Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00666

 

 

 

 

 

 

2025 08 20 103/ШШ2025/00666

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэрын 0 тоотод байрлах ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Их гүний 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.366.878,66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг харьяаллын дагуу 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ц.Энхжаргал нь манай компанитай 2024 оны 4 сарын 23-ний өдөр өдөр L100015088 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 7806235230 зээлийн дансны дугаартай, 80.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5000691828 банкны тоот дансанд олгосон зээлийн үндсэн зээл 71.999,03 төгрөг, шимтгэл 1.500 төгрөг, үндсэн хүү 25.564,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.473,81 төгрөг, нийт 103.537,42 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 7801012845 зээлийн дансны дугаартай, 318.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5000691828 банкны тоот дансанд олгосон зээлийн үлдэгдэл үндсэн зээл 286.199,51 төгрөг, шимтгэл 5.730 төгрөг, үндсэн хүү 135.493,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.473,59 төгрөг, нийт 451.897 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 7800169016 зээлийн дансны дугаартай, 1.100.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5000691828 банкны тоот дансанд олгосон зээлийн үлдэгдэл үндсэн зээл 989.999,8 төгрөг, шимтгэл 19.800 төгрөг, үндсэн хүү 468.690,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84.950,12 төгрөг, нийт 1.563.440,23 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 7801645729 зээлийн дансны дугаартай, 200.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5000691828 банкны тоот дансанд олгосон зээлийн үлдэгдэл үндсэн зээл 179.999,85 төгрөг, шимтгэл 3.600 төгрөг, үндсэн хүү 85.216,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.444,93 төгрөг, нийт 284.261,15 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 7100037290 зээлийн дансны дугаартай, 800.000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5000691828 банкны тоот дансанд олгосон зээлийн үлдэгдэл үндсэн зээл 514.627,73 төгрөг, үндсэн хүү 199.173,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.828,79 төгрөг, нийт 715.630,14 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 7100035603 зээлийн дансны дугаартай, 2.505.000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5000691828 банкны тоот дансанд олгосн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 2.417.299,62 төгрөг, үндсэн хүү 792.503,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.809,71 төгрөг, нийт 3.240.612,72 төгрөг.

Иймд зээлдэгч ******* үндсэн зээлийн төлбөрт 4.460.125,54 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.706.642,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161.980,95 төгрөг, шимтгэл 30.630 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 6.366.878,66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ************** ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнг төлөхөө зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.366.878,66 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Энхжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.366.878,66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.820 төгрөгөөс 58.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 58.410 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 58.410 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ************** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО