| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00708/И |
| Дугаар | 103/ШШ2025/00669 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00669
2025 08 22 103/ШШ2025/00669
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Бага гүний 0 тоотод оршин ******* холбогдох 7.036.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Төмөрсүх нь ******* холбогдуулан 7.036.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Төмөрсүх нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Миний бие тус нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Төмөрсүх нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох 7.036.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Төмөрсүх нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.596 төгрөгөөс 63.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63.798 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Төмөрсүхэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Г.СОЛОНГО