| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00768/И |
| Дугаар | 103/ШШ2025/00664 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/00664
2025 08 19 103/ШШ2025/00664
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Твин тауэрын 00 давхарт байрлах ******* ******* инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Сургалтын задгайн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 740.534,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Т.Хуланхүү манай ******* ******* инвест ББСБ ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1.499.900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Т.Хуланхүү нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч ******* зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлдэгч ******* 670.334,3 төгрөгийг, хариуцагчийг эрэн сурвалжилсан 70.200 төгрөг нийт 740.534,3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Хуланхүү нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Хуланхүү миний бие ******* ******* ББСБ-ын гаргасан 740.534,3 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Хуланхүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 740.534,3 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Хуланхүүд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 740.534,3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Хуланхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.323 төгрөгөөс 11.161,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 11.161,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 11.161,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* инвест ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО