2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03775

 

    

 

 

 

 

 

 

 

 

2025 05 0291/ШШ2025/03775

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт байрлах, Ж*******,******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,, тоот хаягт байрлах Х ХХК /РД:/,

 

Хариуцагч: , дугаар хороо,,, тоот хаягт оршин суух овогт Мын Ц /РД:/,

 

Хариуцагч: *******,,,, тоот хаягт оршин суух овогт ын Ц /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 483 989 012.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын4-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж*******,*******-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-гийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Ж*******,*******-т шилжүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1., 30.2.-т ... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Ж******* дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Ж*******, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч ХХК /РД:/, түүнийг төлөөлөн захирал Ц /РД:/ хамтран үүрэг гүйцэтгэгч ургийн овогтой М Ц /РД:/ нар нь Ж*******, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-с, 2018.05.30-ны өдөр 88/2018/3-10 тоот Зээлийн гэрээ болон 88/2018/3-10 тоот Барьцааны гэрээ байгуулан00 000 000 тегрөгийг Хуванцар ба металл цонх, хаалганы үйлдвэрлэл төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

1. Мын Ц /РД:/-н өмчлөлийн , дугаар хороо,,, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 219,7 м.кв үл хөдлөх хөрөнгө,

2.Мын Ц /РД:/, Л.Ц /РД:/ нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн,, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаар бүхий32,8 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Бидний зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Л.Цг хариуцагчаар татсан болно.

Иймд Х ХХК-иас үндсэн зээлийн төлбөрт 320 607 273.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 04302.35 төгрөг, алдангид60 303 636.67 төгрөг, нотариатын зардалд 35 000 төгрөг, бүгд 483 989 012.36 төгрөгийн төлбөрийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж******* дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Х ХХК нарт холбогдох иргэний хэргийн зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж*******, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй Х ХХК нарт холбогдох 483 989 012.36 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б миний бие нэхэмжлэгч талын төлөөлөгч Ш.Стай харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: ...Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү Эвлэрлийн гэрээ-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2., .3. дахь хэсгийг тус тус үндэслэн нэг талаас Ж*******,******* /РД:*******/, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, /цаашид Нэхэмжлэгч гэх/, нөгөө талаас хариуцагч Х ХХК /РД:/, М.Ц /РД:/, Л.Ц /РД:/ нарыг төлөөлөн гийн Б /РД:/ /цаашид Хариуцагч гэх/ нар /цаашид хамтад нь Талууд гэх/ тэгш эрх, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулав.

1.2. Эвлэрлийн гэрээ-р 88/2018/3-10 тоот Зээлийн гэрээ-ний төлбөрт 483 989 012.36 төгрөгийг хангуулах шаардлага бүхий Ж*******, дунд үйлдвэрийн газрын нэхэмжпэлтэй дээрх хариуцагч нарт холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Гэрээний гол нөхцөл

2.1. Гэрээний.2-д заасан 483 989 012.36 төгрөгийг гаргуулах шаардлагын хүрээнд дор дурдсан нөхцөлөөр эвлэрсэн болно.

2.1.1. Хариуцагч нь 339 833 063.53 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын 339 833 063.53 төгрөгөөс татгалзав.

2.1.2. Хариуцагч43 993 948.83 төгрөгийг доорх хуваарийн дагуу Ж******* дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь00900037019 тоот дансанд сар бүрийн 20-ны дотор үл маргалдах журмаар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025.04.25-нд 484700 төгрөг, 2025.05.25-нд 484700 төгрөг, 2025.06.25-нд 47 060 948.83 төгрөг болно.

2.2.Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ талууд сайн дураараа биелүүлнэ.

2.3. Хариуцагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Мын Ц /РД:/-гийн өмчлөлийн, , дугаар хороо, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай 219,7 м.кв, үл хөдлөх хөрөнгө, мөн Мын Ц /РД:/, Л.Ц /РД:/ нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн,9 дүгээр тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаар бүхий32,8 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, талуудын хооронд 2018.05.30-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021.06.29-ний өдрийн 88/2018/3-10-1 дугаар Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, гэрээний хавсралт, үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, зээл төлөлтийн дэлггүй хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг,

Хариуцагч нараас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг тус тус гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Ж************** нь хариуцагч Х ХХК, Л.Ц, М.Ц нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 483 989 012.36 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж************** нь нэхэмжлэлийн шаардлагаас 339 833 063.53 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас төлсөн үндэслэлээр татгалзаж,

хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх43 993 948.83 төгрөгийг 2025.04.25-нд 484700 төгрөг, 2025.05.25-нд 484700 төгрөг, 2025.06.25-нд 47 060 948.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар,

дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцагч М.Цгийн өмчлөлийн тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 219,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн М.Ц, Л.Ц нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн,,ны тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаар бүхий32,8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч М.Ц, Л.Ц нар хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 877 920 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ж*******,*******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Хос болор талст ХХК, М.Ц, Л.Ц нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 483 989 012.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн,

нэхэмжлэгч Ж************** нь нэхэмжлэлийн шаардлагаас 339 833 063.53 төгрөгийг хариуцагч Х ХХК төлсөн үндэслэлээр үндэслэлээр татгалзаж,

хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх43 993 948.83 төгрөгийг 2025.04.25-нд 484700 төгрөг, 2025.05.25-нд 484700 төгрөг, 2025.06.25-нд 47 060 948.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар,

дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцагч М.Цгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн дугаар хороо, Шинэ мөрөөдэл, Туул гол гудамж, 24/3 байр, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 219,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн М.Ц, Л.Ц нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн,,ны тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаар бүхий32,8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 877 920 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ж.БАЙГАЛМАА