2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02918

 

 

 

 

 

 

 

 

 

 

202******* 04 08

191/ШШ202*******/02918

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, *******ы гудамж, *******, 1 давхарт байрлах, ******* ББСБ ХХК /*******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******, *******ын ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч гийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... 2022.07.22-ны өдөр Ч.*******, Б.Бат-очир нар нь ******* ББСБ-тай 102071430092 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулж, 31,600,000 төгрөгийг сарын 2.6******* хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч Ч.*******, Б.Бат-очир нар нь үүрэг гүйцэтгэх хугацааг 832 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 202*******.07.22-ны өдөр дуусгавар болно. Зээл авах үедээ Ч.******* нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн дүгээр гудамж, 149 тоотод, Б.Бат-очир нь Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, дугаар гудамж, тоотод тус тус оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 202*******.01.-ны өдрийн 191/Ш3202*******/03312 дугаартай захирамж гарсан. Зээлдэгч Ч.*******, Б.******* нар нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээр дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******, Б.******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Ч.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.07.22-ны өдрийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээл, хүүний тооцоо, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 202*******.01.-ны өдрийн 3312 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Тус шүүхийн 202*******.03.14-ний өдрийн 777 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******, Б.******* нарын оршин суугаа хаягийн лавлагааг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн *******, *******ын ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...Ч.*******, Б.******* нар нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, Ч.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.07.22-ны өдрийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээл, хүүний тооцоо зэрэг баримтуудаас үзвэл Ч.*******, Б.******* нар нь хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-нд 47,449,207 төгрөгийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 202*******.01.-ны өдрийн 3312 дугаар шүүгчийн захирамжаар ...Ч.******* нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн дүгээр гудамж, 149 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Б.******* нь Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, дугаар гудамж, тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолт бүхий мэдэгдэх хуудасны буцаалтаар тогтоогдсон... гэх үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Улмаар тус шүүхийн 202*******.03.14-ний өдрийн 777 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******, Б.******* нарын оршин суух хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс гаргуулахад тэдгээр нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, гудамж, дугаар байрны *******01 тоотод оршин суух бүртгэлтэй байна.

 

3.Шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******, Б.******* нарыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, гудамж, дугаар байрны *******01 тоотод оршин суугаа хаягаар дуудахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Ч.*******, Б.******* нар нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, нүүсэн гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаагдсан болох нь шүүхийн ажиллагааны баримт буюу шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******, Б.******* нар нь хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, Ч.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2., *******.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3.-т зааснаар овогт *******ийн ******* //, овогт *******ын ******* /УХ891020**************/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4.-т зааснаар Ч.*******, Б.******* нарын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч /утас:/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2., 9.3., 9.4., 9.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА