2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/05278

 

 

 

 

 

 

 

 

2025 06 18 192/ШШ2025/05278

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,852,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ю.Батдэлгэр нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн MN040030003095009791 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 16,110,000 төгрөгийн зээл авсан. Ю.Батдэлгэр нь зээл авсанаас хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөхгүй байна. Ю.Батдэлгэр нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн MN040030003095009791 тоот цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2025 оны 04 дүгээр сарын 17-ны байдлаар дараахь үлдэгдэлтэй байна.

Үүнд үндсэн зээл 13,787,258 төгрөг, хуримтлагдсан хүү 2,013,823 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,085 төгрөг, нийт 15,852,165 төгрөг байна. Дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 15,852,165 төгрөгийг гаргуулж Капитрон банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ю.Батдэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Капитрон Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ю.Батдэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,852,165 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ю.Батдэлгэр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Капитрон банк ХК нь хариуцагч Ю.Батдэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,852,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Батдэлгэр нь нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,852,165 төгрөгийг бүхэлд нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,852,165 төгрөгийг хариуцагч Ю.Батдэлгэр нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,211 төгрөгөөс 118,605.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,605.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 118,605.5 төгрөг тус тус гаргуулж нийт 237,211 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 15,852,165 төгрөгийг хариуцагч Ю.Батдэлгэр төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,211 төгрөгөөс 118,605.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,605.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 118,605.5 төгрөг тус тус гаргуулж нийт 237,211 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ