Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00673

 

2025 08 25 103/ШШ2025/00673

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хорооллын 0 дугаар байрны 0 тоотод байрлах Аз өсөх билэг ХХК-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Аз өсөх билэг ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аз өсөх билэг ХХК нь зээл олгох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгч Х.******* 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дугаар 521 тоот зээлийн гэрээ байгуулан өөрийн эзэмшилийн 3118 БРА улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, хөх өнгийн Mitsubishi Colt маркын авто машинаа барьцаалан 2.800.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний эргэн төлөлт удааширч, зээлдэгч нь зээлээ хаах боломжгүй байгаа талаар хэлж талууд хоорондоо тохиролцосоны дагуу зээлийн гэрээнд нэмэлт, өөрчилөлт оруулах тухай гэрээнүүд байгуулсан. Х.******* нь цалингийн зээл авч зээлээ хаана та түр хүлээгээч гэж удаа дараа хойшлуулж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа одоогоор утас нь холбогдохгүй хаяг дээрээ оршин суудаггүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Аз өсөх билэг ХХК-ийн итгэмжлэл, зээлийн гэрээ, Багануур дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Аз өсөх билэг ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.******* нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь Аз өсөх билэг ХХК, Х.******* нарын бичгээр байгуулсан гэрээгээр тогтоогдож байх бөгөөд Х.******* нь оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Багануур дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул ******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж хуульчилсан бөгөөд Аз өсөх билэг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /00/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО