| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04074/И |
| Дугаар | 192/шш2025/05169 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 192/шш2025/05169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох,
Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэ нь хариуцагч Б.Нармандахад холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэ нь 2022 оны 1-р сард Б.Нармандахтай найз нөхдийн харилцаатай. Б.Нармандах нь барилгын ажил хийж гүйцэтгэдэг. Түүний ажлын хөлсөнд бартераар Хан-Уул дүүргийн 3-р хороо кози апартментын 7-р байр 2-р орцны 16 давхрын 51.64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны сүүлээр ашиглалтад орно тэр байраа зарах гэж байгаагаа хэлсэн. Би байрыг авахаар сонирхож, ямар үнэ нөхцөлөөр худалдахыг асуухад, метр квадратыг 2,800,000 төгрөгөөр зарна, байр ашиглалтад ортол урьдчилгаа төлбөрөө төлөөд ашиглалтад орсны дараа үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөөд авч болно гэж аман тохиролцоо хийсэн. Ингээд түүний нөхцөлийн дагуу *******, 3-р хороо, кози апартментын 7-р байр 2 р орцны 16 давхрын 51.64 м.кв талбайтай орон сууцыг м.кв үнийг 2,800,000 төгрөгөөр тооцон, урьдчилгаа төлбөрийг байр ашиглалтад орох хүртэл хэсэгчлэн хуваан төлж, үлдэгдлийг байр ашиглалтад орсны дараа банкны зээлээр төлөхөөр амаар тохиролцсон. Үүний дагуу Э.Лхагва-Эрдэнийн зүгээс Б.Нармандахын Хаан банкны 5108090146 тоот, 4186 гэсэн хоёр харилцах данс руу урьдчилгааг цувуулж хийсэн байдаг. Нөгөөх нь нийт 49,500,000 төгрөг болсон байдаг. Тухайн орон сууц нь 2022 оны сүүлээр ашиглалтад орж хүлээлгэн өгсөн ба ашиглалтад орсны дараа Б.Нармандах анх тохиролцсон м.кв-ийн үнэ 2,800,000 төгрөгөө биш байна, бичгийн гэрээ байгуулаагүй учраас 3,200,000 төгрөг болгон өөрчлөх санал гаргасан. Тухайн саналыг хүлээн авч 3,200,000 төгрөгөөр худалдан авъя гэж хариу өгсөн. Гэвч барилга барьсан компаниас нь орон сууц захиалгын гэрээг байхгүй учраас банк хөөцөлдөх боломжгүй гарах боломжгүй гэж хэлдэг. Нөгөө талаас захиалгын гэрээ баталгаажуулж чадахгүй компаниас захиалгын гэрээг өөрийн нэрд авч чадаагүй гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 4-р сарын сүүлээр орон сууцны наймаагаа буцаахаар тохирч, урьдчилгаанд өгсөн төлбөрийг буцаан өгөхөөр тохиролцсон. Б.Нармандах нь урьдчилгаанд авсан мөнгийг хүүгүй ашиглаж буцааж өгөхөөр болсон, мөн байрны үнэ нэмэгдсэн үед чамд байраа зарахаа больж, би өөр хүнд үнэтэй зарж илүү ашигтай нөхцөл үүсэж байгаа тул метр квадратыг нь 4,000,000 төгрөгөөр зараад, 800,000 төгрөгийг 400,000 төгрөгөөр тус тус хувааж, метр квадратын үнэ тутмаас 400,000 төгрөгийг тохирсон хугацааны хүүд тооцож урьдчилгаанд авсан 49,500,000 төгрөг дээр нэмж өгнө гэж амласан. Тэгээд байрыг суллаж өг гэхээр нь суллаж өгсөн. Суллаж өгсний дараа Б.Нармандах байраа зарсан ч метр квадрат тутмаас 400,000 төгрөгөөр тооцон 51.64 м.кв талбайд ногдох нийт 20,656,000 төгрөгийг битгий хэл урьдчилгаа төлбөрт авсан 49,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байсан. Тийм учраас шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд шилжсэн үнийн дүнд асуудал байхгүй, аман тохиролцоогоор энэ байрыг шилжүүлнэ гэдэг байдлаар урьдчилгаа төлбөрийг төлсөн. Энэ цаашид гэрээгээр баталгаажиж, наймаа болоогүй тул энэ гэрээ дуусгавар болсон. Гэрээгээр байгуулагдсан зүйлс харилцан буцаагдах үүрэгтэй, уг үүргийнхээ дагуу төлсөн 49,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хансан. Иймд Б.Нармандахаас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 49,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү ... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Б.Нармандах нь Мөнх жавхлан өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 2019 оноос эхлэн *******,*******, кози апартментын барилгын гадна, дотно цахилгаан дохиолол ээрэг бүх ажлыг бартераар гэрээний дагуу хийж гүйцээд хүлээлгэж өгсөн байдаг. Өөрийн найз Э.Лхагва-Эрдэнэ нь манай хүүхэд байр орон сууцгүй байгаа, чи *******,*******, кози апартментын******* 2 р орцны 16 давхрын 51.64 м.кв талбайтай 2 өрөө байраа манайд зарчих гэж тохиролцсон дагуу 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 2,800,000 төгрөгөөр тохиролцож, 2024 оны 4 дүгээр сар хүртэл цувуулж төлбөрөө төлсөн. Ипотекийн зээл нь бүтээгүй явсаар 2 жил хагас сар болсон учраас больё гэж тохиролцоод 2024 оны 4 дүгээр сард байрнаас гарсан. Байрнаас гарснаас хойш байраа дахин засвар хийгээд, 7 дугаар сард өөр хүнд байрыг зарсан. Уг 2 сарын хугацаанд байрандаа их засвар хийсэн. Бараг 10-аас сая төгрөгийн засвар хийсэн гэдэг. тэхлээ энэ 10,000,000 төгрөгийн мөнгийг нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Харин 20 сар амьдарсан түрээсийн мөнгийг зах зээлийн тодорхой хэмжээний ханшаар тооцож 30,000,000 төгрөгийг 49,500,000 төгрөгөөс хасуулах хүсэлттэй байгаа. Үүнийг тайлбартаа тусгасан байгаа. Манайхаас байранд засвар хийсэн хэдийн засварын мөнгө нэхэмжлэхгүй багаа ... гэв.
4. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тоот, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг ирүүлсэн.
5. Хариуцагч тал нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбарыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэ нь хариуцагч Б.Нармандахад холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Энэ гэрээ нь хэрэгжих боломжгүй буюу Б.Нармандахын зүгээс энэ байрны захиалгын гэрээг шилжүүлэх боломжгүй болсон гэдэг үүднээс гэрээнээс татгалзаж байгаа. 2022 оноос эхлэн энэ асуудлыг хөөцөлдөж шилжүүлэх болом байсан боловч хариуцагч талаас шилжүүлж өгөөгүй учраас гэрээнээс татгалзсан ... шилжүүлсэн 49,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ... гэж тайлбарласан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ: ... 2022 оны 09 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг 1 сарын 1,500,000 төгрөгөөр тооцож 20 сарын 30,000,000 төгрөгийг 49,500,000 төгрөгөөс хасуулах хүсэлтэй байгаа ... гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэ, хариуцагч Б.Нармандах нар нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууцны захиалгын эрх шилжүүлэх гэрээг амаар байгуулсан байна.
4.2. Энэхүү гэрээгээр хариуцагч Б.Нармандах нь 2022 оны сүүлээр ашиглалтанд орох, ажлын хөлсөндөө бартераар авч байгаа Хан-Уул дүүргийн******* Кози апартментын******* 2-16 давхарын 51,64 мкв талбайтай орон сууцыг худалдахаар, нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэ нь орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.3. Нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэ нь хариуцагч Б.Нармандахтай харилцан тохиролцож, амаар байгуулсан гэрээндээ зааснаар:
1. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр - 10,000,000 төгрөг,
2. 2022 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдөр - 4,900,000 төгрөг,
3. 2022 оны 02 дугаар сард - 1,000,000 төгрөг,
4. 2022 оны 3 дугаар сард - 13,000,000 төгрөг,
5. 2022 оны 4 дүгээр сард - 3,000,000 төгрөг,
6. 2022 оны 9 дүгээр сард - 4,000,000 төгрөг,
7. 2022 оны 8 дугаар сард - 10,000,000 төгрөг,
8. 2024 оны эхээр - 2,500,000 төгрөг,
9. 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр -100,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.
4.4. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гэрээ байгуулсан талаар маргаагүй, гэрээний дагуу орон сууцны үнэд 49,500,000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй, гэрээнээс татгалзаж байгаа талаараа мөн тухайн орон сууцанд нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэний хүү амьдарч байсан талаар маргаагүй.
4.5. Харин маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгчийн хүү амьдарч байсан хугацааны буюу 2022 оны 9 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сарыг хүртэл нийт 20 сарын түрээсийн төлбөрийг зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцож сарын 1,500,000 төгрөг буюу нийт 30,000,000 төгрөгийг 49,500,000 төгрөгөөс хасуулж тооцно гэж маргаж байна.
4.6. Гэвч талуудын хооронд Орон сууцны захиалгын эрх шилжүүлэх гэрээг амаар байгуулсан боловч тухайн орон сууцтай холбоотойгоор түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн гэрээний талаар талууд харилцан тохиролцсон зүйлгүй байна.
4.7. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн орон сууцыг түрээслүүлэх талаар ярилцаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа нь нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
5. Нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэ нь хариуцагч Б.Нармандахад Орон сууцны захиалгын эрх шилжүүлэх гэрээний төлбөрт нийт 49,500,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд энэхүү гэрээнээсээ татгалзаж байх тул шилжүүлсэн 49,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж үзнэ.
6. Иймд хариуцагч Б.Нармандахаас 49,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэд олгож шийдвэрлэлээ.
7. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
8. Нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нармандахаас 405,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус зааснаар хариуцагч Б.Нармандахаас 49,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нармандахаас 405,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Лхагва-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ