Б/03 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Одоо Б. ******* багш нь өөрийн үндсэн орон тоон дээр ажил үүргээ гүйцэтгэж явж байна.

Мөн С.******* нь ******* багшийн оронд түр ажиллаж байх хугацаандаа жирэмслэн лист авах шалтгаан үүссэн. Энэ асуудалд сургуулийн зүгээс ямар нэгэн хориг дарамт, ятгалаг шахалт үзүүлэлгүйгээр баримт бичгийг нь бүрдүүлэн өгсөн. Түр ажлын байрнаас чөлөөлөгдөхөөс өмнө жирэмсэн амаржсаны амралтын төрөхөөс өмнө 60, төрсний дараах 60 хоногийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн ба 2019 оны 11 сар хүртэл энэ тэтгэмжээ авсан байсан.

С.******* нь ажлаас чөлөөлөгдөх үедээ тойрох хуудас зуруулан тооцоог дуусган хариуцсан анги танхим, эд хогшил, сурагчдын хувийн хэрэг, цахим журнал, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөлгүй орхиж явсан. Түүнийг нь журмын дагуу хүлээлгэн өгөх ёстой гэсэн хууль ёсны шаардлага тавьсан нь үнэн, харин түүнээс нэхэмжлэлд дурьдсан зүй бус шаардлага тавиагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн түр ажиллаж байх үед нь 6 настай хүүхдийн Гэр өргөө-ний багшийн сонгон шалгаруулалтыг аймгийн БСУГ-аас зарласан байсны дагуу түүнд сургуулийн зүгээс боломж нөхцлөөр ханган цаашид тус сургуульдаа үргэлжлүүлэн ажиллуулах үүднээс дэмжин, сонгон шалгаруулалтад оролцуулахаар томилон явуулсан.

Ингэхэд С.******* нь амжилтгүй оролцон С.Намсрай гэх багш тус ажлын байранд ажиллахаар шалгаран холбогдох материал ирсэн юм.

Ингэж удирдлагын зүгээс бүхий л боломж нөхцлөөр ханган ажиллаж ажлаас чөлөөлөгдсөний дараа сургуульд байгаа түр хугацааны сул оронд буюу жирэмсэн, амаржсаны амралттай байгаа хүний оронд түр томилон ажиллуулж, Зөвхөн С.******* багшид боломж олгож шинээр ажлын байранд өрсөлдөх боломж нөхцлийг ганцхан түүнд олгож, хүний оронд ажилласан ч гэсэн ажлаас халагдсаны тэтгэмж олгож дэмжин ажиллуулсан байхад үл хүндэтгэн шүүхэд хандаж байгаад харамсалтай байна.

Мөн С.******* нь мэргэжлийн хүн тул сумын сургуульд үүссэн нөхцөл байдал, анги дүүргэлтийн тоо хэмжээ жил бүр өөрчлөгдөн хасагдаж байгааг, анги дүүргэлтийн журмын заалтыг мэдэж байгаа хүн тул гарсан тушаал шийдвэрийг мэдээгүй, мэдэхгүй байх ямарч боломжгүй.

2018 оны 06 сарын 06-нд мэдэгдэл өгч 2018.09.03-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн ба уг тушаал хууль тогтоомжийн дагуу гаргасан үнэн зөв тушаал бөгөөд тухайн тушаалтай С.******* нь танилцаагүй, мэдээгүй бол өөр багшийн ангийг авч ажиллахгүй, Б.******* багшийн оронд томилон ажиллуулж өгнө үү гэсэн саналыг гаргах үндэслэлгүй, мөн Б.******* багшийн ангийг удирдаж ажиллах боломжгүй юм. Энэ нь тухайн саналыг өөрөө гарган бага боловсролын багш нарын хурал дээр танилцуулагдан тэдгээр багш нарын саналаар дэмжигдсэн байдлаар, Мөн захирлын 2018 оны 09 сарын 03-ний өдрийн Б/08 тоот Багш түр томилон ажиллуулах тухай тушаалаар, жирэмсэн амаржсаны амралттай байгаа Б.******* багшийн ангийг 9 сар удирдан ажилласан байдлаар нотлогдоно.

С.*******ийн 2018 оны 09 сарын 03-ний өдрийн тушаалд бүтэн 10 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг 9 сараар хэтрүүлсэн гэж үзнэ. С. *******ийг чөлөөлсөн сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 03-ний өдрийн Б/06 тоот тушаалыг 2018 оны 09 сарын 03-ний өдрийн бага ангийн багш нарын хурал дээр захирал миний бие танилцуулан сонсгосон ба уг хуралд багш нарын өрөөнд багийн багш нар болох Ж.*******, Б. *******хүү, Д. *******аа, *******, э, багийн менежер гэх мэт багш менежер нар байсан түүнээс гадна С. ******* нь намайг заавал яагаад чөлөөлж байгаа юм гээд уйлууд сууж байсан.

Тушаал танилцуулчихаад өрөөндөө сууж байхад багийн багш нар орж ирж нэгэнт орон тоо нь байхгүй юм бол тэр сул орон тоон дээр авч яагаад болдоггүй юм, жирэмсний амралттай байгаа Б. *******ын оронд С. *******ийг ав гэсэн шаардлагыг багийн багш нар надаас шаардсан. Тэгээд С. ******* ч энэ шаардлагыг зөвшөөрч байсан ба багийн багш нарын шаардлагаар багш түр томилох тухай тушаал гаргаж Б. *******ын оронд 5б ангийн анги удирдсан багшаар түр томилогдсон, Өөрөө ч гэсэн халж байгаа бол түвшинжаргалын оронд ажиллах боломжтой гээд сууж байсан.

2019 оны 05 сарын 30 хүртэл С. ******* нь сургуульдаа ирж очин бүр багшийн ажилаа хийж, цагаа бүртгүүлж, цалин хөлсөө бүрэн бүтэн аваад явж байсан юун хэвтрийн дэглэм би гайхаж байна. Энэ хүн ажилдаа өдөр болгон ирээд ажлаа хийгээд, хичээлээ заагаад, 5б ангиа удирдаад, цалин хөлс, анги удирдсаны нэмэгдлээ аваад явж байсан. Тийм байсан бол надад чөлөөний хүсэлтээ гаргах эсвэл актаа авчирч өгөөд акт, чөлөөгөө аваад явах бүрэн боломжтой байсан. Энэ талаархи нотлох баримтыг гаргаж өгнө. Энэ хүн 2018 оны 09 сараас хойш ажлаа хийгээд цалингаа аваад явж байсан хэдийд ч шүүхэд гомдлоо гаргаж болохоор байсан.

Манай сумын шуудан байнгийн ажиллагаатай байдаг. 2018 оны 09 сарын 03-ний өдрийн Б/06 тоот тушаалыг эх хувиар нь багш нарын өрөөнд багийн багш нар, багийн менежер ийг байхад танилцуулж байсан. Тушаалыг өөрт нь өгсөн ч бөөн уйлалдаан болж яагаад заавал намайг гэж гээд байсан.

2019 оны 05 сарын 30-ний өдрийн Б/03 тоот тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд түр томилогдон ажиллаж байгаа ажилтныг чөлөөлсөн хуульд нийцсэн тушаал юм.

2019 оны 9 сард мөн адил нөхцөл байдал үүссэн бөгөөд 2019 оны 06 сард 5 дугаар ангийн 2 багштай байсан. 2019 оны 09 сард мөн л 2 анги дүүрэхгүй хүүхэд элсэн орж, Б.******* багш 1 дүгээр ангиа авч, *******хүү багш нь орон тооны цомхотголоор чөлөөлөгдсөн. Энэ орон тооны өөрчлөлт нь сургуулиас буюу захирлаас үл шалтгаалан үүсэж байгааг орон нутгийн бүх багш нар иргэд мэдэж байгаа орон нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөнтэй шууд холбоотойгоос гадна сайдын журмаараа хүүхдийн тооноос хамаарч буюу нэг анги дүүргэлтээс хамаарч багшийн орон тоо, цалин хөлс гарч байдаг.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагатай харилцан тохиролцоод эвлэрэх саналтай байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Эвлэрэхэд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Эвлэрлийн гэрээнд:

 

Нэг талаас нэхэмжлэгчийг төлөөлж Э.*******, нөгөө талаас хариуцагч байгууллагыг төлөөлж Б.******* нар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дараах нөхцөлөөр эвлэрсэн болно.

Нэхэмжлэгч С.******* нь Цэцэн-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрийн албан тушаалд томилогдон ажиллахыг хүлээн зөвшөөрсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Цэцэн-уул сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захиралын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх С.*******ийг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж үзэж, түүнийг Цэцэн-уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагч талын давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг нээсэн боловч талууд шүүх хуралдаанд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч С.******* нь Цэцэн-уул сумын Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны жижүүрийн албан тушаалд томилогдон ажиллахаар талууд тохирч эвлэрэн хэлэлцжээ.

Зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь

1. Завхан аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.*******ийг Цэцэн-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны жижүүрээр авч ажиллуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгддөг болохыг дурьдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй боловч мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ 

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН 

Б.АРИУНБАЯР