| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00750/И |
| Дугаар | 103/ШШ2025/00663 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2025/00663
2025 08 18 103/ШШ2025/00663
Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй8
тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Цэдэнбал,
Хариуцагч: Х.Батсуурь,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Цэдэнбал миний бие өөрийн мал болох үхэр, хонь, ямаагаа Х.******* маллуулахаар тохирсон билээ. Гэвч малаа тоолоод нилээд мал дутсан учир малаа авахаар 2025 оны 06 дугаар сарын 22-нд тоолж авахад 79 хонь байхаас 51 хонь, тоологдож нийт 28 хонь дутсан. Үүнээс өөрсдийн хэлсэн ёсоор үхсэн гэж 14 хонь хасаж өгсөн. Үлдсэн 14 хонио төлөхөөр хургатай хонь 1, эм хонь 1, эр хонь 2 нийт 4 хонь өгсөн. Үлдсэн 10 хонинд 5 борлон өгье гээд гуйгаад байхаар нь 5 борлонгоо өгөөд өр цайрья гээд тохирсон. Гэвч 5 борлон айлд байгаа очоод аваарай гэж хэлээд хэд хоногийн дараа нөгөө айлаас 5 борлонгоо авах гээд очтол Батсуурь битгий өгөөрэй гэсэн гээд тэр айл нь өгөөгүй. Батсуурийн гэрт нь очтол өөрөө байхгүй байсан ба эхнэр нь өгөхгүй гэх мэтээр аашилж байсан. Би 10 хонио 5 борлон болгож харж үзсэн боловч төлөхгүй байгаа тул гомдолтой байна. Мөн 1 үнээ дутуу өгсөн. 4 сард мнай үхэр дивизэд орж ирсэн. Тэр үед би үхэр дээрээ очоод үхэрээ тоолоход нэг үхэр дутуу байсан.Тэгээд ******* хэлэхэд манай үхэртэй хамт байхгүй байгаа, очоод хэлнэ гэж хэлээд одоог хүртэл сураггүй байгаа. Тэр үнээ одоо байсан бол тугалтай үнээ байх байсан. Иймд Батсууриас 1 үнээ 2.000.000 төгрөг, 5 хонь тус бүр 200.000 төгрөг, нийлээд 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Д.Цэдэнбал миний бие Х.******* холбогдуулан 1 үнээний үнэ 2.000.000 төгрөг, 5 хонь нийт 1.000.000, төгрөгийн нийт 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: 1 эм үхэр буюу /шүдлэн үхэр/, 5 борлон ямаа /дунд/-г 2025 оны 8 сарын 24-ний өдөр Х.Батсуурь өөрөө ******* авчирч өгөхөөр тохиролцов гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Х.******* холбогдох 1 үнээний үнэ 2.000.000 төгрөг, 5 хонины үнэ 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1 эм үхэр /шүдлэн үхэр/, 5 борлон ямаа /дунд/-г 2025 оны 8 сарын 24-ний өдөр Х.Батсуурь өөрөө ******* авчирч өгөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 31.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО