| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/03767/И |
| Дугаар | 192/ШШ2025/06097 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/06097
2025 08 04 192/ШШ2025/06097
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Хүннү 2222 хороолол, 105 байр, 1104 тоотод байрлах хаягтай, рд:6296874, Сонор бэл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Эрчим 52 байр, 11 давхар, 80 тоотод байрлах хаягтай, рд:6404138, Улаач проперти ХХК-д холбогдох,
225 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... нэхэмжлэгч Сонорбэл ХХК нь Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч Улаач Проперти ХХК-тай 2022.10.19-ны өдөр №005 дугаартай Бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж Барилгын Радиатор болон түүний дагалдах хэрэгсэл зэрэг бараа материалыг БНТУ-аас захиалан авчируулахаар тохиролцож гэрээгээ баталсан. Ингээд гэрээний дагуу 2022.10.19-ны өөдөр 20 сая төгрөг, 2022.10.27-ны өдөр 52 сая төгрөг нийт 72 сая төгрөгийг бэлнээр Улаач Проперти ХХК-ны 5024979503 тоот дансанд шилжүүлэн өгч, мөн Lexus RX 450H маркийн 95-70 УБД улсын дугаартай автомашиныг 78 сая төгрөгөөр үнэлэн тооцож Улаач Проперти ХХК-ны захирал Б.Солонго-д хүлээлгэн өгсөн. Гэтэл гэрээний 6.4-д заасны дагуу Захиалсан бараа материалыг 2022.11.24-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч тал огт биелүүлээгүй бөгөөд бид удаа дараа шаардсаны дараа 2023.03.03-ны өдөр хариуцагч талаас манайд хандан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон учраас урьдчилгаанд авсан бэлэн мөнгө болон бартерийг зохих алданги төлбөрийн хамт эргүүлэн төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр манайд огт буцааж төлөөгүй байна. Гэрээний 5.2-т зааснаар "Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.5%-н алданги төлнө" гэжээ. Ингээд Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-дэх хэсэгт заасны дагуу 75.000.000 төгрөгийн алданги, үндсэн төлбөр 150.000.000 төгрөг, нийт 225.000.000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Улаач Проперти ХХК-наас 225.000.000 төгрөг гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү... гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Сонор бэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат би хариуцагч Улаач проперти ХХК-ийн захирал Б.Солонготой харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 225 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2025.08.08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар 2 сарын хугацаа тогтоон харилцан тохиролцов. Хэрэв тогтсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор болж эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ....гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонор бэл ХХК-аас хариуцагч Улаач проперти ХХК-д холбогдуулан 225 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлага болох 225 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2025.08.08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 52 дугаар тал/
Зохигчдын бичгээр байгуулж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 284 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 642 175 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 642 175 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
2025.04.21-ний өдрийн №25/23 тоот нэхэмжлэгчээс Т.Ганбатад олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 5 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сонор бэл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Улаач проперти ХХК-д холбогдох, 225 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 225 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2025.08.08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 284 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 642 175 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 642 175 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ