| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/01156/И |
| Дугаар | 191/ШШ2025/02779 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/02779
2025 04 03 191/ШШ2025/027*******
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* хон, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* //, овогт гийн // нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, гудамж, төвийн 4 дүгээр давхарт байрлах, ХХК //,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1 дүгээр гудамж, тоотод оршин суух, овогт ын // нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 54,322,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч ,
Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч ,
Хариуцагч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Бид 2022.06.19-ны өдөр ХХК-тай ******* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, city хоны МН-01 байрны ******* тоотод байрлах, 26.52 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 2,350,000 төгрөг, нийт 62,322,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийн наадмын хямдрал гэж хасч, 57,322,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, захиалагч талаас төлбөрийг төлөх, гүйцэтгэгч талаас орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Бидний зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч хариуцагч ХХК нь барилгын ажлыг огт эхлүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйн улмаас гэрээ цуцалсан мэдэгдлийг захиалагч тал хүлээн авсан. Улмаар ХХК нь 3,000,000 төгрөгийг бидэнд буцаан өгсөн боловч үлдэх 54,322,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Иймд орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 54,322,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүх хуралдааны явцад бид харилцан тохиролцоод нэхэмжлэгч тал нь хариуцагч С.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 54,322,000 төгрөгийг хариуцагч хариуцагч ХХК нь 2025.10.01-ний өдрийн дотор нэхэмжлэгч талд төлөхөөр эвлэрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч ХХК, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад бид харилцан тохиролцоод нэхэмжлэгч тал нь хариуцагч С.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, улмаар хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 54,322,000 төгрөгийг 2025.10.01-ний өдрийн дотор нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрч байна. Учир нь иргэн С. тухайн маргаанд хамааралгүй, гэрээний тал болох ХХК гэрээний урьдчилгаанд авсан төлбөрийг буцаан өгөхийг зөвшөөрч байгаа. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.*******, Ш. нар нь хариуцагч ХХК, С. нарт холбогдуулж орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 54,322,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцсон байх ба, нэхэмжлэгч Ш.*******, Ш. нар нь хариуцагч С.д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 54,322,000 төгрөгийг 2025.10.01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ш.*******, Ш. нарт төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгч нарын төлөөлөгч , хариуцагч ХХК-ийн төлөөлөгч нарт эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчийн гаргасан тайлбар, итгэмжлэл, гэрээгээр тогтоогдсон.
2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.*******, Ш. нар нь хариуцагч С.д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 54,322,000 төгрөгийг 2025.10.01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ш.*******, Ш. нарт төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******, Ш. нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,560 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 429,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******, Ш. нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА