| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/07145/И |
| Дугаар | 192/ШШ2025/06517 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/06517
2025 08 27 192/ШШ2025/06517
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
н
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *** газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 86 627 356.82 төгрөг, алданги 40 359 852 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 86 627 356.82 төгрөгийг хариуцагч 2025.05-р сард 5 000 000 төгрөг, 2025.06-р сард 5 000 000 төгрөг, 2025.07-р сард 5 000 000 төгрөг, 2025.08-р сард 17 906 840 төгрөг, 2025.09-р сард 17 906 840 төгрөг, 2025.10-р сард 17 906 840 төгрөг 2025.11-р сард 17 906 840 төгрөгийг дээрх хуваарийн дагуу тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах, хэрэв хариуцагч нь дээрх хуваарийн дагуу 86 627 356.82 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд алданги болох 40 359 852 төгрөгийг нэмж албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 295 543.5 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ