| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0079/Э |
| Дугаар | 00083 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 00083
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч О.Э , Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Э , Б.А нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000500068 дугаартай, 163/2018/0079/э хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодоохой ажилгүй, ам бүл 6, , У овогт Б.А
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, , урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, И овогт О.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нар нь 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Ханжаргалант” гэх газарт 78-37 БУЛ улсын дугаартай Тoyota PROBOX тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дах хэсэгт заасан “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” 8.2 дах хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно” 9.2 дах хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 9.3 дахь хэсэг заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуугаар О.Э ын 80-74 БУА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Г биед хүндэвтэр хохирол учруулсан,
шүүгдэгч О.Э нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Ханжаргалант” гэх газарт 80-74 БУА улсын дугаартай Рortег маркийн тээврийн хэрэгсэл жолоодох явах үедээ Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг” 7.6 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”, 7.12 дахь хэсэгт заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуугаар Б.А ын 78-37БУЛ улсын дугаартай Тоуоtа РРОВОХ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Г биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.
1815000500068 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Г өгсөн:..А тай 4-лээ хамт Эрдэнэт явчихаад ирье манай найз охин дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд 4-лээ хамт явахаар болоод Тамир, А ын машинд бензин хийж өгөөд Эрдэнэт рүү хөдөлсөн. Бид нар хөдлөөд замдаа 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво уусан. Тэгээд юм яриад явж байгаад би Төлүүгийн даваа өнгөрөөд унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ухаан орсон. Осол болох үеийн үйл явдлыг мэдэхгүй байгаа. Б.А засмал зам дээр гараад 100 гаран км/цагийн хурдтай замаа онохгүй гуйваад нэг л эвгүй яваад байсан гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 хуудас/,
Гэрч Б.Төгсөн:...тухайн үед бид нар бүгд согтуу явсан. Бүгд нилээн согтсон байсан. Би жолоочийн хажуу талд буюу А ын хажуу талд сууж явсан. Харин Батдамба, А ын дүү, Б.Г нар хойд талын суудал дээр сууж явсан. Тухайн үед хэр зэрэг хурдтай явсан гэдгийг мэдэхгүй байна. Б.А замаа онохгүй гуйваад яваад байсан. Нэг мэдсэн би унтаад өгсөн байсан. Осол хэрхэн гарсан талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Ө.Т өгсөн:..би тухайн үед О.Э ын хамтаар Ганхуяг ахын машинд сууж явсан ба Бугат сумын “Ханжаргалант” өнгөрөөд замын 22 км хажуухан талд Ганхуяг ахын машины түлш нь дууссан. Тэгээд би нөгөө О.Э гэх жолооч залуугийн Пронтер машинтай малчин О.Э ын хамтаар 3-лаа Булган аймгийн төв рүү түлшинд явахаар болсон. Тэгээд бид 3 шууд Булган аймаг ороод Тэс шатахуун түгээс станцаас түлш аваад буцаад Ганхуяг ахын машин дээр ирсэн чинь Ганхуяг ах Нэргүй 2 байхгүй байсан. Тэгэхээр нь малчин О.Э бид 2 машинаас савтай түлшээ авч буугаад Ганхуяг ахын машины замын хажуу талд нь тавиад бронк хийх сав хайгаад машины хойд талаар тойроод явсан чинь л “тас няс” гээд дуу гарсан эргээд харахад О.Э ын машин хөндлөн эргэх гэж байгаад жижиг хар тэрэг ирээд мөргөсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Д.Н өгсөн:..Би Ганхуяг ахтай үлдсэн ба даараад байхаар Ганхуяг ах бид Булган аймаг чиглэлд явган явж байсан чинь Ганхуяг ах бид хоёрыг харахгүйгээр өнгөрөөд явсан. Тэгээд бид 2 машин дээрээ очиход осол болсон байсан. Тухайн үед О.Э ын машин зам дээр хөндлөн зогссон. О.Э ын машиныг Хөвсгөл аймгийн чиглэлээс нэг хар жижиг тэрэг ирээд гол хэсэгт мөргөсөн байсан бай Ганхуяг ахын машиныг шүргэсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 175 хуудас/,
Гэрч Н.Б өгсөн:...замдаа бид нар дөрвөн том пиво хувааж уусан. Би тухайн үед унтаад явж байсан ба осол гарсан талаар бол сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,
Б.Г өгсөн:...Намайг ирэхэд осол болсон байсан. Уг ослыг би нүдээрээ хараагүй. Хөвсгөл аймгийн чиглэлээс хар өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгсэл ирээд миний замын хажууд байсан машиныг шүргээд зам дээр эргэх үйлдэл хийж байсан О.Э ын машиныг мөргөсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №41 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Г биед дух, хамар ясны заадас, зүүн баруун ухархайн доод хана, зүүн ухархайн дээд, доод хана, зүүн дух, хацар ясны заадас, зүүн хоншоор ясны урд болон гадна, дотор ханын хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эмнэлэгийн бичиг баримт болон шинжилгээнээс үзэхэд хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,
Яллагдагчаар Б.А өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд өөрийн найз болох Тамир, Батдамба, Б.Г нартай архи уугаад байж байтал Тамир хөдөө яваад ирье гээд хөдөө айлд очиж төлөгний мөнгө болох 50.000 төгрөг авсан. Тэгээд буцаад Сайхан сум руу явсан. Тухайн үед Тамир Булган аймаг явж найз охинтойгоо уулзчихаад ирье гээд бид 4-лээ явсан. Бид нар замдаа 2.5 литрийн пиво ууцгаасан. Би тухайн үед өөрөө машинаас барьж явж байсан ба замаа сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар Цачиртын гүүрэн дээгүүр гарч байгаагаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн машин мөргөсөн байсан ба эмч нар ирсэн байсан. Тэгээд л Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуудас/,
Яллагдагчаар О.Э ын өгсөн: Намайг Булган аймгийн “Уньт” багт очиход Ганхуяг ах “Уньт”-д байсан ба тухай үед Орхон аймаг руу буцаж явахад Ганхуяг ах өөрийн 06-62 УНЭ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөн мод ачаад хамт явцгаасан. Миний машинд манай найз Нэргүй бид 2, Ганхуяг ахын машинд Тулгаа, Эрдэнээ гэх 2 залуу явсан. Явж байх замд буюу Булган аймгийн Бугат сумын нутаг “Ханжаргалант” гэх газрын ойролцоо зам дээр Ганхуяг ахын машины түлш дууссан. Тэгээд би өөрийнхөө унаж явсан тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн төв рүү түлшэнд явж ирээд Ганхуяг ахын машиныг эсрэг талын зам дээр зогсоод түлшээ өгөөд буцаж эргэх үйлдэл хийгээд урагшлаад эргэж багтахгүй болохоор нь буцаж ухраад, дахин урагшаа явах гэж байхад миний машиныг Хөвсгөл аймгийн чиглэлээс хар өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Тэгээд л шууд машинаас бугаад Ганхуяг ахын машинд түлш хийж байсан Тулгаа, Эрдэнээ гэж дууддаг хоёр залууг дайрчаагүй байгаа гэж бодоод очоод харахад тэр 2 зүгээр харин тэр хөр өнгийн миний машиныг мөргөсөн тээврийн хэрэгсэл Ганхуяг ахын тээврийн хэрэгслийг шүргэсэн байсан. Миний машиныг мөргөсөн хар өнгийн машин дотроос нийт 4 залуу 1 хүүхэд гарч ирсэн ба 4 залуу нь дөрвүүлээ согтуу байсан. Тэгээд л тэр машинаас гарч ирсэн хүмүүсийг бүгдийг нь Булган аймгийг Нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-18 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-29 хуудас/, тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-81 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133,134 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Шүүгдэгч Б.А нар нь 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Ханжаргалант” гэх газарт 78-37 БУЛ улсын дугаартай Тoyota PROBOX тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дах хэсэгт заасан “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” 8.2 дах хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно” 9.2 дах хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 9.3 дахь хэсэг заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуугаар О.Э ын 80-74 БУА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Г биед хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч О.Э нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Ханжаргалант” гэх газарт 80-74 БУА улсын дугаартай Рortег маркийн тээврийн хэрэгсэл жолоодох явах үедээ Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг” 7.6 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”, 7.12 дахь хэсэгт заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуугаар Б.А ын 78-37БУЛ улсын дугаартай Тоуоtа РРОВОХ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Г биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Э , Б.А нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохиоргч, гэрч нарын мэдүүлэгүүд, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №41 дугаартай дүгнэлтээр...Б.Г биед дух, хамар ясны заадас, зүүн баруун ухархайн доод хана, зүүн ухархайн дээд, доод хана, зүүн дух, хацар ясны заадас, зүүн хоншоор ясны урд болон гадна, дотор ханын хугарал гэмтлүүд тогтоогдлоо...,эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..., хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-18 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-29 хуудас/, тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-81 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133,134 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Э , Б.А нарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Э , Б.А нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Прокурорын шатанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд Аймгийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5/12 дугаартай тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоолыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлийг хангасан гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.А ын №1080797 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, шүүгдэгч О.Э ын №588215 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч О.Э , Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б .А , И овогт О.Э нарыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э , Б.А нарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч О.Э , Б.А нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э , Б.А нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э , Б.А нар нь оршин суух газар, ажил, сургууль өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Э , Б.А нарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч О.Э , Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн №1080797, №588215 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхүүдийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Э , Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН