Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00668

 

 

 

 

 

 

 

2025 08 21 103/ШШ2025/00668

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг,  0 дүгээр хороо, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй

Гуравдагч этгээд: Монгол улсын Засгийн газар

Хууль бусаар цагдан хоригдсон 187 хоногт ногдох нөхөн төлбөр 25.477.200 төгрөг, ******* *******-ийн олох ёстой орлого 77.680.473 төгрөг, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 13.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг, нийт 136.157.673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ******* /цахимаар/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахимаар/

Иргэдийн төлөөлөгч: Ү.Өлзийбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хуульд заасны дагуу хууль бусаар сэжигтэн яллагдагчаар татагдан цагдан хоригдсон болон мөн ял шийтгүүлж цагдан хоригдсон 187 хоногт ноогдох төлбөрт 25.444.800 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах, мөн өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг нийтдээ 48.444.800 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан хууль бусаар ял шийтгэгдсэн, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох 3.000.000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 25.444.800 төгрөг, гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Б.******* нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд ИХШХШТХ-ийн 26-р зүйл, 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

нь 2010 оны 06 сарын 08-ны өдөр баривчлагдаж, 2010 оны 06 сарын 10-нд цагдан хорих шийдвэр гарах хүртэл хугацаанд хоригдсон 2 хоног, 2010 оны 06 сарын 10-наас 2010 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоног, нийт 24 хоног цагдан хоригдсоны нөхөн төлбөрийг тухайн үед мордогдож байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.000 төгрөгөөр тооцон 24х108.000=2.592.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 сарын 26-ны өдрийн №75 тоот Шийтгэх тогтоолыг гаргаснаас хойш 2012 оны 07 сарын 05-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн №565 тоот магадлал гарч суллагдах хүртэл хугацаанд цагдан хоригдсон 163 хоногийн нохон төлбөрийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140.400 төгрөгөөр тооцон 140.400х163=22.885.200 төгрөгийг тус тус хуульд заасан үндэслэлээр гаргуулах ба нийт цагдан хоригдсон 187 хоногт 25.477.200 төгрөгийг гаргуулах гэж нэмэгдүүлж байна.

Б.******* амьжиргааны эх үүсвэр нь болж байсан Суудал *******-иар олох байсан орлогыг 2010 сарын 06-р сараас 2012 оны 11 сар хүртэл хугацаагаар тооцон нэг сард олох байсан орлогыг татварт ноогдуулсан орлогоор нь дундачлан 2.678.637 төгрөгөөр тооцон эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж үйл ажиллагаа явуулж амьжиргааны эх үүсвэрээ залгуулах боломжгүй болсон 29 сарын хугацаагаар тооцон 2.678.637х29=177.680.473 төгрөгийг хуульд заасан үндэслэлээр гаргуулах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс болох 10.000.000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж Цагаатгах тогтоол гаргуулах хүртэл өмгөөлүүлсэн 13.000.000 төгрөгийг хуульд заасан үндэслэлээр гаргуулах гэж нэмэгдүүлж байна.

Б.******* хууль бусаар цагдан хоригдож ял шийтгүүлсний улмаас сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгийг гаргуулах нэмжлэлийн шаардлагыг нь хууль бусаар цагдан хоригдож ял шийтгүүлсний улмаас зөвхөн сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй хоригдож байх хугацаандаа цагаан махны үрэвслийн зохих хэмжээний эмчилгээ, үйлчилгээ авч чадаагүйн улмаас архаг цус багадалттай болсон төдийгүй хожим хагалгаанд орсон боловч одоог хүртэл бүрэн эдгэрээгүй. Мөн чихний үрэвслийн хүндрэл, хамрын таславчийн гэмтлийн улмаас хэвийн байдлаар сонсох чадваргүй болж чих хамар хоолойн хүнд хэлбэрийн хагалгаанд орох хэмжээнд хүрсэн бие махбодийн хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж байгаа болно.

нь анхнаасаа бусдыг зайлан мэхэлсэн гэмт хэрэг үйлдээгүй байхад Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс, Багануур дүүргийн шүүхийн шүүгч ******* нь иргэний хэрэг маргааныг хуульд заасны дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлэлгүйгээр илт хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг зааварчилсан захирамжийг гаргаснаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар нь илт гэм буруугүй иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, цагдан хорьж ял шийтгүүлснээр Б.******* алдар нэр нь сэвтэн, амьжиргааны эх үүсвэрээр орлого олох боломж нь хаагдаж онц хүнд гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэн удаан хугацаанд цагдан хоригдсоны улмаас Б.******* эрүүл мэндийн байдал нь муудаж цагаан мах эргэх өвчний улмаас хоригдож байх хугацаандаа цус алдан архаr цус багадах өвчтэй, хууль бус гэмт хэрэгт гүтгэсэн ******* цохиж гэмтээсэн гэмтлийг эмчлүүлж чадаагүйн улмаас сонсголын бууралт өвчтэй болж улмаар өвчин нь даамжирч чих хамар хоолойн хүнд өвчинтэй болж одоогийн байдлаар уг өвчний хүндрэлийн улмаас сонсголын 98%-ийн бууралттай болж сэтгэл санаа бие махбодийн хувьд асар их хохирол амссан байдаг.

нь ЭХТА-ийн 148-р зүйл, 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй атлаа удаа дараа хууль бусаар ял шийтгүүлж цагдан хоригдож байсан болохыг шүүх эцэслэн тогтоож ийг цагаатгасан шийдвэрийг гаргасан, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон учир гэм буруугүй иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, цагдан хорьсон, сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулсан үйлдлийн гэм хорыг төр хариуцан арилгах үүрэгтэй, энэ тухайд Иргэний болон ЭХХШТХ, Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн байна. Иймд хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас 136.157.673 төгрөгийг гаргуулан ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Б.******* холбогдсон хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 565 дугаартай магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй байхаар заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх нь тодорхойгүй, нэг өдөр цагдан хоригдсон хоног болон сэтгэл санааны хохирлоо юунд үндэслэн нэхэмжилж байгаа болон уг үнэлгээг хэрхэн гаргасан нь тодорхойгүй байх тул шийдвэрлэх боломжгүй юм. Мөн Улсын дээд шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар гаргасан зөвлөмжид "ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхэлдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох учиртайг анхаарах шаардлагатай. энх тохиолдолд сарын хөдөлмөрийн хөлсийг 30 хоногт хувааж, нэг өдрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг тооцож байгаа нь хүсэлт гаргагчийн эрх ашигт хохиролтой болохыг анхаарах нь зүйтэй. Иймд нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг сарын 30 хоногт биш, харин нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хувааж тооцож гаргах нь хуульд нийцэх юм. гэсэн зөвлөмж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж заасан.Хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг хэрхэн тохиролцсон болон тушаасан баримт байхгүй, төлбөр төлсөн эсэх нь хангалттай нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд "Эд херенгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана." гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт "Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө." гэж заажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 06 сарын 10-ны өдрийн 25 дугаартай сэжигтныг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 25/А дугаартай яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 07 сарын 01-ний өдрийн 66 дугаар яллагдагчийг цагдан хорих шүүгчийн захирамжинд гарсан гомдлыг шийдвэрлэх тухай Ерөнхий шүүгчийн захирамж, Багануур дүүргийн Прокурорын газрын 2010 оны 07 сарын 02-ны өдрийн албан тоот, Багануур дүүргийн эрүүгийн шүүхийн 2011 оны 09 сарын 08-ны өдрийн 56 дугаар цагаатгах тогтоол, Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2012 оны 01 сарын 26-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2012 оны 04 сарын 26-ны 75А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 07 сарын 05-ны өдрийн 565 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 10 сарын 10-ны өдрийн 548 дугаар тогтоол, 2013 оны 11 сарын 08-ны өдрийн татварын улсын байцаагчийн акт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******-ийн дүрэм, ******* *******-ийн 2008-2011 онуудын албан татварын тооцоо, хавсралтын хамт, Багануур дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт, Монго улсын шүүхийн сахилгын хорооны гишүүний 2011 оны 03 сарын 17-ны өдрийн 10 дугаар захирамж, Монгол улсын шүүхийн сахилгын хорооны 2011 оны 06 сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2010 оны 04 сарын 20-ны өдрийн 7/4232 дугаар албан тоот, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Амжиргааны түвшний үнэлгээ, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 2 дугаар шүүхийн тогтоол, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 01/37 дугаар албан тоот, Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбарууд, ЭМЖЖ эмнэлгийн баримтууд зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

хууль бусаар цагдан хоригдсон 187 хоногт ногдох нөхөн төлбөр 25.477.200 төгрөг, ******* *******-ийн олох ёстой орлого 77.680.473 төгрөг, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 13.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг, нийт 136.157.673 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хуульд заасны дагуу хууль бусаар сэжигтэн яллагдагчаар татагдан цагдан хоригдсон болон мөн ял шийтгүүлж цагдан хоригдсон 187 хоногт ногдох төлбөрт 25.477.200 төгрөг, ******* *******-ийн олох ёстой орлого 77.680.473 төгрөг, мөн өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох 13.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг нийтдээ 136.157.673 төгрөгийг гаргуулан өгнө үү,

 

Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт хангалтгүй байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргана.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 06 сарын 10-ны өдрийн шүүгчийн 25 дугаар захирамжаар ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 2010 оны 6 сарын 11-ний өдрөөс сэжигтнээр 11 хоног цагдан хорьсон, улмаар 2010 оны 6 сарын 22-ны өдрийн шүүгчийн 25\А захирамжаар 2010 оны 6 сарын 23-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьсон бөгөөд тус захирамжид гомдол гаргаснаар тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2010 оны 7 сарын 11-ний өдрийн 66 дугаар захирамжаар Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 6 сарын 22-ны өдрийн 25\А шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тус захирамжаар цагдан хоригдсон 8 хоногийг яллагдагчийн цагдан хоригдсон нийт хугацаанд оруулан тооцжээ. \хх-ийн 2-4 дүгээр тал\

 

Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 9 сарын 08-ны өдрийн 56 дугаар цагаатгах тогтоолоор Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар овогт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21043132 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. \хх-ийн 7-10 дугаар тал\

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 сарын 26-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор овогт *******ийг бусдыг хуурч мэхлэн, итгэл эвдэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэж, чанга дэглэмтэй хорих ангид эдүүлж, түүний урьд цагдан хоригдсон 24 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болтол т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. \хх-ийн 11-16 дугаар тал\

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 сарын 26-ны өдрийн 75А шийтгэх тогтоолоор овогт *******ийг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар өөс 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгэжээ. \хх-ийн 17-23 дугаар тал\

 

Энэ шийтгэх тогтоолыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2012 оны 7 сарын 05-ны өдрийн 565 дугаар магадлалаар хянаад Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 сарын 26-ны өдрийн 75 А дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан бүх заалтыг хүчингүй болгож, прокуророос т Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгон, ийг цагаатгаж, түүнийг нэн даруй суллаж, тогтоох хэсгийн 6 дахь заалтын ...52.501.872... гэснийг ...111.569.000... гэж, 8 дахь заалтын ...2711001077 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******-ийн тамгыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц т буцаан олгохоор... гэснийг ...2711001077 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******-ийн тамгыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд уг обьектыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж хохирол барагдуулахаар шилжүүлсүгэй гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. \хх-ийн 24-26 дугаар тал\

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2012 оны 10 сарын 10-ны өдрийн 548 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 сарын 26-ны өдрийн 75\а дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 7 сарын 05-ны өдрийн 565 дугаар магадлалын тогтоох хэсгийн төлбөр барагдуулах заалтыг хүчингүй болгож, З.Тогтуун нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлын талаарх нэхэмжлэлээ жич гаргах эрхтэй гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. \хх-ийн 27-29 дүгээр тал\

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай 2002 оны хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

 

Ийнхүү төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд хууль бус ажиллагаа-нд хамааруулдаг.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Эдгээр шүүгчийн захирамж, цагаатгах болон шийтгэх тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоос үзвэл 2010 оны 6 сарын 10-ны өдрөөс 2010 оны 07 сарын 11-ний өдөр хүртэл нийт 24 хоног сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдсон, 2012 оны 01 сарын 26-ны өдрөөс 2012 оны 7 сарын 05-ны өдөр хүртэл нийт 161 хоног цагдан хоригдсон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* цагдан хоригдсон нэг хоногийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 25.477.200 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох учиртай.

 

2010 онд сэжигтэн яллагдагчаар цагдан хоригдсон 24 хоногийн нөхөн төлбөрт тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 1 сарын 108.000 төгрөгийг тухайн сарын дундаж хоног 21.5-д хуваахад нэг өдрийн 5023 төгрөг, үүнийг цагдан хоригдсон 24 хоногоор тооцож, 120.552 төгрөг,

2012 оны 01 сарын 26-ны өдрөөс 2012 оны 7 сарын 05 хүртэл цагдан хоригдсон 161 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 1 сарын 140.400 төгрөгийг тухай сарын дундаж хоног 21.5-д хуваахад нэг өдрийн 6530 төгрөг, үүнийг цагдан хоригдсон 161 хоногоор тооцож, 1.051.330 төгрөг, нийт 1.171.882 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, т олгох нь зүйтэй байна.

 

2010 оны 6 сарын 10-ны өдрөөс эхлэж сэжигтэнээр татагдаж, цагдан хоригдож, 2012 оны 7 сарын 05-ны өдөр хүртэл эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгчээр татагдаж, ял шийтгэгдсэн байх хугацаандаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч *******тай 2010 оны 12 сарын 07, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус байгуулж, тэрээр 2011 оноос 2012 он хүртэл анхан болон давж заалдах, хяналтын шатны бүх шүүх хуралдаанд оролцож, т холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон нь уг өмгөөллийн гэрээ хэрэгжиж, хөлс төлөгдсөн гэж үзэж, Б.******* 2010.12.16, 2011.10.20, 2012.02.10, 2012.12.25-ны өдрүүдэд нийт 13.000.000 төгрөгийг өмгөөлөгч *******д шилжүүлсэн байх тул үүнийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т ...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ... гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заажээ.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, ...1-т Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй, 2-т Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь 2010 оноос сэжигтэн, яллагдагчаар татаж, шүүхээс хоёр удаа 10 жил 1 сарын хорих ял сонсож, үүний улмаас 161 хоног ялтнаар цагдан хоригдсон байх тул сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

******* *******-ийг үүсгэн байгуулж, нэг гишүүнтэй, хууль бусаар цагдан хоригдсоны улмаас 2010 сарын 06 сараас 2012 оны 11 сар хүртэл хугацаагаар тооцон нэг сард олох байсан орлогыг татварт ногдуулсан орлогоор нь дундачлан 2.678.637 төгрөгөөр тооцон эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж үйл ажиллагаа явуулж амьжиргааны эх үүсвэрээ залгуулах боломжгүй болсон 29 сарын хугацаагаар тооцон 2.678.637х29=177.680.473 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.

 

Хавтаст хэрэгт авагдсан *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл тухайн компанийг дангаар байгуулаагүй, 2 гишүүнтэй, 2010 оны 6 сараас 2012 оны 11 сар хүртэл захирал байгаагүй, өөрөөр хэлбэл тэрээр 2019 оны 5 сарын 16-ны өдөр тус хуулийн этгээдийн захирлаар томилогдсон байна. /хх-ийн 82 дугаар тал/

 

Мөн татварын улсын байцаагчийн 2013.11.08-ны өдрийн 27/007701 акт ...******* ******* 2008-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал, Татварын хяналт шалгалтын хийх томилолтын дагуу төлөвлөгөөт иж бүрэн шалгалтыг хийхдээ ... хяналт шалгалтаар нийт 20.890.900 төгрөгийн зөрчил илэрсэн... гэжээ. /хх-ийн 81/

 

Иймд Б.******* ******* *******-ийн олох байсан орлого 177.680.473 төгрөг гаргуулах шаардлага, 2010-2012 оны орлого шаардах эрхтэй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь ******* *******-г төлөөлөж нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Нэхэмжлэгч нь 2019 оноос ******* *******-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан байх тул 77.680.473 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2012 оны 10 сарын 10-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоолох бөгөөд 2022 оны 10 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан бөгөөд Б.******* нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэх бөгөөд тус хуулийн 75.1-т заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна.

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 сарын 11-ний өдөр уг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2019 оны 01 сарын 14-ний өдөр тус шүүхийн 103/ШТ2019/00002 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг буцаажээ.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдан гэж хуульчилсан бөгөөд Б.******* нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2012 оны 10 сарын 10-аас тооцоход 2018 оны 10 сарын 11-ээс 2019 оны 01 сарын 14-ний өдөр хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

 

Иймд Засгийн газрын нөөц сангаас өмгөөллийн хөлс 13.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, цагдан хоригдсон 185 хоногийн нөхөн олговор 1.171.882 төгрөг, нийт 34.171.882 төгрөгийг гаргуулж, т олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэдийн төлөөлөгч энэ хэргийн дагуу нэхэмжилсэн мөнгийг дэмжихгүй байна. Гэм буруутай гэж тогтоогоод буцаагаад цагаатгасан байна. Хүнд цохиулж гэмтсэн бол тэр хүнээрээ хохирлоо барагдуулах хэрэгтэй гэж дүгнэлт гаргасан болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц сангаас 34.171.882 төгрөгийг гаргуулан т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101.985.791 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Б.******* амбулаториор эмчлүүлэгсдийн карт 2 ширхэг, ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгийн үзлэг, шинжилгээний хариу, цээжний зураг, эхоны үзлэг нийт 15 хуудас, чамархайн ясны КТГ 1 ширхэг СД-г т буцаан олгож, хэрэг хуулбарлан хийхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН

 

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ