| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00782/И |
| Дугаар | 103/ШШ2025/00674 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2025/00674
2025 08 27 103/ШШ2025/00674
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Центрум төвийн 0 давхарт байрлах Начин заан финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Залуусын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.424.527,99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Начин заан финанс ББСБ ХХК нь хариуцагчтай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2261000124 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1.413.527,99 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 1.424.527,99 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Анарчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Анарчимэг миний бие 1.424.527,99 төгрөгийг Начин заан финанс ББСБ-д 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаа зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Анарчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.424.527,99 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Начин заан финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Анарчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.424.527,99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Анарчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.742 төгрөгөөс 18.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 18.874 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******18.874 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО