| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/04740/И |
| Дугаар | 192/ШШ2025/06581 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/06581
2025 08 29 192/ШШ2025/06581
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 17 203 840 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 17 203 840 төгрөгийг 2025.09.15-ны өдөр 1 433 653 төгрөг, 2025.10.15-ны өдөр 1433 653 төгрөг, 2025.11.15-ны өдөр 1 433 653 төгрөг, 2025.12.15-ны өдөр 1 433 653 төгрөг, 2026.01.15-ны өдөр 1 433 653 төгрөг, 2026.02.15-ны өдөр 1 433 653 төгрөг, 2026.03.15-ны өдөр 1 433 653 төгрөг, 2026.04.15-ны өдөр 1 433 653 төгрөг, 2026.05.16-ны өдөр 1 433 653 төгрөг, 2026.06.15-ны өдөр 1 433 653 төгрөг,2026.07.15-ны өдөр 1 433 653 төгрөг, 2026.08.15-ны өдөр 1 433 657 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 969 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121 984.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121 984.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ