| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2017/00023/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О холбогдох эрүүгийн 1840000000023 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорноговь аймгийн шүүхээр 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 107 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Б.О
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Уурхайчин хорооллын Хүүхдийн тоглоомын талбай дээр хохирогч Б.Б-гийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж зүүн нүдний доод зовхины хэсгийн гүн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-ын өгсөн “Би тэр өглөө ажилд дуудагдаж гараад орой 3 цаг 30 минутанд ажлаасаа буусан. Би найзынхаа мотоциклыг авах гээд гэр рүү нь очихоор явахад З таарсан. З нэг пиво барьчихсан О ахаа пивоноос уу гэхээр нь хоёр балгаад цаашаа явсан ...би цаашаа яваад З-ийн хамаатны ахтай таарсан. Намайг айл руу очоод мөнгө авчихаад ирье гэсэн. Тэгэхэд З таараад О ах та манай хамаатны ахыг авчирлаа гэж маргаан үүссэн. З миний зүүн гар луу өшиглөсөн тэгээд зууралдсан. Миний футволк, цамцыг урсан ...би Б З-г нэг удаа л цохисон” гэх мэдүүлэг,
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлгүүд
Хохирогч О.Б З-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...бид гурав хамт тоглоомын талбай руу явсан. Тоглоомын талбай дээр ирэх үед өмнө нь Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт хамт ажилладаг байсан О ахтай таарсан. Ингээд О ахад авч явж байсан жаахан пивоноос ганц хоёр балгуулсан. О ахтай ганц хоёр үг солиход О ах айлруу явж байна гээд яваад өгсөн. Ингээд би тоглоомын талбай дээр үлдэж сагс тоглох гээд хүүхдийг бөмбөгтэй ирэхийг хүлээгээд сууж байтал 30 минутын дараа О ах манай хамаатны ах болох Б-г дагуулаад ирсэн. Тэгсэн Б ах өө нөгөө утастаад хайгаад байсан хүн маань энд явж байна ш дээ гэхээр нь би О ахад та яах гэж намайг энд явж байна гэж хэлж байгаа юм гээд уурласан. Учир нь Б ах намайг өдөр гэрт ирж зурагт үзээд өг гэхээр нь би ажилтай байна гээд очоогүй байсан юм. Тэгсэн О ах би яаж мэддэг юм гээд өмнөөс маань уурласан. Ингээд би хоёрын дунд үл ялих зүйлээс болж маргаан үүссэн. Энэ үед П бид хоёрын дундуур орж О ахыг яв гэж хэлээд бид хоёрын салгах гээд дундуур ороход нь би П-г чи зүгээр цаашаа бай гээд П-г цааш нь холдуулах гээд түлхтэл гэнэт миний зүүн талаас нүүрэн тус газар гартаа нэг юм барьж байгаад цохичихоод гүйгээд явчихсан ...О ах миний зүүн нүдний доод хэсэгт чулуугаар 1 удаа цохисон байсан. Би эмнэлэгт ирж 2 оёдол тавиулсан. Би өөрт учирсан гэмтэлдээ ямар нэгэн эмчилгээ хийж, эм тан хэрэглээгүй, би эмчилгээнд ямар нэгэн мөнгө төгрөг зарцуулаагүй, одоо О ахад ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-н 13-14 хуу/
Гэрч С.М-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...бид нарыг тоглож байхад О ах, БЗ-ийн хамаатны ах болох Б-гийн хамтаар 16 цагийн орчим ирсэн. Б ах манай аав ээжийг мэддэг болохоор бид хоёр мэнд усаа мэдэхэд Б ах надаас ямаа самнах талаар санал болгож бид хоёр ойр зуурын юм яриад тэд нараас холдсон юм. Харин П, Б З, О нар нь уулзаад үлдсэн. Ингээд Б ахтай юм ярьж байгаад эргээд хартал газар БЗ ах хэвтчихсэн, хажууд нь О, П нар байгаагүй. Тэгэхээр нь Б ах бид хоёр гүйгээд Б З ах нүдээ цохиулчихлаа гээд газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 16-17 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дугаартай
О.Б З, Б.О-ын согтуурлыг Драгер багажаар шалгасан талаарх тэмдэглэл /хх-н 2-3 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26 хуу/, Дорноговь аймгийн сум дундын 1-р шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 27-28 хуу/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгчийн ам бүл оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-н 33 хуу/, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Захиргааны хэлтсийн дарга П.Түвшинбаярын шүүгдэгчийн ажил хөдөлмөрийг үнэлсэн талаарх тодорхойлолт /хх-н 35 хуу/, Шүүгдэгчийн цалин хөлсний талаарх тодорхойлолт /хх-н 36 хуу/, хохирогч О.Б З-ийн эх Ф.Б-ийн шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-н 38 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Б.О-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Уурхайчин хороололд байх Хүүхдийн тоглоомын талбайд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Б З маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч О.Б З-ийн “...би О ахад та яах гэж намайг энд явж байна гэж хэлж байгаа юм гээд уурласан. Учир нь Б ах намайг өдөр гэрт ирж зурагт үзээд өг гэхээр нь би ажилтай байна гээд очоогүй байсан юм. Тэгсэн О ах би яаж мэддэг юм гээд өмнөөс маань уурласан. Ингээд би хоёрын дунд үл ялих зүйлээс болж маргаан үүссэн. Энэ үед П бид хоёрын дундуур орж О ахыг явж гэж хэлээд бид хоёрын салгах гээд дундуур ороход нь би П-г чи зүгээр цаашаа бай гээд П-г цааш нь холдуулах гээд түлхтэл гэнэт миний зүүн талаас нүүрэн тус газар гартаа нэг юм барьж байгаад цохичхоод гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг
Гэрч С.М-ийн “...ингээд Б ахтай юм ярьж байгаад эргээд хартал газар Б З ах хэвтчихсэн, хажууд нь О, П нар байгаагүй. Тэгэхээр нь Б ах бид хоёр гүйгээд Б З ах нүдээ цохиулчихлаа гээд газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх гэмт үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус зан авираас үүдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул Б.О т оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг шийдвэрт тусгайлан зааж өгөөгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч О.Б З нь мөрдөн байцаалтын шатанд “...Б.О-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг /5.3.1/ зөрчөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР