| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00771/И |
| Дугаар | 103/ШШ2025/00672 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/00672
2025 08 25 103/ШШ2025/00672
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Цахлайгийн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Хуцаагийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух ******* холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ариунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Ариунбилэг нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө замын хөдөлгөөнд нөхөр ******* хамт явж байхад бидний араас маш хүчтэй мөргөсөн. Машинаас буугаад тухайн машиныг харахад эрэгтэй, эмэгтэй 2 зорчигч согтуу явсан ба эмэгтэй Т.Ариунсолонго барьж явсан. Цагдаа дуудаад хүлээж байхад эрэгтэй нь барьж зугтах гэсэн. Явахыг нь хориглоход нөхөр Мөнхболдыг дайраад зугтаасан. Удалгүй замын цагдаа, түргэн ирсэн. Мөргөөд зугтсан эрэгтэйг олоогүй. Цагдаагийн байгууллагаар одоо шалгагдаж байгаа. Бидний зүгээс зөвхөн машин засварын зардал, үнэлгээний мөнгө 3.060.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Т.Ариунсолонго нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Ариунсолонго нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр приус 30 маркийн авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. ******* нэхэмжилж байгаа 3.060.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ариунсолонго нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.060.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Ариунсолонгод холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3.060.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Ариунсолонго нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.910 төгрөгөөс 31.955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 31.955 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 31.955 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО