2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/02698

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 01 191/ШШ2025/02698

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-******* аймгийн ******* ******* сум, ******* *******, ******* *******, 8 дугаар *******ны 2 тоотод оршин суух, овогт ын //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, гудамж, *******ны тоотод *******лах, - ХХК //-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр, хохиролд нийт 69,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.,

Хариуцагчийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие 2019.11.07-ны өдөр хариуцагч - ХХК-тай дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, хотхон, айлын Б блок орон сууцны барилгад 7 дугаар давхар, тоот, 2 өрөө, нийт 33,75 м.кв талбай бүхий орон суцыг 1 м.кв талбайг 1,362,962 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө 46,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Тухайн орон сууц 2019 оны 12 дугаар сард ашиглалтад орох ёстой байсан боловч - ХХК нь шүүхийн шийдвэрээр орон сууцуудаа хураалгаж, өөр компани худалдаж аваад ажлаа хийх гэж байгаа талаар хэлсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д гэрээнд заасан хугацаанд тухайн барилгыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагчийн төлсөн бүх төлбөрийг хоног тутамд 0,5 хувийн алдангийн хамт буцаан төлнө гэж заасны дагуу тооцоход хугацаа хэтрүүлсэн 1 хоногийн 23,000 төгрөгөөр тооцож, нийт 1825 хоног, нийт 41,975,000 төгрөг болох бөгөөд үүнээс алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги 23,000,000 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзаж, өгсөн 41,975,000 төгрөгийг буцаан авах, энэ хугацааны 23,000,000 төгрөгийг хохирол байдлаар тодорхойлж, нийт 69,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүх хуралдааны явцад бид харилцан тохиролцож хариуцагч - ХХК нь нэхэмжилсэн 69,000,000 төгрөгийг 2025.06.01-ний өдөр 17,250,000 төгрөг, 2025.07.01-ны өдөр 17,250,000 төгрөг, 2025.08.01-ний өдөр 34,500,000 төгрөгөөр тус тус надад төлөхөөр эвлэрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад бид харилцан тохиролцоод хариуцагч - ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 69,000,000 төгрөгийг 2025.06.01-ний өдөр 17,250,000 төгрөг, 2025.07.01-ны өдөр 17,250,000 төгрөг, 2025.08.01-ний өдөр 34,500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны урьдчилгаа төлбөрийг буцааж өгөх, алданги 23,000,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилснийг зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г. нь хариуцагч - ХХК-д холбогдуулж орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр, хохиролд нийт 69,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцсон байх ба, хариуцагч - ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 69,000,000 төгрөгийг 2025.06.01-ний өдөр 17,250,000 төгрөг, 2025.07.01-ны өдөр 17,250,000 төгрөг, 2025.08.01-ний өдөр 34,500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г.д төлөхөөр эвлэрсэн, хариуцагчийн төлөөлөгч т эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчийн гаргасан тайлбар, итгэмжлэл, гэрээгээр тогтоогдсон.

 

2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч - ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 69,000,000 төгрөгийг 2025.06.01-ний өдөр 17,250,000 төгрөг, 2025.07.01-ны өдөр 17,250,000 төгрөг, 2025.08.01-ний өдөр 34,500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г.д төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч Г.ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 502,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч - ХХК-иас 502,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА