2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/06097

 

 

 

 

   

     2025          08             04                                             192/ШШ2025/06097        

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

        

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч*** ХХК-д холбогдох, 225 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 225 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2025.08.08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 284 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 642 175 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 642 175  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ