Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 26

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Н.Н, А.Б

Шүүгдэгч М.Ц, Б.А нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ц, Б.А нарт холбогдох 1840000360024 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй М.Ц

   Шүүгдэгч Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.А

              Шүүгдэгч М.Ц, Б.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгө завших”   гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Ц, Б.А нар нь 2018 оны 03 сарын 24-ний орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41-р байрны тоглоомын талбай дээр хохирогч Т.О-ийн гээгдүүлсэн “Samsung Galaxy S-6 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 443000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч М.Ц, Б.А нар нь 2018 оны 03-р сарын 24-ний орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41-р байрны тоглоомын талбай дээр хохирогч Т.О-ийн гээгдүүлсэн “Samsung Galaxy S-6 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 443000 төгрөгний хохирол учруулж “Гээгдэл эд хөрөнгө завших”   гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Т.О-ийн 2018 оны 03-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 03-р сарын 24-ний орой 20 цагийн үед гэрээсээ Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байх 41-р байрны баруун талын тоглоомын талбай руу тоглохоор ганцаараа гарсан юм. Гэрээсээ гараад 44-р байрны гадаа найзуудтайгаа таараад тоглоомын талбай руу манай найзууд сагс тоглохоор явсан. Тэгэхээр нь би Г.Н гэх охинтой 41-р байрны баруун  талын тоглоомын талбай дээр хамт  сууж байхдаа гар утсаараа цаг харсан юм. Тэгэхэд миний гар утас  байсан ба гадуураа өмсөж байсан куртикны гадна талын баруун гар талын халаасанд хийсэн. Намайг тэнд Г.Н-тэй сууж байхад миний хойд талд өмнө нь харж байсан зүс мэдэх Б.А, М.Ц хоёр өөрөөсөө настай хүнтэй мэндлээд зогсож байхыг  нь харсан. Тэгээд Г.Н бид хоёр тэндээс босоод 42-р байрны  тоглоомын талбай дээр ирсэн чинь миний утас байхгүй байсан. Тэгтэл миний хойд талд хүнтэй яриад зогсож байсан Б.А, М.Ц хоёр Э.Э гэдэг охинтой хамт 41-р байрны хойд талаар зүүн  тийшээ гарч байгаа нь харагдсан. Би өөрийнхөө сууж байсан газар утсаа хайж байгаад  олдохгүй болохоор нь Б.А, М.Ц хоёрыг авчихаж гээд 41-р байрны хойд талаар зүүн тийшээ гарч харсан чинь  тэд нар байхгүй байсан. Тэгэхээр нь араас нь дагаад байрнуудын зүүн талаар 44-р байр хүтэл яваад байхгүй болохоор нь цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Тэгээд цагдаагаас гараад явж байгаад 36-р байрны зүүн талд “Энхжин” цэцэрлэгийн баруун талд Б.А, М.Ц хоёртой таараад утсаа хаячихсан юм, та хоёр авсан уу гэсэн чинь  аваагүй гээд  байсан. Тэгээд надаар өөрсдийгөө нэгжүүлсэн, тэгэхэд биед нь миний гар утас байгаагүй. Тэгээд  цагдаа дээр ирж хэлсэн чинь хоёр цагдаа намайг дагуулж яваад Б.А, М.Ц хоёрыг  хайж олсон. Б.А, М.Ц хоёрыг хайж олоод уулзсан чинь Б.А миний гар утсыг “Гуа тээг” баарны ойролцоо нуучихсан гэж байсан. Тэгээд Б.А өөрөө яваад миний гар утсыг аваад ирсэн.  Би 2018 оны 1-р сард Улаанбаатар хотоос шинээр нь 480.000 төгрөгөөр худалдаж авсан. Samsung Galaxy S-6 маркийн гар утас байсан. Энэ үнээрээ гар утасаа үнэлнэ. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

- Насанд хүрээгүй гэрч Г.Н-ийн 2018 оны 04-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 42-р байранд байдаг юм. 2018 оны 03-р сарын 24-ний орой 20 цагийн үед гэрээсээ хүүхэдтэй уулзахаар гарсан. Тэгээд Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байх 41-р байрны баруун талын тоглоомын талбай дээр очиж Т.О-той уулзаад сууж байсан юм. Т.О бид хоёр  уулзаад юм ярьж сууж байгаад босоод 42-р байрны хажууд явж байтал Т.О-гийн гар утас байхгүй  байсан. Тэгэхээр нь буцаад 41-р байрны тоглоомын талбай дээр ирсэн чинь Т.О-гийн гар утас бид хоёрын сууж байсан газар байхгүй байсан. Тэгээд би гэр лүүгээ орсон. Харин Т.О утсаа хайгаад явсан, хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Т.О “Samsung Galaxy S-6” маркийн гар утастай байсан. 41-р байрны баруун талын тоглоомын  талбай дээр  Т.О-той уулзаад байж байхад гар утас нь байсан. Тэгээд тэндээс босоод 42-р байрны хажуу талаар гарч байхдаа утсыг нь алга болсныг мэдсэн. Т.О-гийн утсанд ……… гэсэн дугаартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Э-ын 2018 оны 04-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 03-р сарын 24-ний өдөр Бор-Өндөр сумын 1-р баг 41-р байранд найзынхаа гэрт байсан юм. Найзындаа байж байгаад 20 цаг болж байхад Б.А, М.Ц хоёртой уулзах гээд найзынхаа гэрээс гараад  41-р байрны  баруун талын  тоглоомын талбай дээр очсон юм. Тоглоомын талбай дээр очоод Б.А, М.Ц хоёртой уулзаад би савлууртай сандал дээр сууж байхад миний өөдөөс харсан модон сандал дээр М.Ц суух гээд байж байсан. Харин  энэ үед  Б.А нэг танихгүй эгчтэй уулзаад байж байсан. Тэгтэл М.Ц суусан модон сандал дээр нь нэг утас байна, оллоо гээд харуулсан. Б.А,  М.Ц хоёр олсон утсаа хараад “Samsung Galaxy S-6”  юм шиг байна гэж байсан. Би ямар утас байсныг нь сайн хараагүй. Тэгээд М.Ц сандал  дээрээс олсон утсаа өөрийнхөө халаасандаа хийгээд бид 3-уулаа хамт уурхайн хөшөө рүү явъя гээд алхсан. Уурхайн хөшөөн дээр очоод тэнд нэг их удалгүй буцаад 36-р байранд ирээд намайг гэр рүү оруулж өгөөд Б.А, М.Ц хоёр яваад өгсөн. Тэр хоёр гэр рүүгээ харьлаа гээд явсан. Надтай хамт явж байхдаа олсон гар утсаа ямар нэгэн газарт нуугаагүй. М.Ц биедээ авч явж байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

- 2018 оны 04-р сарын 12-ны өдрийн 25 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн /“Samsung Galaxy S-6” маркийн гар утас 440000 төгрөг/ шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 16/

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын /Skytel-н …….. дугаартай сим карт 3000 төгрөг/  үнэлгээ/хх-ийн 21/

Яллагдагч Б.А-гийн 2018 оны 04-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 03-р сарын 24-ний өдөр М.Ц-той хамт Бор-Өндөр сумын 2 дугаар бар 39 дүгээр байранд байж байгаад тоглоомын талбай руу очиж сагс тоглохоор 19 цаг өнгөрч  байхад гарсан. М.Ц бид хоёр уг байрнаас шууд “Энхжин” цэцэрлэгийн урд талын тоглоомын талбай, усан оргилуур дээр очсон. Усан оргилуур дээр байж байгаад найз Э.Э-тай 41 дүгээр байрны гадаа очиж уулзсан. Намайг Э.Э-тай уулзахаар явахад М.Ц хамт явсан. 41-р байрны  гадаа очоод Э.Э-тай уулзаж байгаад өмнө нь таньдаг байсан эмэгтэйтэй уулзаад зогсож байхад М.Ц, Э.Э хоёр 41-р байрны баруун талын сааданд байдаг сандал дээр очоод сууж байсан. Би нөгөө эгчтэйгээ уулзаж дуусаад М.Ц Э.Э хоёр руу очсон М.Ц надад “Би нэг утас оллоо гэж хэлсэн, тэгээд надад олсон гар утсаа харуулсан. Тухайн үед Э.Э-тай юм ярьж байгаад М.Ц-ын олсон гар утсыг анзаарч сайн хараагүй. Тэгж байгаад Э.Э, М.Ц бид гурав хамт уурхайн наана байдаг хөшөө рүү алхая гээд явцгаасан. Ингээд уурхайн хөшөөн дээр очоод сууж байгаад удалгүй буцаад төв рүү орж ирээд  36-р байрны  гадаа ирсэн. 36-р байрны гадаа ирээд Э.Э-ыг гэр рүү нь оруулсан. Э.Э-ыг гэр рүү нь оруулчихаад М.Ц  бид хоёр хамт явж байгаад “Гуа тээг ” баарны баруун талд очоод олсон гар утсаа М.Ц өөрөө байшингийн хуучин суурин доор нуусан. Би тухайн үед утсаа нууж байхыг нь хараад байж байсан. Ингээд бид хоёр гар утсаа нуучихаад буцаад 38-р байрны урд талын сагсны талбай дээр очсон. Тэгэхэд тэнд очоод гар  утасны эзэн Т.О гэдэг хүүхэд болон цагдаатай таарсан. Тухайн  үед Т.О бид хоёрыг цагдаад мэдэгдсэн гээд хайгаад явж байсан юм байна лээ.  Тэгээд цагдаад олсон “Samsung Galaxy S-6” маркийн гар утсыг хаана нуусанаа зааж өгөөд, нуусан газраас нь гар утсаа аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ... Би тэр утасны сим картыг хаясныг мэдээгүй. М.Ц олсон утсаа өөрөө халаасандаа хийгээд явж байсан. Сим картыг нь хэзээ хаана хаясныг нь мэдэхгүй байна. Олсон гар утасныхаа эзэнг мэдэхгүй, мөн гар утас нь кодтой байсан учраас эзэнд нь өгч чадаагүй. Тухайн үед олсон гар утсаа цагдаа аваачиж өгөх талаар санаанд орж ирээгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

Яллагдагч М.Ц-ын 2018 оны 04-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 03-р сарын 24-ний орой 19 цагийн орчимд  Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39 дүгээр байранд байж байгаад  Б.А бид хоёр тоглоомын талбай дээр  очиж сагс тоглохоор гарсан. Тэгээд Б.А бид  хоёр “Энхжин” цэцэрлэгийн урд талын тоглоомын талбай дээрх усан оргилуур дээр байж байгаад 41-р байр руу Б.А-гийн найз охин болох Э.Э-тай уулзахаар явсан. Э.Э руу явж байгаад  Б.А замдаа нэг танихгүй эмэгтэй хүнтэй уулзаад юм яриад үлдсэн. Тэгэхээр нь би ганцаараа цаашаа яваад Э.Э-тай уулзсан. Э.Э-тай уулзаад бид хоёр хамт 41 дүгээр байрны баруун талын модон сандал, савлууртай сандал руу сууя гээд очоод модон сандал дээр суух гэтэл миний ард талд уг модон сандал дээр “Samsung Galaxy S-6” маркийн гар утас байсан. Тэгэхээр нь би тэр гар утсыг аваад Э.Эрдэнэжаргалд би нэг утас олчихлоо гэж хэлсэн. Б.А-г ирэхэд нь мөн адил утас оллоо гэж хэлээд олсон гар утсаа харуулсан. Ингээд би олсон гар утсаа өмсөж явсан куртикныхаа халаасанд хийсэн. Ингээд Б.А, Э.Э бид гурав уурхайн хөшөөрүү явж байх замдаа би олсон “Samsung Galaxy S-6” маркийн утасны сим картыг гаргаж замын хажуу тал руу шороон дээр хаясан. Ингээд бид гурав уурхайн хөшөөн дээр  байж байгаад  буцаад төв рүү орж 36-р байрны гадаа ирээд Э.Э-ыг гэр рүү нь оруулсан. Тэгээд Б.А бид хоёр баруун хойшоо “Сувд” зоогийн газрын чиг ахлаж байгаад баруун талд нь “Гуа тээг” баарны баруун талд хуучин барилгын хуучин суурин доор олсон “Samsung Galaxy S-6” маркийн гар утсыг би нуусан. Гар утсаа нуучихаад буцаад 35-р байрны урд “Энхжин” цэцэрлэгийн хажууд явж байхад гар утасны эзэн болох Т.Онон гэдэг хүүхэд цагдаатай хамт явж байгаад Б.А бид хоёрыг дуудсан. Тэгэхээр нь очоод уулзахад ахын 2 дүү Т.О-гийн гар утсыг гаргаад өгчих, та хоёрыг утас авсныг мэдсэн гэж хэлэхээр нь  гар утас нуусан газраа зааж өгөөд, очоод гар утас нуусан газраасаа “Samsung Galaxy S-6” маркийн гар утсыг нь гаргаж өгөөд цагдаа дээр очсон. ...  Би олсон  гар утасныхаа эзнийг мэдэхгүй байсан учраас эргүүлж өгөөгүй. Цагдаагийн байгууллагад олсон утас болон эд зүйлийг өгдөг, мэдэгддэг талаар би мэдэхгүй учраас өөртөө аваад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/

Гэрч Д.М-ийн 2018 оны 04-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 03-р сарын 24-ний орой 21 цагаас эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд намайг ажил руу орж байхад Т.О гэдэг хүүхэд гар утсаа хаячихлаа гээд дуудлага өгч ирсэн. Тэгэхэд нь  Т.О-той уулзахад Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41-р байрны баруун талын тоглоомын  талбай дээр модон сандал дээр сууж байгаад босож явахдаа “Samsung Galaxy S-6” маркийн гар утсаа хаячихлаа, миний хажууд Б.А, М.Ц хоёр  ойрхон байсан гэж хэлсэн. Тэгэхээр  нь ажлаас  гараад гадуур Б.А, М.Ц хоёр ойрхон байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь ажлаас гараад гадуур Б.А, М.Ц хоёрыг хайж явж байгаад 37-р байрны  сагсан бөмбөгийн шийдэн дээр очиход тэр хоёр явж байсан. Ингээд Б.А, М.Ц хоёрыг хооронд нь салгаад нэг нэгээр нь уулзаад асуухад Б.А нь эхэлж үнэнээ хэлж 41-р байрны  баруун талын  тоглоомын талбай  дээр хаясан гар утсыг олж авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь гар утас  нь одоо хаана байна гэж асуусан чинь Б.А нь олсон гар утсаа форматлаад, унтраад Бор-Өндөр сумын 1 дүгээр баг “Гуа тээг” баарны хажууд шороонд булчихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь  Б.А, М.Ц хоёрыг дагуулаад утас нуусан газарт нь очиж утсыг  гаргаж ирсэн. Гар утас шороотой болчихсон, шороог нь цэвэрлэж байсан. Уг гар утасны сим картыг авч хаясан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/

- Шүүгдэгч М.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 03-р сарын 24-ний орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41-р байрны тоглоомын талбай дээр хохирогч Т.О-гийн гээгдүүлсэн “Samsung Galaxy S-6 маркийн гар утсыг олсон. Тэгээд нуучихсан байсан. Гар утсыг нь буцаагаад өгсөн. Сим картны мөнгийг нь өгсөн. Өмнө нь цагдаагийн байгууллагад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 03-р сарын 24-ний орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41-р байрны тоглоомын талбай дээр хохирогч Т.О-гийн гээгдүүлсэн “Samsung Galaxy S-6 маркийн гар утсыг олсон. Тэгээд нуучихсан байсан. Гар утсыг нь буцаагаад өгсөн. Сим картны мөнгийг нь өгсөн. Өмнө нь цагдаагийн байгууллагад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч М.Ц, Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Ц, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүгдэгч М.Ц, Б.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

  Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.Ц, Б.А нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Н.Н, А.Б нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасан байна. Иймд шүүгдэгч М.Ц, Б.А нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

   Хохирогч Т.О нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч М.Ц, Б.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,

17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн

1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:      

 

  1. Шүүгдэгч М.Ц, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.1 дүгээр зүйлийн 3,  8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Ц, Б.А нарыг нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч М.Ц, Б.А нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Н.Н, А.Б  нарт даалгасугай.
  4. Шүүгдэгч М.Ц, Б.А нар нь урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогчид 443000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, Б.А нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  2.            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.ЭНХМАНДАХ