Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2026/0078

 

 

 

 

    2026         01          15                            128/ШШ2026/0078   

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: “М” ГҮТББ / РД:/;

Хариуцагч: Улсыг бүртгэлийн ерөнхий газар;

Гуравдагч этгээд: “А” НЭЗХЭ /РД: /;

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн          төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Маргад-Эрдэнэ нар оролцов.    

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.“А” НЭЗХЭ гэх оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болгохыг тогтоож, тус нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгуулах.

Хоёр.Маргааны үйл баримт талаар:

2.1.Нэхэмжлэгч “М” нь 1997 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Монголын аялал жуулчлалыг хөгжилд хувь нэмрээ оруулах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах” үйл ажиллагааны чиглэлтэй, 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна.

2.2.Гуравдагч этгээд “А” нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдсан “аялал жуулчлалын үйл ажиллагаанд мэргэжлийн арга зүйгээр хангах, сургалт семинар зохион байгуулах, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, олон улсын хэмжээний өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” үйл ажиллагааны чиглэлтэй, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.

2.3.Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 23/25 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “А” нэрээр бүртгэсэн регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэл, нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах...” гомдлыг гаргажээ.

2.4.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 6/8302 тоот албан бичгээр “...А НЭЗХЭ-ийг бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийсэн байх тул ... гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг...” хариу мэдэгджээ.

2.5.“М” ГҮТББ-аас 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4645 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.6.Нэхэмжлэгчээс “А гэх хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэж, нэрийн баталгаажуулалт хийсэн үйлдэл нь 33 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “М” ГҮТББ-ын нэртэй ижил төсөөтэй, давхардсан буюу бусдыг төөрөгдөлд оруулж, манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн дүрмээс үзвэл хоёулаа аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулах буюу дэмжих, оролцох байдлаар чиг үүрэг нь ижил төсөөтэй байна. А гэх хуулийн этгээд нь Хууль зүйн сайдын 2018 оны Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлагдсаны дараа байгуулагдсан тул уг журам мөрдөгдөхөөс өмнө нэр баталгаажуулсан хуулийн этгээдүүдийн нэрийг үндэслэн гуравдагч этгээдээс тайлбар гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Маргаж буй 2 хуулийн этгээдийн нэр нь монголын, мэргэжлийн гэсэн үгээр ялгагдаж байгаа. Журмаар монголын болон мэргэжлийн гэсэн үгээр хуулийн этгээдийг ялгахгүй. Монгол гэсэн үг орсон оноосон нэрээр ялгах боломжгүй. Мэргэжлийн гэдэг нь нийтэд илэрхий, тодотгосон нэр буюу дагавар байдлаар орж ирэх боломжтой. Үг, өгүүлбэр зүйн агуулгаар “Монголын а” гэсэн оноосон нэрийг бүхлээр авах боломжгүй. Уг нэрийн урд эсвэл ард оноосон нэр байх ёстой. Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлд гуравдагч этгээдийн оноосон нэрийг зааж хуульчлаагүй. Энэ зохицуулалт нь холбоо нь мэргэжлийн байх агуулгыг илэрхийлэхээс бус нэр нь ийм байна гэсэн зохицуулалт биш. Улсын бүртгэлийн байгууллагаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гуравдагч этгээдэд давуу байдал үүсгэсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа учраас 2 хуулийн этгээдийн нэртэй холбоотойгоор нийгэмд болон төрийн байгууллага, аялал жуулчлалын дотоод болон гадаадын байгууллага, аялагч нарт төөрөгдөл үүсгэсэн. Адилхан нэртэй байгаа нөхцөл байдалд дотоод, гадаадын байгууллага, аялагч, аяллын мэргэжлийн оролцогч нар аль байгууллагатай нь хамтран ажиллах, аль байгууллагаас ямар мэдээлэл гаргаж байгаа, мэдээлэл үнэн зөв эсэхэд төөрөлдсөн, манай байгууллагын ажил хэргийн нэр хүндэд бодитой эрсдэл үүссэн. Улсын бүртгэлийн байгууллагаас гуравдагч этгээдийн нэрийн баталгаажуулалт хийсэн нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон журмаар тогтоосон шаардлага, хязгаарлалтыг зөрчиж, манай байгууллагын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн” гэж,

2.7.хариуцагчаас “А нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хуралд төрийн байгууллага, 84 хуулийн этгээд оролцсоноос “М” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн 3 гишүүн Б.З, А.Э, С.А нар оролцсон, 4 гишүүн мэргэжлийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон бөгөөд эдгээр гишүүд нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тогтоолд гарын үсэг зурсныг мэргэжлийн холб******* хуулийн дагуу байгуулагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн нэрийн баталгаажуулалтыг Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу бүртгэсэн нь хуульд нийцсэн” гэж,

2.8.гуравдагч этгээдээс “М” ГҮТББ-ын төлөөлөл “А” НЭЗХЭ-ийг үүсгэн байгуулах хуралд оролцсон бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 1 жил 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгчийн тухайн үеийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Г, од*******ийн гүйцэтгэх захирал Д.О нараас өөрсдөө аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагыг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгуулах саналыг гаргаж байсан бөгөөд 2 жилийн өмнө мэдэж байсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. “А” нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд болохын хувьд хуульд зааснаар Засгийн газрын тогтоол, эрх бүхий этгээдээс байгуулсан гэрээг үндэслэн нийтэд үйлчлэх чиг үүргийг буюу аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазад одны зэрэглэл олгох, жуулчны хөтөч, тайлбарлагчийг бүртгэх шалгалт зохион байгуулах, тур оператор компанийн бүртгэл хөтлөх, салбарын эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг дэргэдээ эрхлэх, хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тур оператор компаниудын бүртгэл хийж, хил хамгаалах байгууллагад хүргүүлэх зэрэг чиг үүргийг хязгаарлагдмал байдлаар гүйцэтгэдэг тул нэхэмжлэгчтэй ижил чиг үүрэг гүйцэтгэдэг гэж үзэхгүй. Манай байгууллагын нэрийн бүртгэлийг хүчингүй болгох, эсхүл түдгэлзүүлбэл дээрх үйл ажиллагаа удаашрах, зогсох сөрөг үр дагавар үүснэ. Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Нотариатчидын танхим, Хөрөнгийн үнэлгээчдийн институт зэрэг нийтийн эрх зүйн хуулийн этгээдүүд нь холбогдох хуулиудад манайхтай ижил нэрээр бичигдсэн байдаг. Иймд хууль тогт*******ч анхнаасаа манай байгууллагын нэрийг төөрөгдөлгүйгээр хуульд тусгасан оноосон нэр гэж ойлгоно. Гуравдагч этгээдийн нэрийн баталгаажуулалт холбогдох хууль, журамд нийцсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн эрх зүйн хэлбэр өөр буюу нэхэмжлэгч гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бол гуравдагч этгээд хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна. Нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдсан, эрх зөрчигдсөн зүйл байхгүй” гэх агуулгаар тус тус маргаж буй үндэслэлээ тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч “М” ГҮТББ-ын төлөөлөгч Д.О шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Тус байгууллага нь 1992 онд үүсэн байгуулагдаж, Монгол улсын хуулийн дагуу бүртгүүлэн үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод явуулж эхэлсэн. Энэ цагаас хойш 33 жилийн хугацаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг түншлэлийг бэхжүүлэх, төрөөс аялал жуулчлалын салбарт баримтлах бодлогыг дэмжих, Монгол улсын байгаль, үндэсний онцлог бүхий түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаанд онцгой анхаарлаа хандуулан бодит хувь нэмрээ оруулан ирсэн. Мөн түүнчлэн Монгол улсын аялал жуулчлалын салбарын бодлогыг гадаад улсуудад сурталчлан таниулах, салбарын хөгжил, эрх зүйн орчныг сайжруулах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүргийг амжилттай гүйцэтгэж, нийт 300 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын аялал жуулчлалын ууган байгууллага бөгөөд төрд үнэлэгдэн ард түмэндээ танигдсан байгууллага юм. Гэтэл А гэх хуулийн этгээдийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, нэрийн баталгаажуулалт хийсэн үйлдэл нь 33 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа манай “М” ГҮТББ-ын нэртэй ижил төс төсөөтэй, давхардсан буюу бусдыг төөрөгдөлд оруулж, манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна”, 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхгүйгээр ижил төсөөтэй байж болохгүй”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гарган түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбоотой журмыг Засгийн газар батална” гэж заасан байна. Улмаар Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолын хавсралтаар Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмыг баталсан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.10-д “хуулийн этгээдийн нэр, иргэний хуулийн 27.3-д зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй” гэж заасан байх бөгөөд доорх агуулгаар журамласан байна.  Үүнд: Журмын 3.10.5-д “холбоо сангийн нэрийг Монгол Улсын үндэсний нэгдсэн нийтийн салбарын мэргэжлийн гэсэн үгээр ялгаж бичсэн бол жишээлбэл, хуулийн этгээдийн нэрийн санд Монголын скаутын холбоо” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Монголын Үндэсний скаутын холбоо”, Монгол Улсын Скаутын холбоо гэсэн нэрийг”, 3.10.6-д “холбоо, сангийн нэрд Монголын, Монгол Улсын, үндэсний, нэгдсэн, нийтийн, салбарын, мэргэжлийн, олон улсын, Азийн, Европын зэрэг нийтийг төлөөлөн утга бүхий үг оруулан төөрөгдүүлэхээр бичсэн бол Жишээлбэл, “Монголын залуу гоо сайхны нэгдсэн холбоо”, “Олон улсын гар бөмбөгийн спортын сонирхогчдын холбоо” гэх мэт нэрийг, 3.10.7-д “холбоо сангийн нэрийн хойно нийгэмлэг, академи, холбоо, зөвлөл, дээд зөвлөл, нэгдэл, төв хүрээлэн, институт, танхим, клуб зэрэг үгээр ялгаж бичсэн бол Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Малчдын холбоо” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Малчдын зөвлөл”, “Малчдын клуб” гэсэн нэрийг.

Манай байгууллагын оноосон нэр “М”. Харин улсын бүртгэлийн байгууллагаас иргэд, олон нийтийг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй, давхардуулж олгосон нэр нь “А” гэх нэр Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд заасны дагуу холбоо, сангийн нэрийг Монголын, мэргэжлийн гэсэн үгээр ялгахгүй, Монголын, мэргэжлийн гэх зэрэг нийтийг төлөөлсөн утга бүхий үг оруулан төөрөгдүүлээгүй байхаар заасан бөгөөд хэрэв мэргэжлийн гэх үг орсон байвал бүртгэхгүй байх, мөн “Аялал жуулчлалын” гэсэн үг манай нэртэй давхардсан байхад “А” гэх нэрийг олгосон явдал нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн байна. Хамгийн хачирхалтай нь “А” НЭЗХЭ гэх байгууллага нь манай байгууллагын дүрэмд заасан үйл ажиллагаа, бидний тогтмол явуулдаг ажлуудтай давхацсан, яг адилхан аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага байна. Ингэснээр манай байгууллагын ажил хэргийн нэр хүндэд бодитой эрсдэл үүсэж байна. Манайх гишүүн байгууллагууд болоод иргэд, аялагчид андууран яг юу болоод байна вэ, Монголын аялал жуулчлалын байгууллага татан буугдсан юм уу, эсхүл нэрээ өөрчилсөн юм уу, А гэх байгууллагад гишүүн байгууллагаар элсээд татвар, хураамжаа төл гээд байна, яах ёстой вэ гэж удаа дараа бидэнтэй холбогдож байна. Манай байгууллагын зүгээс дээрх асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гомдол гаргасан боловч “Хариу өгөх тухай” 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 6/8302 дугаартай албан бичгээр “Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн мэдээллийн санд Монголын соёлын аялал жуулчлалын холбоо, Монголын бизнес аялал жуулчлалын холбоо, Монголын адын зөвлөл, Адал явдалт, тусгай сонирхлын а гэх мэт ГҮТББ, НҮТББ бүртгэлтэй байна. Иймд “А” НЭЗХЭ-ийг бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье” гэжээ. Улсын бүртгэлийн байгууллагын энэхүү хариу нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон журмаар тогт*******сон шаардлага, хязгаарлалтыг зөрчиж, манай байгууллагын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Иймд Улсын бүртгэлийн байгууллагаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “А” НЭЗХЭ гэх оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, тус нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мны дүрмийн 4 дүгээр зүйлд аялал жуулчлалын холбооны үйл ажиллагааг зохицуулсан. Харин гуравдагч этгээдээр оролцож байгаа Аны дүрмийн 2 дугаар зүйлд тус байгууллагын чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан. Дээрх дүрмүүдийг харахад аль алиных нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагааг дэмжих болон тус үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг нь ижил төсөөтэй байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт  заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим алдагдсан нөхцөл байдал бий болсон. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх үндсэн шаардлагуудыг хангаагүй. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно гэдгийг тодорхойлсон. Харин тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлэхээр зохицуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.7 дахь заалтын дагуу Засгийн газрын гишүүний баталсан журмыг илэрхий зөрчсөн. Иймд улсын бүртгэлийн байгууллагаас олгосон нэрийн баталгаажуулалттай холбоотой асуудал хууль бус болохыг тогтоож, нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас аялал жуулчлалын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хуулийн этгээдүүд бүртгэгдсэн байгаа гэдгийг тайлбартаа илэрхийлсэн байсан. Тайлбарынх нь үндэслэлийн дагуу тухайн байгууллагуудтай холбоотой нийтэд илэрхий мэдээллээс шүүж үзэхэд тухайн байгууллагууд нь 2018 оны Хууль зүйн сайдын журам батлагдахаас өмнө нэрээ авсан байна. Аялал жуулчлалын тухай хуульд заасны дагуу байгуулагдсан А гэх хуулийн этгээд нь Хууль зүйн сайдын журам батлагдсаны дараа байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайдын журам хэрэгжихээс өмнө байгуулагдсан хуулийн этгээдүүдийг журам хэрэгжсэнээс хойш байгуулагдсан хуулийн этгээдүүдтэй адилтгаж үзэж байгаа хариуцагчийн гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Хууль зүйн сайдын журам байсан ч, байгаагүй ч илэрхий тодорхой нөхцөл байдал үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “хуулийн этгээдийн нэр нь бусдыг төөрөгдөлд оруулахааргүй байх” талаар зохицуулсан. М болон А гэх 2 хуулийн этгээдийн нэр ямар шинжээр ялгагдаж байгаа вэ гэдэг асуудал энэ хэрэгт яригдана. Дээрх 2 хуулийн этгээдийн ялгагдаж буй нөхцөл байдал нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журамд нийцэж байгаа, эсхүл нийцээгүй гэдэг асуудалд хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл байдал үүснэ. Энэ 2 хуулийн этгээдийн нэр “Монгол” болон “мэргэжлийн” гэдэг 2 үгээр ялгагдаж байгаа. “Монгол” гэдэг үгээр хуулийн этгээдийг ялгахгүй гэсэн журамтай. “Монгол” гэдэг үг орсон хуулийн этгээд үүсгэн байгуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл “улсын нэр, нийтийн, дэлхийн тусгаар улсын нэр” гэсэн үг. Иймд хуулийн этгээдийг “Монгол” гэдэг үг орсон буюу оноосон нэрээр ялгах боломжгүй. Мөн “мэргэжлийн” гэдэг үгээр хуулийн этгээдийг ялгахгүй гэж журамд заасан. “Мэргэжлийн” гэдэг нь нийтэд илэрхий, тодотгосон нэр буюу дагавар байдлаар орж ирэх боломжтой. “Аялал жуулчлалын” гэдэг үг нийтэд илэрхий буюу  энэ салбарын нэршил гэж харагдана. Иймд үг, өгүүлбэр зүйн агуулгаар Монголын а гэдэг оноосон нэрийг бүхлээр нь авах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Харин ямар байдлаар авах боломжтой юм бэ гэдэг агуулга илэрхийлэгдэнэ. Монголын а гэдэг үгний урд эсвэл ард хэсэгт оноосон нэр байх ёстой. М гэдэг байгууллагын оноосон нэртэй холбоотой асуудлаар Аялал жуулчлалын тухай хуулийн 23 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн буюу хуулийн дагуу холб******* байгуулсан гэдэг агуулга илэрхийлэгдэж байгаа. Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн зохицуулалтын холбоо нь мэргэжлийн холбоо байхтай холбоотой агуулгаар илэрхийлэгдэнэ. Харин мэргэжлийн холбооны нэр нь ийм байна гэсэн хуулийн зохицуулалт биш юм. Монгол Улсын Үндсэн хууль болон өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа маш олон хууль тогтоомжуудаар хэн нэг этгээдийн буюу хуулийн этгээдийн оноосон нэрийг хууль тогтоомжид тусгайлан заасан тохиолдолд энэ нь давуу үүсгэж байгаа асуудал болно. Хууль тогт*******ч өөрөө Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчихтэй холбоотой асуудал юм. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж дунд аливаа нэг хуулийн этгээдийг оноож нэрлэсэн нэрийг ийм байна гэж зохицуулсан хуулийн зохицуулалт байдаггүй. Үүнийг хуульч нараас хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж ойлгодог. Иймд Улсын бүртгэлийн байгууллага Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж байгаа буюу давуу байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл албан тушаалын буюу нөлөөллийн шинжтэй асуудал үүснэ.  Дараагийн нэг асуудал нь М болон А гэх 2 хуулийн этгээдтэй холбоотойгоор нийгэмд болон бидний дунд төөрөгдөл үүсэж байна. Хуулийн этгээдүүд өөрсдөө ч төөрөлдөж байна. Энэ 2 байгууллагыг одоо байгаа нэрээрээ үйл ажиллагаа явуулъя гэж бодъё. Энэ 2 хуулийн этгээд нь өөр салбарт тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан тохиолдолд энэ нэрээрээ байж болно. Гэтэл хоёулаа аялал жуулчлалын салбарт нэг төрлийн үйл ажиллагааг явуулж байгаа тул дотоодын болон гадаадын оролцогч нар төөрөлдөх асуудал үүсэж байна. “М” ГҮТББ болон “А” НЭЗХЭ аль аль нь дотоодод болон гадаадад чиглэсэн монгол улсын соёл, аялал жуулчлалыг сурталчлах үйл ажиллагааг явуулж болно. Гэтэл адилхан нэртэй байгаа нөхцөл байдалд дотоодын болон гадаадын байгууллага, аялагч, аяллын мэргэжлийн оролцогч нар аль байгууллагатай нь хамтран ажиллах, аль байгууллагаас нь ямар мэдээлэл гаргаж байгаа, мэдээлэл нь үнэн зөв эсэхэд төөрөлдөж байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн нэрийн баталгаажуулалттай холбоотой асуудлаар гаргасан. “А” НЭЗХЭ-ийн нэр олгох ажиллагаа буруу, энэ байгууллагын татан буулгах болон бүртгэлийг нь хүчингүй болгох асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Учир нь “А” НЭЗХЭ нь Аялал жуулчлалын тухай хуулийн дагуу байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа явуулаад тодорхой хугацаа өнгөрчихсөн тул манай тал зөвхөн нэрийн баталгаажуулалтын асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.2.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “А” НЭЗХЭ нь хувийн хэргийн дугаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлэхээр хандсан байна. Тус бүртгэлийг улсын бүртгэгч У.М миний бие бүртгэсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэлд хөтлөх журмын 6 дугаар зүйлийн заалтуудын дагуу нотлох баримтуудыг үндэслэн улсын бүртгэлийг хөтөлсөн байна.

Мөн тухайн хуулийн этгээд нь Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар А нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийн нэгдэл бүхий ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна. Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь нийтийн зорилгыг хэрэгжүүлэхээр нийтийн эрх зүйн хууль тогтоомжид тулгуурлан зохион байгуулдаг хуулийн этгээд юм.

2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “А” НЭЗХЭ-г үүсгэн байгуулах бүх нийтийн хурлын тэмдэглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Б, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтнүүд болон М, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийт 84 хүн оролцсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 226 тоот тушаалаар бүх гишүүдийн журам болон хөтөлбөр баталсан. Дээрх хуралд оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс үүсгэн байгуулагдсан 16 хүн, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн 15 хүн, хяналтын зөвлөлийн гишүүнд 9 хүнийг тус тус томилсон байна. Хурлыг мэргэжлийн холб******* үүсгэн байгуулах бүх нийтийн хурлын даргаар Мны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Бийн З /ЧВ/ томилогдсон. Мөн Мны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс Бын З /ЧВ*******/, Агийн Э /ЧН/, Сн А /АЭ/ үүсгэн байгуулагчаар, мөн “А” НЭЗХЭ-ын удирдах зөвлөлийн гишүүдээр Агийн Э /ЧН/, Дэгийн Н /УК/, Хын М /ЛЮ/, Сн А /АЭ/ нар сонгогдсон байна.

Сарын хугацаанд “М” ТББ-аас төлөөлөх хүмүүсээ “А” НЭЗХЭ-г үүсгэн байгуулах хурлаар тогтоол, шийдвэр гаргах, дүрэм батлах зэрэг үйл ажиллагаанд оролцуулж, гарын үсгээ зуруулсан. “А” НЭЗХЭ нэг өдрийн дотор хуралдаад маргааш нь байгуулагдсан хуулийн этгээд биш бөгөөд сарын дараа улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тухайн үед нэхэмжлэгч талаас “А” НЭЗХЭ-ийн нэр баталгаажуулалтыг зөвшөөрөхгүй, төөрөгдөл үүснэ гэх агуулгаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан бол энэ асуудлыг аль аль талаас нь харж үзэх байсан.

Иймд Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу А нийтийн эрх зүйн хуулийн этгээд хэлбэрээр байгуулагдсан бөгөөд М нь тухайн үеийн нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хуралд оролцож, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс нэр бүхий 3 гишүүдийг үүсгэн байгуулагчаар, 4 гишүүн мэргэжлийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон байх бөгөөд эдгээр гишүүд нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тогтоолд гарын үсэг зурж баталсан нь Мэргэжлийн холб******* хуулийн дагуу байгуулагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Улсын бүртгэгч би Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу бүртгэсэн нь Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дугаар зүйлийн 3.10.5, 3.10.6-д заасан үндэслэлийг барьж байгаа нь хуульд нийцсэн бөгөөд нэр давхардал үүссэн гэж үзэхгүй байна. Иймд тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3.Гуравдагч этгээд “А” НЭЗХЭ-ийн төлөөлөгч М.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “А” НЭЗХЭ-ийн зүгээс нэрийн бүртгэлийг хийлгэхдээ Иргэний хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг ямар нэг байдлаар зөрчсөн гэж үзэхгүй байна. Тухайлбал, “М” ГҮТББ нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бол манай байгууллага нийтэд үйлчилдэг буюу Аялал жуулчлалын тухай хуулиар үүрэг хүлээсэн нийтийн эрх зүйн, хуулийн этгээдийн хэлбэртэй олон нийтэд, тэр дундаа аялал жуулчлалын салбарт үйлчлэх хуулийн этгээд юм. Товчхондоо энэхүү хоёр хуулийн этгээдийн эрх зүйн хэлбэр эрс ялгаатай бөгөөд манай байгууллага Аялал жуулчлалын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, нийтэд үйлчлэх байгууллага бол “М” ГҮТББ нь гишүүдтэй буюу тодорхой бүлгийн ашиг сонирхлын төлөө үйлчлэх үндсэн зорилготой учир иргэн, хуулийн этгээдэд аливаа байдлаар нэр нь давхардсан, эсхүл ижил төсөөтэй гэх ойлголтууд гэж үзэх боломжгүй. “А” нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэх нэрийг өөрөөр авах боломжгүй байсан бөгөөд энэхүү нэрийг Аялал жуулчлалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д тухайлан заасан. Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн толгойг 26 дугаар зүйл, а гэж, мөн зүйлийн 26.1 дэх хэсэгт “А нь түр оператор аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч, тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн хангах зорилгоор тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсэн байгуулах хурлыг Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хууль батлагдсан өдрөөс хойш 90 хоногийн дотор зохион байгуулна” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/226 дугаар тушаалаар нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурлыг 2023 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлож, тус тушаалын 1 дүгээр хавсралтаар “А” НЭЗХЭ-ын бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах журмыг баталж, а, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулсан. Манай хуулийн этгээдийг тухайн үеийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас албан ёсоор нээлттэй үүсгэн байгуулж, нэрийг Аялал жуулчлалын тухай хууль болон Аны бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах журамд “А” НЭЗХЭ хэмээн шууд тухайлан дурдсан байдаг. Ийнхүү Улсын Их Хурлаас баталсан Аялал жуулчлалын тухай хууль, холбогдох журамд дээрх байдлаар манай хуулийн этгээдийн нэрийг шууд заасан бөгөөд бид хуульд заасан нэрийг холбогдох бүртгэлийн хууль тогтоомжийн хүрээнд баталгаажуулж авсан бөгөөд энэхүү нэрийг дур мэдэн өөрчилж, эсхүл өөрөөр авах ямар ч боломжгүй.

Түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан болох Opendata.burtgel.gov.mn цахим хуудасны регистрийн дугаартай Монголын хуульчдын холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд болон яг ижил нэртэй регистрийн дугаартай Монголын хуульчдын холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нар бүртгэлтэй байгаа бөгөөд энэ нь ижил нэртэй хэдий ч хуулийн этгээдийн хэлбэр өөр учир хоёр бүртгэлтэй байгааг харуулж байна.

Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “хуулийн этгээдийн нэр, тухайн хуулийн этгээдийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна” гэж, мөн хуулийн 3.3-д “хуульд заасан тохиолдолд хуулийн этгээдийн нэр, тухайн хуулийн этгээдийн төрлийг заасан байна” гэж заасан зохицуулалтад нийцүүлэн Аялал жуулчлалын тухай хуулийн 26.1 дэх хэсгийг баримтлан нэр болон эрх зүйн хэлбэрийг бид Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлтээ гаргаж бүртгүүлсэн. Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 Хоёр.Нийтийн эрх зүйн хуулийн этгээд болон ижил төсөөтэй бусад байгууллагын талаар, манай хуулийн этгээдтэй ижил төсөөтэй буюу холбогдох салбарын хуульд нэрийг нь тухайлан заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хэлбэртэй байгууллагууд байгаа бөгөөд үүнд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд заасан “Монголын хуульчдын холбоо”, Өмгөөлөгчдийн тухай хуульд заасан “Монголын өмгөөлөгчдийн холбоо”, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан “Монголын телевизүүдийн холбоо” зэрэг хуулийн этгээдүүд хамаарна. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага” /цаашид “Хуульчдын холбоо” гэх/ гэж хуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг ойлгохоор зааж, тус хуулийн 44-66 дугаар зүйлд Хуульчдын холбоо зохион байгуулалт, санхүүжилт, гишүүнчлэл, чиг үүрэг зэргийг тухайлан хуульчилсан байна. Харин Өмгөөлөгчдийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Өмгөөлөгчдийн холбоо нь өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах, хариуцлагыг нэгдсэн тогтолц******* хэрэгжүүлэх, иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий өмгөөлөгчдийн заавал гишүүнчлэлтэй, мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага мөн” гэж, мөн хуулийн 38.2-т “Өмгөөлөгчдийн холбоо нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна” хэмээн заажээ. Мөн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д “Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо /цаашид “Холбоо” гэх/ нь энэ хуулийн 20.5.3-д заасан хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна” хэмээн тус тус заасан бөгөөд холбогдох хууль тухайн нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн нэрийг шууд нэртэй заасан байх бөгөөд эдгээр байгууллагууд тухайн нэрлэн заасан нэрийг ямар нэг байдлаар өөрчлөлгүйгээр хууль томьёоллоор нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Иймээс “А” НЭЗХЭ нь Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын телевизүүдийн холбооны нэгэн адилаар холбогдох салбарын буюу Аялал жуулчлалын тухай хуулийн 26.1-д заасны дагуу хуулийн үг үсгийг ямар нэг байдлаар өөрчлөлгүйгээр “А” гэх нэрийг болон нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэх эрх зүйн хэлбэрийг тус тус Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын дагуу авсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд өнөөдрийн байдлаар “Үндэсний аялал жуулчлалын хөтөч”, “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо”, “Монголын соёл, аялал жуулчлалын холбоо”, “Монголын бизнес аялал жуулчлалын холбоо” гэх байдлаар Монголын үндэсний аялал жуулчлалын гэх үгийг нэр дээр дурдсан 109 хуулийн этгээд бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, “М” ГҮТББ нь нэрдээ Монголын аялал жуулчлал гэх аш үгийг ашигласан өөр бусад хуулийн этгээд “Монголын”, аялал жуулчлал” гэх үгийг ашиглах эрхийг хязгаарлахгүй гэж үзэж байна.

Гурав.Нэрийн бүртгэл нь салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх талаар, Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд тус тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай заасан. Тус тогтоолд өмнө дурдсан чиг үүргийг Аялал жуулчлалын мэргэжлийн холб*******оор гүйцэтгүүлэхийг Аялал жуулчлалын сайдад зөвшөөрч, гэрээний гүйцэтгэлийг тухай бүр нь тооцож засгийн газарт танилцуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгосон. Энэхүү тогтоолын дагуу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон А, нийтийн эрх зүйн, хуулийн этгээдийн хооронд “Төрийн зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх гэрээ” байгуулагдсан. Тус гэрээгээр Аялал жуулчлалын тухай хуульд “А” НЭЗХЭ-ийн хуульд заасан чиг үүрэг гүйцэтгэхтэй холбоотойгоор нарийвчилсан харилцаа, түүний санхүүжилт хийх ажлыг нарийвчилсан мэдээлэл, төлөвлөгөө, гүйцэтгэлийн мэдээллийг тусгасан. Улмаар 2025 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчилсөнтэй уялдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам “А” нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хооронд 2025 оны 03 дугаар сарын 07-ны “Төрийн зарим чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г дахин шинэчлэн байгуулсан. Дээрх байдлаар Аялал жуулчлалын тухай хууль, Засгийн газрын 370 дугаар тогтоол болон “Төрийн зарим чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ”-ний хүрээнд “А” НЭЗХЭ-ийн Аялал жуулчлалын тухай хуулийн 6.4, 6.6, 10.1, 12.1, 13.2, 18.3 болон 26 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 639 гишүүнтэй бөгөөд үүнээс 375 нь тур оператор, 109 жуулчны хөтөч-тайлбарлагч, 113 нь аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, 19 нь аяллын агент, 23 нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын эрхлэгч бүртгэлтэй байна. Ийнхүү хууль тогтоомжид холбогдох тогтоол болон гэрээнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байхад шууд манай нэрийн бүртгэлийг хүчингүй болгох нь Аялал жуулчлалын тухай хууль хэрэгжихэд хүндрэл, учирч, цаашид салбарын үйл ажиллагаанд томоохон доголдол бий болно гэж үзэж байна.

Дөрөв.Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1, 11.14.1, 14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх”-ээр заасан. Нэхэмжлэгч “М” ГҮТББ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг зөрчсөн буюу нэхэмжлэгч нь “А” нийтийн эрх зүйн хуулийн этгээд үүсэн байгуулагдсан болохыг анх 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн боловч нэхэмжлэлийг 2 жилийн дараа гаргаж байгаа нь үндэслэлгүй. “А” нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 07 дугаар сард үүсгэн байгуулахаар нээлттэй зарыг тавьж, аялал жуулчлалын салбарын орогсдыг бүртгэн нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус хуралд “М” төлөөллүүд болон тус холбооны гүйцэтгэх захирал Д.О оролцсон байдаг. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 6/8302 албан бичигт “А” НЭЗХЭ-ийн хэрэгт Аялал жуулчлалын мэргэжлийн холб******* үүсгэн байгуулах бүх нийтийн хурлын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлд авагдсан байх ба “А”-г үүсгэн байгуулах бүх нийтийн хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга, мэргэжилтнүүд, “М” болон аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 84 хүн оролцож тооллогын комиссын даргаар Д.Оыг сонгосон талаар тэмдэглэсэн байна гэж дэлгэрэнгүй дурдсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж буй нэхэмжлэгч байгууллага, түүний гүйцэтгэх захирал маргаж буй нэрийг “А” НЭЗХЭ авч байгаа талаар анх 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн байна. Гэтэл нэхэмжлэгч энэхүү асуудлыг анх 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн мэтээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, цаашлаад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.3-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болохыг харуулж байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогт*******дож байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл, хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогт*******двол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

3.4.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Л шүүхэд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд “А” НЭЗХЭ-г байгуулагдаж байгааг нэхэмжлэгч “М” ГҮТББ мэдээд, өөрсдөө байгуулсан үйл баримт байгаа. Өөрсдөө хуралд очиж тус байгууллагыг хамт байгуулж, нэрийн асуудлыг мэдэж байгаа атал 2 жилийн дараа нэрийн асуудлаар маргаан үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. “М” ТББ тухайн үед хуралд оролцсон тул мэдэж байсан бөгөөд “А” НЭЗХЭ-г үүсгэн байгуулах ажилд гар бие оролцсон атлаа 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 1 жил 10 сарын дараа буюу 2025 оны 5 дугаар сард захиргааны хэргийн шүүхэд нэрийн бүртгэлийг хүчингүй болгохоор хандаж байгаа нь нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Мөн“А” НЭЗХЭ гэдэг байгууллагыг нэхэмжлэгч байгууллага өөрөө хуульд тусгаж оруулсан. Тус байгууллагын ерөнхийлөгчөөр тухайн үед ажиллаж байсан Д.Г, од*******ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Д.О гэдэг хүмүүс 2022 оны 11 дүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд энэ хуулийн өргөн барих гээд сууж байхад миний хажууд суугаад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Аялал жуулчлалын байгууллагын тухайн үеийн газрын даргад хандаж манайх 30 жил ажилласан бөгөөд аялал жуулчлалынхаа мэргэжлийн байгууллагын асуудлыг хуульд тусгамаар байна. Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гээд салбарын байгууллагууд байдаг тул манай байгууллагыг хууль тусгаж өгөөч бид нар өөрсдөө бүртгэл, тодорхой хэмжээний зэрэглэл тогтоох, үйл ажиллагааны хяналт тавих гэх мэт аж ахуйн ажлуудыг салбарын холбоо өөрөө явуулах хүсэлтэй байх тул хуулиар баталгаажуулж өгөөч гэх хүсэлт тавьж өөрсдөө энэ агуулгыг хуульд оруулж ирж байсан. Хууль батлагдаж хэрэгжих үед “М” ГҮТББ-ын хүмүүс дээр дурдсан ажлуудад оролцож чадаагүй буюу идэвх зүтгэл гаргаж чадаагүй гэж ойлгож байна. Иймд анхнаасаа “М” ТББ мэдэж байсан буюу нэрийг нь хэлж хуульд тусгуулж “А” НЭЗХЭ-г үүсгэн байгуулах хуралд нь хамгийн гол нь оролцсон. Иймд нэхэмжлэгчийг 2 жилийн өмнө мэдсэн асуудлаараа одоо шүүхэд хандаж байна. Хэрвээ “А” НЭЗХЭ-ын нэрийн бүртгэлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх, эсхүл ямар нэгэн байдлаар шийдвэр гаргасан тохиолдолд аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд томоохон сөрөг нөлөөллийг үзүүлнэ. “А” НЭЗХЭ 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараагаар 7 дугаар сард нь байгуулагдсан. Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоол нь төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх агуулгаар батлагдсан. Тус тогтоолд Аялал жуулчлалын шинэ хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд болох “А” НЭЗХЭ-д гүйцэтгүүлж болох 6 төрлийн чиг үүргийг Засгийн газар тодорхойлсон байдаг. Аялал жуулчлалын тухай хуульд тусгагдаагүй чиг үүрэг болох монгол улсыг гадаад улсад сурталчлах чиг үүргийг Засгийн газрын 370 дугаар тогтоолд нэмж баталсан. Аялал жуулчлалын тухай хуульд манай байгууллагын хийж гүйцэтгэх аялал жуулчлалын байгууллагуудын бүртгэлийг эрхлэх, шаардлагатай үйл ажиллагаанд оролцох, мэдээлэл өгөх, салбарын аж ахуй үйлчилгээг гүйцэтгэх ажил үүргийг тусгасан байдаг. 2023 оны 370 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Төрийн зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн этгээдээр гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулсан. 2025 онд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй уялдуулаад 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрийн зарим чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай гэрээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай шинэчлэн байгуулсан. Аялал жуулчлалын тухай хуульд нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлж заасан. “А” НЭЗХЭ гэдэг нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь хязгаарлагдмал чиг үүрэгтэй. Энэ хязгаарлагдмал чиг үүргийг нь Аялал жуулчлалын тухай хуулиар тогтоосон. Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн гол чиг үүрэг нь нийтэд үйлчлэх. “А” НЭЗХЭ нь Аялал жуулчлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан бүртгэлийг хөтлөх, тус зүйлийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазад 1-5 одны зэрэглэл олгох, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан жуулчны хөтлөх, тайлбарлагчийг бүртгэх шалгалтыг зохион байгуулах, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан тур оператор компаниудын бүртгэлийг явуулах, 13 дугаар зүйлийн 13.2-т заасан албарын эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг дэргэдээ эрхлэх, 18 дугаар зүйлийн 18.3-т заасан ил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тур оператор компаниудын бүртгэлийг хөтөлж, хил хамгаалах байгууллагад мэдээлэл хүргүүлэх, 26 дугаар зүйлд заасан сургалт, судалгаа, арга зүйн мэдээлэл өгөх гэсэн хязгаарлагдмал чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Үүнээс үзвэл нэхэмжлэгчтэй адилхан чиг үүргийг хэрэгжүүлдэг гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. 2025 оны 12 дугаар сарын сүүлийн байдлаар “А” НЭЗХЭ нь 740 гишүүнтэй. Үүнээс 446 нь тур оператор, 112 нь жуулчинд тайлбарлагч, 121 нь аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага буюу зочид буудал, жуулчны бааз, 25 нь аяллын агент, 25 нь нутгийн иргэдэд чиглэсэн аялал жуулчлал эрхэлсэн аялал жуулчлалын эрхлэгч гэж байгаа. Нэрийн бүртгэл хүчингүй болгох, түдгэлзүүлсэн тохиолдолд энэ салбарын үйл ажиллагаанд доголдолд үүсэх, дээрх үйл ажиллагаа удаашрах, зогсох зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж аялал жуулчлалын үйл ажиллагаанд ноцтой нөлөөлнө. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу байгуулагдсан Монголын хуульчдын холбоо, Өмгөөллийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Өмгөөлөгчдийн холбоо, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу байгуулагдсан монголын телевизүүдийн холбоо, Нотариатын тухай хуульд заасан Нотариатчидын танхим, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан Хөрөнгийн үнэлгээчдийн институт гэдэг байгууллагууд нь тухайн хуулиуд дээрээ яг манай байгууллагатай ижлээр нэр нь бичигдсэн байдаг. Энэ 10 орчим нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэх эрх зүйн хэлбэртэй байгууллагуудыг шүүж үзэхэд нэг нь ч хуулиасаа өөр нэр өгөөгүй. Хуулийн дагуу байгуулагдсан төрийн бус байгууллагаас тусдаа статустай байгууллагуудыг харахад яг хууль дээр заасан нэрийг тэр чигээр нь хуулж тавьсан байна. Дур мэдээд өөрчилсөн, дунд нь үг, өгүүлбэр нэмсэн, эрх зүйн хэлбэрийг нь өөрчилсөн нэг ч тохиолдол байхгүй. Иймд хууль тогт*******ч анхнаасаа энэ байгууллагын нэрийг төөрөгдөлгүйгээр хууль дээр нь тусгасан оноосон нэр гэж ойлгож байгаа. Үүнтэй холбоотойгоор хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагаас 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 6/8308 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө дурдсан байсан. Өнөөдрийн байдлаар аялал жуулчлал Монголын гэдэг үгийг авсан маш олон байгууллагууд байна. Жишээлбэл, Монголын бизнес аялал жуулчлалын холбоо, Монголын адын зөвлөл гэх мэт гишүүддээ үйлчилдэг болон нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд байна. Иймд нэхэмжлэгч байгууллагын гомдлыг хүлээж авах боломжгүй байна гэж хариу өгсөн байсан. Нэрийн бүртгэлийг давхардуулахгүйгээр ижилхэн олгохгүй байх хууль болон журмын зохицуулалттай болохоос биш нэг байгууллагад эдгээр үсгүүдийг өмчилж өгсөн хуулийн заалт байхгүй.

Манай байгууллагын нэрийн баталгаажуулалт холбогдох хууль тогтоомж болон журамд нийцсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрыг бүртгэнэ” гэж заасан. Тус зүйлийн 7.1.7-д “нийтийн эрх зүйн хуулийн этгээд, 7.1.3-т холбоо буюу /төрийн бус байгууллага/” гэж заасан. Энэ 2 байгууллага нь ижил төрлийн байгууллага ижилхэн үйл ажиллагаа явуулаад байгаа гэдэг нэхэмжлэгч талын тайлбартай зөрчилдөж байна. Яагаад гэвэл нэг нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу тодорхой хуулиар чиг үүрэг бүрээс зөвхөн тэр ажлаа хийх ёстой байгууллага, нийгэмд үйлчилж болно, нөгөөдөх нь гишүүддээ үйлчилж болно гэдгээр ялгаатай. Нэхэмжлэгч байгууллагын тухайд ГҮТББ буюу гишүүддээ үйлчлэх чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Нэхэмжлэгч талаас бид нар адилхан аялал жуулчлалын салбарын төлөө явж байгаа монгол улсыг сурталчилж байгаа гэх тайлбарыг өгч байна. Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага ингэж ажиллах боломжгүй. Учир нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага хязгаарлагдмал үйл ажиллагааны чиг үүрэгтэй буюу зөвхөн тодорхой хязгаарлагдмал эрх ашгийн хүрээнд үйлчилдэг. “А” НЭЗХЭ хуулийн дагуу байгуулагдаж үйл ажиллагаа хэрэгжүүлснээр нэхэмжлэгч байгууллагын гишүүдийн үйл ажиллагаанд огт халдаагүй. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч “М” ГҮТББ гэдэг байгууллагад татан буугдсан, зөвхөн манай байгууллага ажиллана гэх мэдээлэл, зарлал тавиагүй. Нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, цаашлаад энэ байгууллагын эрх нь зөрчигдсөн асуудал байхгүй байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага дээр нэхэмжлэгч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг яаж зөрчигдсөн талаар нотлох, тайлбарлах үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас манай байгууллагын ижил үйл ажиллагаа явуулж байгаа, хүмүүс төөрөгдөж байна гэх агуулгыг гаргаж байгаа ч тус байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа. Эрхийн зөрчил байгаад үүнийг таслан зогсоох зорилгоор нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөл. Иймд урьдчилсан нөхцөл хангагдахгүй байна.

Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т” хуулийн этгээдийн нэр, тухайн хуулийн этгээдийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна”, 3.3-т “хуульд заасан тохиолдолд хуулийн этгээдийн нэр, тухайн хуулийн этгээдийн төрлийг заана” гэж зохицуулснаас үзвэл хуулийн этгээдийн нэр, эрх зүйн хэлбэрийг хуульд зааж болно гэж харж байна. Аялал жуулчлалын тухай хуульд нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна гэдэг хэлбэрийг нь заачихсан. Цаашлаад А гэдэг нэрийг нь заачихсан учраас Улсын бүртгэлийн байгууллага түрүүн тайлбарласнаар хуульд заасан учраас бид нар журмаар олгосон гэдэг тайлбарын эрх зүйн үндэслэлтэй. Иймд гуравдагч этгээдийн хувьд ямар нэг байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн хэргийн бүртгэлийн журмыг зөрчсөн зүйлгүйгээр нэрийн бүртгэлийг баталгаажуулсан гэж ойлгож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэг.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

            2.Хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болохыг мэдсэн үеэс эхлэн хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

3.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх нь тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллагын үүрэг бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж тодорхой этгээдүүдийг тодорхойл*******үй, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй байна.

4.Нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 23/25 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “А” нэрээр бүртгэсэн регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэл, нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах...” тухай гомдлыг гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 6/8302 тоот албан бичгээр “...гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй ...” талаар хариу мэдэгдсэн, энэ хугацаанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гээд 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасантай нийцсэн байна.

5.Түүнчлэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А үүсгэн байгуулах бүх нийтийн хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн болон аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийт 84 хүн оролцож, хурлын даргалагчаар Б.З, тэргүүлэгчээр Н, Батхуяг, Гантулга, З, Сарантуяа, Алтантуяа, Тамир нарыг сонгожээ.

6.Мөн хуралд оролцож байгаа бүх гишүүдийн саналаар “А ХХК-ийн гүйцэтгэх захирал” Б.З, “З т” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э, “Л т” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А нарын 15 хүнийг Удирдах зөвлөлийн гишүүдээр сонгож, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталжээ.

7.Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх нэр дурдсан этгээдүүд нь нэхэмжлэгч “М” ГҮТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болох нь тогт*******дохгүй байх бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан “М” ГҮТББ-ын ерөнхийлөгчөөр тухайн үед ажиллаж байсан Д.Г, од*******ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Д.О нар нь 2022 оны 11 дүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үед  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон аялал жуулчлалын байгууллагын тухайн үеийн газрын даргад хандаж аялал жуулчлалынхаа мэргэжлийн байгууллагын асуудлыг хуульд тусгуулахаар санал солилцсон, хүсэлт гаргасан” гэх үйл баримт нотлогд*******үй.

8.“М” ГҮТББ-ын ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага “А” НЭЗХЭ-ийг үүсгэн байгуулах хуралд оролцсон нь шүүхэд нэрийн баталгаажуулалтын асуудлаар нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа тоолох шууд үндэслэл болохгүй бөгөөд мэдсэн гэх нөхцөл байдлыг нотлохгүй.

9.Хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээж, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг тул “А” НЭЗХЭ үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа нэхэмжлэгчээс  “2 хуулийн этгээдийн нэртэй холбоотойгоор нийгэмд болон төрийн байгууллага, аялал жуулчлалын дотоод болон гадаадын байгууллага, аялагч нарт төөрөгдөл үүссэн” гэх үндэслэлээр зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичгээр гомдол гарган хариу авсан байх тул шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Хоёр.“А” НЭЗХЭ гэх оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болгохыг тогтоож, тус нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

10.2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гуравдагч этгээд “А” НЭЗХЭ-ийн “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт”-ыг системд дугаарт бүртгэж, маягт үйлдсэн болох нь Хуулийн этгээдийн мэдээллийн сан ers.gars.mn системд 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгээр тогт*******ддог.

11.Улмаар 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.Заас “А”-г НҮТББ хэлбэрээр шинээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдлийг, холбогдох баримтуудын хамт гаргасныг хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагаас дугаарт бүртгэн хүлээн авч шийдвэрлэжээ.

12.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.2-д “хуулийн этгээдийн нэр” гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг ойлгохоор,  Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна” гэж зааснаас үзвэл хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг илтгэх бөгөөд бусад хуулийн этгээдээс ялгах зорилготой байна.

13.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна” гээд 13.3.1-д “кирилл үсгээр илэрхийлэгдсэн”, 13.3.2-т “бусад хуулиар хоригл*******үй” гэж, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн  27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж хуулийн этгээдийн нэр баталгаажуулахад тавигдах ерөнхий шаардлагыг хуульчилжээ.

14.Тодруулбал, хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй, мөн хуулиар хоригл*******үй нэрийг хэрэглэх бөгөөд зөвхөн кирилл үсгээр илэрхийлэгдсэн байх хуулийн ерөнхий шаардлага тавигдаж байна.

15.Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээдийн нэрэнд “мэргэжлийн” гэх үг орсон нь төөрөгдөл үүсгэсэн, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд хуулийн этгээдийн нэрийг “монголын” болон “мэргэжлийн” гэсэн үгээр ялгахыг хориглосон” гэж тайлбарлан маргадаг.

16.Маргаанд бүхий тохиолдолд нэхэмжлэгч “М” ГҮТББ, “А” НЭЗХЭ-ийн нэр нь  хоорондоо “Монголын” гэх үгээр давхцаагүй байх тул энэ агуулгаар нэр давхацсан, төөрөгдөл үүсгэсэн гэх нөхцөл байдал тогтоодохгүй байна.

17.Харин хуулийн этгээдийн дүрэмдээ оноосон нэрийг англи хэл дээр нэхэмжлэгч “M******* T******* A*******” гэж, гуравдагч этгээд “M******* T******* O*******” гэж зөрүүтэй байдлаар тусгасан байх бөгөөд шууд утгаараа ижил утгаар хэрэглэгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм. Гэхдээ гуравдагч этгээдийн англи хэл дээрх оноосон нэрэнд монгол хэл дээр илэрхийлэгдээгүй “M*******” гэх үгийг нэмж тусгасан нь тогт*******дох боловч талууд энэ талаар маргаагүй тул шүүхээс тусгайлан дүгнэлт хийгээгүй болно.

18.Шүүх хуралдааны явцад шүүхээс хийсэн үзлэг, хэрэгт авагдсан баримтаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн газар өөрсдийн фэйсбүүк цахим платформ дахь албан ёсны цахим хаягаар “Н*******” дэлхийн соёлын фестивалийн  “Н******* з*******” аялал жуулчлалын гудамжинд хамтран ажиллах урилга хүргүүлсэн мэдээлэл бүхий зар (постер)-д гуравдагч этгээдийн нэрэнд “Монголын” гэх үгийг нэмж, “Монголын а” НЭЗХЭ гэж тусгасан болох нь тогт*******дох боловч энэ нэр нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажаагүй, хуулийн этгээдийн албан ёсны оноосон нэр биш бөгөөд хариуцагчийн гүйцэтгэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулах үйл ажиллагаатай хамааралгүй байх тул “төөрөгдөл үүсгэсэн нэрийн баталгаажуулалт хийсэн” гэж хариуцагчийг бургах үндэслэлгүй.  

19.Харин нэхэмжлэгчээс өөрийн хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашигласны улмаас гэм хор учирсан гэж үзвэл учирсан гэм хорыг арилгуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан журмын дагуу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй нээлттэй ба энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлагдахгүй.

20.Нэхэмжлэгчээс “манай байгууллагын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, аялал жуулчлалын салбарыг сурталчлах зэрэг үйл ажиллагаатай гуравдагч этгээдийн чиг үүрэг давхцаж байх бөгөөд нэрийн баталгаажуулалт нь төөрөгдөл үүсгэж, манай хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчсөн” гэх агуулгаар тайлбар гарган маргадаг.

21.Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д “А” нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна” гэж хуульчилж, аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогчдыг сургалт, зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах, аялал жуулчлалын байгууллагын ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлон заажээ.

22.Өөрөөр хэлбэл, хууль тогт*******чоос Аны хэрэгжүүлэх чиг үүрэг, эрх зүйн хэлбэр, үүсгэн байгуулах журмыг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26, 32 дугаар зүйлд тусгайлан заасан нь нэхэмжлэгч “М” ГҮТББ-ыг үүсгэн байгуулах журам болон хуулийн этгээдийн хэлбэрээс ялгаатай байна.

23.Тодруулбал, “М” ГҮТББ нь Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө бус гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бол “А” НЭЗХЭ нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Аялал жуулчлалын тухай хууль батлагдсан өдрөөс хойш 90 хоногийн дотор уг хууль батлагдахаас өмнө байгуулагдан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагыг оролцуулан үүсгэн байгуулагдсан, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.

24.Түүнчлэн хэрэгт авагдсан хуулийн этгээдийн дүрэм, Төрийн зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх гэрээг харьцуулан үзвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагаа хоорондоо зарим талаар ялгаатай байх бөгөөд тодорхой /аялал жуулчлалын салбарт монгол улсыг сурталчлах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сургалт зохион байгуулах зэрэг/ чиг үүрэг, үйл ажиллагаа нь ижил агуулгатай байна.

25.Тодруулахад, нэхэмжлэгч “М” ГҮТББ нь хуулийн этгээдийн дүрэмд зааснаар аялал жуулчлалын салбарт ажиллагсдын санаачилгаар үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод явуулах, Монгол улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго хүрээнд 12 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хуулийн этгээдийн дүрмийн 4.2-т заажээ.

26.Тухайлбал, хуулийн этгээдийн дүрмийн 4.2.5-д “салбарын үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүний чадамжийг баталгаажуулж гэрчилгээ олгох”, 4.2.6-д “салбарын хэмжээнд бизнесийн болон мэргэжлийн ур чадвар, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний түвшинг дээшлүүлэх зорилгоор сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох материалаар хангах”, 4.2.7-д “аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад өөр хоорондоо харилцан, хамтран ажиллах бололцоо олгосон тогтолцоо бий болгох”, 4.2.9-д “Монгол улс, аялал жуулчлалын салбар, холбоо болон түүний гишүүдийн үйл ажиллагааг гадаад, дотоодод сурталчлах”, 4.2.11-д “гишүүдийн үйл ажиллагааг чадавхжуулахад чиглэсэн сургалт, уулзалтууд зохион байгуулах” зэрэг үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлжээ.

27.Харин гуравдагч этгээдийн тухайд, хэрэгжүүлэх чиг үүрэг нь Аялал жуулчлалын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 370 дугаар тогтоолыг үндэслэн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээний үндсэн дээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргээр тодорхойлогдож байна.

28.Тодруулбал, “А” НЭЗХЭ нь Аялал жуулчлалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т зааснаар тур оператор, аяллын агентыг бүртгэх, эдгээрээс бусад эрсдэл бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг бүртгэх, 6.6-д зааснаар аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг олгох,

10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох чиг үүргийг эрх бүхий этгээдээс шилжүүлснээр хэрэгжүүлэх,

13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол жуулчин, аялал жуулчлалын байгууллагын хооронд аялал жуулчлалын гэрээтэй холбогдон гарсан маргааныг өөрийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлэх,

18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур операторыг бүртгэх,

26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогчдыг сургалт, зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах, аялал жуулчлалын байгууллагын ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах,

29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар эрх бүхий этгээдээс шилжүүлснээр аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэх зохицуулалттай байна.

29.Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 370 дугаар тогтоолоор Монгол Улсыг аялал жуулчлалын чиглэлээр гадаадад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, аялал жуулчлалын үйлчилгээнд олон улсын холбогдох стандартыг нэвтрүүлэх, аялал жуулчлалын байгууллагын ангилал зэрэглэл тогтоох, хүний нөөцийн сургалт болон Аялал жуулчлалын тухай хуулийн 10.5-д заасан жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох чиг үүргийг Аялал жуулчлалын мэргэжлийн холб*******оор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад зөвшөөрч, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулж, гэрээний гүйцэтгэлд тухай бүр нь тооцож ажиллахыг үүрэг болгожээ.

30.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “А” НЭЗХЭ-ийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24/74 дугаартай “Төрийн зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатайгаар байгуулж, гэрээний 2.1.1.Монгол Улсын байгаль, түүх, соёлын онцлогийг гадаад, дотоод сурталчлах, 2.1.2.Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, 2.1.3.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудад олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, зэрэглэлийг журмын дагуу тогтоох, олгох, 2.1.4.Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, 2.1.5.Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах, 2.1.6.Аялал жуулчлалын байгууллагын ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах зэрэг үйл ажиллагааг гуравдагч этгээд хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, 2024 онд гүйцэтгүүлэх арга хэмжээний зардал 6,378,700,000.00 төгрөг байхаар гэрээнд тусгасан байна.

31.Мөн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн С******* дугаартай “Төрийн зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г гуравдагч этгээдээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай байгуулж, дээрх гэрээнд заасантай ижил үйл ажиллагааг “А” НЭЗХЭ-д хариуцуулж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2025 оны гүйцэтгүүлэх арга хэмжээний зардалд 4,000,000,000.00 төгрөг байхаар гэрээнд заажээ.

32.Дээрх нэхэмжлэгч хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэл, гуравдагч этгээдийн Аялал жуулчлалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасан болон “Төрийн зарим чиг үүргийг нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ний үндсэн дээр гүйцэтгэж буй чиг үүргүүд хоорондоо ялгаатай байх бөгөөд нэхэмжлэгч нь  өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, үйл ажиллагаагаа төрөөс хараат бусаар, гишүүддээ үйлчлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд бол гуравдагч этгээд нь Аялал жуулчлалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасан болон гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэдэг нийтийн эрх зүйн этгээд байна.

33.Нэхэмжлэгчийн “аялал жуулчлалын салбарыг сурталчлах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гуравдагч этгээдийн баталгаажуулсан “А” гэх нэр төөрөгдөл үүсгэсэн гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

34.Учир нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болохын хувьд энэ салбарт монгол улсыг сурталчлах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор сургалт семинар, уулзалт зохион байгуулах зэрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулах эрх аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй  байгууллагуудад нээлттэй тул энэ чиглэлийн үйл ажиллагаа, чиг үүргийг тухайлсан нэг этгээд хэрэгжүүлэх эрхтэй гэх байдлаар тайлбарлах боломжгүй, зөвхөн эрх олгогдсон этгээд хэрэгжүүлэх эрхтэй, бусад нь болохгүй гэж хязгаарлах үндэслэлгүй.

35.Иймд 2 хуулийн этгээдийн хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагаа зарим талаар ижил байгаа нь гуравдагч этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.  

36.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тушаалаар баталсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.1-д “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаар тогтоосон шаардлага, хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулна”, 3.10-т “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй:” гээд 3.10.5-т “холбоо, сангийн нэрийг Монголын, Монгол Улсын, үндэсний, нэгдсэн, нийтийн, салбарын, мэргэжлийн гэсэн үгээр ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Монголын скаутын холбоо” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Монголын Үндэсний скаутын холбоо”, “Монгол Улсын скаутын холбоо” гэсэн нэрийг”, 3.10.6-д “холбоо, сангийн нэрэнд Монголын, Монгол Улсын, үндэсний, нэгдсэн, нийтийн, салбарын, мэргэжлийн, олон улсын, Азийн, Европын зэрэг нийтийг төлөөлсөн утга бүхий үг оруулан төөрөгдүүлэхээр бичсэн бол. Жишээлбэл: “Монголын залуу гоо сайханчдын нэгдсэн холбоо”, “Олон улсын гар бөмбөгийн спорт сонирхогчдын холбоо” гэх мэт нэрийг” гэж тус тус заажээ.

37.Дээрх журмын зохицуулалтаас үзвэл улсын бүртгэлийн байгууллага “холбоо”, “сангийн” нэрийг “мэргэжлийн” гэх үгээр ялгах, мэргэжлийн гэх үг нь нийтийг төлөөлсөн утгаар илэрхийлэгдэж байгаа тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр, ижил төсөөтэй хэрэглэгдэнэ гэж үзэж, “мэргэжлийн” гэх үг орсон оноосон нэрээр хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийхгүй байхаар журамлажээ.

38.Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь заалтын агуулгаас үзвэл хууль тогт*******чоос уг хуульд заасан “А”-ны “мэргэжлийн” гэх үг нь олон нийтийг төлөөлсөн агуулгаар бус аялал жуулчлалын салбарт мэргэшсэн, энэ салбарын мэргэжлийн байгууллага байх агуулгаар тодорхойлсон гэж үзэхээр байна.

39.Иймд  улсын бүртгэлийн байгууллагаас гуравдагч этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийсэн нь нийтэд төөрөгдүүлсэн буюу нэхэмжлэгчийн “М” ГҮТББ-ын оноосон нэртэй ижил, төсөөтэй байдлаар хэрэглэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

40.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М” ГҮТББ-ын хуулийн этгээдийн дүрэмд заасан нийтэд ил тод монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилго хийгээд үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогт*******д*******үй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Аялал жуулчлалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “А” НЭЗХЭ гэх оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болгохыг тогтоож, тус нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.ГАНЗОРИГ