2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/05228

 

 

 

 

 

 

 

 

2025 06 17 192/ШШ2025/05228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Сүх-Эрдэнэ нь ХААН банктай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн ******* тоот гэрээ болон ******* тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 6,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл 5.841,956.66 төгрөг дээр нэмж 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГ5087283093 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 1,450,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Ж.Сүх-Эрдэнэ нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 4,475,584.62 төгрөг, зээлийн хүүд 2,017,313.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,354.89 төгрөг нийт 6,501,252.85 төгрөг телсон ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Сүх-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу Дархан-Уул аймаг, Хонгор сум, 3 дугаар баг, Салхит замчин 7 гудамж, 20 тоот хаягаар Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 307/ШЗ2025/01615 дугаартай захирамжаар Ж.Сүх-Эрдэнэ нь нэхэмжлэлд дурдсан "хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, гадаадад оршин суудаг" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Сүх- Эрдэнэ нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй байна. иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Ж.Сүх-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар, 2017.08.22-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.26-ны өдрийн 307/ШЗ2025/01615 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Ж.Сүх-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Ж.Сүх-Эрдэнэ нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Дархан-Уул аймаг, Хонгор сум, 3 дугаар баг, Салхит, Замчин 7 гудамж, 20 тоот оршин суудаггүй болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.26-ны өдрийн 307/ШЗ2025/01615 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Сүх-Эрдэнийн оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Ж.Сүх-Эрдэнэ нь Дархан-Уул аймаг, Хонгор сум, 3 дугаар баг, Салхит, Замчин 7 гудамж, 20 тоот хаягт оршин сууж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 99001706 дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Бурхант овогтой Жаргалсайханы Сүх-Эрдэнэ /РД:ТА96032539/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Бурхант овогтой Жаргалсайханы Сүх-Эрдэнэ /РД:ТА96032539/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ