2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/05230

 

 

 

 

 

 

 

 

2025 06 17 192/ШШ2025/05230

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шинэ ихэр саран ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мак цемент ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шинэ ихэр саран ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгч Мак цемент ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2025 оны 03 сарын 13-ны өдөр хариуцагч "Шинэ ихэр саран" ХХК-д холбогдуулан "5,235,000 төгрөг гаргуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан болно. Гэвч уг нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамж гарсны дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 197/1132025/22037 дугаартай захирамжаар "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй байх нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 117 дугаар зүйлд дээрх үндэслэл иргэний хэрэг үүгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр зохицуулжээ" гээд хариуцагчийн хаягийг тодорхой болгосны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт, 155 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн хариуцагч "Шинэ ихэр саран" ХХК гүйцэтгэх удирдлага ******* хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШЗ2025/22037 дугаар шүүгчийн захирамж зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мак цемент ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шинэ ихэр саран ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Ширмэнтогоо нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шинэ ихэр саран ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Ширмэнтогоо нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, 37 тоот хаягт оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШЗ2025/22037 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шинэ ихэр саран ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Ширмэнтогоогийн оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шинэ ихэр саран ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мак цемент ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шинэ ихэр саран ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Ширмэнтогоог эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шинэ ихэр саран ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Ширмэнтогоо нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, 37 тоот хаягт оршин сууж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 75759700, 80014539 дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шинэ ихэр саран ХХК /РД:5556597/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Ширмэнтогоог эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Шинэ ихэр саран ХХК /РД:5556597/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.Ширмэнтогоог эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ