Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 205/МА2020/00018

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Б.Намхайдорж, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч

/Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/: Г.а

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 162 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой ******* би 1934 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. Миний төрүүлсэн ээж *******ын *******, миний төрсөн эцэг маань *******йн ******* юм. Ээж минь анх ******* гэдэг хүнтэй ханилж, ах , эгч ******* нарыг төрүүлсэн байдаг. ******* эгчийг төрүүлээд 03 нас хүрч байхад аав ******* нь өвчнөөр өөд болсон гэдэг. Ээж минь 1930-аад оны эхэн үед миний аав З.*******тэй ханилан сууж, 1932 онд эгч г, 1934 онд намайг, 1938 онд дүү ******* нарыг төрүүлсэн. Аав маань Тэлмэн сумын 6-р баг Хатавчийн хүрээнд унзад лам хүн байсан. Аав *******г 1938 онд улс төрийн хилс хэргээр баривчлан авч яваад улмаар хэрэг хүлээлгэн тулгаж мөн ондоо хууль цаазын дээд хэмжээгээр цаазаар авах ялаар шийтгэсэн байдаг. Аавыг минь баривчилж явсны дараа ээж маань 5 өнчин хүүхэдтэй үлдэж мал хөрөнгө гэрийг нь хүртэл хураасны улмаас хүндхэн амьдарч байгаад сүүлд нэгдэлд орсон тухай ээж дурсан ярьдаг байсан. Бид яагаад эцэгээрээ овоглоогүйн тухайд аав маань лам хүн байсан учир дүүгийнхээ хамт нэг ам бүл үүсгэж байсан. Мөн ээж маань ах эгч дүүгийн хамт нэг ам бүл үүсгэж байсан ба нарийн учрыг нь би сайн мэдэхгүй. Тухайн цаг үеийн байдал одоогийнхтой харьцуулашгүй өөр байсан. Одоо миний нас 86 хүрч байна. Эцэг минь төр засаг түмэн олондоо сайн үйлс хийж явсан болохоос хууль дүрэм зөрчиж хар буруу зүйл огт хийгээгүй гэдэг. Миний эгч 2014 онд, дүү ******* 2017 онд өөд болсон. Иймд Г.******* намайг хэлмэгдэгч *******гийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.а нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Г.******* нь миний хадам ээж бөгөөд *******ын төрүүлсэн ээж *******ын ******* нь *******йн *******тэй амьдарч байгаад 1932 онд г, 1934 онд *******ыг, 1938 онд *******г төрүүлсэн байдаг. З.******* нь Тэлмэн сумын 6-р баг Хатавчийн хүрээнд унзад лам хүн байсан байна. Тухайн үед цаг үе хүнд хэцүү, лам хүн эхнэр авдаггүй байсан, мөн хэлмэгдүүлэлт эхэлсэн байсан учраас эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаггүй, эцэг нь хүүхдүүдээ өөрөөрөө овоглох боломжгүй байсан байна. Улмаар ******* нь 1938 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдан, түүнд хилсээр хэрэг хүлээлгэн тулгаж, мөн ондоо хууль цаазын дээд хэмжээгээр цаазаар авах ялаар шийтгэсэн байдаг. Энэ талаар *******гийн ахынх нь хүүхэд болох ийн 2000 оны үед олж мэдээд, хөөцөлдөж 1,000,000 төгрөгийн нөхөн олговорыг авч, *******жавт 100,000 төгрөгийг өгсөн байдаг. нь одоо нас барсан. Хадам ээж *******ын *******гийн төрсөн эцэг Занын *******г хэлмэгдсэн талаархи баримтыг цуглуулж нөхөн олговорыг хөөцөлдөхийг надад даалгасан. Ингээд би 2019 оны хавар Тагнуулын газрын архивын лавлагаа авч, учир мэдэх хүмүүсийг судласан, мөн манай эхнэр гэдэг хүнээс утсаар асууж лавлаад надад холбогдолтой материалыг хэлж өгсөн. Завхан аймгийн Тэлмэн, Нөмрөг суманд ******* болон ах гээд 5-уулаа байсан. гийн хамгийн бага охин нь ******* гэдэг хүн 90 настай одоо байдаг. Уг нь 1933 онд төрсөн боловч сүүлд иргэний үнэмлэх авахад түүний насыг дараад 1937 онд төрсөн гэж бичсэн байсан гэж ярьж байсан. Энэ хүн 94 нас хүрч байгаа. Би Улаанбаатарт тэр хүнтэй уулзаад энэ бүгдийг бичүүлж авсан. гийн ээж нь амьд байхдаа *******гийн охин нь *******, , *******жав нар гэдгийг мэддэг, 2000-аад оны үед нааш цааш явахдаа *******жав ахынхтай уулзаад явдаг байсан гэсэн. ******* нь *******тай сууж Даида, *******, *******жав гуравыг төрүүлсэн, энэ гурав нэг эцэгтэй харин өмнө нь ******* гэдэг хүнтэй сууж , ******* нарыг төрүүлсэн байсан. Энэ талаар сүүлд нь багшаас асуухад гэдэг багш нөхөн олговорын 1,000,000 төгрөгийг авахдаа багштай ярилцаж, тодорхойлолт бичүүлж авч байсан гэж ярьсан. 1938 оны үеийн буюу одоогоос 80 жилийн өмнөх асуудал учраас тэр үед амьдарч байсан хүмүүс нас барсан, мэдэх хүн ховор, 1-2 хүн амьд сэрүүн байгаа бөгөөд тэр хүмүүсийг гэрчээр асуулгасан. Иймд хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа, Эрин эзэлсэн эрдмийн өргөө Тосонцэнгэлийн сургууль номонд *******гийн бичсэн Дурсахгүй байж чадахгүй нэртэй нийтэлд дурдагдсан байдал болон гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг холбогдох нотлох баримтаар *******гийн *******ын төрсөн эцэг нь Занийн ******* болох нь тогтоогдож байгаа тул садан төрлийн холбоотой болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.а шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:...Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шууд *******ын төрсөн эцэг нь З.******* юм гэсэн бичилттэй нотлох баримт байхгүй байгаа хэдий ч гэрчүүдийн мэдүүлгийг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр ойлгож, үнэлж шийдвэрлэх байх гэж бодож байна. Анх 1932 онд Тамирын хүрээнээс хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж түүх талаасаа бичигдсэн байдаг. *******, ******* нар нь Тэлмэн суманд оршин суудаг байсан, ганц хүү болох ******* нь эцгээрээ овоглож чадахгүй байгаа талаараа анх 20 настайдаа мэдсэн гэж хэлдэг. Энэ талаараа ******* гэдэг хүн Эрин эзэлсэн эрдмийн өргөө номын дуртгалдаа тодорхой бичсэн байгаа. Ямар ч хүн өөрийн талаархи дурдатгалаа бичихдээ үнэн зөв, болсон зүйлийг бичдэг, тийм учраас энэхүү дурдатгалыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэж байна.

2 дугаарт: *******, ******* нар нь эцгээрээ буюу З.*******гээр овоглохгүй байгаа нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой. Өөрөөр хэлбэл хилсээр хэлмэгдүүлэлтийн үед лам хуварга хүмүүсийг хомроглон устгаж байсан, тэдгээрийн хүүхдүүдийг эсэргүүний хүүхэд гэж сурч боловсрох болон бусад эрхийг эдлүүлдэггүй, гадуурахдаг байсан учраас үр хүүхэд гэр бүлээ хамгаалахын тулд хүүхдээ эцэгээрээ овоглохгүй нуудаг байсан. Мөн хавтаст хэрэгт байгаа гэрч *******ын мэдүүлэг энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Учир нь ******* 1937-1939 оны үед 7-8 настай байсан, тухайн үед болсон үйл явдлыг мэдэх, харж байсан, түүнийгээ үнэн зөвөөр гэрчилж ярьж чадах гэрч юм. ******* нь 1933 онд төрсөн боловч иргэний үнэмлэх дээр 1937 онд төрсөн гэж бичсэн байгаа. Энэ нь түүнийг гэрчээр асуусан тэмдэглэлийн биеийн байцаалт хэсэгт бичигдсэнээр нотлогдоно. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол байдаг. Уг тогтоолд Иргэний хэрэгт гэрчийн мэдүүлэг нь нотолгооны чухал хэрэгсэл болдог. Тухайн үед болсон үйл явдлыг харсан, мэдэж байгаа хүний хувьд гэрчээр мэдүүлж байгаа нь бусад нотлогооны хэрэгсэлээс илүү чухал ач холбогдолтой. Иймд ******* гэдэг хүний мэдүүлгийг шууд нотлох баримт гэж үзэж байна. *******гийн том хүүхэд болох нь 1932 онд төрсөн, түүнийг Ядамсүрэн гэдэг хүнд өргүүлсөн. Иймээс эцгээрээ овоглоогүй, эсэргүүний хүүхэд гэдэг утгаараа гадуурхагдах боломжтой учраас *******, ******* хоёрыг мөн эцгээр нь овоглоогүй, иймээс ******* нь Архангайн багшийн сургуульд орж боловсрол эзэмшиж чадсан. Гэрч Д.ын мэдүүлэг ээжийнхээ ярьсан хэлсэн зүйлийг хэлж байгаа дамжмал нотлох баримт боловч тухайн бусад гэрчийн өгсөн мэдүүлэгүүдтэй зөрүүгүй байгаа. Шүүх дурсамж номонд бичигдсэн дурдатгал болон *******ын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлээсэй гэж хүсэж байна. Уг ном 2013 онд хэвлэгдсэн байгаа. Иймд нотлох баримтуудыг шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ үнэлэн шийдвэрлэж, Г.*******ыг хэлмэгдэгч *******гийн төрсөн охин мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт зааснаар Чадвар баянзүрх овогт *******гийн *******ын садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Г.а (ШТ үнэмлэх № 2747) би Я.тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж Садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг Шийдвэр нь ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн заалтуудыг зөрчин шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.******* нь 1934 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн бөгөөд эх нь *******ын *******, эцэг нь *******йн ******* гэж хүн байсан. Тухайн үед эцэг З.******* нь лам /унзад/ хүн байсан бөгөөд О.*******тай нэг гэрт орж амьдраагүй өөрийн ах дүү нартайгаа хамт амьдардаг байсан. З.******* О.******* нарын дундаас охин Г. 1932 онд, хүү Г.******* 1938 онд төрсөн байдаг. Эцэг З.******* нь 1938 онд Улс төрийн эсэргүүний хэргээр баригдаж явсан бөгөөд мөн ондоо цаазаар авах ялаар шийтгэсэн байдаг.

Энэ нөхцөл байдлаас шалтгаалан О.******* нь хүүхдүүдээ эцэгийн нэрээр биш өөрөөрөө овоглож зарим хүүхдүүдээ айол түр байлгах мөн өргүүлэх зэргээр нууцалж байсан байна.

Шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрч Ч.*******ын мэлүүлэгийг шууд гэрчийн мэдүүлэг гэж үзэхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь Ч.******* нь 1933 онд төрсөн /гэрчийн мэдүүлэгийн биеийн байцаалтанд/ гэдгээ хэлдэг, харин иргэний үнэмлэх дээр нь 1937 онд төрсөн гэж буруу бичсэн талаараа мөн мэдүүлсэн байдаг. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүний төрсөн оныг буруу бичих тохиолдол их байдаг бөгөөд хувь хүн өөрөө өөрийнхөө төрсөн он сарыг хамгийн сайн мэдэх учиртай.

Я.******* нь З.*******гийн төрсөн ах гийн хүүхэд мөн 1933 онд төрсөн учир ******* ******* нарыг эхнэр нөхөр байсан гэдгийг мэдэх боломжтой хамгийн ойрын гэрч байна.

Гэвч шүүх тухайн гэрчийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр асуухдаа учир дутагдалтай асуусан байна. Тухайн гэрчээс:

-1933 онд төрсөн гэдгийг ямар үндэслэлээр хэлж байгааг нь

-З.******* О.******* нарыг хамтран амьдарч байсан гэдгийг чмар учраас мэдэж байгаа

-Тухайн үед айл саахалт байсан эсэх

-Хамт амьдарч байхыг нь өөрийн нздээр харсан эсэх зэргийг тодруулахгүйгээр ганц иргэний үнэмлэхийг үнэлж гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж байгааг нь учир дутагдалтай байна.

Мөн 2013 онд хэвлэгдсэн Эрэн эзэлсэн эрдмийн өргөө Тосонцэнгэлийн сургууль нэртэй номын 99 дүгээр талд З.*******гийн хүүхэд Г.*******ын төрсөн дүү Г.******* өөрийн дуртгалыг бичсэн байдаг бөгөөд миний эцэг ******* нь унзад хүн байсан бөгөөд 1938 онд буудан хороогдсон. Миний бие энэ тухай 20 орчим насандаа мэдсэн байдаг гэж өөрийн дуртгалыг бичсэн байдаг.

Үүнээс харахад Г.******* нь өөрийн эцэгийг ******* гэдгийг 1958 оны орчим мэдсэн байдаг. Энэ нь чухал ач холбогдол бүхий нотлох баримт юм.

Мөн 1952 оноос өмнө төрсөний болон, гэрлэлтийн бүртгэл хийгдэдгүй байсан талаарх Үндэсний төв архивын баримт харагт байдаг . Үүнээс үзэхэд ямар нэгэн бичгийн баримт гарч ирэх боломжгүй харин гэрчийн мэдүүлэгт шүүх үнэлэлт дүгнэлтийг зөв өгч байж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Үүнээс үзэхэд шүүх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрч нараас мэдүүлэг авахдаа тухайн хэрэгтэй холбож нарийн сайн тодруулаагүй байх тул гэрч Ч.*******ыг дахин асуулгах мөн тухайн цаг үед амьдарч байсан энэ талаар мэдэх хүмүүсээс дахин гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.а /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.******* нь 1934 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн бөгөөд эх нь *******ын *******, эцэг нь *******йн ******* гэж хүн байсан. Тухайн үед эцэг З.******* нь лам /унзад/ хүн байсан бөгөөд О.*******тай нэг гэрт орж амьдраагүй өөрийн ах дүү нартайгаа хамт амьдардаг байсан. З.******* О.******* нарын дундаас охин Г. 1932 онд, хүү Г.******* 1938 онд төрсөн байдаг. Эцэг З.******* нь 1938 онд Улс төрийн эсэргүүний хэргээр баригдаж явсан бөгөөд мөн ондоо цаазаар авах ялаар шийтгэсэн байдаг.

Энэ нөхцөл байдлаас шалтгаалан О.******* нь хүүхдүүдээ эцгийн нэрээр биш өөрөөрөө овоглож зарим хүүхдүүдээ айлд түр байлгах мөн өргүүлэх зэргээр нууцалж байсан байна. Г.******* нь 1958 онд өөрийн эцгийг З.******* гэх хүн байсан талаар мэдсэн гэж тухайн номонд бичсэн байдагШүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрч Ч.*******ын мэлүүлэгийг шууд гэрчийн мэдүүлэг гэж үзэхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь Ч.******* нь 1933 онд төрсөн /гэрчийн мэдүүлгийн биеийн байцаалтад/ гэдгээ хэлдэг, харин иргэний үнэмлэх дээр нь 1937 онд төрсөн гэж буруу бичсэн талаараа мөн мэдүүлсэн байдаг. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүний төрсөн оныг буруу бичих тохиолдол их байдаг бөгөөд хувь хүн өөрөө өөрийнхөө төрсөн он сарыг хамгийн сайн мэдэх учиртай Я.******* нь З.*******гийн төрсөн ах гийн хүүхэд мөн бөгөөд 1933 онд төрсөн учир *******, ******* нарыг эхнэр нөхөр байсан гэдгийг мэдэх боломжтой хамгийн ойрын гэрч юм. Гэрч гэх хүн нь *******ийн мэдүүлэгтэй зөрүүгүй таарч байдаг. 1952 онд төрсөн хүмүүсийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэрэг нь тухайн хүмүүсийн буруутай үйлдэл биш төр засгийн зүгээс бүртгэл байхгүй байсан учраас нотлох гол зүйл нь гэрчийн мэдүүлэг юм. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 162 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэгч Зинан/Жанин/-гийн *******тэй садан төрлийн холбоотой буюу түүний төрсөн охин нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч З.******* нь нэхэмжлэгч Г.*******тай садан төрлийн холбоотой болох мөн Г.******* нь хэлмэгдэгч З.*******гийн төрсөн охин нь мөн болохыг гэрч М., Т. нар гэрчилж байгаа ч З.*******гийн төрсөн охин болох талаар бичгийн баримт олдоогүй энэ үйл явдал нотлогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.

Тухайлбал, хэргийн нөхцөл байдлаас харахад хэлмэгдэгч З.ий нь лам хүн байсан бөгөөд нэхэмжлэгч Г.*******ын төрсөн эх *******тай нэг гэрт орж амьдраагүй харин өөрийн ах дүү нартайгаа амьдардаг байсан нь харагддаг.

Энэ нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Г.*******, түүний эх ******* нь хэлмэгдэгч З.*******тэй хамт амьдарч байсан талаарх бичгийн баримт эрх бүхий байгууллагаас гарч ирэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.******* нь хэлмэгдэгч З.*******гийн төрсөн охин мөн эсэх нь бичгийн нотлох баримтаар тогтоогдох боломжгүй байна.

Харин энэ талаар мэдэх гэрчүүдийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой байхад шүүх гэрчүүдийн мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй, уг мэдүүлгүүдийг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тухайлбал: Нэхэмжлэгч Г.*******ын төрсөн дүү Г.******* нь 2013 онд Эрин эзэлсэн эрдмийн өргөө Тосонцэнгэлийн сургууль гэсэн номонд дурсамж бичихдээ өөрийн эцэг гэх хэлмэгдэгч З.*******гийн талаар дурсаж байсан байна.

Хэрэгт номын нэг хуудсыг хуулбарлаж хийсэн байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан бичгийн нотлох баримтыг хэрэгт авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3 дахь заалтад заасан журмын дагуу бэхжүүлж аваагүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч тал номыг эх хувиар нь өгсөн байхад номонд үзлэг явуулаагүй, хэрэгт авагдсан номын хуудсыг нотириатаар гэрчлүүлээгүй, байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулж аваагүй учраас давж заалдах шатны шүүх үнэн зөв нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116 1 дэх хэсэгт шийдвэрийг Монгол улсын нэрийн өмнөөс гаргана гэсэн байхад анхан шатны шүүх шийдвэрт хамаагүй хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гэж шийдвэрийг гарчиглаж гаргасан нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 162 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ