| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00781/И |
| Дугаар | 103/ШШ2025/00670 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/00670
2025 08 25 103/ШШ2025/00670
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 695.492,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Багануурын дулааны станц ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь иргэн ******* дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Б.Гүнжидмаа нь дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн ******* дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 480.407,39 төгрөг, алданги 215.084,79 төгрөг, нийт 695.492,18 төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Гүнжидмаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* Гүнжидмаа нь 15 дугаар байрны 9 тоотод оршин суудаг. Багануур дулааны станцын төлбөр 695.492,18 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Гүнжидмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 695.492,18 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Багануур дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Гүнжидмаад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 695.492,18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Гүнжидмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.241,8 төгрөгөөс 10.620,9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 10.620,9 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 10.620,9 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Багануурын дулааны станц ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО