Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2017/0321

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар221/МА2017/0321

Улаанбаатар хот

 “Ц О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, харуицагч Б.И, гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн төлөөлөгч Л.С нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргад захиргаанд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц О” ХХК-ийн захирал Х.Э-ын “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 55 тоот захирамж, мөн Засаг даргын захирамжид зааснаас өөр байршилд “З Б Э Д” ХХК-д олгосон 0233242 тоот газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ц О” ХХК-ийн захирал Х.Э давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “Ц О" ХХК нь Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

Нэхэмжлэгч нь энэхүү хэрэгт "Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга нь гуравдагч этгээд "З Б Э Д" ХХК-аас газар эзэмшүүлэхдээ манай компанийн газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж, өөрийн үйл ажиллагааг явуулах, эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглах боломжгүй болгож, шударга өрсөлдөөнийг хязгаарлахын хамт "З Б Э Д" ХХК-д эзэмшүүлэн газрын байршлыг захирамжид зааснаас өөрчилж манай эзэмших газартай зарим хэсгээр давхцуулсан, Газрын тухай хуулийн бусад хуулийн заалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн байгаа нь эрх, хуулъ ёсны ашиг соиирхлыг мшь зөрчсөн" гэж маргаж байгаа болно.

Тодруулбал, "Ц О" ХХК нь "НИК" ХХК-аас тус компанийн 1999 оноос хойш шатахуун түгээх зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан барилга байгууламж, түүний эзэмшил 3.5 га газрын хамт 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр худалдан авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Гэтэл 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн орчимоос манай зүүн хойд талд газар шорооны ажил эхлүүлж, жижиг барилга баригдаж эхэлсэн бегөөд уг газрыг "З Б Э Д" ХХК нь эзэмших эрх авсан, улмаар уг газарт шатахуун түгээх станц барьж байгуулж байгаа болохыг олж мэдсэн болно.

Ингэхдээ манай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц руу орж, гарах замын гарцыг хааж, зарим хэсгээр давхцуулж, Монгол Улсын хууль болон стандартуудыг зөрчин шатахуун түгээх станц байгуулсан, түүнчлэн шударга өрсөлдөөнийг хязгаарласан, орц гарцыг хууль бусаар хааж, газар эзэмших эрхийг минь зөрчсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан болно.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ илт нэг талыг барьж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт маргааны үйл баримтад дүгнэлт хийхдээ хуулийн зүйл, заалтыг огт хэрэглээгүй, дүгнэж байгаа зүйл баримт нь хуулийн заалттай хэрхэн нийцсэн, эсхүл нийцээгуй талаар дүгнэж, хууль хэрэглээгүй атлаа Тодорхойлох хэсэгт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж, 35 дугаар зүйлийн 35.1.1-д "гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах; 35.1.2. газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөос гаргуулж авах" гэж заасныг тус тус баримталжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ баримталсан хуулийн энэ заалтууд нь маргаанд огт хамааралгүй заалтүуд байгаа ба тухайлбал, нэхэмжлэгчээс газар эзэмших эрхтэй болон гэрчилгээтэй эсэхтэй холбоотой, газрын төлөв байдалтай үүнийг гаргуулахтай холбоотой маргаан байгаагүй тул шуух хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Хоёр. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Хариуцагч нь Газрын тухай хууль бусад хуулийн холбогдох заалтыг зөрчин газар эзэмшүүлсэн байгаа нь хэрэгг авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх холбогдох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал, хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар "З Б Э Д" ХХК-д Хадан хошуунд шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар 0,5 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Энэ шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32,3, 33 дугаар зүйлийн 33.1-д заалт, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.3, Монгол Улсын барилгын норм ба дүрэм БНбД 32-01-07 "Авто зам төсөллөх"-ийн 10.8-ыг зөрчсөн болох нь дараах байдлаар нотлогдож байсан юм..

Тодруулбал, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана" гэж, 32.3-д " Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд ..., тухайн аж ахуйн нэгж. байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа. нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил нэгж талбарыг харуулсан тойм зураг ... зэргийг тусгасан байна" гэж заасан.

Гэтэл "З Б Э Д" ХХК нь газар эзэмших хүсэлтийг ямар нэг байдлаар гаргаж байгаагүй болох нь сумын газрын даамал С.Э-ын шүүхэд гаргасан "З Б Э Д" ХХК-ын газар эзэмших өргөдөл 2004, 2012 оных хоёулаа бүртгэлийн дэвтэр дээр байхгүй" гэх тодорхойлолтоор нотлогдсон юм.

Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг. нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна" гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 9.3-г заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж тус тус заасан.

Гэтэл сумын Засаг дарга нь хуулийн ут заалтыг зөрчин Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмын алиныг нь ч хэрэглэхгүй "З Б Э Д" ХХК-д эзэмшуүлэхээр шийдвэрлэсэн болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 09/56/02 дугаар шийдвэрээр нотлогдож байгаа болно.

Хариуцагч нь Улсын байцаагчийн дээрх шийдвэрийг няцаасан тайлбарыг гаргаагүй, нотлох баримтыг шүүхэд өгөөгүй болно.

Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Олон улс, улсын чанартай авто замын зурвас газрын өргөн 100 метр, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр байна" гэж, 17 дугаар зүйлийн 17.3.1-д "эрх бүхий байгууллага авто замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас газарт авто барих, засварлах ажилд саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд бүхий үйл ажиллагаа явуулахыг", 17.3.3-д "авто замын зурвас газар авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулахыг” тус тус хориглосон байна.

Монгол Улсын Барилгын Норм ба Дурэм БНбД 32-01-07 "Авто зам төсөллөх"-ийн 10.8-д "Хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаагүй буюу шатахуун түгээх станц барьснаар тийм нөхцөл үүсэх замын хэсгүүдэд түгээх станц барихыг зөвшөөрөхгүй" гэж заасан байна.

Дээрх хууль болон, стандартад зааснаар улсын чанартай авто замын зурвас 100 метр газарт шатахуун түгээх станц барихыг хориглосон байхад "З Б Э Д" ХХК-д шатахууны жижиглэн худалдаа хийх зориулалтаар уг хязгаарласан бүсэд газар эзэмшүулж байгаа нь дээрх хууль, стандартыг зөрчсөн байсан.

Манай компанийн шатахуун түгээх станц нь дээрх хууль болон норм, дүрэмд нийцсэн бөгөөд эзэмшил газар нь авто замын зурвасаас 200 метрийн зайд оршдог болно.

Сумын Засаг даргын 2012 оны 55 дугаар захирамжид "З Б Э Д" ХХК-д Хадан хошуунд 0.5 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээнд "Эрүүл мэндийн төв"-ийн урд талд болгон өөрчилснөөр манай эзэмших газартэй зарим хэсгээр давхцсан.

Хадан хошуу нэртэй газар болон Эрүүл мэндийн төв гэх газрууд нь хэдийгээр ойролцоо орших газар боловч нэршил нь огт өөр, сумын иргэдийн дунд өөр газар гэж мэдэж нэршүүлсэн тодорхой зай бүхий газрууд билээ.

Энэ нь Засаг даргаас манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахдаа "Эрүүл мэндийн төв"-ийн урд гэж газрын байршлыг ялгаатай тогтоож байснаар, 55 дугаар захирамжийг гаргаж байсан тухайн үеийн Засаг дарга Н.Загдхоролын "З Б Э Д" ХХК-ийн газар Хадан хошуунд гарсан'' гэж тайлбараар нотлогддог юм.

Гэтэл анхан шатны шүүх нь Н.З-с холбогдох тайлбар, мэдүүлэг аваагүй маргааныг шийдвэрлэсэн.

Уг нэршил бүхий газруудын хилийг харуулсан зураглал хавтаст хэрэгт авагдсан байгаа болно.

Ийнхүү хариуцагчаас газрын байршлийг санаатай өөрчилж, "З Б Э Д" ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураглал үйлдсэн болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх энэ байдлыг дүгнэж үзсэн.

"3эт Би Эс Ди" ХХК нь 2012 онд газар эзэмших захирамж гаргуулсан атлаа 2 жилийн дараа буюу 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд оруулсан байгаа.

Ингэхдээ уг газрын кадастрын зураг дээр нэгж талбарын дугаар нь 18606110718528, газрын талбай нь тэгш өнцөг дөрвөлжин байсан.

Гэтэл 2015 онд "З Б Э Д" ХХК-ийн эзэмших газрын кадастрын зураг нь өөрчлөгдсөн байгаа ба ингэхдээ нэгж талбарын дугаар нь 18606110710532 болсон, газрын хэмжээ нэмэгдэж 5256 метр квадрат болсон, газрын талбай трапеци хэлбэртэй болсон ба ингэхдээ төв замын дагуу өргөсгөж өгсөн байсан.

Энэ нь манай компанийн үйл ажиллагааг бүрэн хаахуйц болж, орц гарц хаагдан улмаар газар давхцсан болно.

Ийнхүү Засаг дарга, сумын газрын даамал нар нь "З Б Э Д" ХХК-ийн газрын кадастрын зургийг өөрчлөх шалтгаан үндэслэл нь тодорхойгүй байхад уг үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн..

"З Б Э Д" ХХК-ийн газрын кадастрын зураг болон нэгж талбарын дугаарыг өөрчилж, газрын мэдээллийн санд оруулсан нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ""нэгж талбар" (парсель) гэж хилээр хязгаарлагдсан ашиглалтын зориулалт адил эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг" гэж, 6 дугаар зүйлийн 6.2-д "'Кадастрын зураглалын мэдээллийн санд эдлэн газар болон нэгэн талбарын ялгах дугаар хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол, өндрийн жагсаалт тодорхойлолтын нарийвчлалын үзүүлэлт" орно гэж, 7 дугаар зүйлийн 7.3-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч ... аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа ... хүргүүлэх бөгөөд захиалгадаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эзэмших, ашиглах эрхийн баримт бичиг, талбайн байрлал, хэмжээ, хилийн шугам, түүний эргэлтийн цэгүүдийн тухай тодорхойлолтыг хавсаргасан байхаар тус тус хуульчлан тогтоожээ.

Хуулийн эдгээр заалтаас үзвэл эзэмшил газрын хилийн шугам эргэлтийн цэгийг урьдчилан тодорхойлсны дагуу кадастрын зураглал хийж, мэдээллийн санд оруулсан байх ёстой байна. Энэ хилийн шугам, эргэлтийн цэгийг "дуртай үедээ өөрчлөх эрх" сумын газрын даамал, Засаг дарга нарт хуулиар олгоогүй болно.

Эдгээр үйл баримтаас үзвэл сумын Засаг дарга нь "З Б Э Д" ХХК-тай үгсэн хуйвалдаж, тус компанид давуу байдал олгож, өмнө олгосон "Хадан хошууны газрын байршлыг өөрчлөн зориуд зам дагуу Эрүүл мэндийн төвийн урд буюу манай үйл ажиллагааг хааж, бусад автомашин орох боломжгүй болгож, зөвхөн тус компанийг шатахуунаа зарах боломж олгосон гэж үзэхээр байгаа юм.

Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтад дүгнэлт огт хийгээгүй, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

"3эт Би Эс Ди" ХХК-д эзэмшүүлсэн газар нь манай эзэмшил газартай давхцсам, тус компанийн захирамж болон гэрчилгээгээр эзэмших ёстой 5000 метр квадрат газрыг мөн л хүсэлтгүйгээр 5256 метр квадрат болгож нэмэгдүүлж хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ үйл баримтад дүгнэлт өгөөгүй.

Засаг дарга нь 2015 онд "З Б Э Д" ХХК-ийн эзэмших газрын хэмжээг захирамжгүйгээр нэмэгдүүлэн кадастрын зураг үйлдсэн болох нь шүүхээс томилсон Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууламжийн газрын шинжээчийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ..."З Б Э Д" ХХК-ийн одоо ашиглаж байгаа газрын хэмжээ нь 5256.57 метр квадрат байгаа бөгөөд гэрчилгээн дээрх талбайгаас 256.57 метр квадратаар илүү байна  гэж дүгнэснээр нотлогдсон юм.

Анхан шатны шүүх энэ нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэлээгүй болохоо шийдвэртээ дүгнээгүйгээс үзвэл шүүгч хууль бусаар нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэхээр байна.

Шинжээч мөн дүгнэлтдээ "Ц О" ХХК-ийн газар болон "З Б Э Д" ХХК-ийн газар давхцалгүй гэж байгаа боловч уг шинжээчийн дүгнэлт нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гарсан юм.

Гэтэл шинжээчийн дүгнэлт гарснаас хойш сумын Засаг дарга нь 2015 онд 4 дүгээр сарын 06-ны өдер "З Б Э Д" ХХК-ийн кадастрын зураглалыг өөрчилж, газрын хэмжээг нэмэгдүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр гаргах үед тус компанийн кадастрын зураглалаар эзэмших газар нь манай компанийн газартай хэсэгчилэн давхцалтай болсон байсан.

Анхан шатны шүүх мөн л энэ байдалд дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "өрсөлдөгч" гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг" гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д "Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно"' гээд мөн зүйлийн 12,1.10-1 “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэж тус тус заажээ.

Хуулийн энэ заалтын дагуу "Ц О" ХХК болон "З Б Э Д" ХХК-ийн "шатахуун  жижиглэн  худалдах" гэсэн нэг төрлийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа өрсөлдөгч нар мөн бөгөөд "Ц О" ХХК-ийн шатахуун түгээх станц руу автомашин орох гарцгүй болгож байгаа сумын Засаг даргын зориудын энэ үйл ажиллагаа нь "З Б Э Д" ХХК-д давуу байдал олгож, өрсөлдөөнийг хязгаарлах зорилго бүхий хуйвалдааныг явуулж, манай эзэмшил газрыг хааж, давхцуулан газар эзэмшуүлсэн гэдэг нь нотлогдож байна.

Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч "Ц О'" ХХК-ийн үйл ажиллагаа явуулах, эд хөрөнгөе зориулалтаар нь өмчлөх, эзэмших, ашиглах эрх хөндөгдсөн болох нь дараахь баримтаар нотлогдож байсан юм. Үүнд:

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэгч компанийн захирал Х.Э-тай эвлэрэх санал гаргахдаа "орц гарцыг гаргаж өгнө" гэсэн үүргийг хүлээсэн бөгөөд энэхүү үүргийг хүлээхдээ хариуцагч иь манай компанийг хууран мэхлэх замаар маргах боломжгүй болгох зорилготой байсан болох нь Зам, тээврийн яамны 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 06/4003 дугаар албан бичиг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/871 дүгээр албан бичгээр "Ц О" ХХК-ийн орц гарц гаргах газрыг 3 метр өндөр далангаас гаргахаар шийдвэрлэсэн нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тул орц, гарц гаргах боломжгүй" гэснээр нотлогдож байна.

Иймд манай компани орц гарц шинээр гаргах боломжгүй болж өөрийн эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх маань хаагдсан, улмаар шатахуунаа борлуулах боломжгүй болж, борлуулалтгүй болсны улмаас манайд шатахуун нийлүүлэгч "МТ Петролиум" ХХК нь шатахууныг гэрээнд худалдан борлуулж чадаагүй гэж үзэн хохирол төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг төлбөрийг төлөхөөр болоод байна.

Дээрх байдлуудаар маргаан бүхйй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдсөн байхад анхан шатны шүүх эдгээр байдалд дүгнэлт хийхгүйгээр "нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй" гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд илт нэг талыг баримталсан байгаагаас үзвэл шүүгчийг шударга шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд нотлох баримтад үндэслэсэн байх зарчимд нийцээгүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ц О” ХХК-ийн захирал Х.Э нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 6 000 000 төгрөгөөр “Г Т” ХХК-аас /хуучин -ийн харьяа ШТС гэх/ шатахуун түгээх станцыг худалдан авсан бөгөөд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар Х.Э-д уг станцын байгууламжийн доорх 0,2 га газрыг “шатахуун түгээх станцын үйлчилгээ” зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Дэлгэрцогт сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар 1 га газрыг гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК эзэмшиж байгаад 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уг газрын байршлаа өөрчлөх хүсэлт гаргасныг үндэслэн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар газрын байршлыг сольж, шатахуун түгээх станцын зориулалтаар, Г Т ХХК-ийн шатахуун түгээх станц (Х.Э-д худалдахаас өмнө) байрлаж байсан газрын зэргэлдээ, төв замын дагуу (хатуу хучилттай зам ашиглалтад орохоос өмнө) 0,5 га газрыг эзэмшүүлжээ.

Хэдийгээр гуравдагч этгээдэд нэхэмжлэгчээс өмнө газар эзэмших эрх үүссэн байх боловч нэхэмжлэгчийг худалдаж авахаас өмнө тухайн газарт Г Т ХХК буюу хуучин НИК-ийн гэх шатахуун түгээх станцын барилга, байгууламж байрлаж, үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “НИК 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрх нь хүчингүй болсон. Бусдын эзэмших эрхтэй газар байгаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Бусдын тодорхой  хөрөнгүүд нь байрлаж байгаа,  шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулж байсан, уг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байхад уг газрын зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр мөн адил зориулалтаар гуравдагч этгээдэд газар олгохдоо Засаг дарга болон газрын даамал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн худалдаж авсан шатахуун түгээх станцыг Г Т ХХК эзэмшиж байхдаа газар эзэмших эрхтэй байсан эсэх, уг эрхийг хуульд зааснаар цуцалсан эсэх, тухайн үед шатахуун түгээх станцын орц, гарц, газрын давхцал байгаа эсэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх эсэх талаар тодруулсан эсэх, мөн сумын газар зохион байгууллалтын төлөвлөгөөнд нэг дор 2 шатахуун түгээх станц байхаар төлөвлөсөн эсэх, төлөвлөсөн бол орц, гарцыг хэрхэн төлөвлөсөн, улсаас хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж байсан тухайн үед шатахуун түгээх станцын талаарх Монгол улсын стандарт, Барилгын болон Авто зам барихтай холбоотой норм, дүрмээр шатахуун түгээх станц хоорондын болон улсын чанартай, орон нутгийн чанартай авто замын хоорондын зай хэмжээ, орц, гарц, холбогдох бусад шаардлага хангагдах эсэхийг эрх бүхий этгээдээс тодруулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

 Мөн нэхэмжлэгчид шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо Г Т ХХК-ийн эзэмшиж байсан газраас шилжүүлсэн, эсхүл цуцалсны дараа шинээр газар олголт хийсэн эсэх, орц, гарцыг хаана байхаар төлөвлөсөн, гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн төлөвлөж байсан шатахуун түгээх станцын орц, гарц, зай хэмжээ зэрэгтэй хэрхэн уялдах, улсын чанартай хатуу хучилттай авто замаас орц, гарц хэрхэн гаргах зэрэг асуудлыг нягтлан шалгасан эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжид “З Б Э Д” ХХК-д эзэмшүүлсэн газрын байршлыг сольсон шалтгаан, үндэслэл тодорхойгүй, захирамжид “Хадан хошуу” гэж заасан боловч 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохдоо газрын байршлыг “Эрүүл мэндийн төвийн урд талд” гэж өөрөөр бичсэн, мөн кадастрын зурагт /500мх100м/ тэгш өнцөгт хэлбэртэй байснаа хэлбэр өөрчлөгдсөн /хэргийн 101 дүгээр хуудас/ зэргээс үзэхэд анхнаасаа тухайн байршилд газар эзэмшүүлсэн нь тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой эдгээр нөхцөл байдлыг тодруулж, гуравдагч этгээдийн газрын байршлийг хэн тогтоож өгсөн, одоо байгаа байршил мөн эсэх, кадастрын мэдээллийн санд хэзээ оруулсан, ямар үндэслэлээр кадастрын зургийг өөрчилсөн,  нэхэмжлэгчээс өмнө Г Т ХХК-ийн эзэмшил газрын холбогдох баримтууд, кадастрын мэдээлэл, маргаан бүхий газар дээр бусдын газартай давхцсан эсэх, мөн орц, гарц хаагдсан эсэх, зайн хэмжээ болон аюулгүй байдлын хувьд холбогдох норм дүрэм, стандартад нийцэх эсэх талаар нотлох баримтуудыг цуглуулж, шаардлагатай бол шинжээч томилж, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгч “Ц О” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ