| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03671/И |
| Дугаар | 192/ШШ2025/05280 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/05280
2025 06 18 192/ШШ2025/05280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ханджав, хариуцагч Б.Сандагдорж, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ханджав нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1. Нэхэмжлэгч Т.Ханджав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 2016 онд Б.Сандагдоржтой танилцаж, хамтран амьдарч эхэлсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү , 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин нар төрсөн. Хамтран амьдарсан хугацаанд эвтэй найртай, сайхан амьдарч байсан боловч 2019 оны 06 дугаар сараас эхэлж Б.Сандагдорж нь согтууруулах ундаа хэрэглэж, байнга хэрүүл маргаан хиййдэг байсны улмаас бидний хооронд таарамжгүй харилцаа бий болж өнөөг хүртэл тусдаа амьдарч байна. Энэхүү сүүлийн 6 жилийн хугацаанд ямар ч холбоо харилцаа байхгүй, үр хүүхдэдээ тусламж дэмжлэг үзүүлж эцэг хүний үүргээ биелүүлэхгүй, миний бие ганцаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх бүхий л асуудлыг нуруун дээрээ үүрч явсаар өдийг хүрлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бага насны 2 хүүхэдтэй учраас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй тул өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймээс бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү, , нарт эцэг Б.Сандагдоржоос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй тул хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч Т.Ханджав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие Б.Сандагдорж Т.Ханджавтай танилцан үерхээд хамт амьдрах болсон ба 2017.11.24-ний өдөр хүү , 2019.03.13-ны өдөр охин нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд хадам ээж гадуурхан, бид хоёрын харилцаанд нөлөөлсөн ба хөөж, сал гэдэг байсан. Аргагүйн эрхэнд хамт амьдрах боломжгүй болсон. Иймд өөрийн хүүхдүүд болох , нарын аль нэгийг өөр дээрээ авах хүсэлтэй байна. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэв.
4. Нэхэмжлэгч тал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхэд эрүүл өсч байгаа гэсэн өрхийн эмчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 188 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгсөн.
5. Хариуцагч тал: Хариуцагч 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ханджавын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр лэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Т.Ханджав нь хариуцагч Б.Сандагдоржид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч Т.Ханджав нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4. Нэхэмжлэгч Т.Ханджав, хариуцагч Б.Сандагдорж нар нь 2017 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Ханджавын Бадам-Очир, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин Ханджавын Азжаргал нар төрж, эхийн асрамжид эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогдож байна.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.
6. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
7. Нэхэмжлэгч Т.Ханджав, хариуцагч Б.Сандагдорж нар нь тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдарч байгаа нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
8. Мөн хүү Ханджавын Бадам-Очир, охин Ханджавын Азжаргал нар эх Т.Ханджавын асрамжинд байгаа, эх нь хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна гэж тайлбарласан, хариуцагч Б.Сандагдорж хоёр хүүхдийнхээ нэгийг өөрийн асрамжид авна гэж тайлбарлаж байна.
9. Хүүхдүүд эх Т.Ханджавын асрамжид байж, эрүүл өсч, сургууль цэцэрлэгт суралцаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар нотлогдож байх тул хүүхдүүдийн өсч төрсөн орчин нөхцөл, хүүхдийн асрамжийг өөрчлөх нь тэдний хүмүүжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч Т.Ханджав, хариуцагч Б.Сандагдорж нарын дундаас хүү , охин нар төрснөөр эцэг Б.Сандагдорж, эх Т.Ханджав нарт хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэг үүссэн бөгөөд талууд тэтгэлгийн хэмжээний талаар харилцан тохиролцоогүй байна.
11. Хариуцагч Б.Сандагдорж нь хүү , охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
12. Иймд хүү , охин нарыг эх Т.Ханджавын асрамжинд үлдээж, эцэг Б.Сандагдоржоор тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
13. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг Б.Сандагорж нь хүү , охин нартай уулзах болон эцэг нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.Ханджавт сануулах нь зүйтэй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Ханджавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сандагдоржоос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ханджавт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Ханджавын Бадам-Очир, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ханджавын Азжаргал нарыг эх Т.Ханджавын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүү , охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны баталгаажих түвшингийн 50-иар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Сандагдоржоор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Т.Ханджав, эцэг Б.Сандагдорж нарт мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Б.Сандагдорж нь хүү , охин нартай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.Ханджавт сануулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Ханджавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сандагдоржоос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ханджавт олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ